Jump to content

АСЕАН

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Asean-с чиглүүлэгдэв)
 
Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг
ASEAN
 
ЗӨАБНХАН-ийн гишүүд
Англи нэршил Association of Southeast Asian Nations
Байгууллагын төрөл Бүс нутгийн хамтын ажиллагаа
Байгууллагын төв

Жакарта (Индонез)

Дарга жил бүр солигддог
Ерөнхий нарийн бичиг Лэ Луонг Мин
Гишүүн улсууд 10:
Талбай 4.480.331 км², үүнээс
эх газар: 2.071.452 км²
Хүн ам 611 сая (2013)[1]
Хүн амын нягтрал 135,5 хүн км² тутамд
Дотоодын нийт бүтээгдэхүүн

2.412 тэрбум US$[2]
(багцаагаар, 2013)

Нэг хүнд оногдох ДНБ

3.974 US$
(багцаагаар, 2013)

Байгуулагдсан

1967 оны 8 сарын 8
(Бангкокийн гэрээ)

Мөнгөний нэгж
Төрийн дуулал The ASEAN Way[3]
Цагийн бүс UTC+6:30 - UTC+9
Охин байгууллага
asean.org

АСЕАН - Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (англиар- Association of South East Asian Nations) нь улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоороо нэгдсэн 10 улс орох ба Индонез, Малайз, Сингапур, Тайланд, Филиппин улсуудын Гадаад хэргийн яамны сайд (Индонезийн Адам Малик, Малайзийн Абдул Разак, Сингапурын С.Раджаратнам, Тайландын Танат Кхоман, Филиппины Нарцисо Рамос) нар 1967 оны 8 дугаар сарын 8-нд Тайландын Бангкок хотноо “Бангкокын тунхаглал”-д гарын үсэг зурснаар АСЕАН-ы үндсийг тавьжээ. Хожим бүс нутгийн Бруней /1984.01.07/, Вьетнам /1995.07.28/, Лаос, Мьянма /1997.07.23/ болон Камбож/1999.04.30/ зэрэг улсууд гишүүнээр элссэнээр бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээ нь өргөжин тэлжээ. Холбооны зорилго нь: Бүс нутагт эдийн засаг, нийгэм, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, нийгмийн дэвшил, эдийн засгийн түргэн өсөлт, аж үйлдвэр, тээвэр, худалдааны салбар дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх, бүсийн энх тайван аюулгүй байдлыг бэхжүүлэх, нийт орнуудын ашиг сонирхлын үүднээс хамтын ажиллагаа худалдааг хөгжүүлэх явдал юм. АСЕАН нь хуурай газрын 4,46 сая км2 газар нутгийг хамрах ба дэлхийн нийт хуурай газар нутгийн 3%, хүн амын хүн амын 8,8% ба ойролцоогоор 600 сая хүмүүс оршиж байна. 2010 онд нэрлэсэн ДНБ нь 1,8 триллионоор өсжээ. АСЕАН ганцаар оршин байсан бол дэлхийн эдийн засгийн томоохон улсуудын тоонд орж, АНУ, БНХАУ, Япон, ХБНГУ, Франц, Бразил, Англи, Итали улсуудын ард бичигдэх байжээ.

2006 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейд оролцох ажиглагчийн статусыг АСЕАН-д олгож, хариуд нь АСЕАН “яриа хэлэлцээний түнш”-ийн статус НҮБ-д олгосон байна.

Индонез, Жакарта Жалан Сисингамаража дахь АСЕАН-ий хэрэг эрхлэх газар.

АСЕАН 1961 онд Филиппин, Малайз, Тайланд улс хамтран Зүүн Өмнөд Азийн Холбоо гэж нэрлэжээ. 1967 оны 8 сарын 8нд Индонез, Малайз, Филиппин, Сингапур, Тайланд энэ 5 улсын гадаад явдлын яамны сайд нар Тайланд улсын Бангкок хотноо “Бангкокын тунхаглал”-д гарын үсгээ зурснаар АСЕАН байгуулагджээ. 5 улсын гадаад явдлын яамны сайд нар нь Индонез улсын сайд Адам Малик, Филиппин улсын сайд Нарцисо Рамос, Малайз улсын сайд Абдул Разак, Сингапур улсын сайд С.Ражаратнам, Тайланд улсын сайд Танат Хоман – тус байгууллагыг үндэслэгсэд юм. 1976 онд Зүүн Өмнөд Азийн орнуудын найрамдал, хамтын ажиллагааны хөтөлбөрийг баталжээ. 1976 онд Бали АСЕАН-ы эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг эхэлсэн. Энд 1980 оны дундуур хүндрэл гарсан ба 1991 онд чөлөөт худалдааны бүсийн саналыг Тайландын тал оруулсан байна. 1984.01.08нд Бруней улс нь зургадугаар гишүүн болон элссэн. Тус улс нь дөнгөж тусгаар тогтноод 7 хоногийн дараа элссэн ба 1 сарын 1нд тусгаар тогтносон байна.

