Монгол бичиг
Монгол бичиг | |||
---|---|---|---|
Бичгийн төрөл | Цагаан толгой | ||
Хэл | Монгол | ||
Зохиогч | Тататунга | ||
Зохиогдсон | ≈ 1200-аад он | ||
Хэрэглэсэн хугацаа | өнөөг хүртэл | ||
Хэрэглэдэг газар | Монгол Улс Өвөр Монгол Буриад Халимаг | ||
Албан ёсоор | Өвөр Монгол Монгол Улс | ||
Гарал | Египетийн дүрс үсэг → Язгуур сина үсэг → Газар дундын тэнгис орчмын фөник үсэг → Арамеи үсэг → Сири үсэг → Согд цагаан толгой → Уйгур үсэг → Монгол бичиг | ||
Уламжлагдсан | Манж үсэг Тод бичиг Вагиндрагийн үсэг | ||
Онцлог | дээрээс доош, зүүнээс баруун тийш | ||
Юникод | U+1800 – U+18AF | ||
ISO 15924 | Mong |
Авиаг тэмдэглэх тэмдэгтүүдийг нь Монгол үсэг, тэрхүү үсгээр бичсэн бичгийг Монгол бичиг ᠮᠣᠩᠭᠣᠯ
ᠪᠢᠴᠢᠭ᠌ гэж нэрлэх нэгэн зүйл үсэг бичиг өдгөө байна. Энэ үсэг бичгийг 6-7-р зуунаас эхлээд өнөө үед ч гэсэн Монгол үндэстэн (Монгол угсаатан) хэл аялгаа тэмдэглэхэд хэрэглэсээр ирлээ.
Өдгөө Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Оронд Монгол хэлийг тэмдэглэхэд албан ёсоор хэрэглэдэг бол Монгол Улсад Монгол хэлийг тэмдэглэх хоёрдогч бичиг болгон хэрэглэж, төрийн албан хэрэгт зарим байдлаар хэрэглэж байна.
Нийт 29 үсэгтэй бөгөөд үүнээс гадаад үгийг тэмдэглэх 9 үсэгтэй.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Чингис хаан 1206 онд Их Монгол Улсыг байгуулан Монгол угсаатаныг дахин сэргээн мандуулж, эдүгээ хүртэл оршин байх үндсийг бататгасан билээ. Тулгар улсын алив хэргийг явуулахын тулд Уйгур үсгээс Тататунга нэрт бичгийн хүн Монгол үсгийг зохиожээ гэж зарим эрдэмтэд үздэг. Үүнд төрийн албан ёсны бичиг болгосон хэмээх санааг XVII зууны Лу. Алтан товчид дурдсаныг эш болгодог. Харин үүнийг "мөхсөн" Уйгураас бичиг үсэг авсан байх үндэсгүй өнөөгийн Тажикийн өвөг дээдэс Согдоос Уйгуртай зэрэгцэн аль эрт бичиг үсэгтэй болсон байх боломжтой гэж олон эрдэмтэн (Шаравын Чоймаа, Ц.Шагдарсүрэн, ) өөрөөр тайлбарладаг. Уламжилж ирсэн бичгийг Чингис хаан нэгдсэн төрийн албан ёсны үсгээр зарлигдсаныг тэр цагаас үүссэн мэтээр тайлах нь буруу гэж эдгээр судлаачид үздэг. Үүний нэг баримт нь Чингис хааныг нас барахаас өмнө ба дараа бичигдсэн "Чингисийн чулууны бичиг", Монголын нууц товчоонд бичиг үсгийн нилээд урт хугацааны боловсорсон төлөв илэрхий ажиглагдаж байдаг ажээ. Гэвч Чингис хаан Найман аймгийг нэгтгэсний дараа олзлогдсон бичээч Тата-Тунга нь эртний Иран дахь Согд бичгээс үүссэн хуучин Уйгур бичигээр үндэс болгож зохиосон гэдэг үзлийг баримтлах явдал бас байсаар байдаг. Тататунга төрийн албан бичгийг улам хөгжүүлэх үйлсийг эрхэлсэн байж болох юм.
Монголчууд эхэндээ "Уйгаржин бичиг" гэж нэрлэдэг байсан гэдэг. Мөн онцлог шинжүүд болоод бусад монгол түүхэн бичгүүдээс ялгах зориулалтаар Босоо бичиг, Хуучин Монгол бичиг, Худам Монгол бичиг гэж олон янзаар нэрлэж байжээ.
Монгол хэлээр бичигдсэн монгол бичгийн анхны дурсгал нь 13-р зуунд урласан Чингисийн чулууны бичиг юм. Уг бичиг нь зөвхөн босоо чиглэлд бичдэгээрээ онцлог. Мөн үгийн эхэн дунд адагт буй үсгийн хэлбэр нь өөр өөр хэлбэртэй. Монгол бичиг нь Баруун Монголын ойрад аялгад тулгуурласан тод бичиг, буриад аялгад ойртуулсан вагиндрагийн үсэг гэх мэт хэд хэдэн хувилбартай.
