Лорд
Лорд | |
---|---|
Төрсөн | Элла Мария Лени Елик-О'Коннор 1996 оны 11 сарын 7 Акланд, Шинэ Зеланд |
Иргэншил |
|
Мэргэжил |
|
Идэвхтэй | 2009–одоог хүртэл |
Шагналууд | Бүтэн жагсаалт |
Хөгжмийн карьер | |
Хөгжмийн урсгал |
|
Студи |
|
Цахим хуудас | lorde |
Ella Marija Lani Yelich-O'Connor буюу Элла Мария Лени Елик-О'Коннор нь (1996 оны 11 сарын 7-нд төрсөн), Лорд (Lorde) хэмээх тайзны нэрээрээ уран бүтээл туурвидаг, Шинэ Зеланд гаралтай дуучин, дуу зохиогч, продюсер юм. Тэрбээр түлхүү поп, альтернатив, электропоп урсгалын хэв маягтай.
Лорд багаасаа л дуу бичих, дуулах сонирхолтой байсан ба анх 2009 онд Universal Music Group (UMG)-д элсэн, 2011 оноос продюсер Жоэл Литтлтэй хамтран дуу зохиож эхэлжээ. 2013 онд анхны сингл "Royals" дуугаа цацсан нь дэлхий даяар хит болж, АНУ-ын Billboard Hot 100 чартыг тэргүүлснээр Лорд тус чартыг тэргүүлсэн хамгийн залуу эмэгтэй дуучдын нэг болж байв. Мөн тус онд Pure Heroine нэртэй анхны цомгоо цацсан бөгөөд нэлээдгүй амжилтууд үзүүлж, өөрийн нэрээ олонд таниулж чаджээ.
2014 онд Лорд The Hunger Games: Mockingjay – Part 1 киноны цомгийн ажилд оролцсоныг эс тооцвол 3 жил нам гүм байж байгаад, 2017 онд Melodrama цомгоороо хөгжмийн ертөнцөд эргэн ирсэн. Түүний хоёр дахь цомог нь чамлалтгүй амжилт үзүүлснээс гадна, цацагдсан даруйдаа л бүх цаг үеийн шилдэг цомгуудын нэгээр нэрлэгдэж эхэлсэн билээ.
2021 онд гурав дахь цомгоо өмнө нь хэзээ ч туурвиж байгаагүй илүү акустик, инди фолк урсгалд төвлөрөн Solar Power нэртэйгээр цацсан. Тус цомог нь Австрали, Шинэ Зеланд улсуудын чартыг тэргүүлж, нэлээдгүй улсуудын чартын эхний аравт бичигдсэн ч, шүүмжлэгчид болон фенүүдээсээ өмнөх хоёр цомгоосоо тааруу үнэлгээ авсан байдаг.
Тэрбээр карьерынхаа туршид нэг Грэммийн шагнал, 2 BRIT шагнал зэрэг нийтдээ 50 гаруй шагнал хүртэж байсан ба 2013, 2014 онуудад Time сэтгүүлийн хамгийн нөлөө бүхий өсвөр настнуудын жагсаалтад багтаж байв. Мөн 2014 онд Forbes сэтгүүлийн 30-с дооших насны 30 алдартны нэгээр тодорч байсан. Лорд өөрийн дуунуудыг бичихээс гадна Broods, Bleachers зэрэг уран бүтээлчдийн дууг хамтран зохиож байсан түүхтэй. 2017 оны зургаадугаар сарын байдлаар тэрбээр дэлхий даяар 5 сая цомог борлуулсан байна.
Карьер ба амьдрал
[засварлах | кодоор засварлах]1996-2009: Бага нас
[засварлах | кодоор засварлах]Тэрбээр 1996 оны 11-р сарын 7-нд Шинэ Зеланд улсын Акланд хотын Такапуна хэмээх тосгонд[1] инженер Вик О'Коннор болон яруу найрагч Сониа Елик нарын хоёр дахь охин болон мэндэлжээ.[2] 5 настайдаа Лорд жүжгийн дугуйланд явж эхэлснээр түүний урлагийн карьер эхэлсэн юм.[3] Лордын ээж Сониа нь зохиолч, яруу найрагч бөгөөд Лорд өөрийнх нь дуу бичих чадварт хамгийн их нөлөө үзүүлсэн хүн нь гэж тодорхойлж байв.[4]
2009-2011: Карьерын эхлэл
[засварлах | кодоор засварлах]2009 оны 5-р сард Лорд болон түүний найз Луй МкДоналд нар Белмонт дунд сургуулийн урлагийн тэмцээний ялагч болж байжээ.[5] 2009 оны 8-р сарын 13-нд тэд Шинэ Зеландын радиогийн нэвтрүүлэгч Жим Морагийн өдрийн ярилцлагад оролцож, Пикси Лотт-ийн "Mama Do (Uh Oh, Uh Oh)" болон Kings of Leon хамтлагийн "Use Somebody" дууг дуулж байв.[6] МкДоналдын аав тус үзүүлбэрийг Universal Music Group-ийн агент МкЛаклан руу илгээж байсан[7] ба 2009 онд тэд UMG-ийн академид элсэн оржээ.[8] 2010 онд тэд "Элла & Луй" нэртэй хамтлаг байгуулан, Шинэ Зеландын кафе болон нэвтрүүлгүүдэд дуулдаг байснаар түүний хөгжмийн карьер эхэлсэн юм.[9]
2011 оноос Лорд продюсер Жоэл Литтлтэй хамтран дуу бичиж эхэлсэн бөгөөд Акланд хотын Golden Age студид гурван долоо хоногийн турш 5 дуу зохиож байжээ.[10] Лорд дуу бичиж, студид их цагийг өнгөрөөх тусам хичээлдээ явах цаг нь багасч, ахлах сургуулийн сүүлийн жилдээ сурахгүй шийдвэр гаргасан байдаг.[11]
