Jump to content

Монголын Ардын Арми

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Монголын Ардын арми-с чиглүүлэгдэв)
 БНМАУ Монголын Ардын Арми/
Mongolian People's Army

Монгол Ардын Хувьсгалт Цэрэг
Удирдлага
Ерөнхий командлагч: Дамдины Сүхбаатар
(1923 он хүртэл)

Хорлоогийн Чойбалсан
(1923 оноос нас барах хүртлээ)

Зэвсэгт хүчний удирдлага: БНМАУ-ын зэвсэгт хүчний жанжин штаб
Төв байр: Улаанбаатар, Ховд, Чойбалсан
Цэргийн салбар: Морин цэрэг, хуурай газрын зэвсэгт хүчин, агаарын зэвсэгт хүчин, хуягт танкийн цэрэг, инженерийн анги, нэгтгэл
Зэвсэгт хүчний хүчин чадал
Алба хааж буй цэрэг: татан буугдсан (50000) 1960
Алба хаах үүрэг: тийм, зөвхөн эрчүүд
Цэргийн алба хаах нас: 18 насанд бүрэн хүрсэн бол
Түүх
Байгуулагдсан: 1921 оны 3 сарын 18гри
Татан буугдсан: 1992

Монголын Ардын Арми буюу Монгол Ардын Хувьсгалт Цэрэг нь 1921 оны 3 сарын 18 -наас 1992 он хүртэл БНМАУ-ын Зэвсэгт хүчний албан ёсны нэр юм.

Сүхбаатар 1920-1922 он

Үүсэн байгуулсан нь

[засварлах | кодоор засварлах]

МАН-ын үүсгэн байгуулагдаж байх үедээ авсан анхны арга хэмжээнүүдийн нэг нь морин цэргийн дарга Дамдины Сүхбаатарын удирдлагаар үндэсний армийг 1920 онд зохион байгуулах явдал байсан байна. Энэхүү шинэ арми нь Сүхбаатарын шууд удирдлага доор цагаантны хөдөлгөөний орос цэрэг болон энэ үед Монголыг эзэлсэн байсан хятадын цэргүүдийн эсрэг амжилттай тулалдсан. МАН-д ЗХУ-ын Улаан Арми тусалсан бөгөөд БНМАУ-ын нутаг дэвсгэрт 1925 он хүртэл цэргээ байрлуулсан байна.

1930-аад оны үйл ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]

Монголын Ардын арми нь 1930-д оны эхээр монголд гарсан бослого, хөдөлгөөнүүдийг дарах болон 1930-д оны дундуур Японтой эхэлсэн хилийн мөргөлдөөнүүдэд оролцсон бөгөөд Зөвлөлтийн ажилчин тариачны Улаан армийн сургагч нар түүнийг бэлтгэхэд оролцож байжээ. МАА нь 1939 онд Халхын голын байлдаанд Хорлоогийн Чойбалсаны удирдлагаар Георгий Жуковын захирсан Улаан Армийн хүч хавсран Мичитаро Комацубарагийн командалсан Японы эзэн хааны армийн хүчийг бут цохин ялсан түүхтэй. Монголын Ардын Хувьсгалт Цэрэг 1939 он гэхэд 4 морьт дивиз, хуягт бригад болон тээврийн, саперын, нисэх хүчний ангиудаас бүрдэж байсан байна.

Бие бүрэлдэхүүний хувьд морьт дивиз нь 2 хороо (2 морьт суман, 1 пулемётын сумантай), их бууны дивизион, хуягт дивизион (хөнгөн болон дунд ангиллын хуягт сумантай), холбооны суман болон дивизийн сургууль, нийт 1531 хүн болон хээрийн 76 мм-ийн 4 их буу, танк эсэргүүцэх 45 мм-ийн 6 их буу, хүнд пулемёт 24, хөнгөн пулемёт 44, винтов 1279, гар буу 180, сэлэм 1060, БА-6, БА-10 хуягт машин 6, ФАИ хөнгөн хуягт 9, ЗИС-5 маркийн ачааны автомашин 18, ГАЗ- АА маркийн ачааны автомашин 4, “Максим” пулемёттай зенитийн төхөөрөмж бүхий ГАЗ-АА маркийн ачааны автомашин 6, ЗИС-5 маркийн ус-тос цэнэглэгч автомашин 1, ЗИС-6 маркийн цистерн 1, эмнэлгийн автобус 2, II АК маркийн радиостанц 1, 5АК радиостанц 1, тачанк 24, сум тээвэрлэх хөсөг 42, хээрийн гал тогоо 17, түүнчлэн 1723 морь, 198 тэмээтэй.