1587 онд Аюуш гүүш энэтхэг, түвэд хэлнээс шашны судрыг монголчилоход бурхан сахиусны нэр, тарни, хүний нэр, газрын нэр зэргийг монгол бичигт зөв буулгахын тулд Али-гали үсэг зохиожээ. Али гэдэг нь эгшиг, гали гэдэг нь гийгүүлэгч гэсэн утгатай самгарди үг юм. Энэхүү зохиосон галиг үсэг болох Али-Гали нь уйгаржин үсгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан бөгөөд уг үсгээр монгол хэлнээс гадна төвөд, самгард, хятад хэлний үгийг тэмдэглэх өргөн боломж нээгдсэн.
1616-1911 оны хооронд тогтож ирсэн Манж Чин улсын албан ёсны бичиг болох манж бичиг монгол бичгээс үүссэн байна. Манжийн төрийг үүсгэн байгуулагч Нурхачи хааны зарилгаар Эрдэнэ багш, Гагай заргач хэмээх хоёр хүн 1599 онд монгол бичгийн манж хэлэнд таруулан, дусал бинт нэмэх зэргээр өөрчлөн зохиосон ажээ.
Үндсэн зурлага
[засварлах | кодоор засварлах]Монгол бичиг олон зуун жил сурах болон сургах явцад тэрхүү дүрс, зурлага бүрт тусгай нэр, цол өгсөн нь заах аргад өвөрмөц нэг зүйл болж өгчээ. Титэм, шүд, ацаг, өргөс, шилбэ, завж, гэдэс, сүүл, орхиц, нум, нуруу, эвэр, гэзэг, зартиг гэм мэтээр монгол бичгийнхээ зурлага, дүрс бүрийг ялган нэрлсэн нь бичих хэрэгсэлгүй үед амаар хэлж заах боломжийг бүрдүүлдэг байна.
Доорх хүснэгт монгол бичгийн үндсэн зурлагыг үзүүлвэй.
Дүрслэл | Нэрийдэл | Тайлбар |
---|---|---|
᠊ | Нуруу | Дээрээс доош ахсан татсан зурлага. |
ᠠ | Ацаг буюу шүд | ᠠ ᠨᠠ ᠭᠠзэргийн шүд. |
ᠡ | Титэм | Эгшиг үсгийн эхний. |
ᠢ | Шилбэ | Шилбийг дотор нь:
гэх мэтээр хуваана. |
ᠯ | Эвэр | ᠯ-ийн дээш татсан зурлага. |
ᠮ | Гэзэг | ᠮ-ийн доош татсан зурлага. |
ᠣ | Гэдэс | Уруулын эгшиг ба ᠳ(д)-ийн гэдэс мэт зурлага. |
ᠰ | Завж | ᠰ ᠱ-ийн гурвалжин зурлага. |
ᢈ | Нум | ᠬ ᠭ ᠿ зэргийн нум мэт зурлага. |
᠂ | Дусал | ᠨ ᠭ ᠱ үсгийн өмнө, хойно тавьдаг цэг. |
ᠠ | Орхиц | ᠠ ᠡ хийгээд ᠨгийгүүлэгч үсгийн адагт орох хойшоо хаясан зурлага. |
ᠭ᠌ | Бага орхиц | ᠬ ᠭ-ийн адагт орох зурлага. |
ᠠ᠋ | Цацлага | ᠠ ᠡ-ийн адагт орох урагш татсан зурлага. Салангад бичигдэхийг нь цацлага гэж, нийлүүлж бичигдэхийг нь урагшлага гэнэ. |
ᠧ | Одой сүүл | ᠦ ᠦхийгээд зарим гийгүүлэгч үсгийн адагт ороход хэрэглэгдэх зурлага. |
ᠯ | Эртгэр сүүл | ᠯ үсгийн адагт хэрэглэгдэх зурлага. |
ᠢ | Хумс | ᠢ-ийн адагт хэрэглэгдэх зурлага. |
ᠵ | Соёо | ᠵгийгүүлэгчийн дунд орсон зурлага. |
ᠴ | Ац | ᠴ ᠼ ᠽ-ийн нуруу зартигаас бусад зурлага. |
ᠫ᠋ | Ангархай | ᠫ᠋-ийн ангархай зурлага |
ᠧ
ᠳ |
Зартиг | ᠼ ᠽ ᠹ зэрэг үсгийг ᠴ ᠤ-ээс ялгахад хэрэглэдэг зурлага. |
Цагаан толгойн хувилбарууд
[засварлах | кодоор засварлах]Монгол бичигт тулгуурлан зохиогдсон цагаан толгой нь тухайн монгол хэлний аялга бүрд тохирсон дуудлагын онцлог, онцгой дуудлага хөгийг тусгай галиглан бичиглэх зорилгоор зохиогдсон байдаг. Мөн манж хэлийг тэмдэглэх зорилгоор монгол бичгээс санаа авч Манж бичгийг зохиосон байдаг. Цагаан толгойн хувилбаруудыг дурдвал:
- Тод бичиг — Зая Бандида Намхайжамцын зохиосон ойрад аялгад тулгуурласан цагаан толгой.
- Вагиндрагийн үсэг — Буриад аялгад ойртуулж буриад аялганы онцлогийг тэмдэглэх зорилгоор зохиосон цагаан толгой.
