Цэнхэр залаа (ятгын гоцлол)
"Цэнхэр залаа" ятгын гоцлол нь Монголын анхны поп-рок гитарчин, ТШ, МУУГЗ хөгжмийн зохиолч Самбуугийн Баатарсүхийн 1969 онд зохиож, анх гитар хөгжмөөр гоцлон тоглосон "Цэнхэр залаа" гитарын гоцлолын анхны эх аранжировка дээр ятга хөгжмөөр гоцолж тоглосон хувилбар юм. Тэрээр 20 насандаа “цаг агаарын ая” хэмээн алдаршсан энэхүү хөгжмийг зүүдэлж бичжээ.
С.Баатарсүх “Н.Наваан-Юндэнгийн шүлэг, Ж.Дорждагвын ая ‘Соёл-Эрдэнэ’ дууны аянд импровизаци хийж найруулж гитарын гоцлол болгож тоглосны дараахан, Радиод гоцлол гитарчнаар очоод удаагүй байхад 1969 оны хавар ‘Цэнхэр залаа’ миний зүүдэнд зураглалтайгаа, одоо энэ цаг агаарын мэдээгээр явж байгаа тэр бүх цогцоороо орж ирж сонсогдсон” гэдэг.
МҮОНРТ-ийн эфирт цаг агаарын мэдээ гарах бүрт эгшиглэдэг С.Баатарсүхийн "Цэнхэр залаа" цахилгаан хөгжимтэй ятгын гоцлол аялгуу 1972 оны 4-р сарын 23-нд Монголын Радиод бичигдэж Радиогийн Алтан фондод авагдсан.
Энэ тухай зохиогчийн дурсамжаас:
Радиогийн цахилгаан хөгжмийн манай чуулга (Төрийн Соёрхолт “Баянмонгол” чуулга) “Цэнхэр залаа”-г 1969 онд анх гитарын гоцлол болгож тоглосноосоо хойш 3 жилийн дараа Монголын Радиогийн Хөгжмийн Редакцийн хариуцлагатай редактор, Радиогийн цахилгаан хөгжмийн чуулгыг үндэслэн байгуулагч, тус чуулгын урансайхны удирдагч, удирдаач, хөгжмийн зохиолч УГЗ Төмөрийн Чимэддорж багшийнхаа даалгавраар 1972 онд Радиод ятгатай бичүүлсэн. Радиогийн тэр эх (урт) бичлэг одоо МҮОНРТ-ийн цаг агаарын мэдээгээр явдаг.
Радиогийн цахилгаан хөгжмийн чуулга бүрэн бүрэлдхүүнээрээ Улсын Филармонид шилжиж очихоос өмнө, гадаад оронд айлчлан тоглохоор Радиогийн манай чуулга, “Соёл-Эрдэнэ” чуулгын хэд хэдэн удаа хамтарч бэлдсэн тоглолт цуцлагдсан тухай шийдвэр гарсныг дуулгадаг өдрөө Чимэддорж багш "Баатарсүхээ, миний хүү 'Цэнхэр залаа'-гаа Радиод ятгатай бас бичүүлчихээрэй" гэсэн. Би "Соёл-Эрдэнэ" дээр явж очоод Б.Наранбаатар, Б.Эрдэнэхуяг хоёрт хэлэхэд тэр хоёр маань хүрч ирээд "Цэнхэр залаа"-г ятгаар тоглоод өгсөн.
Чимэддорж багш “Соёл-Эрдэнэ” чуулгыг 1970 онд анх байгуулагдахад Радиогийн чуулга тоглодог гитарын гоцлолуудыг тэднээр тоглуулж сургахаар намайг томилсон. Чимэддорж багшид Соёлын сайдаас тийм үүрэг өгсөн гэдэг. Би ажлынхаа хажуугаар зав чөлөө гаргаж ихэвчлэн орой үдшийн цагаар тэдэн дээр очиж жил тойроод 1971 онд тэдний нээлтийн тоглолтыг үзсэн санадаг. Радиогийн чуулга тоглосон гитарын гоцлолуудын хөгжмийн анхны бүтэц, зохиомж, найруулга, дуугаралт, аранжировка ямар нэг өөрчлөлтгүйгээр “Соёл-Эрдэнэ”-ийн урын санд орсон. Харин “Цэнхэр залаа”-г тэд гитараар биш ятгаар гоцлох санал тавьж ятга гитар шиг өнгө шууд сольж болдоггүй болохоор хоёр өөр хөгтэй ятгаар хоёр хүн тоглосон. Би бол гитар дээр хийдэг глисинацийг (гулсалтыг) ятган дээр яаж гаргах вэ гэдэг дээр голлож ажилласан. Тэд “Цэнхэр залаа”-г гитарын школоор нь ятгаар маш сайн тоглосон.
