Фернандо Торрес: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: bs:Fernando Torres
б r2.7.2) (робот Өөрчилж байна: mr:फेर्नान्दो तोरेस
Мөр 262: Мөр 262:
[[mk:Фернандо Торес]]
[[mk:Фернандо Торес]]
[[ml:ഫെർണാണ്ടോ ടോറസ്]]
[[ml:ഫെർണാണ്ടോ ടോറസ്]]
[[mr:फेर्नान्दो तोरेस]]
[[mr:फर्नंडो टॉरेस]]
[[ms:Fernando Torres]]
[[ms:Fernando Torres]]
[[mt:Fernando Torres]]
[[mt:Fernando Torres]]

21:19, 25 Наймдугаар сар 2012-ий байдлаарх засвар

Фернандо Торрес

Торрес Ливерпүүл багийн бүрэлдэхүүнд
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрФернандо Хосе Торрес Санс[1]
Өндөр1.85 m (6 ft 1 in)[3]
БайрлалДовтлогч
Багийн мэдээлэл
Одоогийн багАнгли Челси
Дугаар9
Өсвөрийн баг
1995–2001Испани Атлетико Мадрид
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2001–2007Испани Атлетико Мадрид214(82)
2007–2011Англи Ливерпүүл102(65)
2011–Англи Челси14(1)
Шигшээ баг
2000Испани Испанийн шигшээ баг
(15-аас доош нас)
1(0)
2001Испани Испанийн шигшээ баг
(16-гаас доош нас)
9(11)
2001Испани Испанийн шигшээ баг
(17-гоос доош нас)
4(1)
2001Испани Испанийн шигшээ баг
(18-аас доош нас)
1(1)
2002Испани Испанийн шигшээ баг
(19-ээс доош нас)
5(6)
2002–2003Испани Испанийн шигшээ баг
(21-ээс доош нас)
10(3)
2003–Испани Испани82(26)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2011 оны 2 сарын 1.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2011 оны 2 сарын 1

Фернандо Хосе Торрес Санс (исп. Fernando José Torres Sanz, 1984 оны гуравдугаар сарын 20) нь Испанийн хөлбөмбөгчин бөгөөд Премьер лигийн Челси клуб болон Испанийн шигшээ багийн довтлогчоор тоглодог билээ.

Торрес Атлетико Мадрид клубээс гараагаа эхэлсэн ба Ла Лигт тус клубийн нэрийн өмнөөс 174 гараанд гарч 75 гоол оруулжээ. Сегунда (исп. Segunda Divisiуn) буюу хоёрдугаар лигт клубээ тоглож байх үед 40 тоглолтод оролцож, долоон гоол оруулж байв. 2007 онд Ливерпүүлд алба хаших болсон бөгөөд Ливерпүүлд Робби Фаулерын 1995-96 оны улиралд 20 гоол оруулж байснаас хойшхи амжилтыг анхныхаа улиралд давтсан төдийгүй лигт оруулсан гоолын тоогоо хамгийн хурдан буюу 2009 оны арванхоёрдугаар сард 50 болгосон нь анхдагч болсон түүхтэй.

Испанийн шигшээ багт 2003 онд Португалтай хийх тоглолтын өмнө дуудагдаж байлаа. Түүнээс хойш УЕФА Евро-2004, 2006 оны ДАШТ, УЕФА 2008 болон 2010 оны ДАШТ зэрэг томоохон тэмцээнүүдэд тоглосоор ирсэн билээ. УЕФА Евро-2004 тэмцээнд гоол оруулаагүй ч 2006 оны ДАШТ-д гурван гоол оруулсан юм. УЕФА Евро-2008 тэмцээнд хоёр гоол оруулсны нэгийг нь аваргын төлөөх Германы эсрэг тоглолтонд оруулж, 1-0 харьцаагаар багийнхныхаа хамт аваргалж байв. Тэр 2010 оны ДАШТ-д гоол оруулж чадаагүй ч Испанийн түүхэнд анх удаагаа Дэлхийн цомыг авчирсан баатруудын нэг болсон билээ.