1931 онд ЗХУ-ын Засгийн газар манайд Р-5 маркийн 3 нисэх онгоц бэлэглэснээр манай цэргийн нисэх хүчин байгуулагдсан гэж үздэг. Зүүн хязгаарт үе үе зэвсэгт мөргөлдөөн гарах болсонтой холбогдуулж Р-5 болон У-2 онгоц бүхий Монголын Ардын Армийн нисэх эскадрилийг 1936 оны 1 дүгээр сард Улаанбаатараас Тамсагбулагийн хээрийн аэродром руу шилжүүлэн нүүлгэсэн байна. Тус аэродром руу Монголд байрлаж байсан Зөвлөлтийн зарим нисэх ангиуд ч бас шилжин байрлажээ. Мөн оны хавар улсын хилийг зөрчсөн японы цэргүүдийг устгахад Монголын нисэгчид идэвхтэй оролцсон байдаг. Тухайлбал 3 дугаар сарын 31-нд дэслэгч Шагдарсүрэнгийн даргалсан нисэх отрядын нисэгч Дэмбэрэл, буудагч Дорж экипажтай “5” гэсэн дугаартай Р-5 онгоц японы 28 хүнтэй ачааны машиныг устгаж, 1 онгоц сөнөөж, 1 онгоц гэмтээсэн боловч харамсалтай нь нисэх отряд 2 онгоцоо алджээ.

1938 оны сүүл гэхэд Монголын нисэх хүчин Р-5 болон Р-5Ш маркийн 39 онгоцтой, 27 монгол нисэгчтэй байсан байна. Халхын голын байлдаан эхлэхэд Японы талаас орчин үеийн сөнөөгч онгоцуудыг олноор хэрэглэх болсноор Монголын нисэх хүчний зэвсэглэлд байсан онгоцуудыг зөвхөн шөнийн бөмбөгдөлтөд ашиглах болсон байна.

Зөвлөлтийн цэрэг. 1936 оны 3 дугаар сарын 12-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан Монгол-Зөвлөлтийн харилцан туслалцах протоколын дагуу мөн оны зунаас Монголд зөвлөлтийн цэрэг орж иржээ. 1937 оны 9 дүгээр сараас Монголд байрлах зөвлөлтийн цэргийн анги, нэгтгэлүүдийг нэгдсэн удирдлагаар хангахын тулд 57 дугаар онцгой корпус болгож зохион байгуулсан байна. Ингээд 1939 оны эхээр, өөрөөр хэлбэл Халхын голын байлдаан эхлэхийн өмнө тус корпус нь дараах анги нэгтгэлүүдээс бүрдэж байв:

   7 дугаар мотохуягт бригад; 
   8 дугаар мотохуягт бригад; 
   9 дүгээр мотохуягт бригад; 
   11 дүгээр танкийн бригад; 
   36 дугаар мото буудлагын дивиз; 
   6 дугаар тусгай морьт бригад. 

Эдгээр анги, нэгтгэл нь 30 орчим мянган хүн, 200 орчим их буу, 284 танк (БТ-5 танк 219, Т-26 танк 33, БХМ (ХТ-26) танк 18, Т-26 танк чирэгч 6, Т-37 танк чирэгч 8), 5208 ачааны, 193 суудлын, 679 тусгай зориулалтын автомашин, түүнчлэн 631 автоцистерн, 245 засварын зориулалттай машин, 91 трактор, 265 мотоциклтой байжээ.

Мотохуягт бригад хэмээх нэгтгэлүүд Улаан Армийн зөвхөн энэхүү 57 дугаар онцгой корпуст л байсан байна. Бүтэц, бүрэлдэхүүний хувьд бригад бүр автохуягт, буудлага-пулеметын болон тагнуулын батальонууд, холбооны болон байлдааны хангалтын суман, их бууны дивизионоос бүрдэж байсан бөгөөд нийтдээ 1888 хүн, 57 дунд, 25 хөнгөн хуягт, 76 мм-ийн их буу 10, хүнд пулемёт 24, хөнгөн пулемет 92, “Максим” маркийн пулемет бүхий зенитийн төхөөрөмжтэй автомашин 3, 286 автомашин, 8 трактор, 26 мотоциклтой байжээ. Тал хээрийн голдуу асар уудам нутагтай Монгол орны хувьд бүрэн механикжсан эдгээр бригад нь хурдан маневрлахад нэн тохиромжтой байсан юм.

