Өмнөговь аймаг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б svg flag (GlobalReplace v0.6.5)
Мөр 6: Мөр 6:
|nickname =
|nickname =
|motto =
|motto =
|image_flag = Ömnögovi Flag.png
|image_flag = Mn flag ömnögovi aimag 2011.svg
|image_seal = Mn coa ömnögovi aimag 2011.svg
|image_seal = Mn coa ömnögovi aimag 2011.svg
|image_map = Ömnögovi in Mongolia.svg
|image_map = Ömnögovi in Mongolia.svg

11:00, 25 Зургаадугаар сар 2016-ий байдлаарх засвар

Увс аймгийн сумын тухай үзэх бол Өмнөговь сум-ыг дарна уу.
Өмнөговь аймаг
Нутгийн удирдлагын ордон
Нутгийн удирдлагын ордон
Өмнөговь аймаг далбаа
Өмнөговь аймаг албан ёсны тамга
Монгол орон дахь Өмнөговь аймаг
Монгол орон дахь Өмнөговь аймаг
Улс Монгол
АймагӨмнөговь
Сум (15)Нутгийн хуваарь хэсэг рүү
Аймгийн төвДаланзадгад
1931 ондаймаг байгуулагдсан
Засаг захиргаа
  Засаг даргаБадамгаравын Бадраа (АН)
Цагийн бүсUTC+8 (Улаанбаатарын цаг)
Улсын дугаарӨМ
Вэб сайтumnugobi.gov.mn (монг.)
Хонгорын элс
Өмнөговийн говь газар
Сумдын туг, нутгийн алдартдын хөрөг

Өмнөговь (худам монголоор ᠡᠮᠦᠨᠡᠭᠣᠪᠢэмүнэгоби) — Монгол Улсын аймаг. 1931 онд байгуулагдсан.

Газар зүй

Өмнөговь нь газар нутгийн хэмжээгээрээ хамгийн том аймаг юм. Аймгийн нутаг нь говь цөлийн мужид багтах бөгөөд дунджаар д.т.д. 1300-1600 м өндөрт оршино. Энд Алтайн нурууны үргэлжлэл Гурван сайхан, Сэврэй, Ноён богд, Номгон, Тост, Нэмэгт, Алтана уул, Гилбэнт зэрэг д.т.д. 3000 м хүртэл өндөр өргөгдсөн уул нурууд болон 100 гаруй км үргэлжилсэн Хонгорын элс, хэдэн 100 км өргөн Галба, Борзон, Зээмэг, Заг, Сүүжийн алдарт их говиуд бий.

Хадат, Нэмэгт, Зөөлөн, Энгэр бүлээн, Талхит зэрэг олон хүйтэн рашаан, Элгэн, Салхитын халуун рашаан устай.

Хөдөө талын хөрс нь зэс, тугалга, чулуун нүүрс, төмрийн хүдэр, гантиг, хайлуур жонш, цасан ба утаат болор зэрэг үнэт эрдэнийн баялаг арвинтай. Үүнд маш их дулаан гаргадаг Тавантолгойн чулуун нүүрс олон миллярд тонн нөөцтэй.

Амьтан ургамал

Ган халуунд тэсвэртэй, шим тэжээл сайтай, жижиг навчит тачир ургамал голлосон 250 гаруй төрлийн ургамалтай бөгөөд түүний дотор хунчир, алтан үндэс, дэгд, сэржмядаг зэрэг олон төрлийн эмийн ургамал элбэг. Хармаг, гоёо, цулхир зэрэг амтлаг ургамал, хайлс, заг, тоорой, жигд гэх мэт мод ургана.

Хар сүүлт, цагаан зээр, шилүүс, үнэг, хярс, туулай, дорго, суусар элбэг бөгөөд хулан, аргаль, мазаалай, янгир, хавтгай зэрэг ховор амьтад ч бий.

Тээвэр

Даланзадгад нисэх буудал (ZMDZ/DLZ) нь 1 шороон зурвастай бөгөөд Улаанбаатар руу байнгын нислэгтэй. Мөн сайжруулсан шороон замаар Цогт-Овоо сумын төв, Дундговь аймгийн төв Мандалговийг дайран өдөрт хоёр удаа автобусаар хүн тээвэр үйлчилдэг.

Нутгийн хуваарь

Өмнөговь аймгийн сумдын газар нутаг, хүн амын тоо, нягтшил
Сумын нэр Хүн амын тоо
(1994)[1]
Хүн амын тоо
(2003)[2]
Хүн амын тоо
(2005)[3]
Хүн амын тоо
(2009)[4]
Сумын төвийн
хүн амын тоо
Нутаг дэвсгэр
(км²)[2]
Нягтшил
(/км²)
Баяндалай 2,125 2,360 2,338 2,316 651 10,751 0.22
Баян-Овоо 1,577 1,569 1,539 1,574 544 10,474 0.15
Булган 2,421 2,433 2,430 2,395 929 7,498 0.32
Гурвантэс 2,983 3,376 3,524 4,034 1,842 27,967 0.14
Даланзадгад 12,391 15,308 15,954 17,946 16,856 476 37.70
Мандал-Овоо 2,345 2,166 2,004 1,954 603 6,433 0.30
Манлай 2,215 2,422 2,431 2,450 608 12,418 0.20
Ноён 1,417 1,468 1,390 1,318 401 10,550 0.12
Номгон 2,608 3,045 3,009 2,869 787 19,468 0.15
Сэврэй 2,216 2,423 2,309 2,191 709 8,095 0.27
Ханбогд 2,161 2,451 2,659 3,154 1,361 15,151 0.21
Ханхонгор 2,559 2,931 2,542 2,376 616 9,931 0.24
Хүрмэн 1,968 1,951 1,910 1,796 495 12,393 0.14
Цогт-Овоо 1,863 1,761 1,672 1,666 619 6,526 0.26
Цогтцэций 1,990 2,130 2,155 2,642 1,043 7,246 0.36

Зүүлт

  1. http://www.reliefweb.int/library/documents/oxfamannex1-4.pdf
  2. 2.0 2.1 Statistics office of Ömnögovi Aimag, [1]
  3. Official site of Ömnögovi Aimag, [2]
  4. Ömnögovi Aimag Statistical Office

Гадны холбоос

Загвар:Монгол улс Загвар:Өмнөговь