Үргэлжилсэн өргөжилт

[засварлах | кодоор засварлах]

1995.07.28-нд Вьетнам улс 7 дахь гишүүн орон болон орсон. Лаос, Мьянмар (Бирм) улс 2 жилийн дараа буюу 1997.07.23-нд элссэн. Камбож улс Лаос, Мьянмар (Бирм) улстай хамт элссэн боловч улс төрийн дотоод тэмцэл, улс хоорондын шимтгэлээс болж элсэхээ хойшлуулжээ. Тус улс засаглалын тогтворжилтын дараа 1999.04.30-нд элсжээ. 1990 оны туршид эвсэл цаашид гишүүнчлэл өсөн нэмэгдэн, нэгдэхийг таамаглажээ. 1990 онд Малайз улс бидний сайн мэдэх БНХАУ, Япон, Өмнөд Солонгос улс болон АСЕАН-ы гишүүдийг багтаан Азийн бүс нутаг болон Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, АНУ-ын нөхөн тэнцвэржилтийн өсөлтийн бодлогын талаар Зүүн Азийн эдийн засгийн хамтын ажиллагааг зохион байгуулахаар санал болгосон. Энэ санал АНУ, Японы эсэргүүцлээс болж бүтсэнгүй. Энэ бүтэлгүйтлийг үл хамааран 1997 онд гишүүд нэгдэх ажил үргэлжилж АСЕАН+3 бий болсон.

1992 онд үйлдвэрлэлийн бааз дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц болж эхэлсэн учир бүс нутгийн өрсөлдөх чадварыг давуу талыг ихэсгэх зорилгоор болон шатлалт тарифын төлөвлөгөө болгон ашиглах зорилгоор нийтээр дагаж мөрдөх давуу үнийн тарифын схемийг баталгаажуулсан. Эдгээр нь бүс нутгийн үйлдвэрлэлийг дэмжин өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилго агуулснаас гадна Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны чөлөөт худалдааны бүсийн ерөнхий эрх зүйн үндэс болсон байна. Дараа нь 1997 онд Зүүн Азийн Санхүүгийн Хямралын үед Чианг Май Малайзийн саналыг шинэчлэн, АСЕАН-ы Эдийн засгийн хооронд нэгдсэн АСЕАН +3 улсууд нь (Хятад, Япон, Өмнөд Солонгос) тогтсон.

Эвсэл нь ихэвчлэн бүс нутгийн тогтвортой байдал, энх тайванд төвлөрсөн гишүүдийн нэгдсэн эдийн засаг руу чиглэсэн. 1995.12.15-нд Зүүн Өмнөд Азийн Цөмийн зэвсэг Чөлөөтэй бүсийн талаар хэлэлцсэн. Эцэстээ хэлэлцээрийг 1997.03.28-нд нэгдсэн гишүүн улсуудын нэгээр батлах болжээ. 2001.06.21-нд Филиппин улсаар батлуулснаар хэлэлцээр үр дүнтэй болж, бүс нутагт бүх цөмийн зэвсэгийг хоригложээ. Дорнод Тимор 2011оны Гуравдугаар сард Жакарта чуулга уулзалтанд АСЕАН-ы 11-р гишүүнээр элсэх захиаг өргөн барьжээ. Индонез улс Дорнод Тимор улсыг халуун дотноор хүлээн авчээ.

Борнео арал дээгүүрх манан - 2006 оны хиймэл дагуулын зураг.