- Манж бичиг — Манж хэлийг тэмдэглэх зорилгоор 1599 онд Манжийн хаан Нурхачын зарлигаар зохиогдсон цагаан толгой. Монгол бичгээс ялгаатай нь үсгийн нуруунд дусал, бинт нэмсэн байдаг.
- Эвэнк бичиг — Эвэнк хэлийг тэмдэглэхэд ашигладаг цагаан толгой бөгөөд Манж бичгээс санаа авсан байдаг.
- Галиг үсэг (Али-Гали) — Монгол бичгийн галиг үсэг болох Али-Гали-г Аюуш Гүүш зохиосон.
Юникод
[засварлах | кодоор засварлах]1800 ᠀ Birga
|
1801 ᠁ Ellipsis
|
1802 ᠂ Comma
|
1803 ᠃ Full Stop
|
1804 ᠄ Colon
|
1805 ᠅ Four Dots
|
1806 ᠆ Todo Soft Hyphen
|
1807 ᠇ Sibe Syllable Boundary Marker
|
1808 ᠈ Manchu Comma
|
1809 ᠉ Manchu Full Stop
|
180A ᠊ Nirugu
|
180B ᠋ Free Variation Selector One
|
180C ᠌ Free Variation Selector Two
|
180D ᠍ Free Variation Selector Three
|
180E Vowel Separator
|
|
1810 ᠐ Zero
|
1811 ᠑ One
|
1812 ᠒ Two
|
1813 ᠓ Three
|
1814 ᠔ Four
|
1815 ᠕ Five
|
1816 ᠖ Six
|
1817 ᠗ Seven
|
1818 ᠘ Eight
|
1819 ᠙ Nine
|
||||||
1820 ᠠ A
|
1821 ᠡ E
|
1822 ᠢ I
|
1823 ᠣ O
|
1824 ᠤ U
|
1825 ᠥ Oe
|
1826 ᠦ Ue
|
1827 ᠧ Ee
|
1828 ᠨ Na
|
1829 ᠩ Ang
|
182A ᠪ Ba
|
182B ᠫ Pa
|
182C ᠬ Qa
|
182D ᠭ Ga
|
182E ᠮ Ma
|
182F ᠯ La
|
1830 ᠰ Sa
|
1831 ᠱ Sha
|
1832 ᠲ Ta
|
1833 ᠳ Da
|
1834 ᠴ Cha
|
1835 ᠵ Ja
|
1836 ᠶ Ya
|
1837 ᠷ Ra
|
1838 ᠸ Wa
|
1839 ᠹ Fa
|
183A ᠺ Ka
|
183B ᠻ Kha
|
183C ᠼ Tsa
|
183D ᠽ Za
|
183E ᠾ Haa
|
183F ᠿ Zra
|
1840 ᡀ Lha
|
1841 ᡁ Zhi
|
1842 ᡂ Chi
|
1843 ᡃ Todo Long Vowel Sign
|
1844 ᡄ Todo E
|
1845 ᡅ Todo I
|
1846 ᡆ Todo O
|
1847 ᡇ Todo U
|
1848 ᡈ Todo Oe
|
1849 ᡉ Todo Ue
|
184A ᡊ Todo Ang
|
184B ᡋ Todo Ba
|
184C ᡌ Todo Pa
|
184D ᡍ Todo Qa
|
184E ᡎ Todo Ga
|
184F ᡏ Todo Ma
|
1850 ᡐ Todo Ta
|
1851 ᡑ Todo Da
|
1852 ᡒ Todo Cha
|
1853 ᡓ Todo Ja
|
1854 ᡔ Todo Tsa
|
1855 ᡕ Todo Ya
|
1856 ᡖ Todo Wa
|
1857 ᡗ Todo Ka
|
1858 ᡘ Todo Gaa
|
1859 ᡙ Todo Haa
|
185A ᡚ Todo Jia
|
185B ᡛ Todo Nia
|
185C ᡜ Todo Dza
|
185D ᡝ Sibe E
|
185E ᡞ Sibe I
|
185F ᡟ Sibe Iy
|
1860 ᡠ Sibe Ue
|
1861 ᡡ Sibe U
|
1862 ᡢ Sibe Ang
|
1863 ᡣ Sibe Ka
|
1864 ᡤ Sibe Ga
|
1865 ᡥ Sibe Ha
|
1866 ᡦ Sibe Pa
|
1867 ᡧ Sibe Sha
|
1868 ᡨ Sibe Ta
|
1869 ᡩ Sibe Da
|
186A ᡪ Sibe Ja
|
186B ᡫ Sibe Fa
|
186C ᡬ Sibe Gaa
|
186D ᡭ Sibe Haa
|
186E ᡮ Sibe Tsa
|
186F ᡯ Sibe Za
|
1870 ᡰ Sibe Raa
|
1871 ᡱ Sibe Cha
|
1872 ᡲ Sibe Zha
|
1873 ᡳ Manchu I
|
1874 ᡴ Manchu Ka
|
1875 ᡵ Manchu Ra
|
1876 ᡶ Manchu Fa
|
1877 ᡷ Manchu Zha
|
||||||||
1880 ᢀ Ali Gali Anusvara One
|
