Jump to content

Green Light

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
"Green Light"
Лорд-ын Melodrama цомогт багтсан сингл
Худалдаанд гарсан огноо2017 оны 03-р сарын 02 (2017-03-02)
Формат
  • Дижитал худалдан авалт
Студи
  • Electric Lady (Нью Йорк)
  • Rough Customer (Брүүклин)
  • Westlake (Лос Анжелес)
Жанр
  • электропоп
  • пост-диско
Үргэлжлэх хугацаа
  • 3:54
  • 4:08 (Chromeo remix)
Лабел
  • Universal Musiс New Zealand
Дуу зохиогч
  • Лорд
  • Jack Antonoff
  • Joel Little
Продюсер
  • Лорд
  • Jack Antonoff
  • Frank Dukes
  • Kuk Harrell (эхний бадаг)
Лорд chronology
"Magnets"
(2015)
"Green Light"
(2017)
"Perfect Places"
(2017)

"Green Light" (Ногоон гэрэл) нь Шинэ Зеланд улсаас гаралтай дуучин, дуу зохиогч Лорд (Lorde)-ийн хоёр дахь студи цомог Melodrama (2017)-ийн тэргүүн сингл болон 2017 оны 3-р сарын 2-нд цацагдсан дуу юм. Лорд энэ дуугаа Jack Antonoff, Joel Little нартай хамт зохиосон ба Frank Dukes, Kuk Harrell нар мөн энэ дууны продюсерлэлтэд оролцжээ.[1] "Green Light" нь аялгууны хувьд эерэг темптэй төгөлдөр хуур дээр суурилсан электропоп, пост-диско жанрын дуу юм. Лорд "ногоон гэрэл" гэх үгийг өнгөрснөөсөө урагшлах зөвшөөрлийг өөртөө өгч байгаагаар зүйрлэн дуулдаг байна.

Энэ дуу, хөгжмийн шүүмжлэгчдээс дууны өнгө аяс, Лордын дуулалтын хэв маяг болон дууны үгээрээ нэлээд өндөр үнэлгээг авч чадсан юм. Ихэнх сэтгүүлүүд "Green Light"-г тухайн жилийн шилдэг дуунуудын нэгээр нэрлэж байсан ба NME болон The Guardian сэтгүүлүүд энэ дууг 2017 оны шилдэг дуу хэмээн өргөмжилсөн юм. '"Green Light" дуу нь дэлхийн хөгжмийн зах зээлд чамгүй амжилт үзүүлж, худалдаанд гарсан эхний долоо хоногтоо АНУ-ын Billboard Hot 100 чартын 19-р байранд, Канад улсын Hot 100 чартын 9-р байранд бичигдсэнээс гадна Шинэ Зеланд улсын чартыг тэргүүлж, Австрали улсын чартын 4-р байранд бичигдэж чадсан билээ. Энэ дуу нь АНУ-д нэг сая хувь борлуулагдаж Платинум гэрчилгээг хүртсэн ба Их Британид 600,000 борлуулалт давж мөн Платинум гэрчилгээг хүртсэн юм.

3-р сарын 2-нд Лордын Vevo хуудсаар дамжуулагдан цацагдсан "Green Light" дууны бичлэгийг найруулагч Grant Singer найруулсан бөгөөд дүрс бичлэгт Лорд шөнийн клубээс гарч, Лос Анжелес хотын гудамжаар дуулж, бүжиглэж, салалтаа мартахыг хичээж байгаа тухай гардаг. Энэ бичлэг мөн цөөнгүй хөгжмийн шүүмжлэгчдийн хараанд өртөж, өндөр үнэлгээг авч чадсан юм. "Green Light"-г АНУ-ын телевизийн New Girl (2011-2018), Quantico (2015-2018), Siesta Key (2017-2020) зэрэг цувралууд саундтрекээ болгон ашигласан байна.

Үүсэл болон цацалт

[засварлах | кодоор засварлах]

Энэхүү дуу дэлхий даяар цацагдахаас өмнө Лорд өөрийн Twitter хаягтаа "Green Light" дууг "Миний дуунуудаас өөр, төсөөлшгүй. Хөгжилтэй, гунигтай, баяр баясгалантайгийн нийлбэр ба чамайг суудлаас чинь хөндийрүүлэх болно" хэмээн тодорхойлсон байдаг.[2] Дээр үеийн радиогийн дуунуудын удаан, тухтай мэдрэмжүүд нь Лордын өөрийнх нь дуунуудаас тэс ондоо, өндөр темптэй, электропоп дуу хийх болсон шалтгаан юм.[1]

Хөгжмийн продюсер Макс Мартинд Лорд энэ дуугаа сонсуулсан ба харамсалтай нь Макс "Green Light" дууг хит болно гэж бодоогүй байна. Тэрбээр дууны үгийг "зохицолдоогүй" хэмээн тодорхойлсныг[3] Лорд The Spinoff сэтгүүлтэй ярилцаж байхдаа хэрвээ Максын зөвлөгөөг дагасан бол түүний 2013 оны сингл "Royals"-тай адилхан болно хэмээж байжээ.[4] Лорд өөрөө "Green Light" дуугаа "хөгжмийн ертөнцийн нэгэн ер бусын хэсэг" гэж тодорхойлж байв.[3] Лорд өөрийн Twitter хуудсандаа "Green Light" дуу, дууны бичлэгийг цацагдах өдрийг хуваалцжээ.[5] "Green Light" дууны төгөлдөр хуурын санааг Жек Антоноффтой хамт Florence and the Machine хамтлагийн тоглолтыг үзээд олсон гэдгээ Лорд сэтгүүлч Теви Гевинсонтой түүний Rookie подкастад ярилцаж байхдаа хэлсэн байна. Florence and the Machine хамтлагийн төгөлдөр хуур тоглож буй "хурц, хөдөлгөөнтэй" байдал нь хожмоо Жекийн төгөлдөр хуур тоглох хэв маяг болжээ.[6]

Дуу бүтээгдэх үйл явц

[засварлах | кодоор засварлах]
A young Caucasian man holding a red electric guitar stands against a dark background lit with a blue spotlight.
"Green Light" дууг бүтээлцсэн Жек Антонофф.

