Jump to content

Ян Железны

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ян Железны

Хөнгөн атлетик
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрЯн Железны
Төрсөн огноо (1966-06-16) 6 сарын 16, 1966 (60 настай)
Төрсөн газарМлада Болеслав, Чехословак
Төлөөлсөн улс:  Чехословак
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгөн медаль – хоёрдугаар байрСөүл 1988Жад шидэлт
Алтан медаль – нэгдүгээр байрБарселона 1992Жад шидэлт
Дэлхийн АШТ
Хүрэл медаль – гуравдугаар байрРом 1987Жад шидэлт
Төлөөлсөн улс:  Чех
 
Медалиуд
Зуны олимп
Алтан медаль – нэгдүгээр байрАтланта 1996Жад шидэлт
Алтан медаль – нэгдүгээр байрСидней 2000Жад шидэлт
Дэлхийн АШТ
Алтан медаль – нэгдүгээр байрШтуттгарт 1993Жад шидэлт
Алтан медаль – нэгдүгээр байрГётеборг 1995Жад шидэлт
Хүрэл медаль – гуравдугаар байрСевилья 1999Жад шидэлт
Алтан медаль – нэгдүгээр байрЭдмонтон 2001Жад шидэлт
Европын АШТ
Хүрэл медаль – гуравдугаар байрХельсинки 1994Жад шидэлт
Хүрэл медаль – гуравдугаар байрГётеборг 2006Жад шидэлт

Ян Железны (Чех: Jan Železný, 1966 оны 6 сарын 16-нд Чехословакийн Млада Болеславт төрсөн) нь Чехийн хөнгөн атлетикч, жад шидэлтийн дэлхий, олимпын аварга, дэлхийн дээд амжилтын эзэн тамирчин юм. Тэрээр жад шидэлтийн бүх цаг үеийн хамгийн шилдэг 5 амжилтыг ганцаараа эзэмшдэг[1]. Иймээс түүнийг бүх цаг үеийн хамгийн шилдэг жад шидэгч гэх нь элбэг.

Тэрээр 1996 онд 98.48 метр шидэж дэлхийн дээд амжилт тогтоосноос гадна 2001 оны ДАШТ-д 92.80 метрээр ДАШТ-ий дээд амжилтыг тогтоосон. Железны 90 метрээс хол шидсэн амжилтыг албан ёсны тэмцээнүүдэд 52 удаа үзүүлсэн байдаг нь бусад бүх жад шидэгчдийнхийг нийлүүлснээс (32) хол илүү юм[2]. Тэрээр мөн шинэ төрлийн жадаар 94 метрээс хол шидэж чадсан цорын ганц тамирчин төдийгүй уг амжилтаа 5 удаа үзүүлжээ[1].

Железны тамирчныхаа замналдаа Стив Бакли, Сергей Макаров, Борис Хенри, Сеппо Рэти, Рэймонд Хэкт, Аки Парвиайнен нарын олон шилдэг тамирчидтай ширүүн өрсөлдөж ирсэн.

Тэрээр хамгийн сүүлд Гётеборгт болсон 2006 оны Европын АШТ-д 85.92 метрийн амжилтаар хүрэл медаль хүртээд зодог тайлжээ. Зодог тайлах ёслолоо анх хөнгөн атлетикаар хичээллэж эхэлсэн Млада Болеславтаа 2006 оны 9 сарын 19-нд хийсэн аж.

Тэрээр өдгөө Олон Улсын Олимпын Хорооны гишүүн бөгөөд Прага хотод дасгалжуулагчаар ажилладаг.


Өмнөх
Нэгдсэн Хаант Улс Жонатан Эдвардс
Европын оны шилдэг эрэгтэй хөнгөн атлетикч
1996
Дараах
Дани Вилсон Кипкетер
Өмнөх
Чех Томаш Дворак
Европын оны шилдэг эрэгтэй хөнгөн атлетикч
2000
Дараах
Швейцар Андре Бухер
Өмнөх
Америкийн Нэгдсэн Улс Майкл Жонсон
ОУХАХ-ны дэлхийн шилдэг хөнгөн атлетикч
2000
Дараах
Марокко Хишам Эл Герруж