1972 онд Б.Наранбаатар, Б.Эрдэнэхуяг хоёр Радио дээр хүрч ирж “Цэнхэр залаа”-г ятгаар тоглож өгөхөд Радиогийн манай чуулга цахилгаан хөгжмөө тоглосон. Органыг "Мөнгөн шөнө"-ийн Л.Батаа тоглосон. Бөмбөрийг Б.Нямбаяр, би ритм гитараа, Сергей (Л.Сэргэлэн) басс тоглосон.
"Цэнхэр залаа" Радиод ятгатай урт, богино хоёр янзаар бичигдсэн. Богины нь “Цэнхэр залаа” гитарын гоцлолтойгоо ижил өнгөн (до/ре) дээр, ижил найруулгатай (127 такт, нэг тактанд дөрөвт ноот хоёр удаа, 2’46”/2’49”) тоглож бичүүлсэн. Урты нь Радиогийн ажилтан Жамбалсүрэн гуайн найруулгаар органтай дунд хэсгийг нь хоёр удаа (197 такт, нэг тактанд дөрөвт ноот хоёр удаа, өнгө до/ре, 4’14”/4’16”) тоглож бичүүлсэн.
Жич: Хоёр өөр чуулгын хөгжимчид хамтарч "Цэнхэр залаа"-г тоглосон болохоор Радиогийн чуулга ("Баянмонгол" чуулга) дангаараа “Цэнхэр залаа”-г тоглодог хурд өөрчлөгдөж аажуу (127 такт: 2'39" -> 2'46") болсон.
Ятга хөгжимчдийн дурсамжаас:
2011 оны 10 сард Б.Эрдэнэхуяг сэтгүүлч Х.Уянгын
- Цаг агаарын мэдээний ард явдаг “Цэнхэр залаа” аялгууг та тоглосон гэдэг, тйим үү? гэсэн асуултад
- “Цэнхэр залаа”-г урлагийн гавъяат зүтгэлтэн С.Баатарсүх зохиосон юм. Анх гитарын гоцлол байсан. “Соёл-Эрдэнэ”-ийг байгуулж байх үед С.Баатарсүх “Цэнхэр залаа”-г ятгаар тоглож өгөөч гэж Б.Наранбаатар бид хоёр дээр ирсэн юм. Тэгээд бид хоёр тоглосон. Ятга (гитар шиг) шууд өнгө сольж болдоггүй болохоор хэсэг хэсгээр нь ээлжилж тоглосон гэжээ.
2019 оны 11 сард Б.Наранбаатар, сэтгүүлч Ж.Батсайханыг
- Алдарт "Цэнхэр залаа"-г танаас салгах аргагүй. Монголын үндэсний телевизээр өдөр бүр эгшиглэж, цаг агаарын мэдээний сүлд дуу болсоор олон жил боллоо шүү... хэмээхэд
- "Цэнхэр залаа"-г манай С.Баатарсүх анх гитарт зориулж бичсэн байсан юм. Үүнийг би ятганд зориулан найруулж, хөгжимдсөн нь одоо хүртэл Монголын ард түмний сонорыг мялаасаар байгаад үнэхээр баяртай явдаг шүү гэжээ.
Жич: Анх гитар хөгжмөөр гоцолж тоглосон бүтээлийг ятга хөгжмөөр гоцолж тоглохыг "ятганд зориулан найруулж, хөгжимдөх" гэнэ. Энэ нь хөгжмийн салбарын мэргэжлийн хэллэг бөгөөд "найруулга" гэдэг үгийг энэ салбарт хэд хэдэн янзаар хэрэглэдэг. Хөгжимд найруулж (өөр төрлийн хөгжмийн зэмсгээр) тоглох, хөгжмийн найруулга (шинэ ая нэмж зохиох, импровизаци хийх) болон бүтцийн найруулга хийж (дуугаар бол бадаг болон дахилтаа, хэд хэдэн ангитай дан хөгжмийн бүтээлийн хувьд аль нэг анги, мөн хамсраа аяыг давтаж эсвэл хасаж) тоглох гэсэн хэлбэрүүд бас бий.