1881 ᢁ Ali Gali Visarga One
|
1882 ᢂ Ali Gali Damaru
|
1883 ᢃ Ali Gali Ubadama
|
1884 ᢄ Ali Gali Inverted Ubadama
|
1885 ᢅ Ali Gali Baluda
|
1886 ᢆ Ali Gali Three Baluda
|
1887 ᢇ Ali Gali A
|
1888 ᢈ Ali Gali I
|
1889 ᢉ Ali Gali Ka
|
188A ᢊ Ali Gali Nga
|
188B ᢋ Ali Gali Ca
|
188C ᢌ Ali Gali Tta
|
188D ᢍ Ali Gali Ttha
|
188E ᢎ Ali Gali Dda
|
188F ᢏ Ali Gali Nna
|
1890 ᢐ Ali Gali Ta
|
1891 ᢑ Ali Gali Da
|
1892 ᢒ Ali Gali Pa
|
1893 ᢓ Ali Gali Pha
|
1894 ᢔ Ali Gali Ssa
|
1895 ᢕ Ali Gali Zha
|
1896 ᢖ Ali Gali Za
|
1897 ᢗ Ali Gali Ah
|
1898 ᢘ Todo Ali Gali Ta
|
1899 ᢙ Todo Ali Gali Zha
|
189A ᢚ Manchu Ali Gali Gha
|
189B ᢛ Manchu Ali Gali Nga
|
189C ᢜ Manchu Ali Gali Ca
|
189D ᢝ Manchu Ali Gali Jha
|
189E ᢞ Manchu Ali Gali Tta
|
189F ᢟ Manchu Ali Gali Ddha
|
18A0 ᢠ Manchu Ali Gali Ta
|
18A1 ᢡ Manchu Ali Gali Dha
|
18A2 ᢢ Manchu Ali Gali Ssa
|
18A3 ᢣ Manchu Ali Gali Cya
|
18A4 ᢤ Manchu Ali Gali Zha
|
18A5 ᢥ Manchu Ali Gali Za
|
18A6 ᢦ Ali Gali Half U
|
18A7 ᢧ Ali Gali Half Ya
|
18A8 ᢨ Manchu Ali Gali Bha
|
18A9 ᢩ Ali Gali Dagalga
|
18AA ᢪ Manchu Ali Gali Lha
|
Монгол бичгийн зөв бичих зүй
[засварлах | кодоор засварлах]Хамаг үзэгдэл, юм, үйл орчлийг монгол бичгээр тэмдэглэж зөв бичихэд дөрвөн зүйл бий. Бичлэгийн горим хийгээд монгол хэлний авианы зүйн дотоод жам ёс, зөв бичих зарчим, монгол үсгийн дүрэм эдгээр болно.
Бичлэгийн горим
[засварлах | кодоор засварлах]Монгол үсгээр бичих горим нь залгамал хэлний зүй тогтолтой зохицсон өвөрмөц зурлагатай бөгөөд холбох аргатай. Үсэг бүхэн үгийн эхэнд дунд адагт орох хувилгаан дүртэй. Нэгтгэвэл:
Ацагт
үсэг |
Шилбэт
үсэг |
Гэдэст
үсэг |
Араа
завжит үсэг |
---|---|---|---|
ᠠ᠊ | ᠢ᠊ | ᠣ᠊ | ᠴᠠ᠊ |
ᠡ᠊ | ᠵᠠ᠊ | ᠤ᠊ | ᠊ᠵᠠ᠊ |
ᠨᠠ᠊ | ᠶᠠ᠊ | ᠥ᠊ | ᠽᠠ᠊ |
ᠮᠠ᠊ | ᠸᠠ᠊ | ᠦ᠊ | ᠼᠠ᠊ |
ᠯᠠ᠊ | ᠷᠠ᠊ | ᠪᠠ᠊ | ᠰᠠ᠊ |
ᠬᠠ᠊ | ᠊ᠳᠠ᠊ | ᠫᠠ᠊ | ᠱᠠ᠊ |
ᠭᠠ᠊ | ᠊ᠾᠠ᠊ | ᠹᠠ᠊ | |
ᠲᠠ᠊ |
гэх мэт. Үсэг үгийн эхэнд орвоос титэмтэй, дунд орвоос нуруу, нумтай, адагт сүүл, цацлага, хагас нумтай.
Монгол бичигт үсгийг холбон бичихдээ уях, холбох, зангидах, дагуулах гэсэн дөрвөн аргаар залгана.
Монгол хэлний авианы зүйн дотоод жам
[засварлах | кодоор засварлах]Монгол хэлний авианы зүйн дотоод жам нь залгамал хэлний онцлог мөн. Залгамал хэлний дотоод жамтай монгол бичгийн зөв бичих зүй нийцсэн тул хэн хүний дур зоргоороо бичиж болдог хэмээн үзвээс эндүүрэл болох. Эрхбиш монгол эх хэлнийхээ жам ёс зүй тогтлоос бичихүйн ёс нь урган гардаг.
