Jump to content

Өндөрширээт сум

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Өндөрширээт сум
ᠥᠨᠳᠦᠷᠰᠢᠷᠡᠭᠡᠲᠦᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Төв
Газар нутаг
  Нийт2,800 км2 (1,100 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 2,040
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Өндөрширээт сум нь Төв аймгийн баруун хэсэгт оршдог сум юм. Тус сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу. Баянтуул, Хайрхан, Уянга, Сант гэсэн 4 багийн нийт 597 өрхөд 1844 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Төв аймгийн 26 сумаас эхнээсээ 20-д, газар нутгийн хэмжээгээр 11-д ордог. Сүүлийн жилүүдэд шилжин ирэх иргэдийн сонирхол харьцангуй нэмэгдэх төлөв ажиглагдаж байна.

Төв аймгийн баруун өмнөд хэсэгт: Улаанбаатар хотоос 188 км, Аймгийн төвөөс 235 км зайд байрладаг. Улаанбаатар хот болон Төв аймгийн Эрдэнэсант, Лүн, Алтанбулаг, Бүрэн, Баян-Өнжүүл сумтай хиллэдэг. Далайн түвшнээс дээш 1000-1500 м өргөгдсөн. Газарзүйн хувьд тал хээрийн бүсэд хамаарагддаг. Төв аймгийнхаа баруун өмнөд хэсэгт оршдог. Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Оршин суугчын тоон өөрчлөлт (жилийн эцсийн дүнгээр)[1]
2002 2003 2004 2005 2006
2,343 2,220 1,961 1,893 1,931
2007 2008 2009 2010 2011
2,006 1,982 1,886 1,816 1,833
  1. Төв аймгийн Статистикийн хэлтэс. Жил жилийн танилцуулга (Memento 15. Арванхоёрдугаар сар 2012 цахим архивт)