2012-2015: Pure Heroine
[засварлах | кодоор засварлах]2012 оны 11-р сард Лорд The Love Club нэртэй дебют EP-ээ өөрийн SoundCloud хаягтаа үнэгүй байршуулсан байдаг.[12] The Love Club ЕР нь SoundCloud дээрээс 60,000 гаруй удаа татагдсаны дараагаар UMG тус EP-г потенциал сайтай гэж үзээд 2013 оны 3-р сард албан ёсоор худалдаанд гаргажээ.[8][13] Худалдаанд гарсаар удаагүй тус ЕР нь Шинэ Зеланд болон Австрали улсуудын чартад хоёрдугаарт бичигдэж оргил амжилтаа үзүүлж байв.[14] Тухайн жилийн 6-р сард тус ЕР-д багтсан "Royals" дуу нь зөвхөн Австрали, Шинэ Зеланд улсууд төдийгүй дэлхий даяар хит болж,[15] түүний олонд танигдах эхлэл болсон юм. Уг дуу нь Лордыг 16 настай байхад АНУ-ын Billboard Hot 100 чартыг 9 долоо хоног дараалан тэргүүлсэн ба тэрбээр тус чартыг тэргүүлсэн 1987 оноос хойших хамгийн залуу дуучнаар нэрлэгдэж байв.[16] "Royals" дуу нь 2014 оны Грэммийн шагнал гардуулах ёслолд гурван төрөлд нэр дэвшиж, "Оны шилдэг дуу", "Шилдэг ганцаарчилсан поп үзүүлбэр" гэсэн хоёр төрөлд нь ялалт байгуулсан билээ.[17]
2013 оны 9-р сард тэрбээр дебют студи цомог болох Pure Heroine цомгоо цацсан нь шүүмжлэгчдээс нэлээдгүй өндөр үнэлгээ аван,[7] 2013 оны шилдэг цомгуудын жагсаалтад нэрлэгдэж эхэлсэн.[18] Pure Heroine нь энгийн л нэг тосгоны болоод өсвөр насны хүүхдийн амьдралын хэв маягийн тухай түлхүү өгүүлдэг.[19] Тус цомог нь худалдаалагдаж эхэлсэн эхний долоо хоногтоо Австрали, Шинэ Зеланд улсуудын чартыг тэргүүлэхээс гадна АНУ, Их Британи, Канад, Ирланд, Норвеги зэрэг улсуудын чартын эхний тавд бичигдэж байжээ. АНУ-д Pure Heroine цомог нь зургаан сарын дотор нэг сая хувь борлогдсон нь 2008 онд Аделийн 19 цомгоос хойших АНУ-д нэг сая хувь борлогдсон анхны дебют цомог болсон юм.[20] Мөн тус цомог нь 56 дахь Грэммийн шагнал гардуулах ёслолд "Шилдэг поп цомог" төрөлд нэр дэвшсэн[17] бөгөөд 2017 оны байдлаар нийтдээ 4 сая хувь борлогджээ.[21]
"Royals"-ийн дараа Pure Heroine цомгоос дахин 3 сингл цацагдсан ба хоёр дахь сингл "Tennis Court" нь Шинэ Зеланд улсын чартыг тэргүүлж,[22] гурав дахь сингл "Team" нь мөн л нэлээдгүй олон улсуудын чартын эхний аравт багтсан байдаг.[23] Цомгийн сүүлийн бөгөөд дөрөв дэх синглээр "Glory And Gore" цацагдаж байв.[24] Мөн оны 9-р сард Lorde Tears for Fears хамтлагийн "Everybody Wants To Rule The World" дууг коверлосон нь The Hunger Games: Catching Fire киноны дууны цомогт багтжээ.[25]
2013 оны сүүлээр Лорд 2 дахь цомгийнхоо ажилд орсон гэж мэдэгдсэн ч төд удалгүй хоёр дахь цомгоо бичихдээ нэг их яарахгүй байгаагаа, "тэс өөр" хэв маягтай цомог болох тухай дурдсан юм. Billboard сэтгүүл Лордыг 21-с дооших насны 21 алдартны жагсаалтдаа 2013,[26] 2014,[27] 2015 онуудад нэрлэж байсан.[28]
2014 оны эхний хагаст тэрбээр аялан тоглолтынхоо салхийг хагалж, Сидней хотын Laneway Festival,[29] Хойд Америкийн Lollapalooza,[30] мөн Калифорни мужид болсон Coachella наадмуудад оролцсон байна.[31] Цомгийн ажлынхаа дараа буюу 2014 оны эхээр Лорд Хойд Америк, Австрали тивд анхны бие даасан аялан тоглолтоо хийсэн юм.[32] Мөн тус оны 4-р сард тэрбээр Нирвана хамтлагийн Rock and Roll Hall of Fame ёслолд зориулан "All Apologies" дууг дуулсан байна.[33] Хамтлагийн гишүүд Крист Новоселич, Дейв Грол нар Лордыг Нирвана хамтлагийн дууг дуулахад "төгс зохицохоор" хэмээн тодорхойлж байв.[34]
Лорд мөн онд The Hunger Games: Mockingjay — Part 1 киноны цомогт продюсерээр ажилласан бөгөөд, цомогт багтсан "Yellow Flicker Beat" дуу нь 2015 оны Алтан бөмбөрцөгийн шагнал гардуулах ёслолд "Шилдэг киноны дуу" төрөлд нэр дэвшсэн юм.[35] 2015 онд Лорд Disclosure хамтлагийн хоёр дахь цомог Caracal-д багтсан "Magnets" дуун дээр хамтран ажилласан байна.
