Майк Миллер

Майкл (Майк) Ллойд Миллер (Англи: Michael (Mike) Lloyd Miller, 1980 оны хоёрдугаар сарын 19-нд Өмнөд Дакота мужийн Митчелл хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны «Кливленд Кавальерс» багийн холбон тоглогч, довтлогч-хамгаалагч юм.

Товчхон[засварлах | кодоор засварлах]

Миллер Флорида мужийн их сургуулийн багт тоглож байсан бөгөөд 2000 онд драфтлагдаж №19-өөр Орландо Мэжик (2000—2003) багт элссэн байдаг байна. Түүний дараа Мемфис Гриззлис (20032008), Миннесота Тимберволвес (2008—2009), Вашингтон Визардс (2009—2010), Майами Хит (2010—2013) багуудад тоглож байгаад 2013 оны долоодугаар сарын 30-нд багтаа эргэн иржээ.[1] Миллер Майами Хит багт Леброн Жеймсийг бэртэлтэй байх үед орлон тун сайн тоглолт үзүүлж байсан ба энэ багт 2010 оны долоодугаар сарын 15-нд таван жилийн гэрээг 25 сая доллараар байгуулж байлаа.[2][3]

2014 оны наймдугаар сарын 5-нд «Кливленд Кавальерс» багтай гэрээлэв.[4]

Шигшээ[засварлах | кодоор засварлах]

Америкийн шигшээ багт 2007 онд Америк тивийн аварга болж байжээ.

Шагналууд[засварлах | кодоор засварлах]

  • НБА-гийн аварга — 2012, 2013
  • НБА-гийн Оны шилдэг шинэ тоглогч — 2001
  • НБА-гийн зургаа дахь тоглогч — 2006

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Grizzlies sign, re-introduce 3-point specialist Miller
  2. "Miller injured thumb trying to guard James". Yahoo Sports. Associated Press. October 24, 2010. Retrieved 24 October 2010.[permanent dead link]
  3. Joseph Goodman (October 24, 2010). "Miller close to returning". Miami Herald. Retrieved 18 December 2010.
  4. "Cavaliers Sign Mike Miller and James Jones". NBA.com. August 5, 2014. Retrieved August 5, 2014.

Холбоос[засварлах | кодоор засварлах]