Халхын голын байлдааны явцад уг корпусын үндсэн дээр Армийн 1 дүгээр групп байгуулагдсан бөгөөд түүнд 6 дугаар танкийн бригад (254 танк, 15 хуягт бүхий), буудлагын 57, 82, 152 дугаар дивиз, агаарын десантын 212 дугаар бригад зэрэг олон анги, нэгтгэлүүд нэмэгдэн 8 дугаар сарын 20 буюу шийдвэрлэх тулалдаан эхлэхийн өмнө Армийн 1 дүгээр групп нь 52 мянга гаруй хүнтэй, 438 танк, 385 их буутай байжээ.

Нисэх хүчний хувьд гэвэл 57 дугаар корпус нь байлдааны идэвхтэй үйл ажиллагаа эхлэхээс өмнө буюу 1939 оны 5 дугаар сарын байдлаар И-16 сөнөөгч онгоц 24, И-15 сөнөөгч онгоц 14, СБ бөмбөгдөгч онгоц 29, Р-5 бөмбөгдөгч онгоц 15-тай байжээ. Янз бүрийн учир шалтгааны улмаас нисэх бүрэлдэхүүний бэлтгэл нэн тааруу байсан тул эхний үедээ зөвлөлтийн нисэгчид ихээхэн хохирол амсчээ. Гэвч байлдааны төгсгөл рүү техник ч шинэчлэгдэж, сайтар бэлтгэгдсэн нисэгчид ч олноор ирэх болсон тул байдал эрс өөрчлөгдсөн байдаг. 8 дугаар сарын 20-ны байдлаар Армийн 1 дүгээр групп И-16 сөнөөгч онгоц 223, И-15 сөнөөгч онгоц 21, И-153 сөнөөгч онгоц 67, түүнчлэн СБ бөмбөгдөгч онгоц 181-тэй байсан байна. Үүн дээр Р-5, У-2 онгоцуудыг нэмээд нийт онгоцны тоо 585 байжээ. Халх голын байлдааны явцад зөвлөлтийн тал 249 онгоцоо алдсан гэсэн тоо байдаг. Японы талд Манж-Го-гийн армийн зарим анги, нэгтгэлүүд байлдсан гэдгийг дурьдах хэрэгтэй юм. Хятадын цэргүүдээс олзолсон болон японы хоцрогдсон хэмээн зэвсэглэлээс хасагдсан зэр зэвсэг бүхий Манж-Го-гийн армийн морин цэргийн 4, 5, 8, 12 дугаар морин хороод (манайхан заримдаа “баргын морин цэрэг” гэж бичих юм билээ) оролцжээ. Хороо тус бүр 400-500 хүнтэй, 4 их буу бүхий батарейтай байжээ. Гэхдээ тэдний байлдах чадвар туйлын хангалтгүй байсан хэмээн аль аль байлдагч талууд тэмдэглэсэн байдаг.

1945 оны Чөлөөлөх дайн

[засварлах | кодоор засварлах]

1945 оны 5 сарын 9 нд ЗХУ, АНУ тэргүүтэй холбоотнууд нацист Германыг дайнд ялсны дараа, Зөвлөлт Холбоот Улс дорно зүгийн Японыг буулгаж авах дайнд бэлдэж эхлэсэн. ЗХУ 1945 оны 4 сарын 9 нд Японтой байгуулсан харилцан үл довтлох гэрээгээ цуцлан, тус оны 8 сарын 9 нд Японд дайн зарлажээ. Зөвлөлтийг дагаж 1945 оны 8 сарын 10 нд БНМАУ Японд дайн зарласан.