2016-2018: Melodrama
[засварлах | кодоор засварлах]Лорд 2016 оны Brit Awards-ын үеэр дуучин Девид Боуид хүндлэл үзүүлэхээр түүний "Life on Mars" дууг дуулж, хоёр жилийн дараа анх удаа тайзан дээр гараад байв.[36] Өмнө нь Девид Боуи Лордыг "хөгжмийн ирээдүй" хэмээн тодотгосон байжээ.[37] Түүний энэхүү үзүүлбэр нь Боуид хүндэтгэл үзүүлсэн цөөн хэдэн чанартай үзүүлбэрүүдийн нэгээр маргаангүй нэрлэгдсэн юм. Тус оны сүүлээр Лорд Broods хамтлагийн Conscious цомогт багтсан "Heartlines" дуун дээр хамтран ажилласан.[38]
Түүний хоёр дахь цомог Melodrama-ийн эхний сингл "Green Light" нь 2017 оны 3-р сард олон нийтийн хүртээл болсон[39] бөгөөд цацагдсан даруйдаа л шүүмжлэгчдээс тун өндөр үнэлгээг авч, NME болон The Guardian сэтгүүлүүд 2017 оны шилдэг дуугаар өргөмжилсөн юм.[40] Уг дуу нь Шинэ Зеланд улсын чартад тэргүүн байр, Австрали, Канад улсуудын чартад шилдэг 10-т бичигдсэн байдаг.[41] 3-р сарын сүүлээр Лорд АНУ-с гаралтай Bleachers хамтлагийн Gone Now цомогт багтсан "Don't Take the Money" дууг хамтран зохиожээ.[42] "Green Light" цацагдсанаас долоо хоногийн дараа тэрбээр Melodrama цомгоос анхны промо сингл "Liability"-г цацсан бөгөөд тус долоо хоногтоо Saturday Night Live нэвтрүүлэгт оролцож, хоёр дууныхаа анхны амьд хувилбаруудыг нийтэд толилуулсан юм.
Melodrama цомог нь Лордын хувьд цоо шинэ ертөнц байсан гэж хэлж болно. Pure Heroine цомгийг бодвол илүү хосын харилцаан дээр төвлөрсөн, томоожсон хэв маягтай цомог бүтсэн юм.[43] Тус цомог нь 2017 оны 6-р сарын 16-нд цацагдсан бөгөөд фенүүд болон шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээг авсан ба сэтгүүлүүдийн үнэлгээг дундажлан харуулдаг Metacritic сайтад Melodrama цомог нь 2017 оны шилдэг цомгуудын жагсаалтад ердөө Кендрик Ламарын Damn. цомгийн ард 2-р байранд эрэмбэлэгдсэн байдаг.[44] Melodrama нь АНУ-д эхний долоо хоногтоо 109,000 хувь борлогдож, Billboard 200 чартын тэргүүн байранд бичигдсэн. Энэ нь Лордын АНУ дахь анхны шилдэг цомог болж, Pure Heroine цомгийн амжилтыг эвдсэн юм. Цомгийн хоёр дахь сингл "Perfect Places" 6-р сарын 1-нд, гурав дахь сингл "Homemade Dynamite" нь Калид, Post Malone, SZA нартай хамт 9-р сарын 16-нд тус тус цацагдсан.[45] Лорд уг цомгоороо 2018 оны Грэммийн шагнал гардуулах ёслолд "Оны шилдэг цомог" төрөлд нэр дэвшсэн билээ.[46] Цомгийн аялан тоглолт 2017 оны сүүлээр Европт,[47] 2018 онд Хойд Америкт тоглогдсон байдаг.[48]
2019-Одоо: Solar Power
[засварлах | кодоор засварлах]Лорд 2019 он гаруут л өөрийн бүх сошиал хаягуудаа хааж, уран бүтээлээсээ түр завсарлага аваад байсан юм. 2020 оны 5-р сард фенүүддээ бичсэн мэйлдээ гурав дахь цомгийнхоо ажилд орсноо мэдэгдэж, 11-р сард Антарктид тив рүү аялсан тэмдэглэл болох Going South нэртэй номоо цацсан юм.[49]
2021 оны 5-р сард Лорд Primavera Sound 2022 наадмын бүрэлдэхүүнд багтсан мэдээлэл цацагдсанаар фенүүд нь түүний эргэн ирэлт тун ойртсон байна хэмээн таамаглацгааж байв.[50] Төд удалгүй 6-р сард нь Лорд өөрийн вебсайтдаа "Solar Power" хэмээх гарчигтай, "2021 он ... Тэвчээртэй" хэмээх тайлбартай зураг нийтэлсэн нь түүний гурав дахь цомгийн нүүр байлаа.[51] Лорд 6-р сарын 10-нд "Solar Power" дуугаа цацаж, дөрвөн жилийн дараа хөгжмийн ертөнцөд дахин эргэн ирсэн юм.[52] Уг дуу нь түүний өмнөх хоёр цомгийн хэв маягаас эрс өөр, psychedelic, инди фолк жанрын дуу бөгөөд Шинэ Зеланд улсын чартын хоёрдугаар байранд бичигдэж байв. Solar Power цомгоос "Stoned at the Nail Salon", "Mood Ring" дуунууд 7-р сарын 21-нд, 8-р сарын 17-нд тус тус цацагдаж,[53][54] цомог нь албан ёсоор 8-р сарын 20-нд сонсогчдын хүртээл болсон. Шүүмжлэгчид Solar Power цомгийг нэг их таатай хүлээж аваагүй бөгөөд ихэвчлэн өмнөх хоёр цомгоосоо тааруухан үнэлгээг авч байв.[55]