Сонсох - гитарын гоцлол
[засварлах | кодоор засварлах]1. “Цэнхэр залаа” гитарын гоцлол, 1969 оны анхны хувилбар - 127 такт (нэг тактанд дөрөвт ноот хоёр удаа)
- 1969 он, Монголын Радио, хөгжим С.Баатарсүх, "Цэнхэр залаа" гитарын гоцлол, зохиогч гоцолж Цахилгаан хөгжмийн чуулгын дөрвөл хөгжимдсөн, 2'42" (2'39"/2'42", 127 такт, нэг тактанд дөрөвт ноот хоёр удаа, өнгө - до/ре, метроном 96 орчим)
- 2019 он, Зохиогчийн эхлүүлсэн цомог, энэ цомогт "Цэнхэр залаа" гитарын гоцлол хөгжмийн анхны бүтцээрээ (127 такт, нэг тактанд дөрөвт ноот хоёр удаа) орсон.
Жич: “Цэнхэр залаа” гитарын гоцлол 1969 онд анх радио, телевизийн эфирт гарч, тайзнаа тоглогдож, удалгүй Монголын Радиогийн цаг агаарын мэдээний ая болсон гэдэг. Энэ аялгуунд зориулан олон зохиолч яруу найрагч шүлэг бичиж ирүүлснээс З.Түмэнжаргалын шүлэг өөр аяар “Цэцгэн зүйрлэл” дуу болсон байдаг. Радиогийн Цахилгаан хөгжмийн чуулга (“Баянмонгол” чуулга) урын сангийнхаа энэхүү бүтээлийг 3 жилийн дараа 1972 онд ятгаар гоцлуулж урт богино хоёр янзаар тоглож Радиод дахин бичүүлсний урт эх бичлэг нь өдгөө МҮОНРТ-ийн цаг агаарын мэдээгээр эгшиглэдэг байна.
2. “Цэнхэр залаа” гитарын гоцлол, 1995 оны хоёр дахь хувилбар - 108 такт (нэг тактанд дөрөвт ноот хоёр удаа)
- 1996 он, Дуу бичлэгийн студи, зохиогч соло тоглож бичүүлсэн "Цэнхэр залаа" гитарын гоцлолын 108 такт (нэг тактанд дөрөвт ноот хоёр удаа) хоёр дахь хувилбар Радиод авагдаж, хуурцаг, пянз, цомогт нь орсон.
- 1997 он, МҮОНР, хөгжим С.Баатарсүх, "Цэнхэр залаа", гитарын гоцлол, зохиогч хоёр дахь хувилбараар 1996 онд студид соло тоглож бичүүлсэн, 2'19" (2'15"/2'19", 108 такт, нэг тактанд дөрөвт ноот хоёр удаа, өнгө - до/ре, метроном 96 орчим)
- 1998 он, С.Баатарсүх, "Цэнхэр залаа" хуурцаг, А тал #1, "Цэнхэр залаа" гитарын гоцлол, Жич: Энэ хуурцагт 16 бүтээл орсон. Энэ хуурцагтай ижил бүтэцтэй, ижил дараалалтай 16 бүтээл хадгалагдаж байсан студиэс хуулбарлахад зохиогч хоёр дахь хувилбараар 1996 онд студид соло тоглож бичүүлсэн "Цэнхэр залаа" гитарын гоцлолын өнгө, хурд өөрчлөгдөж 2'15" (2'12”/2'15", 108 такт, нэг тактанд дөрөвт ноот хоёр удаа, өнгө - до/ре-гээс дээр, метроном 98 гаруй) болсон байдаг. Студи эдгээр бүтээлийг анх пянзнаас хуулсан гэдэг.
