Цоохондой
Цоохондой | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Европын цоохондой (Felis silvestris silvestris)
| ||||||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Felis silvestris Шребер, 1775 | ||||||||||||||||
Felis silvestris-ийн таван дэд зүйлийн тархалт (2007 оны ДНХ-ийн судалгаагаар).[2]
| ||||||||||||||||
дэд зүйл | ||||||||||||||||
Өгүүллийг үзнэ үү |
Цоохондой (Felis silvestris) Европ, Ази, Африкт тархсан жижиг мий. Жижиг хөхтөн, шувуу, бусад ойролцоо хэмжээтэй амьтан барьж иддэг. Өөр өөр бүсэд хэд хэдэн дэд зүйл тархсан. Заримдаа гэрийн муурыг (Felis silvestris catus) энэ зүйлд багтаадаг. Гэрийн муур хүн амьдарч байгаа бүх тив, ихэнх томоохон аралд тархсан бөгөөд олон газар зэрлэгшсэн муур тааралддаг.
Цоохондой янз бүрийн орчинд дасамтгай. Тухайлал саванна, задгай ой, тал хээрт тархсан. Гэршүүлсэн үүлдэр нь өнгө зүс, хэлбэр төрхөөрөө олон янз боловч, зэрлэг дэд зүйлүүд нь хар судалтай хүрэндүү өнгөтэй, 45-80 см урт, 3-8 кг жинтэй. Өндөр нь мөрөөрөө 35 см, сүүлний урт 30 см. Африкийн дэд зүйл нь жижгэвтэр, цайвардуу хүрэн зүстэй.
Цоохондой маш аймхай. Суурин газруудаас холхон байдаг. Ганц ганцаараа амьдардаг.
Үндэсний хорт хавдрын хүрээлэнгийн судалгаанаас үзэхэд орчин үеийн бүх муур 10000 жилийн өмнө Ойрх Дорнодын хавьд өөрөө гэршсэн хэсэг цоохондойгоос гаралтай ажээ.[2] Цоохондой хамгийн ойр төрөл нь Элсний муур (Felis margarita) юм.
Шинж тэмдэг
[засварлах | кодоор засварлах]Биеийн хэмжээ, галбир гэрийн мууртай төстэй. Бие 59 см, сүүл 34 см урт. Зоо нурууны дагуу өргөн бараан хүрэвтэр, боровтор судалтай. Биеийн хажуугийн цайвар бор, хөхөвтөр саарал дэвсгэр өнгөн дээр хөндлөн эгнэсэн бараан, бор, хүрэвтэр толбонуудтай. Хэвэл, мөчдийн дотор тал цайвар. Сүүлний үзүүр байраан, түүнээс дээш 4-5 тод бөгжилсэн бараан бүслүүртэй. Чихний үзүүрт 3 см шахам урт, бийр шиг цацаг үс бий.
Байршил нутаг
[засварлах | кодоор засварлах]Африк, Энэтхэг, Төв Азийн цөл хээрийг хамарсан өргөн уудам нутагт тархана. Монголын цөл, цөлөрхөг хээрийн бүсэд тархацын зүүн хойд зах хамаарна. Шаргын говь, Захуйн баян бүрдээс олдож, Зүүнгарын говь, Алтайн өвөр говь, Өмнөговьд алаг цоог тархсан. Хармаг, заг, сухай бүхий элсэн довцог, баянбүрд, булаг шанд, шал тойрмын захын заг, сухай, харгана, дэрс бүхий газар довцог элс, манхан, хадархаг дов толгод, уулын бэлийн сайрт амьдардаг.
Амьдралын онцлог
[засварлах | кодоор засварлах]III сарын дундуур бие гүйцсэн эмэгчиний хээлэнд 5 мий байжээ. Элсэн дов сондуул, заг, сухайн бут доогуур нүх малтаж үүрээ засна. Жижиг мэрэгч, шувуугаар хооллоно. Захуйн говьд цоохондой мий өвлийн идэш тэжээлийн 92 хүртэл хувийг ногтруу, тагтаа, согсоот болжмор, Шоорон алаг болжмор, оронгийн болон хээрийн боршувуу зэрэг шувууд шар чичүүлээр хооллодог байна. Голдуу харуй бүрийгээр идэшлэнэ. Их нуугдамхай амьтан юм.
Идэш хоол
[засварлах | кодоор засварлах]Бүх мийн нэгэн адил жинхэнэ махчин бөгөөд барьсан амьтныхаа бараг бүх эд эрхтэнг иддэг. Барьсан амьтных нь арьс үс хивэг болж, яс нь кальци өгдөг бол мах нь үлдсэн бүх шим тэжээлийг өгдөг ажээ. Үнэндээ маханд байх усны агуулга их учраас бараг юм уудаггүй. Цоохондой гэдсэндээ шимэгч хорхой тээдэг тул, түүнийгээ цэвэрлэхийн тулд, мөн магадгүй маханд байдаггүй шаардлагатай хүчлийг олж авахын тулд өвс иддэг.
Хомсдох шалтгаан
[засварлах | кодоор засварлах]Монголд бага судлагдсан. Шар үнэг, хярс үнэг, шилүүс мий зэрэг амьтдад тавьсан хавханд орж агнуулна. Зөвхөн Захуйн говьд 1995-1997 онд 4-5 цоохондой анчдын хавханд орж үхсэн байна. Захуй, Зарман, Эхийн гол зэрэг хүн ам суурьшсан баян бүрдүүдийн орчмоор гэрийн мууртай эрлийзжих болсон нь удмын санг алдагдуулж болзошгүй. Цөл, хээрт идэш тэжээл ховор үед саарал чоно, бүргэд, хааяа нохойд бариулна. Нутгийн хүмүүс тохиолдлоор агнана.
Дэд зүйлүүд
[засварлах | кодоор засварлах]2007 оны ДНХ-ийн судалгаагаар 5 дэд зүйл л байдгийг тогтоосон:[2]
- Felis silvestris silvestris (Европ, Түрэг).
- Felis silvestris lybica (Хойд Африк, Ойрх Дорнод, Баруун Ази, Арал тэнгис хүртэл).
- Felis silvestris cafra (Өмнөд Африк).
- Felis silvestris ornata (Пакистан, Энэтхэгийн зүүн хойд хэсэг, Монгол, Хятадын хойд хэсэг).
- Felis silvestris bieti (Говийн саарал).
- Felis silvestris catus (Дэлхий даяар).
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Cat Specialist Group (2002). Felis silvestris. 2006. Байгаль Хамгаалах Олон Улсын Холбооны Ховордсон амьтдын улаан жагсаалт. IUCN 2006. www.iucnredlist.org. 5 May 2006-д авсан. Database entry includes justification for why this species is of least concern
- ↑ 2.0 2.1 2.2 Driscoll, CA; et al. (2007-06-28). "The Near Eastern Origin of Cat Domestication". Science. 317 (5837): 519–523. doi:10.1126/science.1139518. PMID 17600185.
{{cite journal}}
: Check date values in:|date=
(help); Explicit use of et al. in:|author=
(help)
Гадны холбоос
[засварлах | кодоор засварлах] Викизүйлд Felis silvestris-тай холбоотой мэдээлэл байна. |
- Felis silvestris: three distinct populations
- IUCN/SSC Cat Specialist Group - Cat Species Information
- Scottish Wildcat Association
- Digimorph.org: 3D computed tomographic (CT) animations of male and female African wild cat skulls