Цагаан уул цэцэг
Цагаан уул цэцэг | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Leontopodium alpinum Cass., 1822 |
Цагаан уул цэцэг (англ. Edelweiss), ( Leontopodium alpinum), нь Asteraceae овгийн ургамал юм. Биологийн нэр Leontopodium нь грек хэлний leon (арслан) , podion (савар) гэсэн үгнээс гаралтай ажээ.
Навч, цэцэг нь цагаан үсэрхэг бүрхүүлтэй байна. 7-9 сард 5-6 жижиг шар толгойтой од хэлбэрийн дэлбээтэй цагаан цэцэг гардаг. Энэхүү ургамал нь 3-20 см өндөр ба голдуу хад чулуурхаг ууланд 2000-2900 м өндөрлөг газар ургах нь элбэг. Хоргүй ургамал бөгөөд ардын эмчилгээнд хэрэглэх нь бий.
Цагаан уул цэцгийг Монгол, Болгар, Хорват, Швейцар, Франц, Норвеги, Итали, Малайз, Индонез , Герман, Испани , Польш , Словак , Словени , Австри , Румын зэрэг олон оронд хуулиар хамгаалсан байдаг.
Билэг тэмдэг[засварлах | кодоор засварлах]
- Австрийн мөнгөн тэмдэгт 2 австри евро зоос нь цагаан уул цэцгийн зурагтай.
- Болгарын Жуулчны Холбооны билэг тэмдэг.
- Австрийн Edelweiß нь уг цэцгээр нэрлэгдсэн пивоны брэнд.
- Швейцар улсын албан ёсны бус үндэсний цэцэг.
- Монголын регбигийн холбооны билэг тэмдэг