2021 оны 9-р сард Лорд Solar Power цомогт багтсан зарим дуунуудаа Шинэ Зеландын уугуул Маори хэл дээр дуулан, Te Ao Mārama нэртэйгээр олны хүртээл болгожээ.[56]
Уран бүтээлийн хэв маяг
[засварлах | кодоор засварлах]Нөлөөлөл
[засварлах | кодоор засварлах]Лордын ээж нь яруу найрагч бөгөөд Лордыг дууны үг бичихэд нь хамгийн том нөлөө үзүүлсэн хүн хэмээж байжээ.[57] Лорд багаасаа жаз хөгжим[58] болоод аав, ээжийнхээ дуртай дуучид болох Кат Стивенс, Нил Янг, Fleetwood Mac нарыг түлхүү сонсдог байв.[59] Тэрээр Pure Heroine цомгоо бичиж байхдаа SBTRKT, Grimes зэрэг электроник урсгалаар бүтээлээ туурвидаг уран бүтээлчдээс түлхүү нөлөө авснаа дурдаж байжээ.[60] Лордод чухал нөлөө үзүүлсэн бусад уран бүтээлчдийг дурдвал, Грэйс Жонс,[61] Жеймс Блэк, Bon Iver,[62] Arcade Fire, Канье Уэст, Prince,[63] Девид Боуи нар болно.[64]
Лорд хоёр дахь цомог Melodrama-гаа бичиж байхдаа The 1975 хамтлагийн "Somebody Else", Рианнагийн "Higher", Кэти Перригийн "Teenage Dream" зэрэг дуунуудыг Нью-Йорк хотын үдэш алхангаа, метронд явж байхдаа сонсдог байсан нь нэлээдгүй нөлөө үзүүлсэн хэмээжээ.[65] Мөн Melodrama цомог бүтэхэд Frank Ocean-ий Blonde цомгийн "дууны уламжлалт бүтцийг" эвдсэн хэв маяг нь чухал нөлөө үзүүлсэн байдаг.[66]
Хэв маяг
[засварлах | кодоор засварлах]The Guardian сэтгүүл Лордын уран бүтээлийн хэв маягийг Скай Феррейра, Лана Дел Рей нартай адилтгасан байдаг бөгөөд Лорд ихэвчлэн электропоп, арт поп, дрим поп, инди поп, инди электро жанраар бүтээлээ туурвидаг.[67]
Лордын дуунуудын минималист аяз, өгүүлэл мэт онцгой дууны үгс нь түүний хөгжмийн ертөнц дэх байр суурийг тамгалсан гэж хэлж болно. Лорд тайзан дээр "зөвхөн хоолойндоо анхаарахын тулд ямар нэгэн хөгжмийн зэмсэг тоглодоггүй"[68] хэмээн мэдэгдэж байсан ч, Melodrama цомгийн аялан тоглолтын үеэр зарим дуун дээрээ ксилофон, бөмбөр тоглосон байдаг.[69]
Дүр төрх
[засварлах | кодоор засварлах]Лорд тайзан дээр өөрийнхөөрөө байх дуртай ба эв хавгүй бүжгийн хөдөлгөөнөөрөө олонд танигдсан. Тэрбээр тайзныхаа нэрийг язгууртан угсааны хэв маяг дээр үндэслэн "Lord" хэмээн сонгосон ч, хэт эршүүд санагдсаны улмаас илүү эрхэмсэг болгохын тулд ард нь "e" үсэг нэмэн, "Lorde" хэмээн сонгожээ.[70] Тэрбээр өөрийгөө феминист, секс-позитив хэмээн тодорхойлдог.[71]
Лорд "Royals" дуугаараа анх хөгжмийн ертөнцөд минималист урсгалыг түгээн дэлгэрүүлсэн чухал үүрэгтэй.[72] Түүнийг Billboard сэтгүүл 2013 онд "Альтернатив хатан хаан" хэмээн өргөмжилж байв.[73] 2010-аад оны хөгжмийн урсгалд Лордын үзүүлсэн нөлөөг нэр хүндтэй бүхий л сэтгүүлүүд онцолсон байдаг бөгөөд тэрбээр NPR сэтгүүлийн 21-р зуунд хамгийн нөлөөт уран бүтээлчдийн жагсаалтын 12-р байранд бичигдэж байжээ.[74] Лорд илүү альтернатив талдаа чиглэсэн поп урсгалыг дэлгэрүүлж, Билли Айлиш,[75] Оливиа Родриго,[76] Конан Грей, Трой Сиван, Сабрина Карпентер зэрэг уран бүтээлчдийн амжилттай замналд том хувь нэмэр оруулсан юм.[77]
