Jump to content

Секунд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Миллисекунд-с чиглүүлэгдэв)
Секунд
Дүрс дээрх гэрэл ойролцоогоор секунд тутамд 1 удаа анивчиж байна
Товчхон
Нэгжийн систем СИ-н үндсэн нэгж
Хэмжигдэхүүн хугацаа
Тэмдэглэгээ сек эсвэл с

Секунд нь олон улсын нэгжийн СИ системийн болон өөр бусад системүүдийн цаг хугацааг хэмжих үндсэн нэгж юм. Тэмдэглэгээ нь с (олон улсад: s). Цагийг 60 хуваасны нэг болох минутыг 60 хуваасны нэг нь 1 секунд юм.

Нийтийн тооллын 1000 оноос 1960 он хүртэл 1 секундыг нарны тооллын дундаж 1 хоногийн 1/86,400 хэсэгтэй тэнцэх хугацаа гэж тодорхойлдог байсан бөгөөд энэ нь одоо ч зарим одон орны ухагдахуунд хэрэглэгдэж байна. 1960-аас 1967 оны үед секундыг дэлхий нарыг тойрох орбитын үетэй жишин тодорхойлдог байсан бол одоо үед атомын ойлголтуудаар илүү нарийн тодорхойлдог болсон.

СИ-н зэргийн нэршилүүд нь ихэвчлэн секундээс богино агшинг илэрхийлэхэд хэрэглэгддэг. Секундээс урт хугацааг өдөр, сар, жил зэргээр хэмждэг

секунд (с)-н зэргүүд
Хасах зэргүүд Нэмэх зэргүүд
Тоон утга Тэмдэглэгээ Нэр Тоон утга Тэмдэглэгээ Нэр
10−1дсдецисекунд101дасдекасекунд
10−2сссантисекунд102гсгектосекунд
10−3мсмиллисекунд103кскилосекунд
10−6µсмикросекунд106Мсмегасекунд
10−9нснаносекунд109Гсгигасекунд
10−12пспикосекунд1012Тстерасекунд
10−15фсфемтосекунд1015Пспетасекунд
10−18асаттосекунд1018Эсэксасекунд
10−21зсзептосекунд1021Зсзеттасекунд
10−24йсйоктосекунд1024Йсйоттасекунд
Түгээмэлүүдийг нь тодруулав.