Байгаль орчин ба ардчилал

[засварлах | кодоор засварлах]

21-р зуун ирэхэд тус холбооны хүрээнд байгаль орчны талаарх асуудал, гэрээг хэлэлцэхээр нэмэгдэн орж ирсэн байна. Холбоо нь Зүүн Өмнөд Азийн бүсийн агаарын бохирдлыг хяналтанд авахын тулд 2002 онд “Хил дамнасан агаарын бохирдлын хэлэлцээр”-ийг баталсан байна. Энэ санал нь 2005 онд харамсалтай нь амжилтгүй болж, 2005 болон 2006 онд мөн асуудлаар дахин хэлэлцэн, “Дэлхийн дулаарлын эсрэг гаргасан Зүүн Азийн эрчим хүчний аюулгүй байдлын тухай” Себугийн тунхаглал, “Цэвэр хөгжил ба агаарын тухай Ази номхон далайн хамтран ажиллах” гэрээг баталсан байна. 2003 онд Бали II Гэрээ хэлэлцээрт АСЕАН бол ардчилсан энх тайвны үзэлд захирагдсан байна, бүх гишүүн улсууд бүс нутгийн энх тайван ба тогтвортой байдал ардчилсан хөгжилд хүргэдэгт итгэдэг. Улсын удирдагчид ялангуяа Малайз улсын Махатир Мухаммед бүс нутаг нэгтгэх нийлүүлэх хэрэгцээг мэдэрсэн. 1997 онд Эвслийн зорилгодоо хүрэх төлөвлөгөөний ерөнхий бүтэц, сэдлийг үүсгэж эхэлсэн. АСЕАН +3 улс БНХАУ, Япон, Өмнөд Солонгос эдгээрийг эхэнд тавьж сайжруулахаар бий болгосон. Энд Зүүн Азийн Энэтхэг, Австрали, Шинэ Зеланд багтдаг байсан энэ бүлэглэлийг Зүүн Азийн хамтын ажиллагааны нийгэмлэг хэмээн төлөвлөсөн. Харин одоо магадгүй Европийн хамтын ажиллагааны нийгэмлэг байхгүй болсон. 2006 онд АСЕАН Нэгдсэн Үндэстнүүд Ерөнхий Ассамблей өгсөн. 2006.07.23нд Дорнод Тиморын Ерөнхий Сайд Жоса Рамос Хорта 5 жилийн өмнө засгийн эрхэнд бий болох үйл явц, хүлээгдэж байгаа гишүүдийн албан ёсны хүсэлтийг баталснаар бүрэн эрхэт гишүүн болсон. 2007 онд АСЕАН үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойших 40 жилийн баяраа тэмдэглэн, 30 жил Нэгдсэн улстай дипломат харилцаатай байгаа. 2007.08.26нд АСЕАН тогтоосон зорилго болох чөлөөт худалдааны бүсийг БНХАУ, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Австрали, Шинэ Зеланд улстай 2013 оноор, 2015 оноор Азийн эдийн засгийн хамтын ажиллагааг үүсгэжээ. 2007.11 сард АСЕАН гишүүд АСЕАН тунхаг бичиг, АСЕАН гишүүд хоорондын харилцаа, засаглал, үндсэн хууль, АСЕАН Олон Улсын оршин тогтнох хуулийг баталсан. Мөн 2007.01.15нд Себу-д АСЕАН болон Зүүн Азийн нийгэмлэгийн (Австрали, БНХАУ, Энэтхэг, Япон, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос) бусад гишүүд уламжлалт түлшээс эрчим хүчний аюулгүй байдлын эрж, Зүүн Азийн эрчим хүчний аюулгүй байдлын тухай ”Себугийн тунхаглал”-д гарын үсгээ зуран бүртгэгджээ. 2009.02.27нд Чөлөөт худалдааны бүс АСЕАН 10 улсууд, Шинэ Зеланд мөн ойрын хөрш Австрали улс баталсан, ДНБ хөндлөн 2000-2020 оны үед $ 48 их наядаас их 12 улсуудад түлхэц нийлүүлэх.

Жакарта дахь АСЕАН 10 гишүүдийн далбаанууд.