Эгшиг зохицох ёс
[засварлах | кодоор засварлах]Үгийн тэргүүн үеийн эгшиг нь дараа үеийн эгшгүүдийг ялган тогтоодог зохицлыг эгшиг зохицох ёс гэдэг. Монгол хэлнээ ᠠ᠊(а), ᠡ᠊(э),ᠢ᠊(и),ᠣ᠊(о),ᠣ᠊(у),ᠥ᠊(ө)ᠥ᠊(ү) хэмээх долоон эгшиг үсэг бий. Үүний ᠠ᠊(а), ᠡ᠊(э),ᠢ᠊(и) гурав нь хэл голчлох эгшиг тул шүдтэй, ᠣ᠊(о),ᠣ᠊(у),ᠥ᠊(ө)ᠥ᠊(ү) дөрөв нь уруулын эгшиг тул гэдэстэй ажээ. ᠠ᠊(а),ᠣ᠊(о),ᠣ᠊(у) эгшгийг эр буюу чанга үсэг гэнэ. Учир нь эр дууны хүч нь чанга мөн эр эгшгийг өгүүлэхэд өгүүлэх эрхтнүүдийн оролцоо хүчирхэг байдагтай холбоотой ийн нэрлэв.ᠡ᠊(э),ᠥ᠊(ө),ᠥ᠊(ү) эгшгийг эм эгшиг буюу хөндий үсэг гэнэ. Юуны тул хэмээвээс эм дууны хүч уяхан учир эм эгшгийг өгүүлэхэд өгүүлэх эрхтний оролцоо хөндийн тул.ᠢ᠊(и) эгшгийг эрс буюу саармаг үсэг гэнэ. Саармаг үсэг эр үгэнд орвоос эр саармаг, эм үгнээ орвоос эм саармаг үсэг болно. Эр эм үсэг нэг үгэнд хамт орохгүй. Тиймээс тэргүүн үеэс хойших ᠠ᠊(а), ᠡ᠊(э) хоёр, ᠣ᠊(о),ᠣ᠊(у),ᠥ᠊(ө)ᠥ᠊(ү) дөрөв ижил бичигдэх боловч, эр эмээр нь ялган дуудахдаа заавал тэргүүн үеийн эгшигтэй зохицуулан зургаан ондоогоор авиалан тэмдэглэхдээ дүрс хурааж нэгтгэдэг нь монгол хэлний дотоод жамыг үсгийн зурлагатай нийцүүлсэн нь энэ мөн. Эр эгшигт үгийг чанга үг, эм эгшигт үгийн хөндий үг, дан саармаг үсэгтэй үгийг хөндий үг гэж тооцдог.
- Үгийн эхэнд үед ᠠ᠊(а),ᠣ᠊(у) орвоос дараах үед нь ᠠ᠊(а),ᠣ᠊(у),ᠢ᠊(и) орж болно. Жишээлбэл ᠠᠮᠠᠷᠠᠯᠲᠠ(amaralta),ᠠᠷᠢᠭᠤᠨ(ariγun),ᠠᠳᠤᠭᠤ(aduγu),ᠤᠨᢉᠰᠢᠭᠤᠯ(ungšiγul),ᠤᠯᠠᠷᠢᠯ(ularil) гэх мэт.
- Үгийн тэргүүн үед ᠣ᠊(о) эгшиг орвоос дараах үед ньᠣ᠊(о),ᠠ᠊(а),ᠣ᠊(у),ᠢ᠊(и) орж болдог. Жишээлбэл ᠣᠨᠣᠭᠲᠠ(onoγta),ᠣᠬᠢ(oqi),ᠣᠷᠣᠨ(oron),ᠣᠷᠣᠬᠤ(oroqu, oruqu),ᠣᠷᠣᠩᠨᠠ(orongna) гэх мэт.
- Үгийн тэргүүн үед ᠡ᠊(э),ᠥ᠊(ү) орвоос дараах үед нь ᠡ᠊(э),ᠥ᠊(ү),ᠢ᠊(и) орж болдог. Жишээлбэл ᠡᠷᠡᠭᠦᠯ(eregül),ᠡᠬᠢ(eki),ᠦᠨᠳᠦᠰᠦ(ündüsü),ᠡᠭᠦᠳᠡ(egüde) гэх мэт.
- Үгийн эхэн үедᠢ᠊(и) орвоос дараах үед нь ᠠ᠊(а), ᠡ᠊(э),ᠢ᠊(и),ᠣ᠊(о),ᠣ᠊(у),ᠥ᠊(ө),ᠥ᠊(ү) эгшиг аль нь ч орж болдог. Жишээлбэл ᠢᠯᠭᠠᠪᠤᠷᠢ(ilγaburi),ᠢᠯᠡᠭᠦᠦ(ilegüü),ᠢᠵᠢᠯᠢ(iǰili),ᠢᠯᠠᠯᠲᠠ(ilalta),ᠨᠢᠳᠥᠨᠥᠨ(nidünün) гэх мэт.
- Үгийн тэргүүн үед ᠥ᠊(ө) орвоос дараах үед нь ᠥ᠊(ө),ᠡ᠊(э),ᠥ᠊(ү),ᠢ᠊(и) орж болно. Жишээлбэл ᠥᠮᠥᠳᠦ(ümüdu),ᠥᠩᠭᠡ(öngge),ᠰᠦᠨᠢ(söni),ᠥᠩᠭᠡᠲᠦ(önggetü) гэх мэт.
