Зэв жанжин

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

(Латин бичиглэл: Jebe, Монголоор: Зэв, Zev; төрсөн нэр: Jirqo'adai (Уйгуржин Монголоор : Zurgadai), Монголоор: Зургаадай, хятадаар: 哲别)

Зургаадай буюу Зэв нь дэлхийн бүх цаг үеийн хамгийн алдартай домогт жанжин юм. Зэв хэмээх домогт жанжин нь Япон тэнгисээс Хар тэнгис хүртэлх Алтан улс Хар хятан Хорезм Иран Багдад Азербайжан, Гүрж, Болгар, Кипчак Орос зэрэг улс орнуудыг байгалийн хамгийн хүнд хэцүү газраар явж байлдан дагуулсанаараа дэлхийн бүх цаг үеийн хамгийн шилдэг жанждын нэгээр нэрлэгдэх болсон ажээ. Тэрээр Хамаг Монголын бүрэлдэхүүн хэсгийн нэг Тайчуудад харъяалагддаг Бэсүд аймгаас гаралтай хүн байв. Нирун Монгол аймгийн Бэсүд овогтон. Чингис хааны 4 хошууч, 9 өрлөгийн нэг Манлай цэргийн ангийн захирагч байжээ. Тэрээр Тал нутгийн нүүдэлчдийн хамгийн гол зэвсэг болох нум сумыг дээд зэргээр төгс хэмжээнд эзэмшсэн эрхийн мэргэн харваач баатар жанжин ажээ Эрэлхэг баатар мөртлөө арга ухаан ихтэй цэргийн эрдэмтэн, улс төрийн зүтгэлтэн хүн юм. Дэлхийн №1 жанждын жанжин гэж нэрлэгддэг Сүбээдэй баатар нь Зэв жанжны удирдлага дор Алтан улс Хорезм Дундад Ази Каспийн тэнгисийг тойрон байлдаж байхдаа түүний цэрэг дайны ухааныг суралцан алдар нэрт хүрчээ. Түүний төрсөн он нь тодорхойгүй байдаг ч Чингис хаантай нас ойролцоо байсан гэж үздэг бөгөөд 1223 оны 5 сарын 23нд нас барсан гэсэн мэдээ байдаг.

Чингис хаанд зүтгэх болсон нь[засварлах | edit source]

Монголын нууц товчоонд өгүүлснээр Чингис хаан 1202 онд болсон Хүйтэний тулалдаанаас зугтсан Аучу баатараар удирдуулсан Тайчуудыг нэхэн байлдах үеэр Зэв түүний хүзүүг харван шархдуулсан байна. Тулалдаан дууссаны дараа Чингис хаан олзлогсдсон хүмүүсээс өөрийг нь харвасан хүнийг олох гэж өөрийн ам цагаан хул морины хүзүүг хэн харвасан талаар асуухад тэдний дундаас нэгэн аймшиггүй эр зоригоо гайхуулсан баатар гарч ирэн сайн дураараа үнэнээ хүлээн түүний морийг бус өөрийг нь харваж алах гэж байснаа хэлэн:

"Алъя гэвэл ал

Алганы төдий газрыг

Алаг болгож үмхийрэх

Алд бие минь байна.

Аваръя гэж санаад

Амий минь соёрхвол

Халд гэсэн газарт чинь

Харайж очоод би

Хар усыг цалгитал

Хад чулууг хэмхэртэл

Харь дайсныг довтолж

Хаан чамд тусалъя.

Цээлийн усыг цалгитал

Цэгээн чулууг хагартал

Чин зоригийг гаргаж,

Чингис чамд тусалъя.

Хүр гэсэн газарт чинь

Хүрч очоод би

Хүр чулууг хэмхэлье

Хvний зүрхийг шанталъя" хэмээн хэлэхэд Чингис хаан ихэд сайшаан хүлээн авч "Дайсны хvн дайсагнаж хорлож явснаа нууж худал хэлэх бүлгээ. Гэтэл чи дайсагнаж хорлосноо нуухгvй шударга хэлж байна. Ийм хvнтэй нөхөрлөж болно. Чиний Зургаадай нэрийг халж, байлдааны ам цагаан хул морины минь аман хүзүүг зэвээр харвасан тул "Зэв" гэж нэр өгье. Миний дэргэд зэв мэт хамгаалж яв. Өмнө нь Зэв ноён Зургаадай хэмээх нэртэй байжээ.