Тус дайнд БНМАУ нь МАХЦ нь ЗХУ-ын Өвөр Байгалийн фронтын өмнөд бүлэгт багтаж, Замын Үүд, Байшинт (Сүхбаатар аймгийн нутаг) гэсэн хоёр чиглэлээр Японы мэдлийн Өвөр Монгол руу довтлон орсон. Энэхүү дайнд 5, 6, 7, 8 дугаар морьт дивиз, 7 дугаар механикжуулсан хуягт бригад, танк, их буу, авто тээвэр, холбооны тусгай хороод, нисэхийн холимог дивиз, хими инженерийн тусгай салбар, Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отряд зэрэг нийт 42223 цэрэг, офицер, 28,000 морь, 403 танк-хуягт машин, пулемёт 1707, 629 их буутайгаар оролцжээ."[1][2]

Цэргийн хүчийг "МАХЦ-ийг БНМАУ-ын маршал Х.Чойбалсаныг орлож Зөвлөлтийн дэслэгч генерал И.А. Плиев, дэслэгч генерал Ж.Лхагвасүрэн нар, 5 дугаар морьт дивизийг хошууч генерал Ч.Доржпалам, 6 дугаар морьт дивизийг хурандаа М.Цэдэндаш, 7 дугаар морьт дивизийг хурандаа Г.Дорж, 8 дугаар морьт дивизийг дэд хурандаа М.Одсүрэн, танкийн 3 дугаар хороог хошууч З.Дагвадорж, 9 дүгээр морьт тусгай хороог хурандаа С.Галсан, холбооны тусгай хороог хошууч Дагва нар командалжээ."[2]

Байшинтын чиглэлээр 5, 6, 7, 8 дугаар морьт дивиз, Зөвлөлтийн хуягт танкын хүчин 8 сарын 9-ний өглөө 04:00 цагт хил давж, Малин гол, Хар нуур, Сэнсрэг хийд Шеншин овоо, 8 сарын 10 - 13 ний хооронд Хашаат, Ар Худаг, Ар цагаан нуур, Яндуу сүм, Тайпуу усны худаг зэрэг газрыг эзлэн, 8 сарын 16 нд Долоннуур, 17 нд Фыннин хот, 19 нд Жэхэ хот, 20 нд Санчакоу район, 21 нд Лүньхуа, Аньзятун хот, 22 нд Миюнь хотыг тус тус чөлөөлөв.

Замын Үүдийн чиглэлээр мотомеханикжуулсан ангиуд Чуулалт хаалга чиглэлээр 8 сарын 9 нд хил давж, өвөрмонголын цэргийг устган Цагаан овоо сум, 10 нд Нянзан хот, 11 нд Баруун Сөнөд хошууны Вангийн хүрээ, 13 нд Завсар хот, 18 нд Жанбэй хот, Жанчхүүгийн давааг тус тус чөлөөлжээ.

9 сарын 2 нд Япон улс дайнд бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар Дэлхийн Хоёрдугаар дайн дуусч, МАХЦ-ийн талд 78 хүн алагдах эсвэл сураггүй алга болж, 12318 япон цэргийг олзолж, дайн гавьяа байгуулсан 2000 гаруй хүн БНМАУ-ын одон медалиар, ЗХУ-ын Японыг ялав медалиар 800 гаруй хүнийг шагнаж урамшуулсан. Дайн дууссаны дараа 1946 оноос МАХЦ-ийг тайван цагийн байдалд шилжүүлж, орон тоог цомхотгожээ.

Георгий Жуков ба Хорлоогийн Чойбалсан нар Халхын голын байлдааны үед

Хүйтэн дайны үед

[засварлах | кодоор засварлах]

Дайн дууссны дараа армийг тайван цагийн байдалд шилжүүлэхдээ Цэргийн яамыг НАХЯаманд нэгтгэж, цэргийн тоог цөөлж, зарим ангийг өөрчлөн байршуулж, хилийн цэргийг татан буулгах зэргийн арга хэмжээ авчээ. 1945 оны сүүлээр "МАХЦ-т 42680 цэрэг, Хязгаарын цэрэгт 10570 цэрэг, нийт зэвсэгт хүчний хэмжээнд 53250 хүн бэлнээр алба хааж байсан. 1946-1956 оны хооронд хийсэн 8 удаагийн цомхотголын явцад МАХЦ-ийг 90 хувиар хорогдуулж, 4256 хүн, хилийн цэрэгт 213 хүнтэй үлджээ."[3] Мөн 1945 онд улс даяар "3692 офицер алба хааж байсан бол 1956 оны 10 сарын 16-ний байдлаар 482 офицертой болсон байлаа."[3]

