Jump to content

Өмнөд Дакота

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Өмнөд Дакота Муж Улс
State of South Dakota
Өмнөд Дакота муж улсын далбаа Өмнөд Дакота муж улсын сүлд
Далбаа Сүлд
Хоч(нууд): The Mount Rushmore State (албан ёсны) (Рашмор уулын муж улс),
The Sunshine State (Нарлаг муж улс)
Уриа: Under God the people rule (Бурхны дор хүмүүс захирна)
Өмнөд Дакота муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Өмнөд Дакота муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Албан ёсны хэл англи
Нийслэл Пьер
Хамгийн том хот Сиу-Фоллз
Нутаг дэвсгэр  АНУ-д 17-д орно
 - Нийт 199,905[1] км²
 - Өргөн 340 км
 - Урт 610 км
 - Усны эзлэх % 1.6
 - Өргөрөг 42° 29′ N - 45° 56′ N
 - Уртраг 96° 26′ W - 104° 03′ W
Хүн ам  АНУ-д 46-д орно
 - Нийт 796,214 (2007 оны тооцоо)[2]
 - Нягтшил 4.05/км²
АНУ-д 46-д орно
Өндөр  
 - Хамгийн өндөр цэг Харний оргил[3]
2,209 м
 - Дундаж 670 м
 - Хамгийн нам цэг Биг Стөүн нуур[3]
295 м
АНУ-д нэгдсэн  1889 оны арваннэгдүгээр сарын 2 (40)
Амбан захирагч Майк Раундс (БНН)
Дэд захирагч Dennis Daugaard (БНН)
АНУ-ын сенатчид Тим Жонсон (АН)
Жон Тюн (БНН)
Конгрессын төлөөлөгчид Стифэний Хэрсет Сэндлин (АН) (Жагсаалт)
Цагийн бүс Төв: UTC-6/-5
Товчлолууд SD US-SD
Вэбсайт www.sd.gov

Өмнөд Дакота (Англи: South Dakota) нь Америкийн Нэгдсэн Улсын Дундад Өрнөд бүсэд оршдог АНУ-ын муж улс. Энэ муж улсыг Лакота, Дакота (Сиу) хэмээх уугуул америкчуудын омгийн нэрээр нэрлэжээ. Өмнөд Дакота нь 1889 оны арваннэгдүгээр сарын 2-нд Холбоонд нэгдсэн. (Хойд Дакота зэрэг нэгдсэн.) Муж улсын төвд орших Пьер хот муж улсын нийслэл бөгөөд 150000 хүн амтай Сиу-Фоллз нь муж улсынхаа хамгийн том хот юм.

АНУ-ын төв хойд хэсэгт орших Өмнөд Дакота нь Миссури голоор нийгэм, эдийн засгийн хувьд бие биенээсээ ялгаатай хоёр хэсэг болон хуваагддаг. Оршин суугчид нь эдгээр хэсгийг баруун гол, зүүн гол гэж нэрлэдэг.[4] Муж улсын зүүн хэсгийн үржил шимтэй хөрсөнд янз бүрийн үр тариа тарьж ургуулдаг бол баруун талд нь мал аж ахуй зонхилсон хөдөө аж ахуйтай юм. Муж улсын баруун өмнөд хэсэгт намхан, нарсаар хучигдсан Блэк Хиллз нуруу оршино. Уугуул америкчуудын хувьд онгон шүтээн болсон, муж улсын аялал жуулчлалын гол талбар Блэк Хиллзэд Рашмор уул байдаг билээ. Рашмор уул нь муж улсын хамгийн алдартай газар бөгөөд Өмнөд Дакотагийн бэлэг тэмдэг юм.

Хөдөө аж ахуй, хөдөөгийн амьдралын хэв маяг зонхилсон уламжлалтай Өмнөд Дакота нь оршин суугчдыг өөртөө татах буюу барьж байхын тулд эдийн засгаа олон салбараар хөгжүүлэхийг эрэлхийлэх болжээ. Тус муж улс одоо ч гэсэн ерөнхийдөө хөдөөгийн шинжтэй бөгөөд АНУ-д хүн амын нягтшилаар хамгийн доогуурт тооцогддог.[5] Ардчилсан Намын хэд хэдэн нэртэй сенатчид Өмнөд Дакотаг холбооны түвшинд төлөөлдөг боловч муж улсын засгийн газарт Бүгд Найрамдах Нам зонхилдог ба сүүлийн арван ерөнхийлөгчийн сонгуульд бүгд найрамдахчууд Өмнөд Дакотад олонхын санал авчээ.

Лавлах материал

[засварлах | кодоор засварлах]
  1. "Land and Water Area of States (2000)". www.infoplease.com. Татаж авсан: 2007-09-03. {{cite web}}: Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  2. "Annual Estimates of the Population for the United States..." United States Census Bureau. Татаж авсан: 2008-08-22.
  3. 3.0 3.1 "Elevations and Distances in the United States". U.S Geological Survey. 29 April 2005. Archived from the original on 1 Зургадугаар сар 2008. Татаж авсан: 23 Аравдугаар сар 2008. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help); Unknown parameter |accessmonthday= ignored (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  4. Hasselstrom, Linda: Roadside History of South Dakota, pages 2-4. Mountain Press Publishing Company, 1994
  5. "Population Density by State: 2000". Northeast-Midwest Institute. Archived from the original on 2008-10-22. Татаж авсан: 2008-08-08.