Чингис хааны удирдлага доорх амжилтууд[засварлах | edit source]

Зэв жанжин нь Чингис хааны жанжид дотроос 10-тын даргаас эхлээд хамгийн хурдан хугацаанд 1000-тын ноён болсон жанжин юм. Тэрээр 1000-тын ноён болоход ердөө 3 жил зарцуулжээ. Зэв жанжин нь 1206 онд Их Монгол улс байгуулагдахад 48 дах 1000-тын ноён, 4 үнэнч нохойны нэг, есөн өрлөг жанжин, Толгойн сэргийлэх буюу Манлай цэргийн ангийн захирагчаар томилогджээ. Мөн манлай цэргийн ангиар дамжуулан тагнуулын ангийг зохион байгуулжээ. Толгойн сэргийлэх анги нь 20.000 орчим цэрэгтэй байсан. Энэ цагаас эхлээд Зэв жанжин Чингис хааны хийсэн бүх дайны ерөнхий төлөвлөгөөг гаргаж тагнуулын мэдээ хүргэж хамгийн түрүүнд явж байлджээ.

Дэлхий дахинд толгойн сэргийлэх буюу Манлай цэргийн анги нь голцуу үхэх ял авсан амиа золиослогчид явж байлддаг байсан ба Монголын Манлай цэргийн анги ч ялгаагүй байсан боловч Зэв жанжин энэ байдлыг эвдэж Манлай цэргийн ангийг хамгийн шилдэг эрхийн мэргэн харваачдаас бүрдсэн анги болгожээ

Зэв жанжны байлдааны онцлог шинж чанар[засварлах | edit source]

Тэрээр шилдэг эрхийн мэргэн харваач бөгөөд нохой хэрлээр хэрэх буруулан ухрах зэрэг нүүдэлчдийн уламжлалт цэргийн тактикуудыг сэтгэл зүйн дайралттай хослуулан хийж дайсныхаа зүрхийг үхүүлж холын зайнаас нум сумаараа дайснаа байлдах чадваргүй болтол нь харваж байлддаг бсан бөгөөд энэ аргаараа цөөн цэргийн хүчээр өөрөөсөө хэд дахин давуу хүчтэй дайснаа бут цохиж чаддаг байсан ба Мөн Чингис хааны "Сэтгэлийг нь булаавал бие нь хаа холдох" гэдэг сургаалийг дайны төлөвлөгөөндөө их баримталдаг бсан нь Зэв жанжны бусад жанждаас ялгарах нэг онцлог шинж байжээ.

Найман аймгийг дайлсан нь[засварлах | edit source]

Зэв жанжны Чингис хааны удирдлага доорх хамгийн анхны тулалдаан бол 1204онд Найман аймгийн эсрэг хийсэн Наху гүний тулалдаан бөгөөд энэхүү тулалдаанд Чингис хаан өөрийн цэрэг тус бүрээр таван ширхэг түүдэг асаалгаж цэргийн тоогоо олон болгон харагдуулж дайсны зүрхийг үхүүлэх төлөвлөгөө боловсруулж Найман аймгийн Таян хааныг айлгахад Зэв жанжин дайран дээрээс нь давс нэмнэ гэхчээр Найман аймгийн нэгэн харуулд эцэнхий туранхай морь албаар олзлуулжээ. Тэр эцэнхий морийг Таян хаан хараад Дайсны цэргийн тоо тэнгэрийн одноос олон ажээ Гэвч дайсны морьд нь эцэнхий туранхай ажээ гээд сэтгэл нь хоёрдон яахаа мэдэхээ байсан гэдэг. Цэргийн түүхчид хожим энэхүү сэтгэл хоёрдуулан ацан шалаанд хийдэг сэтгэл зүйн дайралтыг Тамын мэдээ гэж нэрлэсэн бдаг

Алтан улсыг дайлсан нь[засварлах | edit source]