Бага нас

Мадридын дагуул хот Фуэнлабрадад төрж өссөн бөгөөд балчир байхаасаа л өвөөгөөсөө салдаггүй байжээ. Торресын эцэг, эх ажлын боломж бололцооноос шалтгаалж хүүгээ өндөр настай Парке өвөөгөөр нь харуулах болсноос хойш Торрес өвөөгийнхөө нэгэн адил хөлбөмбөгийг туйлаас их сонирхдог болж таван настайгаасаа тоглох болсон юм. Торресийн хайртай клуб нь өвөөтэй адил Атлетико Мадрид байв. Торрес долоо нас хүртлээ хүүхдийн багт хаалгачаар тоглож байгаад довтлогчоор тоглох болсон байна. 1995 онд 11 настайдаа Атлетико Мадридын өсвөрийн багт тоглох болсон нь өөрийн нь томоохон алхам байв.

Клуб

Атлетико Мадрид

1998 онд өсвөрийн лигийн тэмцээнд түрүүлснийхээ дараа Испанийн 15 хүртэлх насны шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан Найкийн цомын тэмцээнд мөн л түрүүлэв. Энэ үед шилдэг тоглолтыг үзүүлсэн Торрес насныхаа ангиллын Европын шилдэг тоглогчийн санал асуулгад өрсөлдсөн гэдэг. 1999 онд 15 настайдаа Атлетико клубтэй мэргэжлийн анхны гэрээгээ байгуулсан жилээ өсвөрийн багт тоглож байгаад 16 нас хүрэнгүүтээ насанд хүрэгчдийн дээд лиг рүү шилжжээ. 2000-01 оны улирал түүний хувьд шаантны ясны цууралттайгаар бүтэл муутай байв. Оны төгсгөлд арай гэж бэртэл нь илааршсан ч гараанд гарч чадахгүй байсаар 2001 оны тавдугаар 27-нд Висенте Кальдерон цэнгэлдэхдээ анхны тоглолтоо хийсэн юм. Долоо хоногийн дараа Альбасете клубтэй хийсэн тоглолтонд анхны гоолоо оруулав. Тэр жил Атлетико Ла лигээс унасан юм.

2002-03 оны улиралд Ла Лигт эргэн гарч ирсэн багийнхаа бүрэлдэхүүнд Торрес 29 удаа гараанд гарч, 13 гоол хийсэн бөгөөд Атлетико 11 байрт жагсчээ. 2003-04 оны Ла лиг түүний хоёр дахь л улирал байсан ба 35 тоглолтод оролцон 19 гоол оруулж, лигийн мэргэн буучдын гуравдугаарт оров. Багийн гол нуруу болсон Торресийг 19 настайд ахлагч болгожээ. Лигтээ долдугаар байр эзэлсэн тэд УЕФА-гийн Цомын тэмцээнд орох аз дутсан ч 2004 оны УЕФА-гийн Интертото Цомын тэмцээнд оролцох эрх авсан нь Торресын хувьд Европын дарийн утаа үнэрлэсэн анхны том тэмцээн байв. Тус тэмцээнд Торрес хоёр гоол оруулж баг нь дөрөвдүгээр үе хүртэл амжилттай тоглосон байна. 2005 онд Премьер лигт аваргалсан Челси Торресийг сонирхож эхэлсэн ч Атлетикогийн ерөнхийлөгч Энрике Сересо гэрээ байгуулахаас эрс татгалзаж байв.