- Хэрэв оноосон нэрийг хам бичих үеэс эр эм үг нийлмээр бол эгшиг зохицох ёсыг зохиомлоор зөрчиж хамт бичнэ. Жишээлбэл ᠠᠯᠲᠠᠨᢉᠭᠡᠷᠡᠯ(altanggerel),ᠥᠪᠦᠷᠬᠠᠨᢉᠭᠠᠢ(öbürhangγai),ᠬᠠᠷᠠᠮᠥ᠊ᠢᠷᠡᠨ(haramüren) гэх мэт.
Гийгүүлэгч зохицох ёс
[засварлах | кодоор засварлах]Гийгүүлэгчийн дуутай, дуугүй шинжээс шалтгаалж гийгүүлэгч үсэг зохицон нөхцөх дотоод жам бий.
- Хатуу дэвсгэр ᠊ᠪ, ᠊ᠭ,᠊ᠩ,᠊ᠷ,᠊ᠰ ,᠊ᠳ-ээр төгссөн үгэнд ᠲ᠊,ᠴ᠊эхтэй дагавар нөхцөл залгана. Жишээлбэл ᠭᠡᠷ ᠲᠦ(ger tü),ᠭᠠᠷ ᠲᠤ(γar tu)
- Зөөлөн дэвсгэр ᠊ᠨ,᠊ᠮ,᠊ᠯ,᠊ᠩ -аар төгссөн үгэнд ᠊ᠲ᠊,᠊ᠵ᠊эхтэй дагавар нөхцөл залгана. Жишээлбэл ᠬᠦᠮᠤᠨ ᠳᠤᠷ(kümün dür),ᠣᠯᠵᠡᠢ(olǰei) гэх мэт.
- ᠊ᠰ,᠊ᠳ гийгүүлэгчийн дараа ᠊ᠬᠠ,᠊ᠬᠡзохиж орно. Жишээлбэл ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ(amisqul),ᠡᠮᠬᠢᠳᠬᠡᠯ(emkidkel) гэх мэт.
Эгшиг гийгүүлэгчийн нийлэмжийн хууль
[засварлах | кодоор засварлах]Монгол хэлний дотоод жам ёсоор эгшиг гийгүүлэгч (ЭГ), гийгүүлэгч эгшиг (ГЭ), эгшиг гийгүүлэгч эгшиг (ЭГЭ), гийгүүлэгч эгшиг гийгүүлэгч (ГЭГ) хийгээд дан эгшгээр(Э) нэг нэгэн үе бүтдэг. Тиймийн тул эгшгээр төгссөн үгэнд гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгах буюу гийгүүлэгчээр төгссөн үгэнд эгшгээр эхэлсэн залгавар залгадаг ёстой.
ᠬᠠ
ᠭᠡ
ᠭᠠ
ᠭᠡ
ᠬᠦ
ᠬᠥ хэмээн дүрс хувилган холбон бичдэг ёс нь угтаа чанга, хөндий эгшиг хийгээд гийгүүлэгчийн зохицлын хуулиас болжээ. Агшлага (монгол бичгийн чанга үгэнд орсон "га" дэвсгэр), эгшлэг(монгол бичгийн эм үгийн дэвсгэр "г" үсгийн нэр) авах ёс нь мөн л хуультай нийцнэ. Эгшиг гийгүүлэгчийн нийлэмжийн нь ертөнцийн арга билгийн ёстой нийцсэн хэлний гүн ухааны ай мөн.
Монгол бичгийн зөв бичих зарчим
[засварлах | кодоор засварлах]Түүхэн уламжлалын зарчим
[засварлах | кодоор засварлах]Олон зууны туршид бичлэг нь зүгширч, хэвшин тогтоод цагийн шалгуурыг давж шалгарч ирсэн уламжлалт бичлэгийг хүндэтгэн мөрдөх зарчмыг түүхэн уламжлалаар бичих зарчим гэнэ. Монгол бичигт нэлээд үгсийг түүхэн уламжлалын зарчим баримталж зөв бичдэг. Тогтсон зарчимгүй үг хийгээд урт, хос эгшигтэй үг, зарим богино эгшиг орсон үгийг түүхэн уламжлалын зарчмаар бичдэг.