1211 онд Чингис хаан Алтан улсыг довтлоход Зэв жанжин тагнуулын ажиллагаагаараа дамжуулж Дайны ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд зүүн жигүүрийн цэргийг удирдан байлдаж Тэрээр Датунаас баруун талаар цагаан хэрмийг нэвтлэн дотоод хэрэм рүү ойртохоор хөдөлсөн бөгөөд түүнийг давж гарах аргыг эрж хайж яваад Хуайян хэмээх даваанд хүрэв. Эзэнт улсын нийслэлээс Хаалган орох зам энэ даваагаар гардаг бөгөөд давааг хамгаалж байсан Алтан улсын цэрэг монголчууд ойртож байгааг хармагц сандран тэвдэж, бэхлэлтээ орхин зугтаахад Зэв жанжин цаг алдсангүй маш эрчимтэйгээр давааг туулан, давж зугтагсадыг нутгийн гүн Жанпинжоу хүртэл хөөжээ. Эндээс Зэв жанжин авташгүй гэгдэж байсан бэхлэлтүүдийг ар араас нь цохин эзлээд, Алтан улсын нийслэлийн ар хаалга хэмээн нэрлэгдэж байсан адцарт Цавчаал боомтод тулж очжээ. Зэв жанжин орчны газар орны байдлыг судлаж үзээд, цэргээ гурван анги хуваан, хоёрыг нь бартаа ихтэй газар бүгүүлж, нэг хэсгийг биеэр удирдан хотыг довтлоод хүч дутсан мэт эргэн дутааж, нэхэн ирэхэд нь ар хударгаар нь бүгсэн цэргээр хумин авч, хоёр талаас нь хавчин цохиж хотьгг ганцхан дайралтаар авчээ. Ийнхүү амжилтандаа эрэмшсэн Зэв цэргээ бүр цаашлуулан Яньзины хаалга руу хүрч очив. Одоогийн Бээжингээс холгүй байсан Алтан улсын их нийслэл хот тэр үедээ Азийн томоохон хотын нэг байсан бөгөөд асар том цамхаг, өндөр сүрлэг хана хэрэм нь дэлхийн аль ч том хотынхоос дутахааргүй байжээ. Ийнхүү Зэв жанжин гайхам амжилтаараа монголын их цэрэг Алтан улсын нам дор газар руу үерийн ус шиг хуйлран орж, нийслэл хотод тулж ирэх нөхцөлийг бүрдүүлэв.

Энэ үед Зэв жанжны цэрэг үнэндээ ердөө л 3000 орчим байв. Гэвч бэхлэлтийн ойролцоо хотуудад түүний буй болгосон аймшиг, сандрал нь эзэн хааны ордныг үнэхээр түгшээн айлгаж, хаан өөрөө хотоо сэм орхиж өмнө зүг рүү зугтахаар бодож эхэлсэн боловч айдсаа дарж хотдоо үлджээ. Зэвсэг барьж чадах эрчүүдийг хүчээр цэргийн албанд татсан бөгөөд нэг ч хүн хотоос гарч болохгүй хэмээн цаазлан тогтоожээ. Ийм арга хэмжээ Алтан улсын цэргийн санаа сэтгэлийг өөд татаж, Зэвийн гэнэдүүлж бачимдуулсан шийдмэг довтолгоо зогсов.

Үүний дараа Зэв жанжин Алтан улсын эсрэг бослого гаргасан ч бүслэгдсэн Ляогийн ноёнд туслах үүрэг авчээ. Тэрбээр дүн өвлөөр аялж явсаар Хятанд очоод энэ орныг Алтан улсын хааны армиас цэвэрлэж, хааны дорно өргөө Лядуныг эзэлж авахаар завдсан боловч бэхлэлт хэрэм бүхий том хотууд монголчуудад автсангүй. Гэвч Ляодунгийн армиас Алтан улсын цэргийн анхаарлыг хөндийрүүлэв. Цэргийн ов мэх яаж хоёр талын хүчийг тэнцвэржүүлэх чадвартай байдгийн жишээг Зэвийн энэхүү анхаарал сарниулсан аян харуулсан юм.

Зэв жанжин Ляодунг хоослоод 1212 оны 12дугаар сард Мүгдэнгийн ойролцоо буудаллав. Гэвч доторхи нь тав, гаднах нь гурван миль давхар хэрмээр хүрээлэгдсэн бэхлэлтийг дайран эзлэхэд түүний цэрэг дэндүү цөөдөж байв. Тэгэхээр нь Зэв жанжин монголчуудын шалгарсан аргыг хэрэглэв. Энэ нь Алтан улсаас сөрөн байлдах цэрэг ирж явна гэж цуурхал тараагаад, өөрөө бүслэлтээ зогсоож машид яаравчлан тэрэг тээш гэр майхнаа хотын дэргэд хаяад зайлан одов. Хоёр хоногийн турш ер амс хийлгүй давхисны эцэст хөтөлгөө морьдоо юүлж унахыг цэрэгтээ тушааж, ирсэн замаараа шөнөөр эргэн довтолгов. Дайсан ийнхүү түүний арга мэхэнд оржээ. Орхиж одсон хүрээ буудлыг нь дайсны цэрэг болон нутгийн ард түмэн хотоос гарч ирээд л ид түйвээж байв. Цайз бэхлэлтийн нь бүх хаалга онгорхой байжээ. Зэв жанжны цэрэг тэднийг явуут хөмөрч хаяад хотод дайран оржээ.

