Робин Уильямс
Робин Уильямс Robin Williams | ||
![]() Робин Уильямс 2011 онд | ||
Бүтэн нэр | Робин Маклорин Уильямс | |
Иргэншил | ![]() | |
Төрсөн огноо | 1951 оны 7 сарын 21 | |
Төрсөн газар | Чикаго, Иллиной, Америкийн Нэгдсэн Улс | |
Нас нөгчсөн | 2014 оны 8 сарын 11 | |
Нас барсан газар | Тибурон, Калифорни, Америкийн Нэгдсэн Улс | |
Танил үе | 1972—2014 | |
Мэргэжлийн замнал | ||
---|---|---|
Мэргэжил | жүжигчин | |
Гавьяа шагнал | «Оскар» (1998) «Алтан бөмбөрцөг» (1979, 1988, 1992, 1994, 2005) «Эмми» (1987, 1988) |
Робин Маклорин Уильямс (англ. Robin McLaurin Williams, 1951 оны долдугаар сарын 21, Иллиной, Чикаго — 2014 оны наймдугаар сарын 11, Калифорни, Тибурон) — Америкийн жүжигчин, зохиолч, продюсер байв. Тэрээр Сан-Франциско болон Лос-Анжелес хотоос 1970-аад дунд үед хошин урлагийн стенд-ап комеди төрлөөр урлагийн гараагаа эхэлж, «Морк, Минди хоёр» (1978—82) инээдмийн цувралаас дэлгэцнээ танигдах болжээ. «Попай» (1980) инээдмийн мюзикл түүний тоглосон анхны бүрэн хэмжээний кино ба «Өглөөний мэнд, Вьетнам» (1987), «Кадиллактай хүн» (1990), «Сэхээрэл» (1990), «Ахмад дэгээ» (1991), «Хатагтай Даутфайр» (1993), «Жуманжи» (1995), «Ухаалаг Уилл Хантинг» (1997) зэрэг инээдээр утга уянга хайрласан олон бүтээлд чадварлаг тоглож, «Ухаалаг Уилл Хантинг» кинонд бүтээсэн сэтгэл судлаач Шон Магуайрын туслах дүрээр «Оскарыг» гардсан түүхтэй. Охин Зельда Уильямс жүжигчин.
Уильямс 2014 оны наймдугаар сарын 11-нд сэтгэл гутралын байдлаасаа шалтгаалан амиа егүүтгэжээ.[1]
Амьдрал[засварлах | кодоор засварлах]
Робин Маклорин Уильямс нь 1951 онд Иллиной мужийн Чикаго хотын Гэгээн Люкийн эмнэлэгт төржээ. Түүний аав Роберт Фицжеральд Уильямс нь Фордын Lincoln Motor компанид ахлах гүйцэтгэх захирал хийдэг байв. Харин түүний ээж Лори МакЛорин нь Миссиссипи мужийн Жэксон хотын загвар өмсөгч байсан бөгөөд өвөг эцэг Ансельм Ж.МакЛорин нь Миссиссипи мужийн амбан захирагч ба сенат, Ардчилсан намын гишүүн байв. Робин Уильямс эх нэгтэй, эцэг нэгтэй хоёр ахтай юм. Уильямс нь Лэйк Форест хотын Гортон улсын бага сургууль, Дийр Пат дунд сургуульд сурч байжээ.
1973 онд Жульярдын театрын сургуульд элсэн суралцаж, 1976 онд төгсөөд шөнийн клубүүдээр ганцаарчилсан тоглолт хийдэг байжээ.
1974 оноос телевизийн олон ангит "Жаргалтай өдрүүд" кинонд дүр бүтээх болсон байна.
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

- Цахим хуудас
- Робин Уильямс — Internet Movie Database
- Робин Уильямс (англ.) — Internet Broadway Database
Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]
1981—2000 оны Оскарын шагналтан (эрэгтэй туслах дүр) | |
---|---|
Жон Гилгуд (1981) · бага Луис Госсет (1982) · Жек Николсон (1983) · Хенг С. Нгор (1984) · Дон Амичи (1985) · Майкл Кейн (1986) · Шон Коннери (1987) · Кевин Клайн (1988) · Дензел Вашингтон (1989) · Жо Пеши (1990) · Жек Пэланс (1991) · Жин Хэкмен (1992) · Томми Ли Жонс (1993) · Мартин Ландау (1994) · Кевин Спейси (1995) · бага Кьюба Гудинг (1996) · Робин Уильямс (1997) · Жеймс Коберн (1998) · Майкл Кейн (1999) · Бенисио дель Торо (2000) Бүтэн жагсаалт · (1936—1940) · (1941—1960) · (1961—1980) · (1981—2000) · (2001—одоо) |
1969—1980 оны Алтан бөмбөрцөгийн шагналтнууд (эрэгтэй гол дүр — инээдэм, мюзикл сериал) | |
---|---|
Дэн Дэйли (1969) • Флип Уилсон (1970) • Кэрролл О'Коннор (1971) • Редд Фокс (1972) • Жек Клагмен (1973) • Алан Алда (1974) • Алан Алда (1975) • Хенри Уинклер (1976) • Хенри Уинклер / Рон Ховард (1977) • Робин Уильямс (1978) • Алан Алда (1979) • Алан Алда (1980) Бүтэн жагсаалт · (1969—1980) · (1981—2000) · (2001 — одоо) |
1981—2000 оны АБ-ийн шагналтнууд (эрэгтэй гол дүр — инээдэм болон мюзикл) | |
---|---|
Дадли Мур (1981) • Дастин Хоффман (1982) • Майкл Кейн (1983) • Дадли Мур (1984) • Жек Николсон (1985) • Пол Хоган (1986) • Робин Уильямс (1987) • Том Хэнкс (1988) • Морган Фримен (1989) • Жерар Депардьё (1990) • Робин Уильямс (1991) • Тим Роббинс (1992) • Робин Уильямс (1993) • Хью Грант (1994) • Жон Траволта (1995) • Том Круз (1996) • Жек Николсон (1997) • Майкл Кейн (1998) • Жим Керри (1999) • Жорж Клуни (2000) Бүтэн жагсаалт · (1950—1960) · (1961—1980) · (1981—2000) · (2001 — одоо) |
2001—2020 оны Сатурн шагналтан (эрэгтэй кино жүжигчин) | |
---|---|
Хью Жекман (2001) · Том Круз (2002) · Робин Уильямс (2003) · Элайжа Вүүд (2004) · Тоби Магуайр (2005) · Кристиан Бейл (2006) · Брэндон Раут (2007) · Уилл Смит (2008) · бага Роберт Дауни (2009) · Сэм Уортингтон (2010) · Жефф Брижес (2011) · Майкл Шеннон (2012) · Мэттью Макконахи (2013) · бага Роберт Дауни (2014) Бүтэн жагсаалт · (1976—2000) · (2001 — одоо) |
1994-2000 оны Гильд шагналтан (эрэгтэй туслах дүр) | |
---|---|
Мартин Ландау (1994) • Эд Харрис (1995) • бага Кьюба Гудинг (1996) • Робин Уильямс (1997) • Роберт Дюваль (1998) • Майкл Кейн (1999) • Альберт Финни (2000) | |
Бүтэн жагсаалт · (1994—2000) · (2001 — одоо) |