- Тогтсон үгийн жишээ:
Бичлэг | Хөрвүүлэг | Бичлэг | Хөрвүүлэг | Бичлэг | Хөрвүүлэг | Бичлэг | Хөрвүүлэг |
---|---|---|---|---|---|---|---|
ᠲᠩᠷᠢ | Тэнгэр | ᠬᠣᠣᠷ | Хор | ᠦᠷᠯᠦᠭᠡ | Өглөө | ᠬᠦᠮᠦᠨ | Хүн |
ᠯᠣᠣᠰ | Лус | ᠣᠬᠢᠶᠠᠯ | Угаал | ᠪᠯᠠᠮᠠ | Лам | ᠭᠣᠣᠯ | Гол |
ᠨᠢᠳᠤᠭᠠᠨ | Удган | ᠨᠢ᠋ᠮᠠᠨ | Найм | ᠬᠢᠷᠳ᠋ᠬᠢᠨ | Хирдхий | ᠬᠦᠭᠦᠷᠭᠡ | Гүүр |
ᠰᠢᠮᠨᠤ | Шулам | ᠭᠠᠭᠴᠠ | Ганц | ᠣᠣᠭᠤ | Уу | ᠪᠠᠴᠢᠨ | Бич |
ᠠᠷᠰᠯᠠᠨ | Арслан | ᠭᠭᠢᠷ | Хир | ᠬᠢᠲᠤᠭᠠ | Хутга | ᠬᠣᠷᠤᠠ | Хорвоо |
ᠪᠠᠷᠰ | Бэрс | ᠭᠭᠢᠪ | Хив | ᠰᠢᠷᠤ | Шүр | ᠶᠦᠸᠡᠮᠪᠦᠦ | Ембүү |
ᠣᢉᠶᠤ | Оюу | ᠭᠱᠠᠨ | Агшин | ᠯᠩᠱᠠᠨ | Лагшан | ᠳᠣᠣᠷ | Тоор |
ᠯᠠᠭᠤᠰᠠ | Луус | ᠴᠢᠨᠤᠠ᠋ | Чоно | ᠷᠢᠯᠦ | Үрэл | ᠢᠷᠦᠭᠡᠷ | Ерөөл |
ᠦᠭᠬᠢᠶᠠᠮᠦᠷ | Өгөөмөр | ᠬᠣᠣᠨᠳᠣᠭ | Худаг | ᠦᠭᠯᠢᠭᠡ | Өглөг | ᠢᠷᠤᠭᠠᠷ | Ёроор, ёроол |
ᠶᠸᠯᠸᠢ | Илбэ | ᠢᠷᠤᠠ᠋ | Ёр | ᠦᠪᠡᠷᠡ | Өөр хамаа- туулах үг | ᠮᠠᠬᠠᠪᠤᠳ | Махбод |
ᠳ᠋ᠦᠩᠰᠢᠭᠤᠷ | Дүнчүүр | ᠸᠴᠢᠷ | Очир | ᠦᠭᠡᠷᠡ | Өөр ондоо | ||
ᠦᠬᠢᠨ | Охин | ᠬᠠᠮᠢᠭᠠ | Хаа, хаана | ᠶᠠᠭᠤᠮᠠ | Юм хум |
гэх мэт.
- Урт, хос эгшгийг тэмдэглэхүй
Эртний монгол хэлнээ урт эгшиг байгаагүй. Ийм учир монгол бичигт урт, хос эгшгийг тэмдэглэх тусгай арга байхгүй билээ.
Орчин цагийн монгол хэлний урт эгшгийг монгол бичигт тэмдэглэсэн бичлэгүүдтэй харьцуулж дараах байдлаар бүтэцлэн нүдэлж болно.
1. Урт эгшгийг уртатгал үеэр тэмдэглэдэг жишээ:
Үе | Жишээ | Хөрвүүлэг | Үе | Жишээ | Хөрвүүлэг |
---|---|---|---|---|---|
aгa➟аа | ᠬᠠᠭᠠᠨ ᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠠᠭᠠᠷᠤᠤᠯ |
Хаан
Баатар Ааруул |
эгү➟үү | ᠡᠭᠦᠯᠡ ᠵᠡᠭᠦᠨ ᠡᠭᠦᠷ |
Үүл
Зүүн Үүр |
эгэ➟ээ | ᠡᠭᠡᠳᠡᠮ ᠪᠡᠭᠡᠯᠡᠢ ᠲᠡᠯᠡᠭᠡ |
Ээдэм
Бээлий Тэлээ, Дэлээ |
үгү➟үү | ᠪᠦᠭᠦᠷᠭᠡ ᠳᠦᠭᠦᠷᠡᠩ ᠬᠦᠵᠦᠭᠦᠪᠴᠢ |
Бүүрэг
Дүүрэн Хүзүүвч |
иги➟ий | ᠴᠢᠭᠢᠭ ᠵᠢᠭᠢᠷᠢᠭ ᠴᠢᠭᠢᠷᠠᠭ |
Чийг
Жийрэг Чийрэг |
ига➟аа | ᠵᠢᠭᠠ ᠵᠢᠭᠠᠵᠠ ᠵᠢᠭᠠᠪᠤᠷᠢ |
Заа
Жааз Заавар |
ога➟оо | ᠲᠣᠭᠠ ᠤᠨᠤᠭᠠ ᠪᠣᠯᠤᠭᠠᠳᠤᠢ |
Тоо
Оноо Болоогүй |
игэ➟ээ | ᠵᠢᠭᠡ ᠰᠢᠭᠡᠰᠦ ᠪᠢᠴᠢᠭᠡᠴᠢ |
Зээ
Шээс Бичээч |
ого➟оо | ᠣᠭᠣᠰᠣᠷ ᠪᠣᠭᠣᠯ ᠬᠣᠭᠣᠯᠣᠢ |
Оосор
Боол Хоолой |
игу➟уу | ᠨᠢᠭᠤᠴᠠ ᠰᠢᠭᠤᠷᠭᠠ ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ |
Нууц
Шуурга Чуулган |
өгэ➟өө | ᠥᠭᠡᠳᠡ ᠲᠥᠭᠡ ᠲᠥᠯᠦᠭᠡ |
Өөд
Төө Төлөө |
игү➟үү | ᠰᠢᠭᠦᠰᠦ ᠰᠢᠭᠦᠦ ᠲᠦᠯᠬᠢᠭᠦᠷ |
Шүүс
Шүү Түлхүүр |
агу➟уу | ᠠᠭᠤᠯᠠ ᠪᠠᠭᠤᠳᠠᠯ ᠰᠠᠭᠤᠳᠠᠯ |
Уул
Буудал Суудал |
ийа➟аа,ио,
оо,иа |
ᠬᠣᠷᠰᠢᠶᠠ ᠭᠣᠯᠢᠶᠠ ᠬᠠᠰᠢᠶᠠ |
Хоршоо
Голио Хашаа |
угу➟уу | ᠤᠭᠤᠴᠠ ᠤᠭᠤᠷᠢᠭ ᠬᠤᠷᠤᠭᠤ |
Ууц
Уураг Хуруу |
ий-э➟ээ,өө | ᠬᠦᠰᠢᠶᠡ ᠬᠦᠷᠢᠶᠡ ᠵᠢᠱᠢᠶᠡ |
Хөшөө
Хүрээ Жишээ |
гэх мэт.