- 1999 он, FM 102.5, “Сэтгэлд уянгалсан Цэнхэр залаа”, энэ нэвтрүүлэгт зохиогч хоёр дахь хувилбараар 1996 онд студид соло тоглож бичүүлсэн "Цэнхэр залаа" гитарын гоцлол эгшиглэдэг ч өнгө нь дээшилж до диез / ре диез-ээс дээр болж метроном нь 102 болж өөрчлөгдсөн байдаг.
- 2016 он, С.Баатарсүх, "Цэнхэр залаа" цомог, #1, "Цэнхэр залаа" гитарын гоцлол, зохиогч хоёр дахь хувилбараар 1996 онд студид соло тоглож бичүүлсэн аналог эх бичлэгийг дижитал системд хувиргасан, 2'19" (2'17"/2'19", 108 такт, нэг тактанд дөрөвт ноот хоёр удаа, өнгө - до/ре, метроном 95 орчим)
- 2020 он, МҮОНР, С.Баатарсүхийн тухай “Гитар минь уянгалан дуул”, нэвтрүүлэгт зохиогч хоёр дахь хувилбараар 1996 онд студид соло тоглож бичүүлсэн, 1997 онд Монголын Радиод авагдсан "Цэнхэр залаа" гитарын гоцлол эгшиглэдэг. [17:02-17:24, 18:48-19:04, 20:14-20:42 (өнгө - до/ре, метроном 96 орчим)]
- 2020 он, SoundCloud, MNB, Mongolian National Radio, Гитар минь уянгалан дуул, нэвтрүүлэгт зохиогч хоёр дахь хувилбараар 1996 онд студид соло тоглож бичүүлсэн, 1997 онд Монголын Радиод авагдсан "Цэнхэр залаа" гитарын гоцлол эгшиглэдэг. [17:02-17:24, 18:48-19:04, 20:14-20:42 (өнгө - до/ре, метроном 96 орчим)]
3. “Цэнхэр залаа” гитарын гоцлол, 2011 оны гурав дахь хувилбар - 101 такт (нэг тактанд дөрөвт ноот хоёр удаа)
- 2011 он, TV9, “S’Night Live Show”, "Цэнхэр залаа" гитарын гоцлол, гуравдахь хувилбараар хийсэн фонограмм тавьж зохиогч соло тоглосон. [0:49-2:45, (1’57”, 101 такт 2’04” фонограммаас эхний 6 такт дутуу, нэг тактанд дөрөвт ноот хоёр удаа, өнгө - до/ре, метроном 98 гаруй)]
Сонсох - ятгын гоцлол
[засварлах | кодоор засварлах]1. “Цэнхэр залаа” ятгын гоцлол, 1971 оны анхны хувилбар - 127 такт (нэг тактанд дөрөвт ноот хоёр удаа)
- 1972-04-23, Монголын Радио, хөгжим С.Баатарсүх, “Цэнхэр залаа” ятгын гоцлол, Цахилгаан хөгжмийн чуулга хөгжимдөнө. (Хөгжимчид: бөмбөр – Б.Нямбаяр, орган – Л.Батаа, басс гитар – Л.Сэргэлэн, ритм гитар – зохиогч С.Баатарсүх, ятга до – Б.Наранбаатар, ятга ре – Б.Эрдэнэхуяг), 2'49" (2'46"/2'49", 127 такт, нэг тактанд дөрөвт ноот хоёр удаа, өнгө - до/ре, метроном 91.8)
- 1978 он, Монгол телевиз, Телекино үйлдвэр, "Учралын уянга" телекино концерт (зохиогч: Ж.Бадраа, зөвлөх: БНМАУ-ын урлагийн гавъяат зүтгэлтэн Т.Чимэддорж), “Цэнхэр залаа” ятгын гоцлол [21:28-24:04 (2'37", 127 такт, нэг тактанд дөрөвт ноот хоёр удаа, өнгө - до диез / ре диез, метроном 97.1)]; Жич: Энэхүү телекино концертод [24:38-24:42] С.Баатарсүх, Цэнхэр залаа, Б.Наранбаатар гэж тэмдэглэгдсэн, 21:28-24:04-ын хооронд явдаг “Цэнхэр залаа” ятгын гоцлол 2011.06.26-нд YouTube-д, dook444, Цэнхэр залаа - Соёл эрдэнэ хамтлаг, 2013.06.01-нд Facebook-т, Composers of Mongolia \ монгол хөгжмийн зохиолчид, Blue crown – Baatarsukh.S, solist: Naranbaatar, Bayan Mongol ensemble, 1971 (1972) гэж тавигдсан байдаг.