Энэхүү дууг Лорд, Антонофф, Жоел Литтл нар бүтээсэн ба продюсерийн үүргийг Лорд, Антонофф, Френк Дюкес нар гүйцэтгэжээ.[1] Энэ дуу нь Лордын Melodrama цомогт зориулж бичигдсэн хамгийн анхны дуу юм. "Green Light" дууны зохиолт 18 сарын турш үргэлжилсэн аж.[7] Үгийн тухайд, энэхүү дуу нь Лордын анхны салалтын түүхээс санаа аван зохиогдсон байдаг.[8][2] The Atlantic сэтгүүлийн шүүмжлэгч Спенсэр Корньабер Лорд салалтын дараах шилжилтийн үе болон эксийнхээ хайхрамжгүй байдлыг "She thinks you love the beach, you're such a damn liar / Тэр чамайг далайн эрэгт дуртай гэж боддог / Чи ч сайн худалч юм аа" гэж илэрхийлсэн хэмээн үзсэн байна.

Харин хөгжмийн тухайд, "Green Light" нь электропоп[9] болон пост диско[10] төрлийн дуу юм.[11][7][12] Sony/ATV Music Publishing-ийн Musicnotes.com сайтад байршуулсан мэдээллийн дагуу "Green Light" дуу нь минутад 129 цохилттой "хүчирхэг" поп дуу юм. Энэхүү дуу нь А мажор түлхүүр дээр зохиогдсон ба Лордын хоолойн хүрээ D3 болон A4 нотуудын хооронд дуулагдсан.[13] Дууны эхлэл хэсэгт Лорд төгөлдөр хуурын удаан аян дээр ширүүн өнгө төрхтэй дуулах бөгөөд, дахилтын өмнөх хэсэгт хэлэхэд хэцүү хурдан үгс, өндөр давтамжтай цохилтын хамтаар дахилт руу хүргэнэ.[14] Хоёр дахь яг энэ хэсэгт, бөмбөр болон хэмнэлийн төгс зохицолыг мэдрэх боломжтой.[2] Харин дууны дахилтыг BBC "euphoric" хэмээн тодорхойлсон бол Форбс сэтгүүл алга ташилт[15], басс[8], хийл[16] хөгжмүүдийг төгс зохицуулсан "хүчирхэг поп"[17] гэж тодотгожээ. Дахилт хэсгийн "I'm waiting for it, that green light, I want it / Би ногоон гэрэлийг хүлээж байна, хүсч байна" гэх мөрийн "ногоон гэрэл" хэмээх үг нь "ирээдүйгээ өөрчлөх зөвшөөрөл" гэсэн утгатай.[8][16][18]

Мэргэжлийн шүүмж

[засварлах | кодоор засварлах]

"Green Light" нь цацагдсан даруйдаа маш олон хөгжмийн шүүмжлэгчдээс тун сайн үнэлгээг авч, жилийн сүүлээр ихэнх хөгжмийн сэтгүүлийн 2017 оны жилийн эцсийн тайлангуудад багтсан байна. Billboard сэтгүүлийн Жесон Липшүц дууг үнэлэхдээ "Эхлээд сонсоход л зүрхэнд тань хүчтэй мэдрэмж төрүүлэм, Лорд өөрийн дуундаа бүх зүйлийг шигтгэсэн байсан, энэ бол түүний хүчтэй эргэн ирэлт байлаа"[2] гэсэн бол Форбс сэтгүүлийн шүүмжлэгч Хью МкИнтьер хэлэхдээ, "Дуу эхлэхэд л гайхалтай мэдрэмж төрсөн, түүний өмнөх хитүүдээс илүү хүчтэй байж чадсан. Бөмбөр/алга ташилтууд нь энэхүү дууг илүү электро болгож өгч байгаа нь таалагдсан" хэмээжээ.[19]

NME сэтгүүлийн Риан Дели "Green Light" дууны тухай "[...] Melodrama цомгийн эхний дуу. Төсөөлснөөс өөр мөн өвөрмөц, Лордоос шал өөр хүн энэ дуун дээр оршиж байгаа мэт. Ширүүн боловч өмнөхүүдээсээ илүү өвөрмөц. Түүний хоолой гүнзгий, онцгойгоор бидэнд хүрч байна."[14] гэж уншигчиддаа бодлоо хуваалцсан бол, Pitchfork сайтын Лора Снепс дууг "Шилдэг шинэ дуу" хэмээн өргөмжлөөд, "дууны гол сүнс нь Лорд өөрөө" гэж хэлсэн байна.[20] Stereogum-ийн Жеймс Реттиг дууг "Pure Heroine цомгоос тэс өөр поп" гэж үзжээ.[21] USA Today сэтгүүлээс дууг "Гайхалтай үгтэй, дууны хурц өнцөг таныг хаана чинь ч зүсч болохоор. Энэ дуу бол чихнээс салдаггүй өттэй адил" хэмээн илэрхийлсэн байна.[22]

Жилийн эцсийн тайлангуудад

[засварлах | кодоор засварлах]
Хэвлэлүүд Байр Хол.
The A.V. Club
2
Billboard
13
Consequence of Sound
2
Cosmopolitan
3
Esquire N/A
Fact
45
The Fader
43
The Guardian
1
The Line of Best Fit
20
NME
1
Paste
19
The Philadelphia Inquirer N/A
Pitchfork
3
Popjustice
17
PopMatters
14
Pretty Much Amazing
6
Slant
2
Spectrum Culture
3
Stereogum
7
Variety N/A
The Village Voice
4
The Washington Post
9
Triple J, Hottest 100
6

Дэлхийн хөгжмийн зах зээлд

[засварлах | кодоор засварлах]

"Green Light" олон улс даяар чамлахааргүй амжилт үзүүлсэн. Их Британид энэ дуу эхний 7 хоногтоо 28-р байранд бичигдсэн бол, сар орчмын дараа 20-р байр луу ахисан нь Лордийн Их Британи улсын чартын 2 дахь шилдэг 20-т багтсан сингл болсон байна.[46] Мөн оны 8-р сард "Green Light" Их Британид 400,000 борлуулалт хийснээрээ Алтан гэрчилгээ хүртсэн билээ.[47] Харин Испани улсад эхний 7 хоногийн борлуулалтаараа 13-р байранд бичигдсэн нь мөн л түүний 2 дахь шилдэг 20-т багтсан хит болж чаджээ. "Green Light" нь Канад[48], Исланд[49], Израиль улсуудын чартын топ 10-т багтаж чадсан байна.