1960 онд колоничлолын дарамтыг халах үед Индонез, Малайз улс нь хэмжээлшгүй хаант улс болон тусгаар тогтносон. Үүнээс хойш эдгээр үндэстнүүд бүс нутгийн дотоод хэрэгт хөндлөнгийн оролцоог тэвчих, тусгаар тогтносон бодлогыг биелүүлэн эхэлжээ. Ямар нэгэн хөндлөнгийн оролцоогүй, энгийн байдлаар, хамгийн бага зохион байгуулалт, зөвлөгөө болон нэгдмэл байдал, хүч ашиглахгүй мөн зөрчилдөөнгүйгээр нэгтгэх гэсэн санаан дээр үндэслэн Asean Way хэмээх хөдөлгөөн байсан бөгөөд АСЕАН-ий гишүүн орнууд (ялангуяа Сингапур) энэхүү олон орныг бүсчлэн нэгтгэх энэхүү аргачлалыг Asean Way гэж нэрлэхийг ихэд сайшаасан юм. Иймд Зүүн өмнөд Азийн хамтын нөхөрсөг хэлэлцээрийг баталсан ба үндсэн зарчмууд:

  • Харилцан тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, тэгш байдал, нутаг дэвсгэрийн халдашгүй дархан байдал, бүх үндэстнүүдийн үндэсний өвөрмөц байдал
  • Үндэснийхээ оршин тогтнолыг гадаадын хөндлөн оролцоогүйгээр удирдах эрх, Хорлон сүйтгэх ажиллагаа, дарамт
  • Дотоод асуудалд оролцохгүй байх
  • Бүс нутгийн үр ашигтай хамтын ажиллагаа
  • Ямар нэгэн маргаан зөрчилдөөнийг энх тайвны аргаар шийдэх

АСЕАН-ий аргачлал нь холбоог үүсэн байгуулах явцад бий болсон тухайн үеийн төрийн бодлогын бодит байдлаас үүссэн салаалсан гэж харагдаж болох юм. Амитав Ачарий нэгэн ач холбогдол бүхий гавьяа байгуулсан нь ASEAN WAY нь Барууны олон гишүүнт байгууллагуудын сөрөг хүчин болохыг эрмэлздэг, олонхын саналаар болон бусад хуулийн дагуу шийдвэр гаргадаг аргачлалаас эрс ялгаатай нь ASEAN WAY нь бүс нутгийн хамтын ажиллагаа, харилцааг тусгаар байдал, албан ёсны бус, нэгдмэл санааг бий болгох болон зөрчилдөөнгүйгээр хэлцэлд хүрэхийг эрмэлздэгээрээ ялгаатай юм.

Жакарта дахь зарлалын самбарт 2011 он АСЕАН дээд хэмжээний уулзалтанд төлөөлөгчид тавтай морил..

Зохион байгуулалттай (АСЕАН дээд хэмжээний уулзалт) гишүүн улс бүрийн төрийн удирдагчид уулзаж бүс нутгийн асуудлуудын талаар, мөн бүлгийн гадаад харилцааг дэмжих төлөвлөгөө хэлэлцэн хуралджээ. АСЕАН удирдагчдын албан ёсны дээд хэмжээний анхны уулзалт 1976 онд Индонез, Балид хуралджээ. Гуравдугаар уулзалт нь 1987 онд Манилад болж, энэ хурлаар 5 жил болгонд удирдагчид уулзахаар тогтжээ. Ийм учраас дөрөвдүгээр уулзалт нь 1992 онд Сингапурт болж, удирдагчид үүнээс олон удаа уулзаж байхаар 3 жилд нэг удаа дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар шийджээ. 2001 онд бүс нутгийн сэтгэл түгшээсэн, яаралтай асуудлуудыг жил бүр хэлэлцэж, анхаарлаа хандуулахаар шийджээ. Гишүүн улсууд дээд хэмжээний уулзалтыг үсгийн дарааллаар Бирмээс хүлээн авахаар тогтжээ. 2004 онд Европийн холбоо, АНУ-аас шахсаны улмаас, 2006 онд завсардсан. 2008 оны 12 сар АСЕАН дүрэм АСЕАН дээд хэмжээний уулзалтыг жилд хоёр удаа болжээ.