- 1994 он, СТӨ, С.Баатарсүх, "Цэнхэр залаа-25" тоглолт, бичлэг, “Цэнхэр залаа ятгын гоцлол, радиогийн богино эх бичлэг [5:35-8:20, (2'46", 127 такт, нэг тактанд дөрөвт ноот хоёр удаа, өнгө - до/ре, метроном 91.8)]
- 1998 он, МҮОНР, С.Баатарсүх, "Цэнхэр залаа" тоглолт, бичлэг, 2-р хэсэг, “Цэнхэр залаа” ятгын гоцлол, радиогийн богино эх бичлэг [26:00-28:45, (2'46", 127 такт, нэг тактанд дөрөвт ноот хоёр удаа, өнгө - до/ре, метроном 91.8)]
- 2015 он, МУ-ын Филармони "Монгол уран бүтээл" тоглолт, МУУГЗ С.Баатарсүх "Цэнхэр залаа" ятгын гоцлол, "Баянмонгол" чуулга, удирдаач МУУГЗ Б.Ганбат, ятгач П.Дэлгэрцэцэг & гитарчин С.Хосбаяр, Дэлгэрцэцэг - "Цэнхэр залаа" ятгын гоцлол [0:06-2:44 (2'39", 127 такт, нэг тактанд дөрөвт ноот хоёр удаа, өнгө - до/ре, метроном 96 орчим)]
Жич: “Баянмонгол” чуулгын удирдаач МУУГЗ Б.Ганбат 1974 оны 9 сард С.Баатарсүхийн хүсэлтээр тус чуулгад гоцлол гитарчнаар уригдан ирж ажилласан, түүний “Цэнхэр залаа” гитарын гоцлолыг гоцлон хөгжимдөж байсан уран бүтээлч билээ. "Цэнхэр залаа" нь 1969 онд зохиогч гитараар гоцолж Радиогийн цахилгаан хөгжмийн чуулга анх хөгжимдснөөр (2'39", 127 такт, нэг тактанд дөрөвт ноот хоёр удаа, өнгө - до/ре, метроном 96 орчим) тус чуулгын урын санд орж тоглогдож иржээ. 2015 онд “Монгол уран бүтээл” тоглолтод Улсын Филармонийн “Баянмонгол” чуулгын ерөнхий удирдаач МУУГЗ Б.Ганбат “Цэнхэр залаа”-г хоёр өөр (до/ре) өнгөн дээр ганц ятгаар гоцлуулахдаа ятга хөгжимчинд модуляци хийж тоналист шилжих, ятгын хөгөө сольж хөглөх хугацаа гаргаж өгч, тэр хэсгийг чуулгынхаа гитар хөгжимчнөөр соло тоглуулсан байдаг байна.
2. “Цэнхэр залаа” ятгын гоцлол, Радиогийн ажилтан Жамбалсүрэн органтай дунд хэсгийг нь давтаж тоглуулсан 1972 оны Радиогийн урт бичлэг - 197 такт (нэг тактанд дөрөвт ноот хоёр удаа)
- 1972-04-23, Монголын Радио, хөгжим С.Баатарсүх “Цэнхэр залаа” ятгын гоцлол, Цахилгаан хөгжмийн чуулга хөгжимдөнө. (Хөгжимчид: бөмбөр – Б.Нямбаяр, орган – Л.Батаа, басс гитар – Л.Сэргэлэн, ритм гитар – зохиогч С.Баатарсүх, ятга до – Б.Наранбаатар, ятга ре – Б.Эрдэнэхуяг), 4'16" (4'14"/4'16", 197 такт, нэг тактанд дөрөвт ноот хоёр удаа, өнгө - до/ре, метроном 93.1)
- МҮОНРТ-ийн цаг агаарын мэдээ - "Цэнхэр залаа" ятгын гоцлолын 1972 оны Радиогийн урт эх бичлэг (өнгө - до/ре, метроном 93.1)
- 1998 он, МҮОНР, С.Баатарсүх, "Цэнхэр залаа" тоглолт, 1-р хэсэг, “Цэнхэр залаа” ятгын гоцлол, радиогийн урт эх бичлэг [01:15-05:28, (4'14", 197 такт, нэг тактанд дөрөвт ноот хоёр удаа, өнгө - до/ре, метроном 93.1)]
