Монгол ба Нэгдсэн Үндэстний Байгууллага

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Монгол Улс нь Сан-Францискогийн гэрээ батлагдсан 1946 онд НҮБ-д элсэхээр өргөдөл гаргасан боловч тэр үеийн "капиталист" хэмээгдэх улсуудын эсэргүүцлийг давж гаран, 15 жилийн дараа 1961 онд л энэ байгууллагын босгыг алхжээ. Монгол Улсын санаачилгаар НҮБ нь 1970-аад оныг "Бичигтэн болох 10 жил" хэмээн зарлаж байв. Түүнчлэн Монгол Улс нь НҮБ-ын цөмийн зэвсгийн эсрэг тэмцлийг тууштай дэмжиж ирсэн бөгөөд улсынхаа нутаг дэвсгэрийг Цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарлажээ.

Өдгөө Монгол Улсад ардчилалыг бэхжүүлэх, хууль зүйн орчныг сайжруулах, хүний эрхийг хамгаалах, ядуурлыг бууруулах талаар НҮБ-ын төрөл бүрийн хөтөлбөрүүд хэрэгжиж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нараас Перес де Куэльяр,Курт Вальдхайм, Кофи Аннан, Бан Ги Мүн (2009 онд) нар манай улсад айлчилж байсан түүхтэй.

Монгол болон НҮБ-ын Харилцааны тухай товч танилцуулга[засварлах | edit source]

  • Элссэн он сар өдөр: 1961 оны 10 дугаар сарын 27
  • Хамтын ажиллагааны чиглэл зорилго: НҮБ –ын Дүрмийн зорилго, зарчмуудыг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх, байгууллагад хуримтлагдсан оюуны чадавхи, мэдээллийг эдийн засаг, нийгмийнхээ хөгжилд ашиглах
  • Хамтын ажиллагааны хэлбэр: НҮБ-ын Ерөнхий Ассамблей (ЕА)-н чуулгануудад оролцож, Засгийн газрынхаа бодлого, байр суурийг илэрхийлж, тэдгээрийг зохицуулах, шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах

===Хамтран ажиллаж буй тодорхой чиглэлүүд==үаа Ядуурлыг бууруулж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах /Мянганы хөгжлийн зорилтуудыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх/

  • Нийгмийн хөгжил дэх хоршооллын үүрэг ролийг бэхжүүлэх
  • Бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгахад тус дөхөм үзүүлэх
  • Далайд гарцгүй орнуудын байдлыг сайжруулах
  • Монгол улсын цөмийн зэвсэггүй статусыг баталгаажуулах
  • Шинээр болон сэргээн тогтоосон орнуудын ардчиллыг дэмжих, хувь нэмэр оруулах

Оролцож хэрэгжүүлсэн тодорхой үйл ажиллагаа[засварлах | edit source]

ЕА–д 50 гаруй тогтоол санаачлан батлуулж, 500 гаруй тогтоол шийдвэрт хамтран зохиогчоор нэгдэж орсон

НҮБ –ын Ерөнхий Ассамблейн ээлжит болон тусгай чуулганд дээд, өндөр хэмжээнд оролцсон байдал (13 удаа)[засварлах | edit source]

НҮБ-аас зохион явуулсан өндөр, дээд хэмжээний томоохон хурал чуулганд оролцсон байдал[засварлах | edit source]

  • Хүрээлэн буй орчин ба хөгжлийн асуудлаарх Рио де Жанейрогийн дээд

хэмжээний уулзалт (1992 он);

  • Хүн ам, хөгжлийн асуудлаарх Каирийн бага хурал (1994 он);
  • Нийгмийн хөгжлийн асуудлаарх Копенгагены дээд хэмжээний уулзалт

(1995);

  • Эмэгтэйчүүдийн асуудлаарх дэлхий дахины IҮ бага хурал (1995)
  • Хүнсний асуудлаарх дээд хэмжээний уулзалт (1999)
  • Хөгжлийн төлөөх санхүүжилтийн асуудлаарх Монтеррейн олон улсын бага хурал (2002)
  • Тогтвортой хөгжлийн асуудлаарх Йоханесбургийн дээд хэмжээний уулзалт

