Хаалган
![]() | |
| |
Солбицол: | |
---|---|
Улс | ![]() |
Муж | Хэбэй |
Засаглал | |
- Захирагч | Женг Шуэби |
Газар нутаг | |
- Нийт | 36,947 км² |
Хүн ам | |
- Нийт () | 4.3 сая |
- Нягтрал | /км² |
Цагийн бүс | UTC+8 |
Хаалган хот буюу Жанчхүү (Хятад: 张家口, Монгол бичиг: ) нь Монголын Нууц Товчоонд Чуулалт Хаалга (
) нэрээр нэрлэгдсэн Түмэн Газрын Цагаан Хэрмийн үүдэн хот бөгөөд Бээжингийн баруун хойно байрлана. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хэбэй мужид харьяалагдах бөгөөд аймгийн зэрэглэл бүхий хот юм.
Хуучин Монгол үндэстний олноор суудаг хот байсан ба Манжийн хаан тэнд оршин суугч Цахар Монголчуудыг баруун хязгаар Шинжаан уруу нүүлгэн Цахар Найман хошууг байгуулах зэргээр Монгол хүн амыг цөөлөх бодлого явуулж байжээ. Гэсэн хэдий ч Хаалган хот нь 19-р зууны эхэн хүртэл Монголчууд олноор суудаг хот байсан байна. Хиагт-Хүрээ-Хаалган өртөө нь алдартай байжээ.
Нэрийн гарал[засварлах | кодоор засварлах]
Барууны буюу орос, герман хэлэнд Калган („Kalgan“) хэмээн хэрэглэдэг үг нь дундад зууны сүүлээр монгол хэлний „хаалга“ буюу „нэвтрэх хаалга“ гэсэн үгнээс гаралтай. БНХАУ-д Жанжиакоу (Жанчхүү) буюу "Жан овогтын (Байлдаант айлын) хаалга" гэж албан ёсоор нэрийднэ.
Түнш хотууд[засварлах | кодоор засварлах]
Өмнөд Тироль, Итали, 2007 оноос хойш
Ичунь , Бүгд Найрамдах Хятад Ард Улс, 2012 оноос хойш
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]