- 1998 он, С.Баатарсүх, "Цэнхэр залаа" хуурцаг, Б тал #8, "Цэнхэр залаа" ятгын гоцлол (Зохиогч "Цэнхэр залаа" ятгын гоцлолын радиогийн урт эх бичлэгээ хуурцагтаа оруулсан.) Жич: Энэ хуурцагт 16 бүтээл орсон. Энэ хуурцагтай ижил бүтэцтэй, ижил дараалалтай 16 бүтээл хадгалагдаж байсан студиэс хуулбарлахад "Цэнхэр залаа" ятгын гоцлолын радиогийн урт эх бичлэгийн өнгө хурд нь өөрчлөгдөж 4'06" (4'05"/4'06", 197 такт, нэг тактанд дөрөвт ноот хоёр удаа, өнгө - до/ре-гээс дээр, метроном 96 гаруй) болсон байдаг. Студи эдгээр бүтээлийг анх пянзнаас хуулсан гэдэг. Хуурцгийн хавтсан дээр тоглосон "Соёл-Эрдэнэ" хамтлаг гэж ташаа бичигдсэн байдаг.
- 2016 он, С.Баатарсүх, "Цэнхэр залаа" цомог, #7, "Цэнхэр залаа" ятгын гоцлол, радиогийн урт эх бичлэг, 4’17” (4'14"/4'17", 197 такт, нэг тактанд дөрөвт ноот хоёр удаа, өнгө - до/ре, метроном 93.1) Жич: Цомгийн хавтсан дээр тоглосон "Соёл-Эрдэнэ" хамтлаг гэж, 1998 оны "Цэнхэр залаа" хуурцгийн хавтсан дээр бичигдсэнтэй адил мөн ташаа бичигдсэн байдаг байна.
3. “Цэнхэр залаа” ятгын гоцлол, зохиогчийн 2011 оны гурав дахь хувилбар - 101 такт (нэг тактанд дөрөвт ноот хоёр удаа)
- 2018 он, MN25, Урт цагааны гудамж, Гитарчид - С.Баатарсүх, И.Болоож Нямдорж , С.Баатарсүхийн хөгжим “Цэнхэр залаа” ятгын гоцлол, МУ-ын Консерваторын ятга хөгжмийн багш Б.Жаргалмаа [0:14-2:15, (2’02”, 101 такт 2’04” фонограммаас эхний 2 такт дутуу, нэг тактанд дөрөвт ноот хоёр удаа, өнгө - до/ре, метроном 98 гаруй)]
- 2020 он, YouTube, Цэнхэр залаа - С. Баатарсүх ятгач Б. Жаргалмаа 2018 он [0:14-2:15, (2’02”, 101 такт 2’04” фонограммаас эхний 2 такт дутуу, нэг тактанд дөрөвт ноот хоёр удаа, өнгө - до/ре, метроном 98 гаруй)]
Жич: 1978 онд бүтсэн "Учралын уянга" телекино концертод С.Баатарсүхийн хөгжим “Цэнхэр залаа” ятгын гоцлолын анхны хувилбарыг (модуляци хийж тоналист шууд шилжиж хоёр өөр өнгөн дээр хоёр ятгаар тоглосон бичлэгийг) ганц ятгаар дүрсжүүлсэн байдаг тул зохиогч “Цэнхэр залаа”-г хоёр өөр өнгөн дээр ганц ятгаар тоглож болох боломжийг эрэлхийлж ирсэн байдаг. 2018 онд МУ-ын Консерваторын багш Б.Жаргалмаа MN25 телевизийн “Урт цагааны гудамж” нэвтрүүлэгт зохиогч С.Баатарсүхийн урилгаар оролцож “Цэнхэр залаа”-г зохиогчийн 2011 оны гурав дахь хувилбараар, органы аян дээр ятгын хөгөө сольж хөглөн модуляци хийж, тоналист шилжиж хоёр өөр (до/ре) өнгөн дээр ганц ятгаар тоглосон байдаг байна.