Нэр дэвшсэн шагналууд
[засварлах | кодоор засварлах]Дебют хийсэн жилдээ л Лорд 2013 оны Шинэ Зеландын хөгжмийн наадамд 4 шагнал хүртсэн байдаг.[78] Түүний "Royals" дуу нь Австралийн хамгийн нэр хүндтэй APRA Silver Scroll Award,[79] Грэммийн "Оны шилдэг дуу", "Шилдэг ганцаарчилсан поп үзүүлбэр"[80] зэрэг шагналуудыг хүртжээ. 2015 онд "Yellow Flicker Beat" дуугаараа Алтан бөмбөрцөгийн шагнал гардуулах ёслолд "Шилдэг киноны дуу" төрөлд,[81] 2018 онд Melodrama цомгоороо Грэммийн "Оны шилдэг цомог" төрлүүдэд тус тус нэр дэвшсэн байдаг.[82] Лорд мөн карьерынхаа туршид хоёр Brit Awards, хоёр Billboard Music Awards, нэг MTV Video Music Award, гурван World Music Awards-ийг өөрийн болгосон.[83]
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]- The Love Club EP (2013)
- Pure Heroine (2013)
- Melodrama (2017)
- Solar Power (2021)
Аялан тоглолтууд
[засварлах | кодоор засварлах]- Pure Heroine Tour (2013-2014)
- Melodrama World Tour (2017-2018)
- Solar Power Tour (2022-2023)
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Холбооc
[засварлах | кодоор засварлах]- ↑ Carmichael, Emma (28 January 2014). "Here Is Lorde's Birth Certificate". The Hairpin. Архивласан огноо 18 February 2019. Татаж авсан: 19 February 2019.
- ↑ Ehrlich, Brenna (17 June 2014). "Lorde's Parents Finally Got Engaged – After 30 Years". MTV News. Архивласан огноо 15 July 2014. Татаж авсан: 6 July 2014.
- ↑ Weiner, Jonah (28 October 2013). "Lorde: The Rise of Pop's Edgiest Teen". Rolling Stone. Архивласан огноо 21 December 2013. Татаж авсан: 16 December 2013.
- ↑ Fell, Grant (30 January 2014). "Lorde, the year". Black Magazine. Архивласан огноо 6 October 2014. Татаж авсан: 30 August 2014.
- ↑ "Lorde returns to Belmont Intermediate School to judge talent show". Herald Sun. 17 November 2013. Архивласан огноо 27 July 2019. Татаж авсан: 17 November 2013.
- ↑ "Ella Yelich-O'Connor". Radio New Zealand. 17 March 2011. Архивласан огноо 26 August 2014. Татаж авсан: 8 September 2014.
- ↑ 7.0 7.1 McNulty, Bernadette (8 November 2013). "Lorde interview: Dream Teen". The Daily Telegraph. Архивласан огноо 14 November 2013. Татаж авсан: 14 November 2013.
- ↑ 8.0 8.1 Blumentrath, Jan (21 January 2014). "Interview with Scott MacLachlan, manager of Lorde". HitQuarters. Archived from the original on 4 June 2014.
- ↑ Brunt, Shelley; Stahl, Geoff (2018). Made in Australia and Aotearoa/New Zealand: Studies in Popular Music. Routledge. p. 72.
- ↑ Thorne, Richard (October–November 2013). "Joel Little – Rings of the Lorde". NZ Musician. 17 (9). Архивласан огноо 19 July 2018. Татаж авсан: 1 June 2014.
- ↑ "She's still our Lorde, say friends". Radio New Zealand. 28 January 2014. Архивласан огноо 13 March 2014. Татаж авсан: 13 March 2014.
- ↑ Lipshutz, Jason (6 September 2013). "Lorde: The Billboard Cover Story". Billboard. Архивласан огноо 8 September 2013. Татаж авсан: 20 June 2014.
- ↑ Cardy, Tom (10 May 2013). "Lorde: A Kiwi music mystery". Stuff. Архивласан огноо 14 July 2014.
- ↑ "The Love Club EP". Hung Medien. Архивласан огноо 10 September 2014. Татаж авсан: 6 July 2014.
- ↑ Nippert, Matt (7 November 2014). "Birthday girl Lorde's earnings estimated at $11m-plus". The New Zealand Herald. Архивласан огноо 30 July 2018.