АСЕАН Албан ёсны дээд хэмжээний уулзалт
Огноо Улс Газар Удирдагч
1 1976.02.23-24  Индонез Бали Soeharto
2 1977.08.04-05  Малайз Куала Лумпур Hussein Onn
3 1987.12.14-15  Филиппин Манила Corazon Aquino
4 1992.01.27-29  Сингапур Сингапур Goh Chok Tong
5 1995.12.14-15  Тайланд Бангкок Banharn Silpa-archa
6 1998.12.15-16  Вьетнам Ханой Phan Văn Khải
7th 2001.11.05-06  Бруней Бандар Сери Бегаван Hassanal Bolkiah
8 2002.11.04-05  Камбож Пномпень Hun Sen
9 2003.10.07-08  Индонез Бали Megawati Soekarnoputri
10 2004.11.29-30  Лаос Вьентьян Bounnhang Vorachith
11 2005.12.12-14  Малайз Куала Лумпур Abdullah Ahmad Badawi
12 2007.01.11-141  Филиппин2 Себу Gloria Macapagal-Arroyo
13 2007.11.18‒22  Сингапур Сингапур Lee Hsien Loong
143 2009.02.27-03.01
2009.04.10-11
 Тайланд Ча Ам, Хуа Хин
Паттаяа
Abhisit Vejjajiva
15 2009.10.23  Тайланд Ча Ам, Хуа Хин
16 2010.04.08-09  Вьетнам Ханой Nguyễn Tấn Dũng
17 2010.10.28–31  Вьетнам Ханой
184 2011.05.07-08  Индонез Жакарта Susilo Bambang Yudhoyono
194 2011.11.14-19  Индонез Бали
20 2012.04.03-04  Камбож Пномпень Hun Sen
21 17–20 November 2012  Камбож Пномпень Hun Sen
1 Хар салхи 2006.12.10-14 хойшлуулсан.
2 АНУ болон Европийн холбооноос нөлөөлснөөр дээд хэмжээний уулзалтыг Бирм хүлээн авах байсан ба хойшлуулжээ.
3 Дээд хэмжээний уулзалт нь 2 хуваагдан уулзсан.
Эхний хэсэг 2008.12.12‒17нд 2008 Тай улс төрийн хямрал-аас болж өөр өдөр болгосон.
2дахь удаа дээд хэмжээний уулзалтыг 4 сарын 11нд уулзахаар тогтоосон боловч эсэргүүцлийн тэмцэлд оролцогчид цуцалсан.
4  Индонез АПЕК (магадгүй G20 дээд хэмжээний уулзалт) 2013 онд хүлээн авах үйл ажиллагааг  Бруней улстай хамтран жилд хоёр удаа хүлээн авсан.

АСЕАН дээд хэмжээний уулзалтууд уулзах газар/хүлээн авах улсдаа жилд нэг эсвэл хоёр удаа очдог. Жишээ нь Индонезид 2011 оны хүлээн авалтанд АСЕАН дээд хэмжээний уулзалт, 2011 онд албан ёсны ба албан бус дээд хэмжээний уулзалт болсон. Бангкок дахь 5 дахь Дээд хэмжээний уулзалтанд удирдагчдын албан ёсны дээд хэмжээний уулзалт бүрийн хооронд албан бус уулзалтыг авч үзжээ.

АСЕАН албан бус дээд хэмжээний уулзалт
Огноо Улс Газар Удирдагч
1 1996.11.30  Индонез Жакарта Soeharto
2 1997.12.14-16  Малайз Куала Лумпур Mahathir Mohamad
3 1999.11.27‒28  Филиппин Манила Joseph Estrada
4 2000.11.22‒25  Сингапур Сингапур Goh Chok Tong

Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт

[засварлах | кодоор засварлах]
Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтын оролцогчид:
  АСЕАН
  АСЕАН +3
  АСЕАН +6
  Ажиглагч

Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт (EAS)нь бүх Азийн чуулга уулзалт ба жилд Зүүн Азийн бүс нутгийн 16 улсын тэргүүлэгчид оролцоно. Дээд хэмжээний уулзалт эрчим хүчний аюулгүй байдал, худалдааны асуудлуудыг багтаан хэлэлцсэн ба дээд хэмжээний уулзалтын үүрэг нь бүс нутгийн хамтын ажиллагаа юм. Дээд хэмжээний уулзалтын гишүүд нь АСЕАН-ы 10 гишүүн улс, АСЕАН + БНХАУ, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Австрали, Шинэ Зеланд юм. Эдгээр улсуудад дэлхийн хүн амын ойролцоогоор хагас нь байна. 2010 оны 10сард ОХУ албан ёсоор бүх гишүүдтэй 2011 оны дээд хэмжээний уулзалтанд улсуудын ерөнхийлөгч нар байлцаж, оролцохыг урьсан. Анхны дээд хэмжээний уулзалт нь 2005.12.14нд Куала Лумпурт болсон ба дараагийн уулзалт нь жил бүр АСЕАН удирдагчдын уулзалт болсон.

