DIA

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
DIA

2016 оны 6сард
Товч танилцуулга
Үндсэн нэрСолонгосоор 다이아 → Да-и-а
Бусад нэрангли латинаар Dia
Маягтай бичихDIA
Бүрдсэн газарӨмнө Солонгос
Дуулдаг хэлсолонгос
Зах зээлӨмнө Солонгос, Хятад, Тайвань,
болон дэлхийн олон орон
УрсгалK-pop, R&B, dance
Танил үе2015 оноос - одоо
ХөтөчMBK Entertainment
Одооны гишүүн (9)Eunice
Jueun
Huihyeon
Jenny
Yebin
Eunjin
Chaeyeon
Eunchae
Somyi
Орхисон гишүүн (1)Cho Seung-hee
Цахим хаягmbk-ent.com/main dia

Dia (Солонгос: 다이아) нь MBK Entertainment-ын дор 2015 онд дебютээ хийсэн Өмнө Солонгос-ын охидын хамтлаг юм. Тэдний нэр Diamond гэдэг үгний товчилсон хэлбэр ба мөн Do It Amazing ч гэсэн утгатай. Хамтлаг анх 2015 оны 9 сард 7 гишүүнтэйгээр дэбютээ хийсэн. Одоогоор есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байгаа: Eunice, Jueun, Huihyeon, Jenny, Yebin, Eunjin, Chaeyeon, Eunchae, Somyi


Түүх[засварлах | edit source]

Үүсэл[засварлах | edit source]

2015оны 2сард MBK Entertainment шинэ охидын хамтлагын дэбютийг хийнэ гэж төлөвлөгөөгөө зарласан ба анх тус компани шинэ хамтлагыг реалити хөтөлбөрөөр дамжуулан олон нийтэд гишүүдээ танилцуулна гэж шийджээ. Эхлээд MBK EntertainmentCathy, Eunjin болон Kim Minhyun[1] нарыг гишүүд гэж нэрлэсэн ба дараа нь Minhyun хувийн шалтгаанаар төслийг орхин, Moon Seulgi болон Chaeyeon нарыг нэмж оруулсан байна.[2]

2сарын 10нд 5дах гишүүн Kim Dani төсөлд нэгдсэн гэж батлагдсан ба хөтөлбөрийн нэр нь T-ara's Little Sister Girl Group гэж мэдэгдсэн юм.[3] Дараа нь нэмэлт гишүүнээр Seunghee-г баталсан. 6сард MBK реалити хөтөлбөрийн төлөвлөгөөг хүчингүй гэж зарлаж, гишүүдийг дотооддоо сонгохоор шийджээ. Сүүлийн 3 гишүүд Yebin, Eunice ба Jenny гэж илэрч, хамтлаг DIA нэртэйгээр 8сарын эцэс гэхэд дэбютээ хийнэ гэж тогтоосон байна.[4] MBK мөн эцсийн шугамын 6 гишүүнийг мэдэгдсэн юм: Eunice, Cathy, Jenny, Yebin, Eunjin ба Chaeyeon.[5] Гэхдээ аль болох Dia нэрний утгаа хадгалахын тулд Seunghee-г нэмж, 7гишүүд зэрэг дэбютээ хийхээр зарлажээ.


2015: Шинээр гарсан болон Do It Amazing[засварлах | edit source]

Seulgi болон Dani нар дахин бэлтгэгдэхээр болж хамтлагаас завсардсан. 2015оны 9сарын 14нд Do It Amazing нэртэй дэбют цомгоо гаргаж, тэд өдрөө Somehow дууныхаа MV-г гаргажээ.[6] Тэд M! Countdown шоунд анхны албан ёсны тайзны үзүүлбэрээ 2015оны 9сарын 17нд хийсэн.[7] 10сарын 19нд цомгийн өөр дуу My Friend's Boyfriend-ын MV-г гаргасан ба энэ шинэ дуу нь тэдний үйл ажиллагааг үргэлжлүүлж байлаа.[8]

12сарын 17нд Cathy болон Chaeyeon нар DIA-гийн үйл ажиллагаанаас түр гарч, Mnet-ын охидын хамтлагийн төсөл Produce 101 шоунд нэгдсэн гэж зарласан байна. Тэд аль аль нь Dia-ийн албан ёсны дебютээс өмнө шоуны шалгаруулалтанд орж гэрээ байгуулсан нь тогтоогдсон юм.[9] Уг шоуны төсөл дууссаны дараа хамтлагийн үйл ажиллагаа дахин сэргэж, эргэн ирэлтээ хийх төлөвтэй байна. Dia тухайн үед 5 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж байсан ч зогсонги байдалд орсон юм. Улмаар 2016оны 3сарын 7нд MBK Entertainment шинэ гишүүн Chaewon-г зарлан, тэд 6 гишүүнтэйгээр анхны эргэн ирэлтэндээ бэлтгэж байна гэдгийг баталсан байна. 2016оны 4сард тус компанитай хийсэн Seunghee-гийн гэрээний хугацаа дууссан боловч тэр гэрээгээ шинэчлэхээс татгалзаж, жүжигчний карьертаа анхаарахаар шийдсэн.[10]

Бүрэлдэхүүн[засварлах | edit source]

Есөн гишүүн[засварлах | edit source]