- ↑ Newcomb, Tim (4 October 2013). "Lorde is Youngest Performer to Top Billboard Charts in 26 Years". Time. Архивласан огноо 4 October 2013. Татаж авсан: 27 December 2013.
- ↑ 17.0 17.1 "Grammys 2014: Winners list". CNN. 27 January 2014. Архивласан огноо 15 April 2014. Татаж авсан: 25 May 2014.
- ↑ Dietz, Jason (4 December 2013). "Music Critic Top 10 Lists". Metacritic. Архивласан огноо 23 January 2018. Татаж авсан: 8 January 2018.
- ↑ Zoladz, Lindsay (3 October 2013). "Lorde: Pure Heroine | Album Reviews". Pitchfork. Архивласан огноо 19 December 2013. Татаж авсан: 8 September 2014.Battan, Carrie (26 June 2017). "On 'Melodrama', Lorde Learns How Messy Adulthood Can Be". The New Yorker. Архивласан огноо 24 October 2017. Татаж авсан: 1 February 2019.Zadeh, Joe (11 October 2013). "Lorde – Pure Heroine | Reviews". Clash. Архивласан огноо 17 December 2013. Татаж авсан: 10 March 2014.
- ↑ Caulfield, Keith (28 February 2014). "Lorde's 'Pure Heroine' Hits 1 Million in Sales". Billboard. Archived from the original on 4 March 2014.
- ↑ Shah, Neil (9 May 2017). "Lorde Wonders How Much Fame Is Enough". The Wall Street Journal. Архивласан огноо 18 December 2018. Татаж авсан: 21 January 2019.
- ↑ "NZ Top 40 Singles Chart". Recorded Music NZ. Архивласан огноо 19 October 2013. Татаж авсан: 14 January 2014.
- ↑ Trust, Gary (26 February 2014). "Pharrell Williams' 'Happy' Hits No. 1 On Hot 100". Billboard. Архивласан огноо 28 February 2014. Татаж авсан: 27 February 2014.
- ↑ Cantor, Brian (1 March 2014). "Lorde's 'Glory and Gore' Confirmed As Next Single". Headline Planet. Архивласан огноо 19 April 2021. Татаж авсан: 28 January 2019.
- ↑ "Hunger Games: Catching Fire soundtrack features Coldplay, Lorde and Christina Aguilera". The Daily Telegraph. 12 November 2013. Архивласан огноо 9 February 2019. Татаж авсан: 8 February 2019.
- ↑ Lipshutz, Jason (25 September 2013). "6. Lorde: 21 Under 21 (2013)". Billboard. Архивласан огноо 2 April 2019. Татаж авсан: 17 March 2019.
- ↑ Lipshutz, Jason (10 September 2014). "1. Lorde: 21 Under 21 (2014)". Billboard. Архивласан огноо 2 April 2019. Татаж авсан: 17 March 2019.
- ↑ Partridge, Kenneth (30 October 2015). "Billboard's 21 Under 21 2015: Music's Hottest Young Stars". Billboard. Архивласан огноо 30 March 2019. Татаж авсан: 17 March 2019.
- ↑ Zuel, Bernard (3 February 2014). "Laneway Festival in Sydney gave us Lorde and felt just right". The Sydney Morning Herald. Archived from the original on 3 February 2014.
- ↑ "Esta pasando. Lo estas viendo" (испани хэлээр). CNN. 1 November 2013. Archived from the original on 2 November 2013.
- ↑ Ugwu, Reggie (14 April 2014). "Coachella 2014: Lorde Makes Desert Debut". The Hollywood Reporter. Архивласан огноо 19 April 2014. Татаж авсан: 17 April 2014.
- ↑ Lipshutz, Jason (16 December 2013). "Lorde Announces North American Tour Dates". Billboard. Архивласан огноо 27 August 2014. Татаж авсан: 9 September 2014.
- ↑ "Nirvana Joined By Joan Jett, Kim Gordon, St. Vincent, Lorde at Rock Hall Ceremony". Billboard. 11 April 2014. Архивласан огноо 28 April 2014. Татаж авсан: 9 May 2014.
- ↑ Coplan, Chris (26 April 2014). "Dave Grohl on Lorde: she represents the 'Nirvana aesthetic' amid 'all that stripper pop'". Consequence of Sound. Архивласан огноо 20 February 2019. Татаж авсан: 19 February 2019.
- ↑ Lynch, Joe (11 December 2014). "2015 Golden Globe Nominees: Lorde, Lana Del Rey, Trent Reznor & More". Billboard. Архивласан огноо 6 January 2015. Татаж авсан: 13 December 2014.
- ↑ "David Bowie's son thanks Brits for 'beautiful' tribute by Lorde". The Guardian. 25 February 2016. Архивласан огноо 29 February 2016. Татаж авсан: 29 February 2016.
- ↑ "David Bowie saw Lorde as 'the future of music'". The Guardian. 22 March 2016. Архивласан огноо 22 September 2018. Татаж авсан: 23 February 2019.
- ↑ Lynch, Joe (10 June 2016). "Lorde Returns! Hear 'Heartlines,' the Song She Co-Wrote With Broods". Billboard. Архивласан огноо 23 November 2018. Татаж авсан: 21 January 2019.
- ↑ Savage, Mark (2 March 2017). "All you need to know about Lorde's new single, Green Light". BBC News. Архивласан огноо 25 March 2017. Татаж авсан: 2 March 2017.
