Jump to content

Aespa

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Aespa

2023 оны MMA дээр
Товч танилцуулга
Үндсэн нэрСол: 에스파
Бусад нэрангли латинаар Aespa
Маягтай бичихæspa
Бүрдсэн газарӨмнөд Солонгос Өмнөд Солонгос (БНСУ)
Зах зээлӨмнөд Солонгос, Япон
Урсгал
  • K-pop
  • hip-hop
  • EDM
  • trap
  • dance-pop
  • R&B
  • hyperpop
Танил үе2020 - одоо
ХөтөчSM Entertainment
Warner Records
Одооны гишүүн (4)Karina
Giselle
Winter
Ningning
Цахим хаягaespa.com

Aespa (Сол: 에스파; æspa) нь 2020 онд SM Entertainment-ын үүсгэн байгуулсан Өмнөд Солонгосын охидын хамтлаг юм. Тус хамтлаг 4 гишүүнтэй: Karina, Giselle, Winter, Ningning. Тэд метаверс концепт болон hyperpop хөгжмийг Солонгосын хөгжмийн зах зээлд оруулж ирснээрээ алдартай.[1][2][3]

Aespa нь 2020 оны 11 сарын 17нд "Black Mamba" дуугаараа дэбют хийсэн бөгөөд тус дууны клип нь YouTube дээр 24 цагийн дотор хамгийн олон хүн үзсэн К-поп хамтлагийн дэбют клип болж байжээ. Тэдний 2 дахь дуу "Next Level" нь 2021 оны 5 сард цацагдаж, дотоодын Circle Digital Chart-ын 2-т бичигдэн, 19 дэх удаагийн Korean Music Awards-аас "Song of the Year" буюу анхны 'daesang' шагналаа хүртжээ. Тэр оныхоо 10 сард "Savage (EP)" нэртэй анхны цомгоо гаргаснаар Billboard 200 чартын 20-т бичигдэж, цомгийн гол дуу нь Billboard Global 200 чартын шилдэг 40-д багтаж чаджээ.

Хамтлагийн нэр Aespa нь "avatar" (дүр) болон "experience" (туршлага) гэсэн Англи үгний эхний үеийг "aspect" (эсрэг хоёр тал) гэсэн үгтэй хослуулан, "Өөрийнхөө эсрэг дүртэй уулзаж шинэ ертөнцтэй танилцах" гэсэн санааг илэрхийлдэг.[4]


Тайзны нэр Төрсөн нэр Хамтлагт гүйцэтгэх үүрэг Төрсөн өдөр, газар
монгол анхдагч англи анхдагч
Карина Karina Yu Ji-min 유지민 ахлагч
вокал, реппер
2000 оны 4 сарын 11 (2000-04-11)
(24 настай)
Кёнги Өмнөд Солонгос
Жизель Giselle Aeri Uchinaga 内永 枝利 вокал, реппер 2000 оны 10 сарын 30 (2000-10-30)
(23 настай)
Сөүл Өмнөд Солонгос
Винтер Winter Kim Min-jeong 김민정 вокал, бүжигчин 2001 оны 1 сарын 1 (2001-01-01)
(23 настай)
Бусан Өмнөд Солонгос
Нин-нин Ningning Níng Yìzhuó 宁艺卓 вокал 2002 оны 10 сарын 23 (2002-10-23)
(21 настай)
Харбин Хятад
  1. "Aespa: Representatives of the Metaverse Era". L'Officiel Singapore (англи хэлээр). Архивласан огноо May 13, 2023. Татаж авсан: May 13, 2023.
  2. "How K-Pop Group aespa Is Making the Metaverse Their Home". Time (англи хэлээр). May 11, 2022. Архивласан огноо July 24, 2022. Татаж авсан: May 13, 2023.
  3. "Blackpink, Aespa, NewJeans: The Evolution of K-Pop Girl Groups". The New York Times (америк-англи хэлээр). January 26, 2023. ISSN 0362-4331. Архивласан огноо May 13, 2023. Татаж авсан: May 13, 2023.
  4. Lee Min-ji (November 2, 2020). "SM Entertainment's new girl group to debut on Nov. 17". Yonhap News Agency. Архивласан огноо August 30, 2021. Татаж авсан: August 30, 2021.