Уулзалт Улс Байрлал Огноо Тайлбар
Нэгдүгээр EAS  Малайз Куала Лумпур 2005.12.14 Оросыг хүлээн авч, урьсан.
Хоёрдугаар EAS  Филиппин Себу хот 2007.01.15 2006.12.13 Товыг өөрчилсөн.

Зүүн Азийн Эрчим Хүч Аюулгүй Байдлын Себу тунхаглал

Гуравдугаар EAS  Сингапур Сингапур 2007.11.21 Байгаль Орчны аюулгүй байдал, Цаг уурын өөрчлөлт Сингапурын тунхаглал

Зүүн Ази, АСЕАН Эдийн засаг Судалгааны байгууллага үүсгэхийг зөвшөөрсөн.

4 дэх EAS  Тайланд Cha-am and Хуа Хин 2009.10.25 TУулзах газрын байршил, огноогоо хэд хэдэн удаа өөрчилсөн. Дээд хэмжээний уулзалт Паттаяад 2009.04.12 болохоор товлосон ба Тайланд уулзах газраа эсэргүүцэгчдийн тэмцлээс болж цуцалжээ. Дээд хэмжээний уулзалтыг Пукетаас Ча Ам, Хуа Хин-руу дахин шилжүүлж 2009.10сарын товыг өөрчилсөн.
5 дахь EAS  Вьетнам Ханой 2010.10.30 Албан ёсоор ОХУ хожмын EAS бүрэн эрхэт гишүүдэд оролцохыг урьжээ.
6 дахь EAS  Индонез Бали 2011.11.19 ОХУ 2011 оны дээд хэмжээний уулзалтанд элссэн..
7 дахь EAS  Камбож Пномпень 2012

Дурсгалын их хэмжээний уулзалт

[засварлах | кодоор засварлах]

Дурсгалын их хэмжээний уулзалт нь АСЕАН-ий бус оронд зохион байгуулагддаг бөгөөд зохион байгуулагч орон болон АСЕАН-ий орнуудын хоорондын харилцан холбоо тогтоосны ойг тэмдэглэдэг уламжлалтай. Зохион байгуулагч орон АСЕАН-ий гишүүн орнуудын засгийн газрын тэргүүнүүдийг урьж хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх талаар хэлэлцэнэ.

Уулзалт Зохион байгуулагч Байрлал Огноо Тэмдэглэл
АСЕАН-Япон дурсгалын уулзалт  Япон Токио 2003.12.11, 12 АСЕАН болон Японы хооронд харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэсэн бөгөөд анхны АСЕАН-ий бусээс гадуур хийсэн АСЕАН-ий болон АСЕАН-ий бус орны хурал болсон юм.
AСЕАН-Хятад дурсгалын уулзалт  БНХАУ Наннин 2006.10.30, 31 AСЕАН болон Хятадын хооронд харилцаа тогтоосны 15 жилийн ойг тэмдэглэсэн
AСЕАН -БНСУ дурсгалын уулзалт  Өмнөд Солонгос Жежү-До 2009.6.1, 2 AСЕАН болон БНСУ-ын хооронд харилцаа тогтоосны 20 жилийн ойг тэмдэглэсэн.
AСЕАН -Энэтхэг дурсгалын уулзалт  Энэтхэг Шинэ Дели 2012.12.20, 21 АСЕАН болон Энэтхэг хооронд харилцаа тогтоосны 20 жилийн ойг тэмдэглэнэ.

Бус нутгийн чуулган

[засварлах | кодоор засварлах]
АСЕАН-ий бүрэн эрхт гишүүд
АСЕАН-ий ажиглагчид
АСЕАН-ий нэр дэвшигч орнууд
АСЕАН-ий нэмэлт гурав
Зүүн Азийн их чуулган
АСЕАН-ий бүсийн чуулган

АСЕАН-ий бүс нутгийн чуулган (ARF) нь Ази Номхон далайн бүсийн албан ёсны олон талт чуулган юм. 2007 оны 7 сарын байдлаар 27 оролцогчтой байсан бөгөөд ARF-ийн зорилго нь харилцан хамтын ажиллагааг дэмжих, итгэл найдварыг бий болгох мөн бүс нутагт хамгаалалттай дипломат харилцааг хөгжүүлэхэд оршино. ARF анхны чуулганаа 1994 онд хийсэн. Одоогийн байдлаар ARF-д оролцогч орнууд: ASEAN-ий бүрэн эрхт гишүүд, Австрали, Бангладеш, Канад, БНХАУ, Европын холбооны орнууд, Энэтхэг, Япон, Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Монгол, Шинэ Зеланд, Пакистан, Папуа Шинэ Гвиней, Орос, Зүүн Тимор, АНУ болон Шри Ланка. Тайван нь Тайванийн хоолойн асуудлаас болж ARF үүсгэн байгуулагдсанаас хойш хасагдсан бөгөөд ARF болон ARF-ийн тэргүүний тайланд энэ тухай дурдахыг хориглосон.