Харин АНУ-д "Green Light" хагас өдрийн борлуулалт, стриминг болон 3 өдрийн радиогийн тусламжтай 100-р байранд бичигдсэн юм.[50] Харин 2 дахь долоо хоног буюу бүтэн 7 хоногийн борлуулалтаараа 19-р байранд бичигдсэн нь энэхүү дууны хувьд оргил амжилт нь байв. Мөн "Green Light" 100-с 19-р байр луу 81 байраар дэвшсэн нь Billboard Hot 100 чартын түүхэн дэх хамгийн огцом дэвшилтүүдийн нэг болсон юм.[51] Мөн бусад Billboard-ийн зах зээлд ч амжилттай өрсөлдөж байв. Тухайлбал, эхний долоо хоногтоо 13,6 сая удаа тоглуулагдсанаараа Streaming Songs жагсаалтад 20-р байр, 52,000 удаа борлуулагдсанаараа Digital Songs чартад 6-р байр, мөн Альтернатив болон Рок жанрын ихэнх чартуудын эхний 10-т бичигдэж чаджээ. Энэхүү амжилтуудаараа энэ дуу нь Лордын 3 дахь хамгийн амжилттай дуу болсон байна. ("Royals" болон "Team"-ийн дараа).[51]

Харин Австрали тивд тун өндөр амжилт үзүүлсэн ба эхний 7 хоногтоо л Австрали улсын чартад 4-р байр, Шинэ Зеланд улсын чартын тэргүүн байранд бичигдсэн юм. Одоогоор энэ дуу нь Австрали улсад 280,000 ширхэг борлуулагдсанаараа 4× Платинум гэрчилгээг хүртсэн байгаа билээ.

"Green Light" дууны дүрс бичлэгийн найруулагчаар Грент Сингер ажилласан бөгөөд Грент Лордын дараагийн сингл "Perfect Places"-ийн бичлэгийг мөн найруулсан билээ. Лорд Гренттэй дүрс бичлэг хийгдэхээс хэдэн сарын өмнө холбоо барьсан ба тэд дараа нь Нью-Йорк хотод оройн хоол идэнгээ дүрс бичлэгийнхээ тухай ярилцжээ. Лорд 3 жилийн дараах анхны дүрс бичлэгээ цацах гэж байгаа болохоор Лорд, Грент хоёул өмнөх дүрс бичлэгүүдээсээ тэс өөр төрлийн бичлэг хийхийг зорьсон. Энэ санаа нь тэд дүрс бичлэгээ ердийн 35 мм-ийн бус орчин үед бараг хэрэглэгдэхээ больсон 16 мм-ийн хальсаар хийхээр шийдэлд хүргэсэн юм. Лорд дараа нь 16 мм-ийн хальс сонгосон талаар тайлбарлахдаа "2017 онд хийгээгүй юм шиг, илүү дээр үед хийгдсэн мэдрэмж төрүүлэхийн тулд" хэмээсэн байна. Лорд дүрс бичлэгийн хөшигний ард болсон зүйлүүдийн бичлэгт хэлэхдээ:

“Хүмүүс 3 жилийн дараа анх удаа миний хөгжмийг сонсох гэж байгаа болохоор би маш хариуцлагатай хандсан. Би өмнө нь ихэвчлэн бараан өнгийн уруулын будагтай, нэг ёсны "хачин" хувцаслалттай байсан. Харин энэ цагт, би хүмүүст манай найзууд намайг хардаг шиг өөрийгөө харуулахыг хүссэн. Би яг л миний хөгжмийг сонсдог ямар ч хүн шиг байж чадна.”

Бичлэгийн нэгэн сонирхолтой хэсэг нь, Лорд "гудамжны утасны утсыг ямар ч шалтгаангүйгээр доошоо буулгасан" нь зураг авалтын үед огт анзаарагдаагүй бөгөөд Грент энэ хэсгийг "ер бусын" гэж үнэлээд хэрвээ хасвал, гэмт хэрэг хийсэнтэй ялгаагүй хэмээж байв. Грент мөн энэ хэсэг нь дууны цохилттой зохицож байгааг онцолсон байдаг. Лорд NME сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дүрс бичлэгт өөрийнхөө амьдралыг харуулахыг хүссэн болохоор дүрс бичлэгийг шөнө авахаар болсон тухай дурджээ. Дүрс бичлэгийн зураг авалт Лос Анжелес хотын МкАртур цэцэрлэгт хүрээлэнд хийгдсэн байна.[52] Бичлэгт Лорд богинохон ягаан даашинз, Adidas-ийн цагаан кет өмссөн байх бөгөөд өөрөө "яг л миний партидахдаа өмсдөг хувцас" хэмээн тодорхойлсон юм.

Дүрс бичлэг Лордын нийтийн ариун цэврийн өрөөнд өөрийгөө толинд харж байгаагаар эхэлдэг ба дараагийн хэсэгт шөнийн клубт зөөлнөөр бүжиглэж байх бөгөөд клубын гэрэл, бусад "партичид" түүний ард харагддаг. Үүний дараа тэрээр клубээс гарч таксинд суудаг бөгөөд таксины арын цонхыг онгойлгон, нуруугаа цонхон дээр байрлуулан толгойгоо гарган, салхийг мэдрэн дуулдаг. Дараагийн нэгэн хэсэгт Лорд дээр улаан гэрэл туссан байх ба тэрээр таксиныхаа дээр гаран бүжиглэж байдаг.

Лорд гудамжаар ганцаараа алхаж байхдаа чихэвчээ зүүн, хүссэнээрээ бүжиглэдэг. Энэ үедээ тэрээр гудамжны утасны утсыг доош нь буулгасан билээ. Дахилтын өмнөх хэсэгт Лорд эхний хэсэгт байсан ариун цэврийн өрөөнд байх бөгөөд ард нь Жек Антонофф төгөлдөр хуур тоглож байдаг. Үүний дараа эхний болон сүүлийн хэсгүүд холилдож гардаг ба Лордын үсээ сэгсэрч байгаа хэд хэдэн хэсэг байдаг билээ. Хамгийн сүүлийн хэсэгт Лорд төмөр хашааны урд зогсоход түүний царайн дээр ногоон гэрэл аажмаар тусч байдаг.[53]

Pitchfork сэтгүүл 2017 оны хамгийн шилдэг дүрс бичлэгийн жагсаалтад "Green Light"-ыг 11-р байранд жагсаасан. Дүрс бичлэгийн эвлүүлэгч Нет Гросс 2017 оны MTV Video Music Awards-д "Шилдэг Эвлүүлэг" төрөлд нэр дэвшсэн билээ.[54] Одоогоор энэхүү бичлэг 140+ сая хандалттай байна.[53]

