Милан
Милан хот / Милан суурин
ита. Milano / Comune di Milano | |||||
Миланы католик цогчин дуган (Итали: Duomo di Milano) | |||||
| |||||
Солбицол: | |||||
---|---|---|---|---|---|
Улс | Итали | ||||
Муж (region) | Ломбард | ||||
Аймаг (provincia) | Милан | ||||
Суурин (commune) | Милан | ||||
Түүх | |||||
Байгуулагдсан | МЭӨ 222 он | ||||
Засаглал | |||||
- Дарга | Жулиано Пизапиа | ||||
Газар нутаг | |||||
- Нийт | 181.8 км² | ||||
Өндөр | 120 м | ||||
Хүн ам | |||||
- Нийт (2011) | 1,342,337[1] | ||||
- Нягтрал | 7,127/км² | ||||
- Хүй дүүргийн хамт | 7,400,000 | ||||
Цагийн бүс | UTC+1 | ||||
- Зун | UTC+2 | ||||
Шуудангийн код | 20100, 20121-20162 | ||||
Цахим сүлжээ: www.comune.milano.it |
Милан („а” үсэг өргөлттэй тул дуудлага нь Милаан; Итали: Milano - италиар [miˈlaːno] буюу Милаа-но гэж дууддаг; лом. Milan [miˈlãː], [miˈlan]; «Ломбардын тэгш талын төвд» гэсэн утгатай Латин: Mediolanum-аас уг нэр үүссэн; Орос: Мила́н; Англи: Milan) — Италийн саятан хот. Улсдаа 2-р их хот, 2-р том суурин, Ломбард мужийн (Lombardia) төв, умард Италийн гол хот болно. Яг Милан хот, суурин/коммун (commune) нь 1.3 сая хүн амтай. Гэвч 5.2 сая хүн харьяалагдах Милан хотын бөөгнөрөлд Милан суурин (Comune di Milano), түүнийг багтаах Милан аймаг (3.2 сая, Provincia di Milano)-аар тогтохгүй бусад аймгийн хот суурин ч хамрагдана.[2]
Улсынхаа аж үйлдвэр, санхүүгийн төв гэдгээс гадна хувцас загварын нэр хүнд, хөлбөмбөгийн Милан, Интер хоёр багаараа "Милан" гэх нэр дэлхийд дуурьсдаг.
Ах дүүгийн барилдлага[засварлах | кодоор засварлах]
Милан хот доорх хотуудтай ах дүү (анд) бололцсон байна.[3]
Харилцаа тогтсон оныг хаалтан дотор бичив.
- Бразилийн Сан-Паоло (1961)
- Америкийн Чикаго (1962)
- Оросын Санкт-Петербург (1967)
- Францын Лион (1967)
- Германы Майны Франкфурт (1969)
- Их Британийн Бирмингем (1974)
- Сенегалын Дакар (1974)
- Хятадын Шанхай (1979)
- Японы Осака (1981)
- Израйлийн Тель-Авив (1997)
- Канадын Торонто (2003)
- Польшын Краков (2003)
- Австралын Мельбурн (2004)
- Мексикийн Гвадалахара (2008)
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]
Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]
- ↑ City population (i.e. that of the comune or municipality) from [Archive copy (Memento 22. Зургаадугаар сар 2017 цахим архивт) ISTAT.
- ↑ Demographia World Urban Areas, 8th Annual Edition: Version 2, July 2012
- ↑ "Città Gemellate". Comune di Milano. Retrieved 15 August 2012.