2010-аад он

Арабын хаварRussian Annexation of CrimeaИсламын Улсын эсрэг дайнБрекситПарисын гэрээIPhoneObergefell v. HodgesEvent Horizon Telescope
Зургийн тайлбар: Зүүн дээд талаас нар зөв дагуу, Арабын хавар хавар хэмээх хувьсгалт хөдөлгөөн олон улсад болж дарангуй удирдагч нар төрийн эрхээс буусан; 2014 онд Орос улс Крымыг өөртөө нэгтгэсэн; Сири, Иракт Исламын улс бүлэглэл хүчирхэгжсэн; Парисын гэрээгээр уур амьсгалын өөрчлөлтийг хэлэлцсэн; 2019 онд анх удаа хар нүхний гэрэл зургийг дарсан; 2015 онд Америкт ижил хүйстний гэрлэлтийг хуулиар зөвшөөрсөн нь бусад улсад мөн зөвшөөрөхөд нөлөөлсөн; дижитал болон гар утас зэрэг хөдөлгөөнт технологи хөгжсөн; Их Британи бүх нийтийн санал асуулгыг үндэслэн Европын холбооноос гарсан.

2010-аад он (хоёр мянга арваад он) — 2010 оны 1-р сарын 1-нд эхэлж, 2019 оны 12-р сарын 31-нд дууссан арван жил юм.

2010-аад оны эхэнд дэлхийн санхүүгийн хямралаас хойших сэргэлт явагдсан ба дэлхий даяар инфляци, зээлийн хүү бага, тогтвортой байж, дэлхийн нийт бүтээгдэхүүн 2019 он хүртэл өссөн. Арваны сүүлийн хагаст эдийн засгийн сэргэлт хурдсаж, хэрэглээ, дэд бүтэц өсөж, шинэ технологиуд бий болсон.

Гэхдээ зарим нутагт, тухайлбал Арабд Арабын хавар хэмээх нийгэм, эдийн засгийн хямрал, хувьсгал, Сирийн иргэний дайн зэрэг дотоод гадаадын зөрчилдөөн гарсан. 2014 онд Орос улс олон улсын хуулийг үл тоон Украйны Крымыг өөртөө нэгтгэсэн.

Дэлхий дахинд даяаршил, дуу хөгжмийн хөгжил, гар утас, дижитал технологи, интернет, интернет телевизүүдэд олон боломж нэмэгдсэн. Ижил хүйстэнтэйгээ гэрлэх байдлыг Америк зэрэг хөгжингүй орнуудад хуулиар зөвшөөрөв.

Хятад улсын эдийн засаг, цэргийн нөлөө Африк тив, Өмнөд Хятадын тэнгис дагуух бүс нутагт нэмэгдсэн бөгөөд АНУ нь цор ганц их гүрэн гэх байдлаа хадгалсан боловч цаашдаа Хятадад гүйцэгдэх нь тодорхой байна. АНУ-д алдарт бизнесмен, популист Дональд Трамп улсын ерөнхийлөгчөөр сонгогдож Хятадтай худалдааны дайн эхлүүлсэн бөгөөд Америк Терроризмын эсрэг дайнаа үргэлжлүүлжээ. 2014 онд Исламын улс бүлэглэл Ирак, Сирид хүчээ авсныг эвслийн хүчин байлдан бууруулсан. Африкт Өмнөд Судан нь Судан улсаас тугаар тогтносон. Арваны дундуур Европ нь дүрвэгч цагаачдын давалгаанд өртсөн бол Их Британи нь санал асуулга явуулж Европын холбооноос гарчээ.

Америкийн Netflix кино компани нь интернет орчинд хэрэглэгч төлбөр төлж үзэх стриминг үйлчилгээг анхлан нэвтрүүлсэн

Мэдээллийн технологи хөгжиж, ухаалаг утас өргөн тархсан. Интернетийн хамрах хүрээ дэлхийн хүн амын 29%-иас 54% хүртэл өсч, утасгүй сүлжээний төхөөрөмж, үүлэн тооцоолол зэрэг дэвшил гарсан. Өгөгдөл боловсруулалтын дэвшил, 4G өргөн зурвасны хэрэглээ нь мэдээллийг их хурдаар тараах боломжийг олгосон. Yahoo веб сайтын нэр хүнд мэдэгдэхүйц буурч, Baidu, Twitter, Instagram нь хамгийн олон хангалттай 10 веб сайтад шинээр багтаж орсон бол Google, Facebook, Wikipedia, Youtube, Яндексийн хэрэглээ тогтвортой сайн буюу эхний 10 веб сайтад хэвээр хадгалагджээ.

Дэлхийн дулаарал бүх тивд янз бүрийн үзэгдэлээр илэрсэн. Уур амьсгалын өөрчлөлтийг анхаарах асуудал гарч 2015 онд Парисын гэрээг баталсан. 2010 оны Гаитийн газар хөдлөлт, 2011 оны Тохокүгийн газар хөдлөлт, цунами, 2018 оны Сулавесийн газар хөдлөлт, цунами зэрэг гамшиг тохиосон.

Арван жилийн хугацаанд дэлхийн хүн ам 6.9 тэрбумаас 7.7 тэрбум болж өссөн байна.