(2002)

  • Мэдээлжсэн нийгмийн асуудлаарх дэлхийн дээд хэмжээний уулзалт (2003)

НҮБ-ын ЕНБД –ын зүгээс Монгол Улсад хийсэн дээд хэмжээний айлчлал[засварлах | edit source]

  • 1977 он -НҮБ-ын ЕНБД Курт Вальдхайм
  • 1987 он -НҮБ-ын ЕНБД Перес де Куэльяр
  • 2002 он -НҮБ-ын ЕНБД Кофи Аннан
  • 2009 он -НҮБ-ын ЕНБД Бан Ки Мүүн

НҮБ-ын НБДГ-тай хамтран хэрэгжүүлсэн томоохон арга хэмжээ[засварлах | edit source]

  • 1995 - АНДЭЗНК-ын Удирдах бүлгийн ҮIII хуралдаан
  • 1999 - Энх тайван, зэвсэг хураах асуудал эрхэлсэн Ази,
  • Номхон далайн бүсийн төвийн хурал
  • 2000 - Хүний аюулгүй байдлын асуудлаар олон улсын бага хурал
  • 2003 -Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын 5 дугаар бага хурал, Улаанбаатар хот

НҮБ–ын гол байгууллагуудад сонгогдсон байдал[засварлах | edit source]

  • Манай улс:

1973-1976 -НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн Зөвлөл

  • Манай төлөөлөгчид:
    • НҮБ –ын ЕА-н чуулганы орлогч даргаар 6 удаа;
    • Чуулганы хороодын илтгэгч, орлогч дарга, даргаар 14 удаа тус тус

сонгогдон ажилласан

  • Авсан туслалцаа:

1963 оноос эхлэн НҮБ, түүний системийн байгууллагуудаас нийтдээ 140 сая гаруй ам.долларын тусламж авсан. Ерээд оны эхээр Монголын эдийн засаг хямралд ороод байсан хүнд хэцүү үед НҮБ, түүний системийн байгууллагууд, ялангуяа НҮБХХ Монголыг дэмжигч хандивлагчдын бүлгийг үүсгэн бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүнчлэн хоёр жил дараалан Монголд нүүрлэсэн зудын гамшгийн хохирлыг даван туулахад туслах олон улсын арга хэмжээг явуулахад НҮБ хошуучилсан.

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа[засварлах | edit source]

Монгол Улс 90-ээп оны дунд үеэс НҮБ–ын энхийг сахиулах ажиллагаанд оролцохыг сонирхож ирсэн бөгөөд 1999 оны 9 дүгээр сард НҮБ-ын энхийг сахиулах байнгын хүчний тогтолцоонд хувь нэмэр оруулах талаар Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хооронд харилцан ойлголцсон тухай санамж бичигт гарын үсэг зурсан. Түүнээс хойш ЗХЕШ -ын дэргэд Энхийг сахиулах алба (анхны даргаар хурандаа Г.Рагчаа ажиллаж байв.) байгуулагдан энхийг сахиулах ажиллагаан чиглэлээр бодиттой үйл ажиллагаа явуулж, гадаад дотоодын сургалтуудад хамрагдаж, бие бүрэлдэхүүнийг энхийг сахиулах ажиллагааны талаар мэдлэг дадлага олгохоор чармайж эхэлсэн. Монгол Улсын зэвсэгт хүчний албан хаагчдыг энхийг сахиулах ажиллагааны олон улсын (2000 онд Казахстанд, 2002 онд Бангладешид) сургалтад хамруулж байлаа. 2002 оноос хойш Монгол Улсын зэвсэгт хүчний хоёр албан хаагч БН Ардчилсан Конго Улс дахь "MONUC" НҮБ –ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагч офицероор, түүнчлэн тэр жилдээ гурван албан хаагч Баруун Сахар дахь "MINURSO" НҮБ-ын сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгүүлж эхэлснээр Монгол Улс даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах НҮБ-ын үйл хэрэгт бодит хувь нэмэрээ оруулж эхэлсэн түүхтэй. 2014 оны байдлаар Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 10000 шахуу цэргийн алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байна. Монгол Улсн цэргийн алба хаагчид Ирак, Афганистан, Гүрж, Косово, Этиоп-Эритэри, Чад, Баруун Сахар, БНАКонго Улс, Судан Улсын Дарфур муж, Өмнөд Судан Улс, Судан Улсын Абейяа муж зэрэгт явагдсан энхийг сахиулах ажиллагаанд цэрэг эрсээ илгээж байна.

