Jump to content

Казахстан-Оросын улсын хил

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хоёр улсын хилийн тэмдэг.

Казахстан-Оросын улсын хил — Орчин үеийн Бүгд Найрамдах Казахстан улс, Оросын Хобооны улс хоорондын улсын хил. Өмнө ЗХУ-ын Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Казахстан улс, ЗХУ-ын Зөвлөлт Социалист Холбооны Орос улсын хоорондын засаг захиргааны газар нутгийн хил байсан юм.

Казахстан улс Оросын Холбооны улстай- 7548 км, Бүгд Найрамдах Хятад Ард ​​Улстай- 1783 км, Туркменстантай- 459 км, Киргиз улстай- 1257 км болон Бүгд Найрамдах Узбекистан Улстай-2351 км бөгөөд нийт хилийн урт нь 13398 км юм. Казахстан улс Оросоос бусад хил залгадаг улсуудтай хилийн заагийг тогтоох буюу хилийн Демаркацийн ажлыг хийж дуусгасан байна.

Казахстан-Оросын улсын хилийн зурвас 1920-30-аад оны үед орчин үеийн өнөөгийн хэлбэрээ олж авсан байна. 1991 онд ЗХУ задран унасны дараа тусгаар улс хоорондын хилийн статустай болсон. Казахстан-Оросын улсын хил нь 7598.8 км урт бөгөөд дэлхийн хуурай газраар үргэлжилсэн хоёр улсын хамгийн урт улсын хил юм.

Хоёр улсын хоорондох улсын хилийн нийт урт 7598.8 км гэж тогтоосон. Орос-Казахстаны хил нь бараг бүхэлдээ хуурай газар (үүнд 5936.1 км хуурай газар, 1516.7 км голын усан хил, 60 км нуурын усан хил орно)-аар ургэлжидэг бөгөөд Каспийн тэнгисээр усан хилийн урт 85.8 км байдаг юм.

Хилийн "Делимитаци" (латин. delimitatio «тэмдэглэлт») буюу хилийн зурвасын ерөнхий зураг, тэмдэглэлтийн тухай яриа, хэлэлцээг 2005 онд хийж дуусгасан байна. Одоогоор Хилийн "Демаркаци" (англи. demarcation «тусгаарлал») буюу хилийн зурвас нарийн тогтоож хилийн тэмдэг тавих ажил зөвхөн хилийн боомтууд орчим дууссан боловч бүхэлдээ тогтоож тэмдэг тавих ажил хийгдэж дуусаагүй байна. Казахстан-Оросын улсын хилийг нарийвчлан тогтоох ажил төлөвлөсний дагуу үргэлжилж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Бүгд Найрамдах Казахстан улсын ОХУ-тай хиллэлдэг Зүүн Казахстан мужийн хилийн хэсэгт (уулархаг газар нутаг) хилийн зааг тогтоох буюу Хилийн демаркаци тогтоох ажил хийгдэж байна. "3-4 жилийн дотор энэ ажлыг дуусгана" гэж Казахстаны Гадаад хэргийн дэд сайд Роман Василенко 2023 оны 3-р сард мэдэгджээ.

Казахстан, Орос хоёр улс Гаалийн холбоо, ЕврАзЭС зэрэг олон улсын эдийн засгийн байгууллагад элссэн ч аюулгүй байдлын үүднээс хилийн хамгаалалт болон хилийн хяналтын ажлыг хэвээр явуулдаг байна. Хилээр нэвтрэхийг зөвхөн шалган нэвтрүүлэх зориулалтын боомтуудаар зөвшөөрдөг бөгөөд тэдгээрийн тоо хязгаарлагдмал байдаг юм. Хоёр тал руу зорчигдыг паспортаар нь хянаж зорчуулдаг журам үйлчилдэг байна.

Оросын Казахстантай хилэлдэг бүс нутаг:

Казахстаны Оростой хилэлдэг бүс нутаг:

Хил нэвтрэх боомтууд

[засварлах | кодоор засварлах]

Хоёр улсын хил дээр нийт 51 хил нэвтрэх боомттой. Үүнээс 20 төмөр замын боомт юм.