Бусад уулзалтууд

[засварлах | кодоор засварлах]

Дээр дурдагдсанаас гадна бусад хурлууд тогтмол зохион байгуулагдана. Эдгээрт жил бүрийн ASEAN-ий сайд нарын хурал болон бусад жижиг хоорондын хурал болно. Эдгээр уулзалтууд нь ихэвчлэн батлан хамгаалах эсвэл байгаль орчин гэх мэт онцолсон сэдвээр болох бөгөөд засгийн газрын тэргүүд биш сайд нар оролцдог.

АСЕАН-ий нэмэлт гурав бол АСЕАН болон Хятад, Япон, Өмнөд Солонгосын хоорондын уулзалт бөгөөд голчлон АСЕАН-ий их хэмжээний чуулганы үеэр болдог. Одоог хүртэл Хятад, Япон, Өмнөд Солонгос нь Чөлөөт Худалдааны Бүсийг үүсгэхийг татгалзсаар байгаа бөгөөд Чөлөөт Худалдааны Бүсийн талаарх уулзалт 2012 оны эцэст зохион байгуулагдах болно.

Ази-Европ уулзалт

[засварлах | кодоор засварлах]

Ази-Европ уулзалт 1996 онд үүсгэн байгуулагдсан албан бус хэлэлцээр чуулган бөгөөд Европ болон Азийн орнуудын хоорондын харилцааг хүчирхэгжүүлэх зорилготой. Ялангуяа Европын холбоо болон АСЕАН-ий гишүүн орнуудын хоорондын харилцааг. АСЕАН-ий орнуудыг нарийн бичгийн дарга төлөөлөх бөгөөд Ази-Европын уулзалтын 45 оролцогчдын нэг юм. Мөн Ази-Европын сан (уулзалттай хамтатган зохион байгуулагддаг нийгэм соёлын байгууллага)-ийн удирдах зөвлөлд төлөөлөгчөөр суух хүнийг томилдог.

АСЕАН-Орос чуулган

[засварлах | кодоор засварлах]

АСЕАН-Орос чуулган нь гишүүн орнуудын удирдагчид болон ОХУ-ын ерөнхийлөгчийн хооронд жил бүр болдог уулзалт юм.

AСЕАН-ий гадаад хэргийн сайд нарын уулзалт

[засварлах | кодоор засварлах]

44дэх удаагийн уулзалт 2011.6.16-23-ны хооронд Балид зохион байгуулагдсан бөгөөд Индонез улс АСЕАН-ий гишүүн орнуудын иргэдэд чөлөөтэй зорчих эрх бүхий нэгдсэн АСЕАН-ий жуулчны визийг үүсгэх саналыг дэвшүүлсэн юм. 45дахь удаагийн уулзалт Камбожийн Пномпеньд зохион байгуулагдаж АСЕАН-ий түүхэнд анх удаа эвслийн зүгээс хурал төгсөхөд ямар нэгэн албан ёсны шийдвэр гаргаагүй юм. Энэ нь Хятад болон хөрш орнуудын хооронд дахь Өмнөд Хятадын Тэнгисийг эзэмших зөрчилдөөнөөс болсон юм.

Эдийн засгийн нийгэм

[засварлах | кодоор засварлах]

АСЕАН бүс нутгийн хамтын ажиллагааг аюулгүй байдал, нийгэм соёлын нэгдэл, болон эдийн засгийн нэгдэл гэсэн 3 тулгуур үзүүлэлтээр онцолдог ба бүс нутгаар нэгтгэх нь хамгийн их ахицтай явж байгаа ба 2015 он гэхэд АСЕАН-ий Эдийн засгийн нийгэм (AEC)-г байгуулна. АСЕАН-ий гишүүн орнуудын 1989-2009 оны байдлаар дундаж эдийн засгийн өсөлт нь Сингапур 6,73 хувь, Малайз 6,15 хувь, Индонез 5,16 хувь, Тайланд 5,02 хувь, Филиппин 3,79 хувиар тус тус өссөн байна. Энэхүү эдийн засгийн өсөлт нь Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (АПЕК)-ний дундаж болох 2,83 хувиас харьцангуй илүү юм.