Амьд тоглолтууд

[засварлах | кодоор засварлах]

Лорд хамгийн анх өөрийн эргэн ирэлтээ imwaitingforit.com[55] нэртэй вебсайтыг Twitter хуудсандаа тавьснаар зарласан. Энэ сайт нь Лордын савтай ундаа ууж, шарсан төмс идэж байгаа бичлэгийг агуулсан байсан бөгөөд ард нь төгөлдөр хуурын ая явж байв. Тэгээд бичлэг дууссаны дараа дэлгэц дээр "3.2.17 NYC" болон "3.3.17 NZ" хэмээх бичиг гарч ирж байв.[56][57] Fact сэтгүүлийн мэдээлснээр энэхүү бичлэг нь Шинэ Зеландын томоохон телевизүүдээр цацагдсан билээ.[58]

Лорд энэхүү дууг хамгийн анх амьдаар 2017 оны 3-р сарын 11-нд Saturday Night Live нэтрүүлэгт уригдахдаа дуулжээ. Энэхүү үзүүлбэр нь шүүмжлэгчдээс мөн л "төгс" үнэлгээг авсан бол үзэгчид түүний бүжиглэх хэв маягийг олон янзаар илэрхийлж байв.[59] Дуучин бүсгүй дараа нь "Би хэзээ нэгэн өдөр алдартай бүжиг дэглээчээр бүжгээ дэглүүлээд яг л та нарын дуртай үзүүлбэрийг үзүүлдэг болох болно. Гэхдээ би хараахан тэр өдөрт хүрээгүй байна."[60] гэж хэлж байжээ. The Fader сэтгүүл Лордын бүжиглэх хэв маягийг "Одооны ихэнх дуучдын бүжиг дэглэлтэд захирагдсан байдаг бол түүний [Лордын] бүжиг илүү чөлөөтэй бас өвөрмөц, яг л шал өөр хэлээр ярьж байгаа мэт" хэмээн хүлээн зөвшөөрчээ.[61] Мөн тэрбээр Coachella Valley хөгжмийн фестивальд 2017 оны 4-р сарын 16-нд[62], 2017 оны Billboard Music Awards-д 2017 оны 5-р сарын 21-нд энэхүү дуугаа амьдаар дуулсан байна.[63]

Дижитал худалдан авалт
Нэр Үргэлжлэх хугацаа
1. "Green Light"   3:54
Дижитал худалдан авалт – Chromeo Remix[64]
Нэр Үргэлжлэх хугацаа
1. "Green Light" (Chromeo Remix) 4:07

Дууг бүтээлцсэн

[засварлах | кодоор засварлах]
Дуу бичилт болон эвлүүлэг
[засварлах | кодоор засварлах]
  • Нью-Йорк хотын Electric Lady Studio, Rough Customer Studio, Westlake Recording Studios-д бичүүлсэн
  • Виржиниа дахь MixStar Studios-д эвлүүлсэн
  • Эхний бадаг Suga Wuga Music-д продюслэгдэж, Sony Music Publishing, Sony/ATV Songs LLC, BMI, EMI Blackwood Music-р дамжуулагдан нийтлэгдсэн
Дууг бүтээлцсэн
[засварлах | кодоор засварлах]
  • Лордгоцлол дуучин, дуу зохиогч, продюсер
  • Жоел Литтл – дуу зохиогч
  • Жек Антонофф – дуу зохиогч, продюсер
  • Кюк Харрелл – хоолойн продюсер
  • Лора Сиск – инженер
  • Жон Хенс – эвлүүлгийн инженер
  • Грег Элиасон – туслах инженер

Чартад үзүүлсэн амжилт

[засварлах | кодоор засварлах]

Долоо хоног тутмын чарт

[засварлах | кодоор засварлах]
Чарт (2017 он) Оргил
амжилт
Australia Австрали (ARIA) 4
Австри Австри (Ö3 Austria Top 40) 19
Америкийн Нэгдсэн Улс АНУ Billboard Hot 100 19
Америкийн Нэгдсэн Улс АНУ Adult Contemporary (Billboard) 29
Америкийн Нэгдсэн Улс АНУ Adult Top 40 (Billboard) 18
Америкийн Нэгдсэн Улс АНУ Dance Club Songs (Billboard) 34
Америкийн Нэгдсэн Улс АНУ Mainstream Top 40 (Billboard) 20
Америкийн Нэгдсэн Улс АНУ Alternative Songs (Billboard) 9
Америкийн Нэгдсэн Улс АНУ Rock Airplay (Billboard) 9
Америкийн Нэгдсэн Улс АНУ Anglo (Monitor Latino) 15
Бельги Бельги (Ultratop 50 Flanders) 19
Бельги Бельги (Ultratop 50 Wallonia) 39
Герман Герман (Official German Charts) 33
Израил Израиль (Media Forest) 3
Бүгд Найрамдах Ирланд Улс Ирланд (IRMA) 17
Исланд Исланд (RÚV) 1
Испани Испани (PROMUSICAE) 13
Итали Итали (FIMI) 29
Нэгдсэн Хаант Улс Их Британи (Official Charts Company) 20
Канад Канад (Canadian Hot 100) 9
Канад Канад CHR/Top 40 (Billboard) 19
Канад Канад Hot AC (Billboard) 11
Канад Канад Rock (Billboard) 24
Латви Латви (Latvijas Top 40) 8
Ливан Ливан (Lebanese Top 20) 18
Нидерланд Нидерланд (Dutch Top 40) 31
Нидерланд Нидерланд (Single Top 100) 61
Португал Португал (AFP) 22
Словак Словак (Rádio Top 100) 71
Словак Словак (Singles Digitál Top 100) 23
Унгар Унгар (Rádiós Top 40) 36
Унгар Унгар (Single Top 40) 20
Франц Франц (SNEP) 24
Чех Чех (Rádio Top 100) 29
Чех Чех (Singles Digitál Top 100) 11
Швед Швед (Sverigetopplistan) 58
Швейцар Швейцари (Schweizer Hitparade) 19
Шинэ Зеланд Шинэ Зеланд (Recorded Music NZ) 1
Шотланд Шотланд (Official Charts Company) 6

Жилийн эцсийн чарт

[засварлах | кодоор засварлах]
Чарт (2017 он) Байр
Australia Австрали (ARIA) 23
Америкийн Нэгдсэн Улс АНУ Alternative Songs (Billboard) 48
Бельги Бельги (Ultratop Flanders) 98
Нэгдсэн Хаант Улс Их Британи (Official Charts Company) 88
Канад Канад (Canadian Hot 100) 96
Унгар Унгар (Stream Top 40) 96
Шинэ Зеланд Шинэ Зеланд (Recorded Music NZ) 23