Торресийг 2006 оны ДАШТ-д оролцох багийн бүрэлдэхүүнд багтсаны дараахан буюу 2005-06 оны улирлын төгсгөлд Челси дахин гэрээ байгуулахаар хөөцөлдсөн ч болсонгүй. 2006-07 оны улиралд Торрес 14 гоол оруулаад байлаа. Английн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ливерпүүл клубийн наймааны гол бай Атлетико руу чиглэж, Торресыг Луис Гарсиагаар баг сэлгэн 20 сая фунт стерлингийн гэрээ байгуулахаар Сересотой удаан хугацаанд ярилцсаар, Торресийг байрыг орлож чадах Диего Форланыг Атлетико эгнээндээ элсүүлснээр шийдэгдсэн юм. Торрес ийнхүү Ливерпүүл рүү 20 сая фунтээр очсон бол Ливерпүүлээс Луис Гарсиа 25 саяар очжээ.

Хувийн амьдрал

Торрес Олалла Доминик Листе хэмээх бүсгүйтэй 2001 оноос үерхэж байгаад 2009 оны тавдугаар сарын 27-нд гэр бүл болсон бөгөөд 2009 оны долоодугаар сарын 8-нд Нора нэртэй бяцхан охинтой болжээ.[4][5] Тэр нутгийнхаа Галзуу хүний дуу исп. El Canto del Loco нэртэй рок хамтлагийн клипэнд тоглоод амжсан ба тус хамтлагийн дуучин Денни Мартин Торресын хамгийн дотно анд нь ажээ.[6] Мөн 2005 онд Torrente 3: El protector нэртэй инээдмийн кинонд өөрийн дүрийг бүтээсэн[7] ба 2009 онд Torres: El Niсo: My Story нэртэй номоо хэвүүлсэн байна.[8]

Үзүүлэлтүүд

Клуб

2010 оны аравдугаар сарын 24-ний байдлаар.
Клуб Улирал Лиг Цом Лигийн цом Европ Бүгд
Гараа Гоод Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол
Атлетико Мадрид 2000–01, Сегунда[9][10] 4 1 2 0 - - 0 0 6 1
2001–02, Сегунда[11][12] 36 6 1 1 - - 0 0 37 7
2002–03[13][14] 29 13 2 1 - - 3 0 31 14
2003–04[15][16] 35 19 5 2 - - 3 0 40 21
2004–05[17][18][19] 38 16 6 2 - - 5 2 49 20
2005–06[20][21] 36 13 4 0 - - 0 0 40 13
2006–07[22][23] 36 14 4 1 - - 0 0 40 15
Испани 214 82 24 7 - - 11 2 249 91
Ливерпүүл 2007–08[24] 33 24 1 0 1 3 11 6 46 33
2008–09[25] 24 14 3 1 2 0 9 2 38 17
2009–10[26] 22 18 2 0 0 0 8 4 32 22
2010–11[27] 9 2 0 0 0 0 2 0 11 2
Бүгд 88 58 6 1 3 3 30 12 127 74
Нийт 302 140 30 8 3 3 41 14 376 165

Шигшээ багийн гараа

Евро-2008 тэмцээний шигшээ тоглолтын баатар, Испаний шигшээ багийн довтлогч Торрес
2010 оны есдүгээр сарын 3-ны байдлаар.
Шигшээ баг Улирал Нөхөрсөг Тоглолт Бүгд
Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол
Испани 2003–04[28] 5 1 5 0 10 1
2004–05[29] 4 1 6 1 10 2
2005–06[29] 6 1 9 9 15 10
2006–07[30] 2 0 6 1 8 1
2007–08[30] 5 0 7 3 12 3
2008–09[31] 2 2 10 3 12 5
2009–10[31] 3 2 7 0 10 2
2010–11[31] 0 0 1 2 1 2
Нийт 27 7 54 19 81 26

Шагналууд

Атлетико Мадрид

  • Сегунда: 2001–02[32]