Казахстан

талын боомт

Байрлал Оросын талын боомт Байрлал Боомтын зэрэглэл, зориулалт, горим
Аксу Костанай муж Карталы (Бускуль, Аксу) Челябинск муж Байнгын ажиллагаатай олон улсын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Ауыл Абай муж Локоть Алтайн хязгаар Байнгын ажиллагаатай олон улсын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Бускуль Костанай муж Карталы (Бускуль, Аксу) Челябинск муж Байнгын ажиллагаатай олон улсын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Булаево Умар Казахстаны муж Исилькуль Омск муж Байнгын ажиллагаатай олон улсын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Валиханово Павлодар муж Черлак Омск муж Байнгын ажиллагаатай олон улсын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Курмангазы Атырау муж Аксарайский Астрахань муж Байнгын ажиллагаатай олон улсын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Жайык Баруун Казахстаны муж Озинки Саратов муж Байнгын ажиллагаатай олон улсын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Жаныбек Баруун Казахстаны муж Кайсацкое Волгоград муж Байнгын ажиллагаатай олон улсын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Жайсан Актюбинск муж Илецк-1 Оренбург муж Байнгын ажиллагаатай олон улсын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Жезкент Абай муж Неверовская Алтайн хязгаар Байнгын ажиллагаатай ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Кайрак Костанай муж Троицк (Кайрак, Магнай) Челябинск муж Байнгын ажиллагаатай олон улсын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Киргильда Актюбинск муж Орск Оренбург муж Байнгын ажиллагаатай олон улсын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Магнай Костанай муж Троицк (Кайрак, Магнай) Челябинск муж Байнгын ажиллагаатай олон улсын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Мамлютка Умар Казахстаны муж Петухово Курган муж Байнгын ажиллагаатай олон улсын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Мынкуль Павлодар муж Карасук Новосибирск муж Байнгын ажиллагаатай олон улсын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Пресногорьков Костанай муж Зауралье Курган муж Байнгын ажиллагаатай олон улсын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Сайхин Баруун Казахстаны муж Эльтон Волгоград муж Байнгын ажиллагаатай олон улсын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Шарбакты Павлодар муж Кулунда Алтайн хязгаар Байнгын ажиллагаатай олон улсын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Шемонаиха Дорнод Казахстан муж Третьяково Алтайн хязгаар Байнгын ажиллагаатай ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Шынгырлау Баруун Казахстаны муж Илецк-1 Оренбург муж Байнгын ажиллагаатай олон улсын ачаа болон хүн тээврийн зориулалттай.


Казахстан-Оросын хилийн Автозамын 30 боомт.

Казахстаны талын боомт Байрлал Оросын талын боомт Байрлал Боомтын зэрэглэл, горим, зориулалт
Акбалшык Костанай муж Воскресенское Курган муж Байнгын ажиллагаатай олон улсын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Аксай Баруун Казахстаны муж Илек Оренбург муж Байнгын ажиллагаатай олон улсын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Амангельды Павлодар муж Невольное Омск муж грузо-пассажирский, постоянный, двусторонний
Алимбет Актюбинск муж Орск Оренбург муж Байнгын ажиллагаатай олон улсын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Ауыл Абай муж Веселоярск Алтайн хязгаар Байнгын ажиллагаатай олон улсын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Аят Костанай муж Николаевка Челябинск муж Байнгын ажиллагаатай хоёр талын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Байтанат Абай муж Топольное Алтайн хязгаар Байнгын ажиллагаатай хоёр талын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Бидаик Умар Казахстаны муж Одесское Омск муж Байнгын ажиллагаатай хоёр талын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Жайсан Актюбинская область Сагарчин Оренбург муж Байнгын ажиллагаатай олон улсын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Жана жол Умар Казахстаны муж Петухово Курган муж Байнгын ажиллагаатай олон улсын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Жаныбек Баруун Казахстаны муж Вишневка Волгоград муж Байнгын ажиллагаатай хоёр талын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Жезкент Абай муж Горняк Алтайн хязгаар Байнгын ажиллагаатай олон улсын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Желкуар Костанай муж Мариинский Челябинск муж Байнгын ажиллагаатай хоёр талын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Кайрак Костанай муж Бугристое Челябинск муж Байнгын ажиллагаатай олон улсын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Каракога Умар Казахстаны муж Исилькуль Омск муж Байнгын ажиллагаатай олон улсын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Карашатау Актюбинск муж Светлый Оренбург муж Байнгын ажиллагаатай хоёр талын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Кондыбай Костанай муж Комсомольский Оренбург муж Байнгын ажиллагаатай хоёр талын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Косак Павлодар муж Павловка Новосибирск муж Байнгын ажиллагаатай олон улсын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Коянбай Абай муж Малиновое озеро Алтайн хязгаар Байнгын ажиллагаатай хоёр талын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Курмангазы Атырауская область Караузек Астрахань муж Байнгын ажиллагаатай олон улсын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Кызыл Жар Умар Казахстаны муж Казанское Тюмень муж Байнгын ажиллагаатай олон улсын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Найза Павлодар муж Павловка (Славгород) Алтайн хязгаар Байнгын ажиллагаатай хоёр талын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Орда Баруун Казахстаны муж Полынный Волгоград муж Байнгын ажиллагаатай хоёр талын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Сырым Баруун Казахстаны муж Маштаково Оренбург муж Байнгын ажиллагаатай олон улсын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Таскала Баруун Казахстаны муж Озинки Саратов муж Байнгын ажиллагаатай олон улсын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Убаган Костанай муж Звериноголовское Курган муж грузо-пассажирский, постоянный, двусторонний
Уба Дорнод Казахстан муж Михайловка Алтайн хязгаар Байнгын ажиллагаатай олон улсын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Урлютобе Павлодар муж Ольховка Омск муж Байнгын ажиллагаатай олон улсын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Шаган Баруун Казахстаны муж Теплое Оренбург муж Байнгын ажиллагаатай хоёр талын ачаа болон хүн тээврийн зориулалттай.
Шарбакты Павлодар муж Кулунда Алтайн хязгаар Байнгын ажиллагаатай олон улсын ачаа болон хүн тээврийн зориулалттай.