1954 оны 5 сарын 31 нд МАХЦэргийн 5 дугаар тусгай морьт хороог татан буулгаснаар морьт цэргийг ашиглахаа больсон.[4] 1955 оны 7 сарын 6 нд Монгол Ардын Хувьсгалт Цэрэг (МАХЦ) гэх нэрийг БНМАУ-ын Ардын Цэрэг (МАЦ) гэж өөрчлөн нэрлэв.[4] 1959 оны 6 сарын 23 нд НАХХЭЯамнаас Ардын Цэргийн Хэргийг Эрхлэх Яамыг салган байгуулж, яамны сайдаар дэслэгч Генерал Ж.Лхагвасүрэнг томилсон. [5] 1960 оноос эхлэн Ардын армийг дахин зохион байгуулахдаа тусгай чиг үүрэгтэй бие даасан салбарыг байгуулжээ. 1971 оны 3 сарын 6 нд "Монгол Ардын Цэрэг" гэх нэрийг "Монголын Ардын Арми" гэж нэрлэхээр болов.[4]

  • Барилгын цэрэг
  • Цэргийг агаарын довтолгооноос хамгаалах цэрэг: 1945 - 1967 он хүртэл их бууны дивизионд зенитийн ганц батарейн орон тоотой байсныг 1967 оноос Зенит артиллерийн дивизион болгон, 57 мм-ийн С-60 буутай 4 батарей болтлоо өргөжсөн. 1970-1980 аад онд ЗСУ-23-4 Шилка, Игла-1, Стрела-1, төрөл бүрийн радиолокацийн станц, зэрэг зэвсэгийг хүлээн авч ашиглаж байсан.[6]
  • Холбооны цэрэг: Дайны дараа 1951 онд холбооны тусгай батальон, 1953 онд холбооны тусгай рот болгосон ч, 1965 онд тусгай батальон, 1980 онд тусгай хороо болгон өргөтгөжээ.
  • Хими, Инженер сапёрын анги: 1965 онд инженер-сапёрын тусгай батальоныг байгуулж, мотобуудлагын анги бүрт инженерийн салаа ротыг байгуулах болсон. 1981 оны 5 сарын 20 нд гүүр, ус гатлалтын тусгай батальоныг байгуулсан. 1980 аад оны дунд үе гэхэд инженер-сапёрын тусгай хороо 1, тусгай батальон 4, хэд хэдэн тусгай рот салаа бүхий болсон.[7] 1950-иад онд химийн тусгай ротыг байгуулж, 1967 оноос тусгай батальон болгон, химийн цэргийн 3 роттой болсон.[7]
  • Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэрэг: 1964 оноос байгуулж эхлэн, 1969 онд зенит пуужингийн дивизионыг байгуулж, радиолокатроын рот болон зенит пуужингийн 2 дивизоноос бүрдсэн Агаарын Довтолгооноос Хамгаалах цэргийг байгуулжээ. Мөн 1970 оны 9 сарын 23 нд Зөвлөлт, Монголын хамтарсан тийрэлтэт хөдөлгүүртэй сөнөөгч онгоцны эскадрилийг байгуулах шийдвэр гарч, МиГ-17 онгоц 6, МиГ-15 УТИ онгоц 2 нэгжийг хүлээн авч нисэх эскадрилийг байгуулсан. 1970 оны 11 сарын 15 нд эдгээр онгоцнууд анхны нислэгээ үйлдсэн.[8] 1976 онд Зөвлөлтийн нисэх эскадрилиэс биеэ даасан анги болгож, 1977 оны 5 сарын 1 нд МиГ-21 УТИ онгоц 2, 9-р сарын 7 нд МиГ-21 ПФМ онгоц 12 нэгжийг хүлээн авсан. 1984 онд нисдэг тэрэгний тусгай эскадрилийг байгуулж, Ми-24В загварын 12 нэгжийг хүлээн авчээ.[8]

Морьт дивиз нь 3 морьт хорооноос бүрдэх бөгөөд, хороо бүр нь ойролцоогоор 650 хүнтэй бөгөөд 5 суман, пулемётын суман, инженерийн суман, артиллер, хангамж, тагнуул, эмнэлэгийн салбараас бүрддэг байжээ. Энэхүү цэргийн хүч нь маш түргэн хөдөлгөөнт чанар нь Монгол шиг өргөн уудам нутгийн хэмжээнд зохицож, жижиг анги салбарууд нь 24 цагт 160 км зайг туулах чадвартай байсан.[баримт хэрэгтэй] Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Ардын армийг тайван цагийн хуваарьт шилжүүлэхдээ, зарим морьт дивизийг татан буулгах, нэгтгэх, орон тоог цомхотгох ажил өрнөжээ.

