2026 оны Өвлийн Олимп
2026 оны Өвлийн Олимпын бэлгэ тэмдэг | |
| Байршил | Милан болон Кортина д'Ампеццо, Итали |
|---|---|
| Уриа | IT’s Your Vibe[a] (Энэ чиний вайб) |
| Үйл явдал | 8 спортын төрөлд 116 |
| Нээлтийн ажиллагаа | 2 сарын 6, 2026 |
| Хаалтын ажиллагаа | 2 сарын 22, 2026 |
| Албан ёсны нээгч | Ерөнхийлөгч Сержо Матарела (хүлээгдэж буй) |
| Хаагч | ОУОХ-ны тэргүүн Кирсти Ковентри (хүлээгдэж буй) |
| Цэнгэлдэх хүрээлэн |
|
Өвлийн Зуны | |
2026 оны Өвлийн Олимп (Англи: 2026 Winter Olympics, Франц: Jeux Olympiques d'été de 2026, Итали: XXV Giochi olimpici invernali), албан ёсоор Өвлийн олимпын XXV наадам нь 2026 онд зохиогдох Өвлийн олимп юм. Уг наадмыг зохион явуулах албан ёсны хүсэлтээ хотууд 2017 он гэхэд ОУОХ-нд ирүүлж, 2019 оны 6 сарын 24-онд болох ОУОХ-ны чуулганаар олимп болох хотыг сонгожээ.
2026 оны Олимпын наадам нь Италид болох дөрөв дэх удаагийнх (Кортина д'Ампеццо өмнө нь 1956 оны Өвлийн Олимпыг зохион байгуулсан) бөгөөд Миланд анх удаа болох юм. Энэхүү наадам нь түүхэнд хоёр хот албан ёсоор хамтран тэмцээн зохион байгуулах анхны тохиолдол болохоос гадна 1984 оны Сараевогийн наадмаас хойш нээлт, хаалтын ёслолыг тусдаа газарт зохион байгуулах анхны Өвлийн Олимпын наадам болно.
Зохион байгуулах хотыг шийдсэн нь
[засварлах | кодоор засварлах]| 2026 оны өвлийн олимпыг зохион байгуулах хотыг тодруулах санал хураалт | |||||
|---|---|---|---|---|---|
| Хот | Улс | 1 | |||
| Милан - Кортина д'Ампеццо | 47 | ||||
| Стокхольм - Оре | 34 | ||||
Спортын тэмцээний байгууламжууд
[засварлах | кодоор засварлах]Милан хот
[засварлах | кодоор засварлах]- Милано "Сан Сиро" (цэнгэлдэх хүрээлэн) – Олимпын нээлтийн ёслол, 77,000 хүний багтаамжтай.
- "Милано Санта Жулиа" мөсний хоккейн талбай – мөсөн дээрх хоккей, 14,000 хүний багтаамжтай
- "Милано Мөсөн гулгуурын талбай" (Ассаго) – Уран гулгалт, богино зайн тэшүүр, 10,000 хүний багтаамжтай
- "Милано Ро мөсний хоккейн талбай" – мөсөн дээрх хоккей, 12,000 хүний багтаамжтай
- "Милано Мөсний тэшүүрийн цэнгэлдэх хүрээлэн" – 6,000 үзэгчийн багтаамжтай тэшүүр;
- "Пиазза дель Дуомо" – медаль гардуулах ёслолын газар болон шууд дамжуулалтын газар.
Кортина д'Ампеццо
[засварлах | кодоор засварлах]- Антерселва Биатлоны Арена – биатлон, 19,000 үзэгчийн багтаамжтай;
- Кортина Олимпийн Кёрлингийн цэнгэлдэх хүрээлэн – кёрлинг, 3,500 үзэгчийн багтаамжтай;
- Тофане Уулын Цанын Төв – уулын цана, 1,000 үзэгчийн багтаамжтай;
- Кортина Гүйлтийн Төв – бобслей, лиг, скелетон.
Вальтеллина
[засварлах | кодоор засварлах]- "Ливиньо-Сноу-Парк" — сноуборд, фристайл;
- "Ливиньо-Эриалс-и-Могулс-Парк" — цанын уралдаан, — 3000 үзэгчтэй;
- «Стельвио-Ски-Сентер» (Бормио) — уулын цанын спорт, ски-альпинизм, - 7000 багтаамжтай.
Верона
[засварлах | кодоор засварлах]- «Верона-Олимпик-Арена» — Олимпын наадмын хаалтын ёслолын ажиллагаа, — 12 000 үзэгчийн багтаамжтай.
Төсөв
[засварлах | кодоор засварлах]2026 оны Өвлийн олимпын төсөв ойролцоогоор 1.7 тэрбум евро болох юм. Санхүүжилт хэд хэдэн эх үүсвэрээс бүрдэх бөгөөд Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ) зохион байгуулалтын болон үйл ажиллагааны зардлыг нөхөхөд ойролцоогоор 925 сая ам.доллар хуваарилах ажээ. Нийт хөрөнгийн 60 орчим хувийг улсын хөрөнгө эзэлдэг бөгөөд Италийн улсын төсөв, Ломбарди, Венето мужууд болон Европын Холбооны бүтцийн сангаас санхүүжүүлэх юм. Хувийн хэвшлийн оруулсан хувь нэмэрт 400 сая гаруй еврогийн ивээн тэтгэлт, мөн нэвтрүүлгийн эрх, тасалбарын борлуулалт, бараа бүтээгдэхүүний борлуулалтаас олох орлого багтана гэж төлөвлөөд байгаа юм.
- ↑ "IT's Your Vibe: the motto of Milano Cortina 2026". Milano Cortina 2026. Архивласан огноо 23 February 2025. Татаж авсан: 20 February 2025.