- ↑ "Pazz & Jop: It's Kendrick's and Cardi's World. We're All Just Living in It". The Village Voice. 22 January 2018. Архивласан огноо 26 January 2021. Татаж авсан: 10 February 2018. "Best Songs of the Year 2017". NME. 27 November 2017. Архивласан огноо 1 December 2017. Татаж авсан: 4 December 2017. Beaumont-Thomas, Ben (4 December 2017). "The top 100 tracks of 2017". The Guardian. Архивласан огноо 4 December 2017. Татаж авсан: 1 February 2019.
- ↑ "Lorde – Green Light". Hung Medien. Архивласан огноо 20 February 2019. Татаж авсан: 20 February 2019. "Lorde – Green Light Chart History – Canadian Hot 100". Billboard. Архивласан огноо 20 February 2019. Татаж авсан: 20 February 2019.
- ↑ Legaspi, Althea (14 April 2017). "Jack Antonoff Details Bleachers' 'Gone Now' LP". Rolling Stone. Архивласан огноо 10 April 2019. Татаж авсан: 17 March 2019.
- ↑ Weiner, Jonah (12 April 2017). "The Return of Lorde". The New York Times. Архивласан огноо 21 June 2017. Татаж авсан: 3 February 2019.
- ↑ "Best of 2017: Music Critic Top 10 Lists". Metacritic. Архивласан огноо 18 January 2021. Татаж авсан: 21 January 2019.
- ↑ Kim, Michelle (13 September 2017). "Lorde Announces New SZA-Featuring "Homemade Dynamite" Remix". Pitchfork. Архивласан огноо 14 September 2017. Татаж авсан: 13 September 2017.
- ↑ Lamarre, Carl (28 January 2018). "Bruno Mars Completes His Big Night by Winning Album of the Year for '24K Magic' at the 2018 Grammy Awards". Billboard. Archived from the original on 19 March 2018.
- ↑ Barr, Natalia (8 June 2017). "Lorde Announces Melodrama World Tour, New Song Due Out at Midnight". Paste. Архивласан огноо 5 August 2017. Татаж авсан: 9 December 2017.
- ↑ Stubblebine, Allison (4 October 2017). "Lorde Reveals Run the Jewels, Mitski & Tove Styrke as Support for Melodrama Tour in North America". Billboard. Архивласан огноо 26 May 2018. Татаж авсан: 30 May 2018.
- ↑ Bruce, Jasper (24 November 2020). "Lorde to release 100-page photo album documenting Antarctica trip". NME. Архивласан огноо 25 November 2020. Татаж авсан: 25 November 2020.
- ↑ Curto, Justin (25 May 2021). "Lorde Books First Live Show in Over Two Years at Primavera Sound 2022". Vulture. Архивласан огноо 31 May 2021. Татаж авсан: 31 May 2021.
- ↑ Strauss, Matthew (7 May 2021). "Lorde Updates Website With "Solar Power" Teaser". Pitchfork. Архивласан огноо 7 June 2021. Татаж авсан: 7 May 2021.
- ↑ Atkinson, Katie (10 June 2021). "Lorde's 'Solar Power' Has Beamed Down: Stream It Now". Billboard. Архивласан огноо 10 June 2021. Татаж авсан: 10 June 2021.
- ↑ Gallagher, Alex (20 July 2021). "Lorde's new single 'Stoned at the Nail Salon' is arriving tomorrow". NME. Архивласан огноо 21 July 2021. Татаж авсан: 21 July 2021.
- ↑ Gallagher, Alex (16 August 2021). "Lorde announces new single 'Mood Ring' will arrive this week". NME. Архивласан огноо 16 August 2021. Татаж авсан: 1 September 2021.
- ↑ White, Caitlin (10 June 2021). "Lorde Confirms Her Third Album, 'Solar Power,' Is 'Feral And Free' And Coming Soon". Uproxx. Архивласан огноо 10 June 2021. Татаж авсан: 10 June 2021.
- ↑ Hayden, Leonie. "'I'm beginning a journey': The inside story of Lorde's surprise mini-album in te reo Māori". The Spinoff. Архивласан огноо 9 September 2021. Татаж авсан: 9 September 2021.
- ↑ McNulty, Bernadette (8 November 2013). "Lorde interview: Dream Teen". The Daily Telegraph. Архивласан огноо 14 November 2013. Татаж авсан: 14 November 2013.
- ↑ Fell, Grant (30 January 2014). "Lorde, the year". Black Magazine. Архивласан огноо 6 October 2014. Татаж авсан: 30 August 2014.
- ↑ McNulty, Bernadette (8 November 2013). "Lorde interview: Dream Teen". The Daily Telegraph. Архивласан огноо 14 November 2013. Татаж авсан: 14 November 2013.
- ↑ Lachno, James (11 September 2013). "Lorde – New Music". The Daily Telegraph. Архивласан огноо 16 September 2013. Татаж авсан: 14 September 2013.
- ↑ Julie Naughton and Pete Born (20 May 2014). "Lorde on Influences – and Cosmetics". Women's Wear Daily. Архивласан огноо 7 December 2015. Татаж авсан: 27 November 2015.