Монголын морин цэрэг халхын голд (1939 он)

Монголын Ардын армийн дивизүүд ба бусад нэгжүүд:

БНМАУ-н цэргийн цол 1936-1940 он

Армийн зэрэг цол

[засварлах | кодоор засварлах]
монголын цэргүүд Японы цэргийн эсрэг Халхын голын байлдаанд, 1939 он

Ардын армийн зэвсэглэл (1940-1990)

[засварлах | кодоор засварлах]

Мосин-Наган винтов , ППШ-41, ППШ-43,M1910 Максим, СГ-43 Горюнов, ДШK, Дегтяровын пулемёт

Артиллери ба мортар

[засварлах | кодоор засварлах]

37 мм-ийн танк эсэргүүцэх их буу M1930 (1-K)

76 мм-ийн хорооны их буу M1927

45 мм-ийн танк эсэргүүцэх их буу M1937 (53-K)

76 мм-ийн хорооны их буу M1943

Пуужинт төхөөрөмж

[засварлах | кодоор засварлах]

БМ-13 - 150

Өөрөө явагч их буу

[засварлах | кодоор засварлах]

Монголын Ардын Армийн Агаарын цэргийн хүч 1925–1945 он

[засварлах | кодоор засварлах]

Бөмбөгдөгч ба дайрагч онгоц

[засварлах | кодоор засварлах]

Монголын Ардын Армийн чадавх (1950-1990)

[засварлах | кодоор засварлах]
Техник Гарал Хувилбар Тоо Тайлбар
Үндсэн танк/Дунд танк
СУ-100  Зөвлөлт Холбоот Улс Өөрөө явагч их буу 10[9]
Т-34/85  Зөвлөлт Холбоот Улс Дунд танк 40[9]
T-54  Зөвлөлт Холбоот Улс Дунд танк 250[9]
T-55  Зөвлөлт Холбоот Улс Дунд танк 250[9]
T-62  Зөвлөлт Холбоот Улс Үндсэн танк 100[9]
Явган цэргийн байлдааны машин/Хуягласан тусгай машин
БМП-1  Зөвлөлт Холбоот Улс Явган цэргийн байлдааны машин 400[9]
БТР-40  Зөвлөлт Холбоот Улс Дугуйтай хуягласан машин 200[9]
БТР-60  Зөвлөлт Холбоот Улс Дугуйтай хуягласан машин 50[9]
БТР-152  Зөвлөлт Холбоот Улс Дугуйтай хуягласан машин 50[9]
БРДМ-1  Зөвлөлт Холбоот Улс Хуягласан тусгай машин 150[9]
БРДМ-2  Зөвлөлт Холбоот Улс Хуягласан тусгай машин 120[9]
Пуужинт төхөөрөмж
БМ-21 Град  Зөвлөлт Холбоот Улс 122 мм-ийн Пуужинт төхөөрөмж 130[9]
Артиллери
85 мм-ийн дивизийн их буу Д-44  Зөвлөлт Холбоот Улс 85 мм-ийн дивизийн их буу
122 мм-ийн их буу M1931/37 (А-19)  Зөвлөлт Холбоот Улс 122 мм-ийн их буу 20[9]
122 мм-ийн зенитийн их буу 2A18 (Д-30)  Зөвлөлт Холбоот Улс 122 мм-ийн зенитийн их буу 50[9]
130 мм-ийн хээрийн их буу M1954 (M-46)  Зөвлөлт Холбоот Улс 130 мм-ийн хээрийн их буу
152 мм-ийн зенитийн их буу M1937 МЛ-20)  Зөвлөлт Холбоот Улс 152 мм-ийн зенитийн их буу
122 мм-ийн зенитийн их буу M1938 (M-30)  Зөвлөлт Холбоот Улс 122 мм-ийн зенитийн их буу 100[9]
152 мм-ийн зенитийн их буу M1943 (D-1)  Зөвлөлт Холбоот Улс 152 мм-ийн хээрийн их буу 50[9]
Мортар
БМ-37  Зөвлөлт Холбоот Улс 82 мм-ийн калибрийн мортар
ПМ-43  Зөвлөлт Холбоот Улс 120 мм-ийн калибрийн мортар
M-160  Зөвлөлт Холбоот Улс 160 мм-ийн дивизийн мортар
Танк эсэргүүцэх буу
СПГ-9  Зөвлөлт Холбоот Улс 73 мм-ийн Танк эсэргүүцэх буу unknown number
85 мм-ийн Танк эсэргүүцэх буу Д-48  Зөвлөлт Холбоот Улс 85 мм-ийн Танк эсэргүүцэх буу
100 мм-ийн хээрийн их буу M1944 (БС-3)  Зөвлөлт Холбоот Улс 100 мм-ийн хээрийн их буу 25[9]
T-12 Танк эсэргүүцэх буу  Зөвлөлт Холбоот Улс 100 мм-ийн Танк эсэргүүцэх буу 25[9]