Хар Хятан улсыг эзлэн авсан нь[засварлах | edit source]

1218 онд Чингис хаан баруун хил залгаа Хар хятан улсыг Найман аймгийн үлдэгдэл болох Хүчүлүгийн цэрэг эзлэн авсныг дуулаад Зэв жанжинд Хүчүлүгийг устгах зарлиг буулгажээ. Тэрээр Лал шашинтай Хар Кидан улсын ард түмэнг Христ шашинтан болгох гэж хүч хэрэглэж бсан Хүчүлүгийг тагнуулын ажиллагаагаарах мэдэж энэн дээрээ тулгуурлан Ард иргэдийн итгэлийг алдвал дэлхий дахинг алдана гэдэг онолоор Хүчүлүгийг ард иргэдийнх тусламжтай устгажээ. Ийнхүү Хар Хидан улс Монголын захиргаанд орсноор Монгол улс Хорезм улстай хиллэх болжээ.

Зэв жанжин Хүчүлүгийг устгаж Хар Хятан улсыг эзлэх явцдаа маш хүнд бартаа ихтэй цаг агаарын хүнд нөхцөлтэй газруудаар явахдаа инженерийн цэргийн анги гэдэг зам засаж янзалж тавидаг цоо шинэ ангийг санаачилсан нь хожим нь Монголчууд дэлхийг дахиныг байлдан дагуулах явцад их үүрэг гүйцэтгэсэн анги болжээ.

Дэлхий дахинд энэхүү инженерийн цэргийн анги нь бүүр 20-р зууны үед дэлхийн нэгдүгээр дайны үед ашиглаж эхэлжээ.

Зэв жанжинд атаархсан хүмүүс түүнийг Хар Хятан улсыг эзлээд өөрөө хаан болсон хэмээн цуу яриа тараасан бөгөөд энэ цуу яриаг Зэв жанжин сонсоод даруй буцан ирж, үнэнч шударгынхаа бэлэгдэл болгон 100 цагаан адуу өргөн барьсан гэдэг. Чингис хаан түүний энэхүү гавьяаг үнэлэн түмтийн ноён болгожээ.

Хорезм улстай байлдсан нь[засварлах | edit source]

1219 онд Чингис хаан Хорезмыг дайлаар мордоход бүтэн жил явж хүрэх газар бсан бөгөөд цаг хожиж богино хугацаанд Хорезм улсад очихын тулд Зэв жанжин Тэнгэр уул буюу Памирийн нуруудыг давж явах санал гаргажээ.

Тэнгэр уул буюу Памирийн нурууд нь дундажаар далайн түвшнээс дээш 5700 м өндөрт оршдог. 6,000 метрээс өндөр 30 гаруй оргилтой, ноён оргил Ялалтын оргил (7,439 м), удаах өндөр оргил нь Хан Тэнгэр (7010 м). Өвлийн улиралд хүнтэй чацуу болох хэмжээний цас тогтдог. Мөн Тэнгэр уул нь Кашмираас Узбекстаны Ферганий хөндий хүртэл баруун тийш 2500 км урт сунан тогтжээ.

Чингис хаан Зэв жанжны саналыг зөвшөөрч Кашмирийн нутгаас их цэргээ хоёр хуваан Алтайн нуруугаар Зүчи Цагадай Өгөдэйгээр удирдуулсан инженерийн цэргийн тусгай шинэ ангийг явуулж их цэргийнхээ нэг хэсгийг явах зам засуулсан бол Зэв жанжин Памирийн нуруудаар дөн өвлийн хүйтэнд нөгөө хэсгийн их цэрэг явах зам засаж явжээ. Бүтэн жил явах газрыг Зэв жанжин Памирын нуруудыг давж товчлон явсаар ердөө 3сарын хугацаанд явж Ферганы хөндийд тулан иржээ.