2. Урт эгшгийг хосоор тэмдэглэдэг жишээ:
Бичлэг | Хөрвүүлэг | Бичлэг | Хөрвүүлэг |
---|---|---|---|
ᠲᠠᠤᠯᠠᠢ | Туулай | ᠨᠠᠯᠠᠤ | Налуу |
ᠲᠡᠦᠬᠡ | Түүх | ᠢᠨᠳᠡᠦ | Индүү |
ᠬᠠᠤᠯᠢ | Хууль | ||
ᠬᠡᠦᠬᠡᠳ | Хүүхэд |
гэх мэт.
3. Урт эгшгийг ижил эгшиг давхарлан бичсэн жишээ:
Бичлэг | Хөрвүүлэг | Бичлэг | Хөрвүүлэг |
---|---|---|---|
ᠠᠭᠠᠷᠤᠤᠯ | Ааруул | ᠪᠣᠷᠤᠤᠬᠠᠢ | Бороохой |
ᠠᠭᠤᠤ | Агуу | ᠬᠦᠦ | Хүү |
ᠪᠢᠯᠵᠤᠤᠬᠠᠢ | Бялзуухай | ᠴᠥᠪᠦᠷᠢᠭᠦᠦ | Цэврүү |
ᠪᠤᠷᠤᠤ | Бороо | ᠤᠤᠬᠠᠢ | Уухай |
гэх мэт.
4. Урт эгшгийг богиноор тэмдэглэдэг жишээ:
Бичлэг | Хөрвүүлэг | Бичлэг | Хөрвүүлэг |
---|---|---|---|
ᠠᠪᠤ | Аав | ᠴᠠᠭᠠᠨ | Цагаан |
ᠡᠵᠢ | Ээж | ᠴᠣᠬᠣᠷ | Цоохор |
ᠠᠭᠠᠷ | Агаар | ᠰᠦᠨ | Сүү |
ᠦᠷ | Үүр | ᠬᠦ | хөө |
ᠭᠡᠷᠡ | Гэрээ | ᠣ | оо |
ᠪᠢᠷ | Бийр | ᠱᠣ | Шоо |
ᠬᠦᠷ | Хөөр |
гэх мэт.
5. Богино эгшгийг давхар гэдсээр тэмдэглэдэг жишээ:
Бичлэг | Хөрвүүлэг | Бичлэг | Хөрвүүлэг |
---|---|---|---|
ᠭᠣᠣᠯ | Гол | ᠲᠣᠣᠷ | Тор |
ᠬᠣᠣᠰ | Хос | ᠬᠣᠣᠷ | Хор |
ᠯᠤᠤᠰ | Лус | ᠬᠣᠣᠷᠠ | Хор |
гэх мэт.
6. Хос эгшгийг үгийн эхэнд дунд хоёр шилбэтэй, адагт эгшиг нумаар тэмдэглэдэг
Жишээлбэл:
Бичлэг | Хөрвүүлэг | Бичлэг | Хөрвүүлэг |
---|---|---|---|
ᠠᠢᠮᠠᠭ | Аймаг | ᠪᠡᠭᠡᠯᠡᠢ | Бээлий |
ᠠᠢᠷᠠᠭ | Айраг | ᠣᠢ | Ой |
ᠡᠢᠮᠦ | Ийм | ᠬᠣᠷᠭᠤᠢ | Хоргой |
ᠣᠢᠮᠣᠰᠤ | Оймс | ᠮᠤᠭᠠᠢ | Могой |
ᠬᠣᠷᠤᠬᠠᠢᠳᠤ | Хорхойт | ᠬᠦᠢ | Хүй |
ᠤᠢᠳᠬᠠᠷ | Уйтгар | ᠪᠦᠬᠦᠢ | Бүхий |
ᠦᠢᠯᠡ | Үйл | ᠥᠯᠦᠭᠡᠢ | Өлгий |
ᠪᠠᠢ | Бай |
Жишээ
[засварлах | кодоор засварлах]Бичмэл | Дармал | Эхний үгийн үсгийн задаргаа | |||||||||||||||||||||
|
- Кирилл: Википедиа Чөлөөт Нэвтэрхий Толь Бичиг Болой.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Монгол бичиг/ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ/Mongol bichig
</noinclude>