Татвар, хандив[засварлах | edit source]

НҮБ–ын 2004 оны ерөнхий төсөвт 17 сая төгрөг төлсөн.

Манай иргэд НҮБ-ын НБДГ –т ажиллаж буй байдал[засварлах | edit source]

НҮБ, түүний системийн 10 гаруй байгууллагын НБДГ-т манай 20 орчим иргэн ажиллаж байна.

Монгол улсын төлөөлөгчдөөс санаачлан НҮБ-ын ерөнхий ассамблейд орууллаж батлуулсан тогтоолууд[засварлах | edit source]

  1. Зэвсэг хураах долоо хоногийн тухай /33-34, 37-44 дүгээр чуулган/
  2. Улс түмэн энх тайван орших эрхийн тухай /39-43 дугаар чуулган/
  3. Эдийн засгийн хөгжил ба байгалийг хамгаалах тухай /17 дугаар чуулган/
  4. Хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжилд улсын секторын гүйцэтгэх үүргийн тухай /32-35 дугаар чуулган/
  5. Хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд үндэсний мэргэжилтэй боловсон хүчний гүйцэтгэх үүргийн тухай /39-40 дүгээр чуулган/
  6. Чилид хүний эрхийг зөрчиж байгаа тухай /29 дүгээр чуулган/
  7. Эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах тухай /31, 33 дугаар чуулган/
  8. Хөдөөгийн эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах тухай /37, 39, 40, 42, 44, 46, 48, 50, 52, 54, 56, 58 дугаар чуулган/
  9. Нийгмийн дэвшлийн үүднээс нийгэм-эдийн засгийн гүн гүнзгий өөрчлөлт хийх үндэсний туршлагын тухай /36, 38, 40 дүгээр чуулган/
  10. Хоршооллын хөдөлгөөнийг дэмжих тухай /36, 44 дүгээр чуулган/, Нийгэм-эдийн засгийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүргийн тухай /48, 51, 54 дүгээр чуулган/,
  11. Нийгмийн хөгжил дэх хоршооллын үүргийн тухай /56, 58 дугаар чуулган/;
  12. Бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгахад тус дөхөм үзүүлэх арга хэмжээ, хүч чармайлтын тухай /41, 42 дугаар чуулган/, Бүх нийтээр бичиг үсэгтэн болох НҮБ –ын 10 жилийн тухай /54, 56, 59 дүгээр чуулган/;
  13. Орон гэрээр хангах олон улсын жилийн тухай /40, 41 дүгээр чуулган/
  14. Орон гэртэй байх эрхийн тухай /41, 42 дугаар чуулган/
  15. Сансарт зэвсэглэлээр хөөцөлдөхөөс сэрэмжлэх тухай /38 дугаар чуулган/
  16. Бүх нийтийн боловсрол /52, 54 дүгээр чуулган/
  17. Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай 53, 55, 57, 59 дүгээр чуулган/
  18. Олон улсын хэлэлцээ хийх зарчим, чиглэлүүд /52, 53 дугаар чуулган/
  19. Далайд гарцгүй орнуудын асуудал /52, 54 дүгээр чуулган/

Мөн үзэх[засварлах | edit source]

Гадны холбоос[засварлах | edit source]

(англи болон бусад хэлээрх НҮБ-тэй холбоотой холбоосууд)