Тайзны нэр Төрсөн нэр Төрсөн өдөр, газар
монгол анхдагч монгол анхдагч
Юүнисы 유니스 Хо Сүён 허수연 1991 оны 9 сарын 2 (1991-09-02) (28 настай), Пүсань Өмнөд Солонгос
Жени 제니 И Суюүл 이소율 1996 оны 9 сарын 14 (1996-09-14) (23 настай), Иньчонь Өмнөд Солонгос
Еэбин 예빈 Пак Еэбин 백예빈 1997 оны 7 сарын 13 (1997-07-13) (22 настай), Умар Чүнчон Өмнөд Солонгос
Ынжин 은진 Ан Йнжин 안은진 1997 оны 8 сарын 31 (1997-08-31) (22 настай), Мокпо Өмнөд Солонгос
Ынчэ 은채 Квон Чэвон 권 채원 1999 оны 5 сарын 26 (1999-05-26) (21 настай), Өмнөд Солонгос
Суми 솜이 Ан Суми 안솜이 2000 оны 1 сарын 26 (2000-01-26) (20 настай), Өмнөд Солонгос
Чэён 채연 Жон Чэён 정채연 1997 оны 12 сарын 1 (1997-12-01) (22 настай), Кёнги Өмнөд Солонгос
Жүын 주은 И Жүын 이주은 1995 оны 6 сарын 7 (1995-06-07) (25 настай), Өмнөд Солонгос
Хыхён 희현 Ки Хыхён 기희현 1995 оны 6 сарын 16 (1995-06-16) (25 настай), Өмнөд Солонгос
  • Eunice: A цусны бүлэгтэй, 166 см өндөр, 49 кг жинтэй. Хамтлагтаа Lead Vocalist, Lead Dancer үүрэг гүйцэтгэдэг. Солонгос, Япон хэлтэй. БНСУ-ын Үндэсний Урлагийн Их Сургууль төгссөн. Jewelry хамтлагийн гишүүн байсан. Харин 2015оны эхээр тарахаас өмнө хэзээ ч албан ёсны дэбютээ хийгээгүй.
  • Jenny: A цусны бүлэгтэй, 165 см өндөр, 47 кг жинтэй. Хамтлагтаа Vocalist, хамтлагийн нүүр царай зэрэг үүрэг гүйцэтгэдэг. Сөүлийн жүжиглэх урлагийн сургууль төгссөн. Дэбютээс өмнө тэрээр Source Music-д бэлтгэгдэж байсан ба анх GFriend-д дэбютээ хийх ёстой байсан. Гэхдээ дэбютээсээ өмнө орхисон. Мөн ENSOUL Ent-д трайний байхдаа Project A хэмээх хамтлагийн бүрэлдэхүүнд байсан ч орхиж, MBK-д орсон.
  • Yebin: A, 164 см, 43 кг. Main Vocalist. Тэр Jenny-тэй хамт ENSOUL-д бэлтгэгдэж байсан.
  • Eunjin: A, 170 см, 49 кг. Main Dancer, Lead Rapper, Vocalist. Сөүлийн урлагийн сургууль
  • Chaewon: Vocalist, макнэ, Hanlim урлагийн сургууль. 2016оны 3сарын 7нд MBK Entertainment хамтлагийн шинэ гишүүнээр Chaewon-г танилцуулсан.
  • Chaeyeon: A бүлгийн цустай, 166 см өндөр, 49 кг жинтэй. Хамтлагтаа Vocalist, хамтлагийн нүүр царай зэрэг үүрэг гүйцэтгэдэг. Сөүлийн урлагийн сургууль төгссөн. 2015оны 12сард MBK Entertainment Produce 101 шоунд түүнийг орно гэж зарлаж, тэрээр Produce 101 реалити шоуны шилдэг 11 оролцогчийн нэг болсон. Улмаар төслийн хамтлаг IOI-ын гишүүнээр үйл ажиллагаагаа явуулж байсан.

Хуучин гишүүн:

  • Cho Seunghee/조승희: 1991 оны 6 сарын 3нд Өмнөд Солонгосын Куанжүд төрсөн. A бүлгийн цустай, 166 см өндөр, 43 кг жинтэй. Хамтлагтаа ахлагч, Main Vocalist үүрэг гүйцэтгэдэг. Jungheung дунд сургууль; Anyang ахлах сургууль, Kookmin их сургуульд суралцсан. Woollim Entertainment болон FNC Entertainment аль алиных нь шалгаруулалтанд орж, Woollim Entertainment-д бэлтгэгдэхээр болсон. 2012онд тэрээр Lovelyz-ийн Jiae болон The Seeya-ийн Yeonkyung нартай Running Man шоунд зочноор орсон. Cathy болон The Seeya-ийн Yeonkyung-тай хамт шинэ охидын хамтлаг болох гэж байсан ч тэр хамтлагийн дебютээс өмнө орхисон. Дараа нь тэр Core Contents Media-д бэлтгэгдэхээр болсон (одоо ихэвчлэн MBK Entertainment гэгддэг). 2013онд F-ve Dolls хамтлагийн шинэ гишүүнээр дэбютээ хийсэн ч хамтлагийг 2015оны 3сард тарсан.

Цомог[засварлах | edit source]

  • Do It Amazing (2015)
  • YOLO (2017)

Тоглолт[засварлах | edit source]

  • First Miracle (12сарын 24 - 25, 2016)
  • On The Record (2017)

Шагнал болон номинаци[засварлах | edit source]

DIA хамтлаг дебют хийгээд 3н жилийн дараа буюу 2018 оны 8 сарын 14нд "The Show" нэвтрүүлгээс "Woo Woo" дуугаараа анхны ялалтаа авсан. Бараг тарах гэж байсан хамтлаг survival show[Produce101,The U.N.I.T]нуудын ачаар олонд танигдаж эхэлсэн.

Албан ёсны сайтууд[засварлах | edit source]

Лавлах бичиг[засварлах | edit source]