Шигшээ баг

Эшлэл

  1. "Statistics" (PDF). Premier League. Retrieved 2010-06-16.
  2. "Infancia" (in Spanish). Fernando Torres. Retrieved 2010-06-20.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  3. "9. Fernando Torres". Liverpool F.C. Retrieved 2009-01-12.
  4. "Football is a funny ol game". The Sun. 2008-04-15. Retrieved 2009-01-13.
  5. Galaz, Mбbel (2009-05-28). "Se casa Fernando Torres". El Paнs (in Spanish). Retrieved 2009-05-28.{{cite news}}: CS1 maint: unrecognized language (link)
  6. "Dani Martнn" (in Spanish). Fernando Torres. 2005-09-30. Retrieved 2010-06-20.{{cite news}}: CS1 maint: unrecognized language (link)
  7. "Full cast and crew for Torrente 3: El protector". Internet Movie Database. Retrieved 2010-06-20.
  8. Wilson, Simon (2009-10-22). "El Nino: My Story". ESPNsoccernet. Retrieved 2009-12-17.
  9. "Temporada 2000/01 - Liga 2Ө Divisiуn (primer equipo)" (in Spanish). Fernando Torres. Retrieved 2008-11-17.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  10. "Temporada 2000/01 - Copa Del Rey" (in Spanish). Fernando Torres. Retrieved 2008-11-17.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  11. "Temporada 2001/02 - Liga 2ӨDivisiуn" (in Spanish). Fernando Torres. Retrieved 2008-11-17.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  12. "Temporada 2001/02 - Copa del Rey" (in Spanish). Fernando Torres. Retrieved 2008-11-17.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  13. "Temporada 2002/03 - Liga 1Ө Divisiуn" (in Spanish). Fernando Torres. Retrieved 2008-11-17.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  14. "Temporada 2002/03 - Copa del Rey" (in Spanish). Fernando Torres. Retrieved 2008-11-17.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  15. "Temporada 2003/04 - Liga 1Ө Divisiуn" (in Spanish). Fernando Torres. Retrieved 2008-11-17.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  16. "Temporada 2003/04 - Copa del Rey" (in Spanish). Fernando Torres. Retrieved 2008-11-17.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  17. "Temporada 2004/05 - Liga 1Ө Divisiуn" (in Spanish). Fernando Torres. Retrieved 2008-11-17.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  18. "Temporada 2004/05 - Copa del Rey" (in Spanish). Fernando Torres. Retrieved 2008-11-17.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  19. "Temporada 2004/05 - Intertoto" (in Spanish). Fernando Torres. Retrieved 2008-11-17.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  20. "Temporada 2005/06 - Liga 1Ө Divisiуn" (in Spanish). Fernando Torres. Retrieved 2008-11-17.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  21. "Temporada 2005/06 - Copa del Rey" (in Spanish). Fernando Torres. Retrieved 2008-11-17.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  22. "Temporada 2006/07 - Liga 1Ө Divisiуn" (in Spanish). Fernando Torres. Retrieved 2008-11-17.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  23. "Temporada 2006/07 - Copa del Rey" (in Spanish). Fernando Torres. Retrieved 2008-11-17.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  24. "Liverpool 2007/2008 player appearances". Soccerbase. Retrieved 2008-11-17.
  25. "Liverpool 2008/2009 player appearances". Soccerbase. Retrieved 2008-11-17.
  26. "Liverpool 2009/2010 player appearances". Soccerbase. Retrieved 2010-01-12.
  27. "Liverpool 2010/2011 player appearances". Soccerbase. Retrieved 2010-08-16.
  28. "Temporada 2002/04 - Selecciуn Espaсola" (in Spanish). Fernando Torres. Retrieved 2008-11-17.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  29. 29.0 29.1 "Temporada 2004/06 - Selecciуn Espaсola" (in Spanish). Fernando Torres. Retrieved 2008-11-17.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  30. 30.0 30.1 "Temporada 2006/08 - Selecciуn Espaсola" (in Spanish). Fernando Torres. Retrieved 2008-11-17.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  31. 31.0 31.1 31.2 "Temporada 2008/10 - Selecciуn espaсola" (in Spanish). Fernando Torres. Retrieved 2008-11-17.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  32. 32.0 32.1 32.2 32.3 "Palmarйs" (in Spanish). Fernando Torres. Retrieved 2008-11-17.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)

Холбоос