Бүтэн жил явна гэж бодож байсан Хорезмын Мухамед Шах Зэв жанжны цэргийг Памирын нуруудыг даваад Ферганы хөндийд бууж ирсэн гэдэг мэдээнд огт итгээгүй бөгөөд өөрөө 50.000 орчим цэрэг дагуулж шалгахаар явсан бөгөөд тэрээр Зэв жанжны цэргүүдийг хараад шууд гэнэдүүлэн довтолж 3 хоног тасралтгүй байлдсан боловч Мухамед Шах өөрөө Зэв жанжинд алуулах дөхжээ. Энэ үйл явдлаас болоод Мухамед Шах Зэв жанжинаас их айсан бөгөөд үхэх хүртлээ Зэв жанжинд алуулж байна гэж хар дарж зүүдлэж байсан гэдэг. Энэхүү айдас нь Мухамед Шах хамгаалж байлдахад хүргэсэн бөгөөд бүх цэргээ хотууддаа тараан хувааж байрлуулсан нь Монголчуудад тун ашигтайгаар эргэжээ. Ферганы хөндийгөөс Зэв жанжин их цэргээ хүлээх зуур Хорезмын захын хотууд руу тандан довтлон дээрэм тонуул хийх зуур дайны ерөнхий төлөвлөгөөг боловсруулжээ. 1920 оны 7 сард Зэв жанжин их цэрэгтэйгээ нийлэн төлөвлөгөөний дагуу их цэрэг дөрөв хуваагдаж Хорезмын хотыг ээлж дараалан эзлэн авжээ. Мухаммед шах өөрийн сууж байсан Хорезмын нийслэл Самарканд хотоос зугатан гарч, баруун зүгт оджээ. Чингис хаан түүнийг бариулахаар 1221-1223 онуудад Зэв Сүбээдэй жанждын цэргийг илгээсэнд Хорезмын шах Каспийн тэнгисийн нэгэн жижиг арал дээр очоод өөрийн хүү Желал Ад Динийг Хорезмын шахад өргөмжилж, эх газар руу үдэн гаргажээ. Хорезмын шах тэндээ удалгүй нас баржээ.

Каспийн тэнгисийн орнуудыг байлдан дагуулсан нь[засварлах | edit source]

Хорезмын үлдэгдэл хүчин Кипчак улс руу зугтсан бөгөөд эртний дайсан Мэргидын үлдэгдлүүд мөн Кипчак улсад дагаар орсон мэдээг Чингис хаан сонсоод Зэв Сүбээдэй жанждыг буцаж ирэлгүй Кипчак руу довтлох зарлиг буулгаж Каспийн тэнгисийг тойрон байлдан дагуулсан алдарт аянаа хийжээ

Уг аяны үеэр Азербайжан, Гүрж, Болгар, Кипчак Киевийн Орос зэрэг улсуудыг дайлсан бөгөөд хамгийн алдартай тулалдаанаа Калка голын хөвөөнд Киевийн Оросууд, Кипчакуудын хамтарсан цэрэгтэй хийжээ. Зэв жанжны энгийн бус цэргийн ухаан, Сүбээдэйн хашир нарийн ухаан нь маш хүчтэй хослолыг болгосон байна. Калка голын тулалдаанд 20000 цэрэг бүхий Зэв Сүбээдэйн цэрэг 80000 цэрэг бүхий оросын ноёд язгууртнуудын армийг бут цохин 50000 гаруй цэргийг устгасан байна. Гайхалтай нь энэхүү тулалдаанд Зэв Сүбээдэйн цэрэг маш бага хохирол амссан байна.

Амьдралын төгсгөл[засварлах | edit source]

1223 оны 5 сард Зэв жанжин Кипчакийн нутгаас Монгол руу буцаж явах замдаа Канглы аймгийн нутагт нас барсан тухай мэдээ байдаг. Энэ мэдээг илүү бодитой гэж түүхчид үздэг. Мөн хожим Өгэдэй хааны Алтан улсыг дайлах дайнд хошууч жанжнаар оролцсон хэмээн "Монголын нууц товчоо"-нд тэмдэглэсэн байдаг. Гэвч түүхчид энэ явдлыг болоогүй ташаа мэдээлэл гэж үздэг байна.

Дурсгал[засварлах | edit source]

Хятад, Төв Ази болон Европт хийсэн агуу аян дайнууд түүнд баларшгүй суу алдрыг авчирсан юм. Хар тэнгис орчмын хуй салхи мэт бүхнийг арчин гарсан аян, Киевийн Оросыг буулгаж авсан аян нь өнөөг хүртэл гайхагдсаар байгаа билээ. Сүбээдэй баатартай хамт Чингис хааны хийсэн бүхий л аян дайнд оролцсон бөгөөд хойд Иран, Кавказ, Кипчак, Крым, Булгар зэрэг улсуудаар хийсэн цэргийн аян дайн нь дэлхийн түүхэнд ихэд алдаршсан бөгөөд дэлхийн улс орнуудын Батлан хамгаалах-Цэргийн Академиуд, түүний дотор АНУ, НАТО-гийн цэргийн эрдэмтэдийн шимтэн судалдаг гол судлагдахуун болсон нь хамгийн бахархалтай юм