Ён Люнггрен

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Ён Люнггрен
Эрэгтэй Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: ШведШвед Швед
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Ён Артур Люнггрен
Төрсөн огноо 1919 оны 9 сарын 9
Нас барсан огноо 2000 оны 1 сарын 13
 
Медалиуд
Зуны олимп
Алт Лондон 1948 50км спорт алхаа
Хүрэл Мельбурн 1956 50км спорт алхаа
Мөнгө Ром 1960 50км спорт алхаа

Ён Артур Люнггрен (шве. John Arthur Ljunggren, 1919 оны 9 сарын 92000 оны 1 сарын 13) нь Шведийн хөнгөн атлетикч юм. 50 км-ийн спорт алхааны төрлийн дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байсан тэрээр 5 олимпод оролцож, 3 медаль хүртсэн байна.

Тэрээр Дэлхийн хоёрдугаар дайны дараа Лондон хотноо болсон олимпийн наадамд анхлан оролцож, 50 км-ийн спорт алхааны төрөлд түрүүлж алтан медаль хүртсэн байна.

Түүнчлэн Австралийн Мельбурнд болсон 1956 оны олимпод хүрэл медаль хүртсэн бол 4 жилийн дараа Италийн Ром хотноо зохиогдсон олимпийн наадамд Их Британийн Дон Томпсоны дараа орж мөнгөн медалиар цуглуулгаа арвижуулжээ.

Люнггрен мөн Европын аварга шалгаруулах тэмцээнээс 1946 онд алт, 1950 онд мөнгөн медаль хүртэж байсан.

Хувийн дээд амжилт[засварлах | edit source]

  • 20км спорт алхаа: 1:32:23 (1955)
  • 50км спорт алхаа: 4:19:40 (1956)

Амжилт[засварлах | edit source]

Он Тэмцээн Зохиогдсон газар Төрөл Байр Амжилт
1946 Европын АШТ Осло (Норвеги) 50км спорт алхаа 1 4:38:20
1948 Зуны олимп Лондон (Их Британи) 50км спорт алхаа 1 4:41:02
1950 Европын АШТ Брюссель (Бельги) 50км спорт алхаа 2 4:43:25
1952 Зуны олимп Хельсинки (Финлянд) 50км спорт алхаа 9 4:43:45
1956 Зуны олимп Мельбурн (Австрали) 50км спорт алхаа 3 4:35:02
1956 Зуны олимп Мельбурн (Австрали) 20км спорт алхаа 4 1:32:24
1960 Зуны олимп Ром (Итали) 50км спорт алхаа 2 4:25:47
1960 Зуны олимп Ром (Итали) 20км спорт алхаа 7 1:37:59
1964 Зуны олимп Токио (Япон) 50км спорт алхаа 16 4:29:09
1964 Зуны олимп Токио (Япон) 20км спорт алхаа 19 1:37:03