Каспийн тэнгис
Каспийн тэнгис (латин. Caspium mare буюу эрт.грек. Κασπία θάλασσα, Kaspía thálassa, англи. Caspian Sea, орос. Каспийское море) нь дэлхий дээрх эх газар дундын бюу битүү хамгийн том тэнгис (нуур) юм[1][2]. Гадаргуугийн талбай нь 371,000 кв. км бөгөөд эзэлхүүн нь 78,200 куб. км болно[3]. Хамгийн их гүн хэсэг нь 1025 метр. Усны давсжилт нь 1.2-12 % хооронд хэлбэлзэнэ. Каспийн тэнгисийн хойд, зүүн хойд талд Казахстан-1,422 км, зүүн талд Туркменистан-1,035 км, урд талд Иран -728 км, баруун өмнө талд Азербайжан -813 км, баруун хойд талд Оросын Холбооны Улс -747 км урт эрэг зэрэг 5 улс оршино. Каспийн тэнгис нь эрт цагт Хар тэнгис, тэр дундаа гадаад далайтай холбоотой байсан нь геологи, палентеологийн олдворууд, түүний судалгаагаар нотлогддог хийгээд түүний усан дахь давсны агууламж өндөр байдаг нь үүнтэй холбоотой бөгөөд хуучин нэрээр Зөвлөлт Холбоот Улс Каспи-Хар тэнгисийг холбосон суваг татсан ажээ.
Цутгадаг голууд
[засварлах | кодоор засварлах]Каспийн тэнгист цутагдаг 130 гол, мөрөн байдаг бөгөөд тэндий томоохон нь— Ижил мөрөн, Дарвагчай, Рубас, Сулак, Самур, Терек (ОХУ), Урал, Эмба (Казахстан), Кура (Азербайжан), Атрек (Туркменистан), Горган, Сефидруд (Иран) юм.
Тээвэр
[засварлах | кодоор засварлах]Каспийн тэнгист усан тээвэрлэлт хөгжсөн. Далайд онгоцны гарцууд байдаг - ялангуяа Баку - Туркменбаши, Баку - Актау, Махачкала - Актау. Каспийн тэнгис нь Ижил мөрөн, Доноор Азовын тэнгистэй, түүнчлэн Ижил мөрөн-Балтийн суваг, Цагаан тэнгис-Балтийн сувгийн ачаар Балтийн болон Цагаан тэнгистэй усан онгоцоор тус тус холбогддог. Москвагийн нэрэмжит суваг нь Москва хотыг болон Каспийн тэнгистэй холбодог байна.
Загас агнуур
[засварлах | кодоор засварлах]Загас агнуур (хилэм, боргоцой, мөрөг, цурхай алгана, шпрот), түрс үйлдвэрлэх, мөн далайн хав загас барьдаг байна. Дэлхийн хилэм загасны 90 гаруй хувь нь Каспийн тэнгист байдаг. Каспийн тэнгист үйлдвэрийн олборлолтоос гадна хилэм загас, түүний түрсийг хууль бусаар агнаж байна.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Information on history and names of the Caspian Sea
- Caspian Sea Region
- Caspian Environment Programme
- Target: Caspian Sea Oil John Robb, 2004
- Dating Caspian sea level changes
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Caspian Sea » General background". CaspianEnvironment.org. Татаж авсан: 2007-05-25.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|coauthors=
(help) - ↑ "ESA: Observing the Earth - Earth from Space: The southern Caspian Sea". ESA.int. Татаж авсан: 2007-05-25.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|coauthors=
(help) - ↑ Lake Profile: Caspian Sea. LakeNet.