Illegal chart entered Flanders|19
Chart (2017) Peak
position
Australia ARIA 4
Австри Ö3 Austria Top 40 19
Бельги Ultratop 50 Wallonia 39
Канад Canadian Hot 100 [65] 9
Канад CHR/Top 40 (Billboard)[66] 19
Канад Hot AC (Billboard)[67] 11
Канад Rock (Billboard)[68] 24
Чех Rádio Top 100 29
Чех Singles Digitál Top 100 11
Франц SNEP[69] 24
Герман Official German Charts[70] 33
Унгар Rádiós Top 40[71] 36
Унгар Singles Digitál Top 40[72] 20
Исланд RÚV[73] 11
Бүгд Найрамдах Ирланд Улс IRMA[74] 17
Израил Media Forest[75] 3
Итали FIMI[76] 29
Латви Latvijas Top 40[77] 8
Ливан Lebanese Top 20[78] 18
Нидерланд Dutch Top 40 31
Нидерланд Single Top 100 61
Шинэ Зеланд Recorded Music NZ[79] 1
Португал AFP[80] 22
Шотланд Official Charts Company[81] 6
Словак Rádio Top 100[82] 71
Словак Singles Digitál Top 100[83] 23
Испани PROMUSICAE[84] 13
Швед Sverigetopplistan[85] 58
Швейцар Schweizer Hitparade[86] 19
Нэгдсэн Хаант Улс Singles (Official Charts Company)[87] 20
Америкийн Нэгдсэн Улс Billboard Hot 100[88] 19
Америкийн Нэгдсэн Улс Adult Contemporary (Billboard)[89] 29
Америкийн Нэгдсэн Улс Adult Top 40 (Billboard)[90] 18
Америкийн Нэгдсэн Улс Dance Club Songs (Billboard)[91] 34
Америкийн Нэгдсэн Улс Mainstream Top 40 (Billboard)[92] 20
Америкийн Нэгдсэн Улс Alternative Songs (Billboard)[93] 9
Америкийн Нэгдсэн Улс Rock Airplay (Billboard)[94] 9
Америкийн Нэгдсэн Улс Anglo (Monitor Latino) 15