- ↑ Lewis, Casey (19 July 2013). "Get to Know Lorde, the 16-Year-Old Pop Star Everyone's Talking About". Тeen Vogue. Архивласан огноо 14 July 2014. Татаж авсан: 6 July 2014.
- ↑ Simpson, Leah (5 November 2013). "Lorde 'I relate to Kanye West and I feel intimidated by teenage girls'". Digital Spy. Архивласан огноо 7 November 2013. Татаж авсан: 5 November 2013.
- ↑ "Lorde reveals David Bowie was inspiration for second album as new single Green Light released". The Daily Telegraph. 3 March 2017. Архивласан огноо 18 March 2018. Татаж авсан: 21 February 2019.
- ↑ "Watch Lorde Cover One Of Her 'Favorite Songs' On Tour". MTV (англи хэлээр). Архивласан огноо 16 June 2023. Татаж авсан: 13 June 2023.
- ↑ Shaffer, Claire (24 June 2017). "The Influences on Lorde's 'Melodrama': Frank Ocean, Robyn, Bowie and 10 Other Artists Who Shaped Its Sound". Newsweek. Архивласан огноо 6 September 2017. Татаж авсан: 23 February 2018.
- ↑ Mahoney, Stan (8 July 2014). "Lorde review – voice of the generation, with a dash of gold lamé and confetti". The Guardian. Архивласан огноо 19 August 2014. Татаж авсан: 27 August 2014.
- ↑ Ryzik, Melena (20 May 2014). "Mutual Admiration, Across the Sea, Across the Years". The New York Times. Архивласан огноо 13 May 2017. Татаж авсан: 16 June 2014. Darwin, Liza (27 June 2013). "Meet Lorde: She's a Talented Teenage Badass". Vice. Архивласан огноо 28 October 2013. Татаж авсан: 16 December 2013.
- ↑ Wright, Daniel (28 September 2017). "Lorde at Alexandra Palace, London, review: Artist performs her clever, danceable pop at a perfect live show". The Independent. Архивласан огноо 28 December 2017. Татаж авсан: 5 May 2020.
- ↑ Weber, Lindsey (19 August 2013). "Lorde 101: Who Is This 16-Year-Old New Zealand Singer Everyone's Talking About?". New York. Archived from the original on 21 August 2013. Татаж авсан: 3 February 2019.
- ↑ Defebaugh, William (16 December 2013). "Praise the Lorde". V. Archived from the original on 9 October 2018. Татаж авсан: 9 October 2018.
- ↑ Palathingal, George (22 November 2017). "Lorde review: Star shines under the burden of expectation". The Sydney Morning Herald. Архивласан огноо 3 February 2019. Татаж авсан: 3 February 2019.
- ↑ Lipshutz, Jason (6 September 2013). "Lorde: The Billboard Cover Story". Billboard. Архивласан огноо 8 September 2013. Татаж авсан: 20 June 2014.
- ↑ Lorusso, Marissa (20 November 2018). "Turning the Tables: Your List Of The 21st Century's Most Influential Women Musicians". NPR. Архивласан огноо 14 December 2018. Татаж авсан: 14 December 2018.
- ↑ Aniftos, Rania (28 April 2020). "Here's What Finneas Thinks When People Ask About 'The Next Billie Eilish'". Billboard. Архивласан огноо 30 April 2020. Татаж авсан: 20 August 2022.
- ↑ Dunn, Frankie (14 January 2021). "Olivia Rodrigo on heartbreak, Taylor Swift and her TV obsession". i-D. Архивласан огноо 14 January 2021. Татаж авсан: 20 August 2022.
- ↑ "Troye Sivan – Fans, Favorites + Fangirling". PopCrush. 8 September 2015. Архивласан огноо 24 October 2021. Татаж авсан: 20 August 2020.
- ↑ "Lorde wins big at 2013 NZ Music Awards". 3 News. 21 November 2013. Архивласан огноо 2 December 2013. Татаж авсан: 21 November 2013.
- ↑ Jenkins, Lydia (16 October 2013). "Lorde's Royals wins APRA Silver Scroll award". The New Zealand Herald. Архивласан огноо 24 October 2013. Татаж авсан: 15 October 2013.
- ↑ "Grammys 2014: Winners list". CNN. 27 January 2014. Архивласан огноо 15 April 2014. Татаж авсан: 25 May 2014.
- ↑ Lynch, Joe (11 December 2014). "2015 Golden Globe Nominees: Lorde, Lana Del Rey, Trent Reznor & More". Billboard. Архивласан огноо 6 January 2015. Татаж авсан: 13 December 2014.
- ↑ "60th Annual Grammy Awards". National Academy of Recording Arts and Sciences. Архивласан огноо 28 November 2017. Татаж авсан: 3 February 2019.
- ↑ "Billboard Music Awards 2014: Full Winners List". Billboard. 18 May 2014. Архивласан огноо 25 May 2014. Татаж авсан: 22 September 2014. Flaster, Craig (24 August 2014). "Lorde Becomes First Female Artist To Win Best Rock Video VMA". MTV News. Архивласан огноо 14 September 2014. Татаж авсан: 22 September 2014. "World Music Awards 2014: Full list of winners". Viasat 1. Archived from the original on 3 June 2014. Татаж авсан: 8 August 2014.