Монголын Ардын Армийн Агаарын цэргийн хүч (1950-1990)

[засварлах | кодоор засварлах]
Нэр Гарал Төрөл Хувилбарууд Ашиглалтанд байгаа Тайлбар
Сөнөөгч онгоц
Поликарпов И-15 ЗХУ Сөнөөгч И-15 1+[10]
Поликарпов И-16 ЗХУ Сөнөөгч И-16 1+[10]
Поликарпов По-2 ЗХУ Сөнөөгч У-2а 20[10]
МиГ-15 ЗХУ Сөнөөгч МиГ-15бис 48[10]
МиГ-17 ЗХУ Сөнөөгч МиГ-17Ф 36[10]
МиГ-21 ЗХУ Сөнөөгч МиГ-21ПФМ/МФ 30+12[9][10]
Бөмбөгдөгч
Поликарпов Р-З ЗХУ хөнгөн бөмбөгдөгч Р-З тоо тодорхойгүй[10]
Тээврийн онгоц
Боин 727 АНУ Narrow-body jet airliner Boeing 727-200 тодорхойгүй[10]
Туполев Ту 104 ЗХУ Тээврийн нисэх онгоц Ту-104 2[9]
Туполев Ту 154 ЗХУ Тээврийн нисэх онгоц Ту-154B-2
Илюшин Ил-2 ЗХУ Тээврийн нисэх онгоц Ил-2 Тоо тодорхойгүй[10]
Илюшин Ил-12 ЗХУ Тээврийн нисэх онгоц Ил-12 тодорхойгүй[10]
Илюшин Ил-14 ЗХУ Тээврийн нисэх онгоц Ил-14 6[9]
Антонов Ан-2 ЗХУ Тээврийн нисэх онгоц АН-2 30[10]
Антонов Ан-12 ЗХУ Тээврийн нисэх онгоц An-12 15[10]
Антонов Ан-14 ЗХУ Тээврийн нисэх онгоц An-14 2[10]
Антонов Ан-24 ЗХУ Тээврийн нисэх онгоц An-24 22[10]
Антонов Ан-26 ЗХУ Тээврийн нисэх онгоц An-26 4[10]
Антонов Ан-32 ЗХУ Тээврийн нисэх онгоц An-32 1[10]
Харбин Ү-12 БНХАУ Нисэх онгоц Y-12 5[10]
П2Л-104 Вилга ЗХУ Нисэх онгоц Wilga-2 3[10]
Нисэх онгоц
МиГ-15 ЗХУ Сөнөөгч онгоц МиГ-15УТФ 1[9]
МиГ-17 ЗХУ Сөнөөгч онгоц МиГ-17ПФ 8[9]
МиГ-21 ЗХУ Сөнөөгч онгоц МиГ-21 УФМ тодорхойгүй[9]
Яковлев УТ-2 ЗХУ Сургалтын онгоц 1+[10]
Яковлев Як-6 ЗХУ Сургалтын онгоц тодорхойгүй[10]
Яковлев Як-9 ЗХУ Сургалтын онгоц Як-9У тодорхойгүй[10]
Яковлев Як-11 ЗХУ Сургалтын онгоц 10[9]
Яковлев Як-12 ЗХУ Сургалтын онгоц тодорхойгүй[10]
Яковлев Як-18 ЗХУ Сургалтын онгоц 10[9]
Дайрагч нисдэг тэрэг
Ми-24 ЗХУ Дайрагч вортёлот 10[9]
Тээврийн нисдэг тэрэг
Ми-1 ЗХУ Хөнгөн нисдэг тэрэг 5[9] Тээврийн
Ми-2 ЗХУ Хөнгөн нисдэг тэрэг 1[9] Тээврийн
Ми-4 ЗХУ Тээврийн вортёлот МИ-4A 5[9] Тээврийн
Ми-8 ЗХУ Тээврийн вортёлот МИ-8T/MT 10[9] Тээврийн
Камов Ка-26 ЗХУ Хөнгөн нисдэг тэрэг тодорхойгүй[9] Тээврийн
Агаараас хамгаалах зэвсэглэл
С-75 ЗХУ Стратегийн АДХ зэвсэг С-75 Двина 2[9] 24 пуужин[9]
С-200 ЗХУ Стратегийн АДХ зэвсэг С-200 тодорхойгүй[11]
9К31 Стрела-1 ЗХУ 9К31 Стрела-1 тодорхойгүй
Стрела-2 ЗХУ Стрела-2 1250[9]
Агаарын довтолгооноос хамгаалах зэвсэглэл
ЗПУ-4 ЗХУ АДХ зэвсэг тоо тодорхойгүй
ЗУ-23-2 ЗХУ АДХ зэвсэг тоо тодорхойгүй
ЗСУ-23-4 ЗХУ АДХ зэвсэг тоо тодорхойгүй
С-60 ЗХУ АДХ зэвсэг 57 мм S-60 тоо тодорхойгүй
61-K ЗХУ АДХ зэвсэг 37 мм M1939 тоо тодорхойгүй

