Цогт тайж (кино)

(Цогт тайж кино-с чиглүүлэгдэв)
Цогт тайж
Найруулагч:М.Лувсанжамц
М.Болд
Юрий Тарич
Продюсер:Владимир Миронов
Зохиол:Б.Ринчен
Юрий Тарич
Дүрүүдэд:Ц.Цэгмид

Д.Бат-Очир
Ж.Лувсанжамц
Ч.Цэвээн
Б.Жигмэддорж
Ч.Долгорсүрэн
А.Цэрэндэндэв
Е.Гомбодорж
Л.Цогзолмаа
Д.Чимэд-Осор
Д.Ичинхорлоо
Г.Гомбосүрэн
Н.Цэгмэд
Ё.Шаравдоо

Б.Мижиддорж
Хөгжмийн
зохиолч:
Б.Дамдинсүрэн
Л.Мөрдорж
Зураглаач:Д.Жигжид
Эвлүүлэгч:Д.Шархүүхэн
Д.Төмөр
П.Цэндсүрэн
КомпаниМонгол кино үйлдвэр
Нээлт:
  • 1945 он (1945)
Хугацаа:152 мин
Улс: Монгол
Хэл:Монгол
Төсөв:2.400.000 төгрөг[1]

«Цогт тайж» — 1945 онд бүтсэн, Монголын 2 ангитай уран сайхны кино.

Уг кино дэлгэцэнд гарсан нь Монголын кино урлагт мэргэжлийн уран бүтээлчид төрөн гарч, бие даан бүтээл туурвих өргөн боломж нээгдсэнийг зарлан тунхагласан сайхан зүйл байлаа. Монгол кино үйлдвэрийн бүх салбар, тасгийн ажилчид оролцсон, мөн мэргэжлийн техникчид, хамт олон бүрэлдэн тогтжээ. Энэ киноны нэг онцлог нь эдүгээ "Алтан үеийнхэн" хэмээн нэрлэгдэх болсон Монголын мэргэжлийн уран бүтээлчид өөрсдийнхөө ур чадварыг сорьж, анхны гараагаа амжилттай эхэлсэнд оршино.

Монголын театр, киноны нэрт жүжигчид өөрсдийн залуу насаа мөнхлөн үлдээсэн гайхамшигт бүтээл болсноороо үзэгчид судлаачдын сонирхлыг зүй ёсоор татдаг билээ. 1999 онд "Зууны мэдээ" сонины явуулсан санал асуулгаар ХХ зууны Монголын кино урлагийн манлай бүтээлээр шалгарсан, 2000 онд "Өнөөдөр" сониноос нэрлэсэн ХХ зуунд бүтээгдсэн Монголын 10 шилдэг киноны нэгээр шалгарчээ.[2]

Агуулга[засварлах | кодоор засварлах]

17-р зууны үед амьдарч байсан, эх оронч соён гэгээрүүлэгч Цогт хунтайжийн намтарт түшиглэн Манжийн түрэмгий бодлогын эсрэг тэмцэн боссон Монголчуудын тусгаар тогтнолын хөдөлгөөнийг уран сайхны аргаар чадварлаг боловсруулан тусгасан юм.[3]

Лавлах бичиг[засварлах | кодоор засварлах]

  1. Өнөөдөр сонин - 2015 оны аравдугаар сарын 16 - №239 - С7
  2. Archive copy (Memento 22. Долоодугаар сар 2015 цахим архивт)Archive copy (Memento 11. Долоодугаар сар 2015 цахим архивт)
  3. http://mongol-kino.mn/[1]

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]