Карим Масимов
Карим Масимов | |
![]() | |
Бүтэн нэр | Кәрім Қажымқанұлы Мәсімов Кари́м Кажимка́нович Маси́мов |
---|---|
Төрсөн өдөр | 1965 оны 6 сарын 15 |
Төрсөн газар | Зөвлөлт, Казахстан, Целиноград |
Улс орон | ![]() |
Ажил үйл | улс төрч, эдийн засагч |
Карим Масимов (хас. Кәрім Қажымқанұлы Мәсімов) гэж 1965 онд Целиноградад төрсөн уйгур үндэстэн, (гэж яригддаг боловч өөрийгөө хасагийн найман овогт хүн гэж үздэг юм билээ; тэрбээр эцгийн талаасаа хожа араб - хасагийн холимог цустай, эхийн талаасаа хасагийн найман овгийн хүн ) 2007—2012 онд анх, 2014 оноос дахин Казахстан улсын ерөнхий сайдаар ажиллаж буй улс төрч хүн байдаг. Нур Отан намын гишүүн.
Карим Масимов Зөвлөлт болон Хасагийн их сургууль төгссөн. Түүнээс гадна Хятад, Америкт сурчээ. Казахстан, орос, хятад, араб хэлтэй. 1991 онд Казахстан улсын хөдөлмөрийн яаманд ажилд орсноос хойш хэд хэдэн банк удирдсан. 2000—2001 онд зам тээвэр, харилцаа холбооны сайд, 2001—2003 онд ерөнхий сайдын зөвлөх, 2003—2006 онд ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байв. 2012—2014 онд ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаад эргэн ерөнхий сайд болжээ.
Цахим холбоос[засварлах | edit source]
Улс төрийн албан тушаал | ||
---|---|---|
Өмнөх Даниал Ахметов |
Казахстан улсын ерөнхий сайд 2007–2012 |
Дараах Серик Ахметов |
Өмнөх Серик Ахметов |
Казахстан улсын ерөнхий сайд 2014-2016 |
Үүрэг гүйцэтгэгч |