Хартмут Бризеник

Хартмут Бризеник

Хартмут Бризеник (1968 он)

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Зүүн ГерманЗүүн Герман БНАГУ
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Хартмут Бризеник
Төрсөн огноо 1949 оны 3 сарын 17
Төрсөн газар Зүүн Герман, Бранденбург муж, Лукенвальде
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл Мюнхен 1972 Бөөрөнцөг түлхэлт
Европын АШТ
Алт Хельсинки 1971 Бөөрөнцөг түлхэлт
Алт Ром 1974 Бөөрөнцөг түлхэлт
1970 оны Универсиадын үеэр

Хартмут Бризеник (Герман: Hartmut Briesenick, * 1949 оны 3 сарын 7-нд Луккенвальдед; † 2013 оны 3 сарын 8 Бранденбургт) нь Зүүн Германы бөөрөнцөг түлхэлтийн тамирчин. 1972 оны Мюнхений олимпийн хүрэл медальтай.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Тэрээр Бранденбург муж, Тельтов-Флэминг тойргийн Лукенвальде хотод төржээ. "SC Динамо Берлин" клубээс хөнгөн атлетикийн гараагаа эхэлж, 1978 онд зодог тайлах хүртлээ олимпийн хүрэл медалиас гадна Европын АШТ-ий хошой алтан медаль хүртжээ. 1984 онд, Москвагийн олимпийн эмэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн төрлийн алтан медальт Илона Слупианектэй гэрлэсэн. 1990 онд хоёр Герман нэгдсэний дараа спортын хэрэглэлийн Адидас компанид ажиллах болсон байна.

1972 оны олимпийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд эхний 4 тамирчин нь 4-хөн см-ийн зөрүүтэй байлаа. Ялангуяа Бризеник болон 4-р байр эзэлсэн Ханс-Петер Гийс нар ижилхэн 21 м 14 см түлхсэн бөгөөд хоёр дахь сайн амжилт нь Бризеникийнх 21 м 02 см, өрсөлдөгчийнх нь 21 м 01 см байснаар медалийн хувь заяа шийдэгджээ.

Хувийн дээд амжилт[засварлах | кодоор засварлах]

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Он Тэмцээн Зохиогдсан газар Төрөл Дүн Амжилт
1968 Европын өсвөрийн АШТ Зүүн ГерманЗүүн Герман БНАГУ, Лайпциг Бөөрөнцөг түлхэлт 1 18м71
1969 Европын танхимын АШТ Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав УлсЮгослав Югослав, Белград Бөөрөнцөг түлхэлт 2 19м19
1970 Европын танхимын АШТ АвстриАвстри Австри, Вена Бөөрөнцөг түлхэлт 1 20м22
1970 Универсиад ИталиИтали Итали, Турин Бөөрөнцөг түлхэлт 1 19м97
1971 Европын танхимын АШТ БолгарБолгар Болгар, Софи Бөөрөнцөг түлхэлт 1 20м19
1971 Европын АШТ ФинландФинланд Финланд, Хельсинки Бөөрөнцөг түлхэлт 1 21м08
1972 Европын танхимын АШТ ФранцФранц Франц, Гренобль Бөөрөнцөг түлхэлт 1 20м67
1972 Зуны олимп  Баруун Герман, Мюнхен Бөөрөнцөг түлхэлт 3 21м14
1974 Европын АШТ ИталиИтали Итали, Ром Бөөрөнцөг түлхэлт 1 20м50

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Хартмут Бризеник – Викимедиа зураг, бичлэг, дууны сан