Chart (2017) Position
Australia (ARIA)[95] 23
Belgium (Ultratop Flanders)[96] 98
Canada (Canadian Hot 100)[97] 96
Hungary (Stream Top 40)[98] 96
New Zealand (Recorded Music NZ)[99] 23
UK Singles (Official Charts Company)[100] 88
US Alternative Songs (Billboard)[101] 38
Улс Гэрчилгээ Гэрчилгээний шалгуур
Australia Австрали (ARIA) 4× Platinum/4× Платинум 280,000^
Америкийн Нэгдсэн Улс АНУ (RIAA) Platinum/Платинум 1,000,000‡
Герман Герман (BVMI) Gold/Алт 200,000^
Нэгдсэн Хаант Улс Их Британи (BPI) Platinum/Платинум 600,000‡
Итали Итали (FIMI) Platinum/Платинум 50,000‡
Канад Канад (Music Canada) 2× Platinum/2× Платинум 160,000^
Норвеги Норвеги (IFPI Norway) Gold/Алт 5,000*
Шинэ Зеланд Шинэ Зеланд (RMNZ) 2× Platinum/2× Платинум 60,000*
^тухайн улсад орж ирсэн тоо ширхэг дээр үндэслэн гэрчилгээг олгосон
*зарагдсан тоо ширхэг дээр үндэслэн гэрчилгээг олгосон
‡зарагдсан тоо ширхэг+стриминг дээр үндэслэн гэрчилгээг олгосон
Улс Огноо Хэлбэр Хувилбар Лабел Холбоос
Дэлхий даяар 2017 оны 3-р сарын 2 Дижитал худалдан авалт Оригнал Universal Music New Zealand [102]
Их Британи Contemporary hit радио Virgin EMI [103]
Итали Universal [104]
АНУ 2017 оны 3-р сарын 7 Топ 40 радио
[105]
Rhythmic радио
Канад 2018 оны 5-р сарын 19 Дижитал худалдан авалт Chromeo Remix Universal Music New Zealand [106]
  1. 1.0 1.1 1.2 "Lorde 'Green Light' гэх шинэ дуу болон дүрс бичлэг цацлаа: Үз". Pitchfork. Татаж авсан: 2017 оны 3-р сарын 3. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  2. 2.0 2.1 2.2 2.3 "Lorde-ийн "Green Light": Түүний дотор гайхалтай дуу зохиогч оршсоор". Billboard. Татаж авсан: 2017 оны 3-р сарын 3. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  3. 3.0 3.1 Cook-Wilson, Winston (12 Дөрөвдүгээр сар 2017). "Lorde Turned Down Max Martin's Advice on "Green Light"". Spin. Archived from the original on 23 Зургаадугаар сар 2017. Татаж авсан: 17 Арванхоёрдугаар сар 2017. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  4. Gaca, Anna (19 June 2017). "Lorde Says Max Martin's "Incorrect Songwriting" Comment Was About "Royals" and Not "Green Light"". Spin. Татаж авсан: 7 August 2018.
  5. "Lorde өөрийн Twitter хуудаснаа". Lorde. Татаж авсан: 2017 оны 3-р сарын 3. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  6. Cook-Wilson, Winston (4 Дөрөвдүгээр сар 2017). "Lorde Reveals "Green Light" Was Inspired by Florence and the Machine". Spin. Archived from the original on 8 Дөрөвдүгээр сар 2017. Татаж авсан: 17 Арванхоёрдугаар сар 2017. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  7. 7.0 7.1 "Lorde хөгжмийн ертөнцдөө эргэн ирлээ". Rolling Stone. Татаж авсан: 2017 оны 3-р сарын 3. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  8. 8.0 8.1 8.2 "Green Light: Lorde-ийн шинэ синглийн чиний мэдэх ёстой бүр зүйл". BBC News. Татаж авсан: 2017 оны 3-р сарын 3. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  9. Elizabeth, De (2 Гуравдугаар сар 2017). "Lorde To Release Her Second Album This Summer". Teen Vogue. Archived from the original on 3 Гуравдугаар сар 2017. Татаж авсан: 4 Гуравдугаар сар 2017. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (help)
  10. Reily, Emily (26 Зургаадугаар сар 2017). "Lorde: Melodrama Review". Paste. Archived from the original on 28 Арванхоёрдугаар сар 2017. Татаж авсан: 26 Зургаадугаар сар 2017. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (help); Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  11. "Lorde өөрийн хоёр дахь цомгоо энэ зун худалдаанд гаргана". Teen Vogue. Татаж авсан: 2017 оны 3-р сарын 4. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  12. "Lorde: Melodrama цомгийн шүүмж". Paste. Татаж авсан: 2017 оны 6-р сарын 26. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  13. "Lorde "Green Light" Sheet Music (Piano Solo) in A Major – Download & Print". Musicnotes.com. Archived from the original on 3 Гуравдугаар сар 2017. Татаж авсан: 3 Гуравдугаар сар 2017. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |website= (help); Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (help)
  14. 14.0 14.1 "Lorde-ийн "Green Light" төсөөллөөс илүү байлаа". NME. Татаж авсан: 2017 оны 3-р сарын 3. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  15. "'Green Light' – Lorde – Review". Hey Nineteen. 2 Гуравдугаар сар 2017. Archived from the original on 3 Гуравдугаар сар 2017. Татаж авсан: 3 Гуравдугаар сар 2017. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  16. 16.0 16.1 "Lorde-ийн 'Green Light' мангас шиг доргио эргэн ирэлт байлаа". Oregon Live. Татаж авсан: 2017 оны 3-р сарын 3. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  17. ""Green Light" – Lorde – шүүмж". Forbes. Archived from the original on 2017-03-03. Татаж авсан: 2017 оны 3-р сарын 3. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  18. Kornhaber, Spencer. "With 'Green Light,' Lorde Joyfully Crashes Into the Future". The Atlantic. Archived from the original on 3 Гуравдугаар сар 2017. Татаж авсан: 3 Гуравдугаар сар 2017. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  19. "Lorde шинэ сингл болох 'Green Light'-аараа хүчирхэг эргэн ирлээ". Forbes. Татаж авсан: 2017 3-р сарын 3. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  20. "Lorde-ийн "Green Light" дууны шүүмж". Pitchfork. Татаж авсан: 2017 оны 3-р сарын 3. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  21. "Lorde – 'Green Light' бичлэг – Stereogum". Stereogum. Татаж авсан: 2017 оны 3-р сарын 3. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  22. "Lorde 'Green Light' синглээрээ эргэн ирлээ". USA Today. Татаж авсан: 2017 оны 3-р сарын 3. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  23. The A.V. Club staff (7 December 2017). "The best music of 2017: The ballots". The A.V. Club. Татаж авсан: 14 June 2018.
  24. Billboard Staff (13 Арванхоёрдугаар сар 2017). "Billboard's 100 Best Songs of 2017: Critics' Picks". Billboard. Archived from the original on 13 Арванхоёрдугаар сар 2017. Татаж авсан: 13 Арванхоёрдугаар сар 2017. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  25. "Top 50 Songs of 2017". Consequence of Sound (америк-англи хэлээр). 4 Арванхоёрдугаар сар 2017. Archived from the original on 5 Арванхоёрдугаар сар 2017. Татаж авсан: 4 Арванхоёрдугаар сар 2017. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  26. Thompson, Eliza (12 Арванхоёрдугаар сар 2017). "The 24 Best Songs of 2017". Cosmopolitan. Archived from the original on 25 Аравдугаар сар 2017. Татаж авсан: 2 Нэгдүгээр сар 2018. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  27. Miller, Matt (4 Арванхоёрдугаар сар 2017). "The 50 Best Songs of 2017". Esquire. Archived from the original on 6 Арваннэгдүгээр сар 2017. Татаж авсан: 21 Арванхоёрдугаар сар 2017. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  28. Horner, Al. "The 50 best tracks of 2017". Fact. Archived from the original on 22 Арванхоёрдугаар сар 2017. Татаж авсан: 21 Арванхоёрдугаар сар 2017. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  29. The Fader Staff. "The 101 best songs of 2017". The Fader. Archived from the original on 10 Арванхоёрдугаар сар 2017. Татаж авсан: 9 Арванхоёрдугаар сар 2017. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  30. Beaumont-Thomas, Ben (4 Арванхоёрдугаар сар 2017). "The top 100 tracks of 2017". The Guardian (британи-англи хэлээр). ISSN 0261-3077. Archived from the original on 4 Арванхоёрдугаар сар 2017. Татаж авсан: 4 Арванхоёрдугаар сар 2017. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  31. The Line of Best Fit Staff (8 Арванхоёрдугаар сар 2017). "The Fifty Best Songs of 2017". The Line of Best Fit. Archived from the original on 8 Нэгдүгээр сар 2018. Татаж авсан: 2 Нэгдүгээр сар 2018. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  32. "Best Songs of the Year 2017". NME (америк-англи хэлээр). 27 Арваннэгдүгээр сар 2017. Archived from the original on 6 Арванхоёрдугаар сар 2017. Татаж авсан: 4 Арванхоёрдугаар сар 2017. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  33. Salmon, Ben (4 Арванхоёрдугаар сар 2017). "The 50 Best Songs of 2017". Paste. Archived from the original on 22 Арванхоёрдугаар сар 2017. Татаж авсан: 21 Арванхоёрдугаар сар 2017. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  34. DeLuca, Dan (24 Арванхоёрдугаар сар 2017). "Best songs of 2017: Lana Del Rey to Lorde to Lil Uzi Vert". The Philadelphia Inquirer. Archived from the original on 2 Нэгдүгээр сар 2018. Татаж авсан: 2 Нэгдүгээр сар 2018. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  35. "The 100 Best Songs of 2017 | Pitchfork". pitchfork.com (англи хэлээр). Archived from the original on 11 Арванхоёрдугаар сар 2017. Татаж авсан: 11 Арванхоёрдугаар сар 2017. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  36. Popjustice Staff (31 Арванхоёрдугаар сар 2017). "The Top 45 Singles of 2017". Popjustice. Archived from the original on 31 Арванхоёрдугаар сар 2017. Татаж авсан: 1 Нэгдүгээр сар 2018. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  37. Schiller, Mike (13 Арванхоёрдугаар сар 2017). "The 70 Best Songs of 2017". PopMatters. Archived from the original on 22 Арванхоёрдугаар сар 2017. Татаж авсан: 21 Арванхоёрдугаар сар 2017. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  38. Pretty Much Amazing Staff (29 Арваннэгдүгээр сар 2017). "The Best Songs of 2017". Pretty Much Amazing. Archived from the original on 1 Арванхоёрдугаар сар 2017. Татаж авсан: 9 Арванхоёрдугаар сар 2017. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  39. "The 25 Best Singles of 2017 | Feature | Slant Magazine". Slant Magazine (америк-англи хэлээр). Archived from the original on 12 Арванхоёрдугаар сар 2017. Татаж авсан: 11 Арванхоёрдугаар сар 2017. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  40. Spectrum Culture Staff (18 Арванхоёрдугаар сар 2017). "Top 25 Songs of 2017". Spectrum Culture. Archived from the original on 8 Нэгдүгээр сар 2018. Татаж авсан: 18 Арванхоёрдугаар сар 2017. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  41. DeVille, Chris (14 Арванхоёрдугаар сар 2017). "The Top 40 Pop Songs Of 2017". Stereogum. Archived from the original on 22 Арванхоёрдугаар сар 2017. Татаж авсан: 18 Арванхоёрдугаар сар 2017. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  42. Variety Staff (20 Арванхоёрдугаар сар 2017). "Variety Music Staff's 10 Favorite Albums of 2017". Variety. Archived from the original on 22 Арванхоёрдугаар сар 2017. Татаж авсан: 20 Арванхоёрдугаар сар 2017. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  43. The Village Voice Editors (22 January 2018). "Pazz & Jop: It's Kendrick's and Cardi's World. We're All Just Living in It". The Village Voice. No. Pazz + Jop 2017. Archived from the original on 26 Нэгдүгээр сар 2021. Татаж авсан: 22 February 2018. {{cite news}}: |last1= has generic name (help)
  44. Chris Richards (6 Арванхоёрдугаар сар 2017). "Best music of 2017: Cardi B paints the world 'Bodak Yellow'". The Washington Post. Archived from the original on 12 Арванхоёрдугаар сар 2017. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  45. "Кендрик Ламарын хит сингл "Humble." Hottest 100-г тэргүүллээ". Sydney Morning Herald. 27 January 2018. Татаж авсан: 29 January 2018.
  46. "Official Singles Chart Top 100 (14 April 2017 - 20 April 2017)". Official Charts. Archived from the original on 13 Наймдугаар сар 2017. Татаж авсан: 19 Арванхоёрдугаар сар 2017. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  47. Cantor, Brian. "Lorde, Beyonce, Justin Timberlake, Justin Bieber, Calvin Harris Singles Certified Gold In United Kingdom". Headline Planet. Archived from the original on 22 Арванхоёрдугаар сар 2017. Татаж авсан: 19 Арванхоёрдугаар сар 2017. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  48. "Billboard Canadian Hot 100: The Week of March 25, 2017". Billboard. 25 Гуравдугаар сар 2017. Archived from the original on 17 Зургаадугаар сар 2017. Татаж авсан: 19 Арванхоёрдугаар сар 2017. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  49. "Green Light". RÚV. Archived from the original on 22 Арванхоёрдугаар сар 2017. Татаж авсан: 19 Арванхоёрдугаар сар 2017. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  50. Trust, Gary (10 Гуравдугаар сар 2017). "Lorde's 'Green Light' Set to Vault Up Billboard Hot 100". Billboard. Archived from the original on 17 Тавдугаар сар 2017. Татаж авсан: 19 Арванхоёрдугаар сар 2017. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  51. 51.0 51.1 Trust, Gary (15 Гуравдугаар сар 2017). "Hot 100 Chart Moves: Lorde's A-Leaping & Ed Sheeran Debuts 10 Songs From 'Divide'". Billboard. Archived from the original on 14 Зургаадугаар сар 2017. Татаж авсан: 19 Арванхоёрдугаар сар 2017. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  52. "Lorde-ийн "Green Light" дууны бичлэгийн найруулагч Грент Сингер бичлэгийн ард юу болж байсан талаар ярилаа". Pitchfork. Татаж авсан: 2017 оны 3-р сарын 5. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  53. 53.0 53.1 "Lorde – Green Light". LordeVEVO. Татаж авсан: 2017 оны 6-р сарын 10. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  54. "2017 оны MTV VMAs-ийн ялагчид тодорлоо". Billboard. Татаж авсан: 2018 оны 3-р сарын 28. {{cite news}}: Check date values in: |accessdate= (help)
  55. Phillips, Amy (28 February 2017). "Lorde Releases Another Mysterious Video". Pitchfork. Татаж авсан: 8 February 2018.
  56. Bacle, Ariana (27 February 2017). "Lorde teases new music with mysterious video". Entertainment Weekly. Татаж авсан: 8 February 2018.
  57. Bruner, Raisa (28 February 2017). "Everything We Know About Lorde's Upcoming Album Release". Time. Татаж авсан: 8 February 2018.
  58. Geslani, Michelle (27 February 2017). "It looks like a new Lorde single will premiere on Friday". Consequence of Sound. Татаж авсан: 8 February 2018.
  59. Young, Alex. "Lorde makes live comeback with dazzling performance on SNL – watch". Consequence of Sound. Archived from the original on 12 Гуравдугаар сар 2017. Татаж авсан: 12 Гуравдугаар сар 2017. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  60. McCluskey, Megan (14 March 2017). "Lorde Hits Back at Criticism of Her Saturday Night Live Dancing". Time. Татаж авсан: 8 February 2018.
