Jump to content

Метро

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
"Pickering" өртөө

Метро (франц. métro, Америкт англ. subway буюу metro, мөн Их британид. англи. underground) - Хотын гудамжны бус төмөр замын, хүн зорчих зориулалттай нийтийн тээвэр.

1863 оны 1 дүгээр сарын 10-нд буюу 160 жилийн тэртээ Лондон хотод анхны метро ашиглалтад орж байжээ. Энэхүү анхны 3,6 км урт замтай, нийт 7 өртөөтэй метрог "Метрополитан Рэйлвэй" (Metropolitan Railway) компани барьсан тул Лондончууд эхлээд "метрополитан" гэж нэрлэж байгаад сүүлд товчилж "метро" гэх болжээ. Орчин үед Лондон хотынхон газар доорх хотын төмөр замын нийтийн тээврийг "андеграунд" (Underground-газар доорх) буюу "тьюб" (tube-хоолой) гэж нэрлэх болсон ажээ.

1890 онд Лондон хотын метро цахилгаан хөдөлгүүртэй болж, метро утаа, тортогноос салсан түүхтэй.

1892 онд АНУ-ын Чикаго, 1896 онд Унгарын Будапешт, Британийн Глазго, Франын Парис-1900 онд, АНУ-ын Бостон-1901 онд болон Берлин-1902, Афин-1904, Нью-Йорк-1904, Хамбург-1912, Мадрид-1919, Токио-1927, Осака-1933, Москва-1935 онд метротой болсон түүхтэй.

Метротой орнууд

2021 оны байдлаар дэлхийн 61 орны 204 хот метротой болоод байгаа ажээ.

Метро нь газар доор (хонгилоор), газраар болон газар дээрх (тулгуур дээгүүр) зэрэг гурван төрлийнх байдаг ажээ.

Дэлхийн хамгийн том метронууд

[засварлах | кодоор засварлах]
 Commons: Rapid transit – Викимедиа зураг, бичлэг, дууны сан