Монгол дах Зөвлөлтийн цэргийн бүлэглэл

[засварлах | кодоор засварлах]

17 дугаар арми (ЗХУ)

39 дүгээр арми (ЗХУ)

 Commons: Монголын Ардын арми – Викимедиа дуу дүрсний сан
  1. Монгол Улсын Түүх. 5-р боть. Улаанбаатар. 2003. p. 219.
  2. 2.0 2.1 Монгол цэргийн түүхийн товчоон (1911-1990 ээд он). Улаанбаатар. 1996. pp. 365–368.
  3. 3.0 3.1 Монгол цэргийн түүхийн товчоон (1911-1990 эд он). Улаанбаатар. 1996. p. 387.
  4. 4.0 4.1 4.2 Монгол цэргийн түүхийн товчоон (1911-1990 ээд он). Улаанбаатар. 1996. pp. 523–525.
  5. Монгол цэргийн түүхийн товчоон (1911-1990 ээд он). Улаанбаатар. 1996. p. 422.
  6. Монгол цэргийн түүхийн товчоон (1911-1990 ээд он). Улаанбаатар. 1996. pp. 450–453.
  7. 7.0 7.1 Монгол цэргийн түүхийн товчоон (1911-1990 ээд он). Улаанбаатар. 1996. pp. 454–458.
  8. 8.0 8.1 Монгол цэргийн түүхийн товчоон (1911-1990 ээд он). Улаанбаатар. 1996. pp. 458–464.
  9. 9.00 9.01 9.02 9.03 9.04 9.05 9.06 9.07 9.08 9.09 9.10 9.11 9.12 9.13 9.14 9.15 9.16 9.17 9.18 9.19 9.20 9.21 9.22 9.23 9.24 9.25 9.26 9.27 9.28 9.29 9.30 9.31 9.32 9.33 9.34 SIPRI[permanent dead link]
  10. 10.00 10.01 10.02 10.03 10.04 10.05 10.06 10.07 10.08 10.09 10.10 10.11 10.12 10.13 10.14 10.15 10.16 10.17 10.18 10.19 10.20 10.21 World Air Forces - Historical Listings Mongolia (MON). worldairforces.com. Retrieved on 2013-08-27.
  11. World Missile Directory, FLIGHT international, 1985