  61. Cliff, Aimee (25 April 2017). "Why Lorde Is A Great Dancer". The Fader. Татаж авсан: 8 February 2018.
  62. Minsker, Evan; Monroe, Jazz (17 Дөрөвдүгээр сар 2017). "Coachella 2017: Watch Lorde Perform "Green Light," "Liability," More". Pitchfork. Archived from the original on 18 Зургаадугаар сар 2017. Татаж авсан: 17 Арванхоёрдугаар сар 2017. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  63. "Lorde шинэ хөгжмөө амьдаар дуулжээ - Үз". Consequence of Sound. Татаж авсан: 2017 оны 3-р сарын 12. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  64. "Lorde - Green Light (Chromeo Remix)". Apple. Татаж авсан: 2017 оны 12-р сарын 17. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  65. ERROR: Billboard chart was invoked without providing an artist id. Artist id is a mandatory field for this call.Lorde Album & Song Chart History Canadian Hot 100, Lorde. Prometheus Global Media. Проверено 14 March 2017.
  66. ERROR: Billboard chart was invoked without providing an artist id. Artist id is a mandatory field for this call.Lorde Album & Song Chart History Canadian Hot 100, Lorde. Prometheus Global Media. Проверено 5 April 2017.
  67. ERROR: Billboard chart was invoked without providing an artist id. Artist id is a mandatory field for this call.Lorde Album & Song Chart History Canadian Hot 100, Lorde. Prometheus Global Media. Проверено 5 April 2017.
  68. ERROR: Billboard chart was invoked without providing an artist id. Artist id is a mandatory field for this call.Lorde Album & Song Chart History Canadian Hot 100, Lorde. Prometheus Global Media. Проверено 21 March 2017.
  69. Lescharts.com — Lorde — Green Light  (фр.). French Singles Chart. Hung Medien. Проверено 11 March 2017.
  70. Загвар:Singlechart/germanencode/Загвар:Singlechart/germanencode/single Musicline.de — Chartverfolgung — Lorde — Green Light (Герман). Media Control Charts. PhonoNet GmbH. Проверено 7 April 2017.
  71. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége Загвар:Ref-hu. Rádiós Top 40 játszási lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
  72. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége Загвар:Ref-hu. Rádiós Top 40 játszási lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Проверено 17 March 2017.
  73. Chart Track. Irish Singles Chart. GfK. Проверено 17 March 2017.
  74. Chart Track. Irish Singles Chart. GfK. Проверено 17 March 2017.
  75. Lorde — Green Light Austriancharts.at (Герман). Ö3 Austria Top 40. Hung Medien. Проверено 12 March 2017.
  76. Italiancharts.com — Lorde — Green Light  (итал.). Italian Singles Chart. Hung Medien. Проверено 20 March 2017.
  77. Lorde — Green Light Austriancharts.at (Герман). Ö3 Austria Top 40. Hung Medien. Проверено 23 March 2017.
  78. Lorde — Green Light Austriancharts.at (Герман). Ö3 Austria Top 40. Hung Medien. Проверено 23 March 2017.
  79. Charts.org.nz — Lorde — Green Light. Top 40 Singles. Hung Medien. Проверено 10 March 2017.
  80. Lorde — Green Light Austriancharts.at (Герман). Ö3 Austria Top 40. Hung Medien. Проверено 23 March 2017.
  81. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Проверено 22 April 2017.
  82. SNS IFPI Загвар:Ref-sk. Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201720. Проверено 23 May 2017.
  83. SNS IFPI Загвар:Ref-sk. Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201710. Проверено 14 March 2017.
  84. Spanishcharts.com — Lorde — Green Light Canciones Top 50. Hung Medien. Проверено 20 March 2017.
  85. Swedishcharts.com — Lorde — Green Light. Singles Top 60. Hung Medien. Проверено 18 March 2017.
  86. Lorde — Green Light swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Проверено 13 March 2017.
  87. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Проверено 15 April 2017.
  88. ERROR: Billboard chart was invoked without providing an artist id. Artist id is a mandatory field for this call.Lorde Album & Song Chart History Billboard Hot 100, Lorde. Prometheus Global Media. Проверено 14 March 2017.
  89. ERROR: Billboard chart was invoked without providing an artist id. Artist id is a mandatory field for this call. Lorde Album & Song Chart History Billboard Adult Contemporary Songs, Lorde. Prometheus Global Media. Проверено 5 April 2017.
  90. ERROR: Billboard chart was invoked without providing an artist id. Artist id is a mandatory field for this call. Lorde Album & Song Chart History Billboard Adult Top 40, Lorde. Prometheus Global Media. Проверено 28 March 2017.
  91. ERROR: Billboard chart was invoked without providing an artist id. Artist id is a mandatory field for this call.Lorde Album & Song Chart History Billboard Hot Dance Club Songs, Lorde. Prometheus Global Media. Проверено 25 April 2017.
  92. ERROR: Billboard chart was invoked without providing an artist id. Artist id is a mandatory field for this call.Lorde Album & Song Chart History Billboard Mainstream Top 40, Lorde. Prometheus Global Media. Проверено 4 April 2017.
  93. ERROR: Billboard chart was invoked without providing an artist id. Artist id is a mandatory field for this call. Lorde Album & Song Chart History Billboard Alternative Songs, Lorde. Prometheus Global Media. Проверено 14 May 2017.
  94. ERROR: Billboard chart was invoked without providing an artist id. Artist id is a mandatory field for this call.Lorde Album & Song Chart History Billboard Mainstream Top 40, Lorde. Prometheus Global Media. Проверено 21 March 2017.
  95. "ARIA End of Year Singles 2017". Australian Recording Industry Association. Архивласан огноо 5 January 2018. Татаж авсан: 5 January 2018.
  96. "Jaaroverzichten 2017". Ultratop. Архивласан огноо 22 December 2017. Татаж авсан: 21 December 2017.
  97. "Canadian Hot 100 – Year-End 2017". Billboard. Архивласан огноо 17 December 2017. Татаж авсан: 17 December 2017.
  98. "Stream Top 100 – 2017". Mahasz. Татаж авсан: 17 February 2018.
  99. "Top Selling Singles of 2017". Recorded Music NZ. Архивласан огноо 22 December 2017. Татаж авсан: 22 December 2017.
  100. "End of Year Singles Chart Top 100 – 2017". Official Charts Company. Татаж авсан: 10 January 2018.
  101. "Alternative Albums – Year-End 2017". Billboard. Татаж авсан: 6 December 2019.
  102. "Green Light – Apple Music дэх Lorde-ийн сингл". iTunes Store. Татаж авсан: 2017 оны 3-р сарын 3. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  103. "BBC – Radio 1 – Плейлист". BBC Radio 1. Татаж авсан: 2017 оны 3-р сарын 3. {{cite web}}: |archive-url= requires |archive-date= (help); Check date values in: |accessdate= (help)
  104. "Lorde – Green Light радио хуваарь". Radio Airplay. Татаж авсан: 2017 оны 3-р сарын 6. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  105. "Mainstream Top 40 радиогийн цацалтын хуваарь". All Access хөгжмийн групп. Татаж авсан: 2017 оны 3-р сарын 3. {{cite web}}: |archive-url= requires |archive-date= (help); Check date values in: |accessdate= (help)
  106. "Mainstream Rhythmic Top 40 радиогийн цацалтын хуваарь". AllAccess Music Group. Татаж авсан: 2017 оны 3-р сарын 6. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)