Нийтэд хэрэгжих хөнгөлөлттэй тариф (CEPT) схем нь ASEAN-ий чөлөөт худалдааны бүс (AFTA)-г үүсгэх зориулалттай АСЕАН-ий бүс дэх орнуудыг барааг чөлөөтэй урсгалаар зорчуулахыг дэмжих үүрэгтэй. AFTA нь АСЕАН-ий орнуудын дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор АСЕАН-ий гишүүн орнуудын хийсэн гэрээ юм. AFTA гэрээ нь 1992 оны 1 сарын 28-нд Сингапурт батлагдсан ба AFTA анх батлагдахад АСЕАН Бруней, Индонез, Малайз, Филиппин, Сингапур, Тайланд хэмээх 6 гишүүнтэй байсан юм. Вьетнам 1995, Лаос болон Бурма 1997, Камбож 1999 онд элссэн. Шинээр элсэгч орнууд AFTA-н гэрээг зөвшөөрөх хэрэгтэй байдаг учир сүүлд элссэн орнууд AFTA-н шаардлагад бүрэн дүүрэн тэнцээгүй ч АСЕАН-ий бүрэн эрхт гишүүд хэмээн тооцогддог. Учир нь AFTA-н тариф бууруулах шаардлагад нийцэхэд илүү цаг хугацаа хэрэгтэй байдаг. АСЕАН-ий эдийн засгийн нийгмийг үүсгэх дараагийн алхмын гол зорилгууд бол:

  • Нэг зах зээл болон үйлдвэрлэлийн бааз бий болгох
  • Өрсөлдөөн өндөртэй эдийн засгийн бүс бий болгох
  • Тэнцвэртэй эдийн засгийн өсөлт бүхий бүс нутгийг бий болгох
  • Дэлхийн зах зээлд бүрэн дүүрэн ууссан бүс нутгийг бий болгох

2007 оноос эхлэн АСЕАН-ий орнууд импортынхоо хэмжээг үе шаттайгаар буурулж эхэлсэн бөгөөд 2015 он гэхэд импортыг тэглэх зорилт тавин ажиллаж байна. 2011 оноос эхлэн АЕС нь АСЕАН-ий бүс нутаг жижиг дунд үйлдвэрлэл (SME)-ийн нөлөөг ихэсгэх болон өрсөлдөөнийг ихэсгэхээр зөвшөөрсөн.

Өргөн хүрээт хөрөнгө оруулалтын бүс

[засварлах | кодоор засварлах]

АСЕАН-ий Өргөн хүрээт хөрөнгө оруулалтын бүс (ACIA) нь АСЕАН-ий бүс нутаг дахь хөрөнгө оруулалтыг чөлөөтэй дэмжихэд оршино. ACIA-ний гол зарчмууд нь:

  • Бүх үйлдвэрлэлүүд хөрөнгө оруулалтыг заасан хугацаанд чөлөөтэй авж болно
  • АСЕАН-ий хөрөнгө оруулагчид зарим нэгэн шаардлагыг хангасан тохиолдолд үндэсний үйлдвэрлэлд шууд хөрөнгө оруулж болно
  • Хөрөнгө оруулалтыг үгүйсгэхийг хориглоно
  • Хөрөнгө оруулалтын үйл явц болон дамжлагыг уян хатан байлгах
  • Ил тод байдлыг бий болгох
  • Хөрөнгө оруулалтын хөнгөлөлтөд хяналт тавих

ACIA-ний бүрэн хэрэгжилт, хөдөө аж ахуй, загас агнуур, ойн аж ахуй болон уул уурхайн хориглолтыг эс тооцон, 2010 он гэхэд АСЕАН-ий ихэнх гишүүн орнуудад нэвтрүүлэхээр төлөвлөгдсөн ба 2015 он гэхэд CLMV (Камбож, Лаос, Бирма, Вьетнам)-д нэвтрүүлэхээр төлөвлөсөн.

Үйлчилгээний худалдаа

[засварлах | кодоор засварлах]

АСЕАН-ий Үйлчилгээний худалдааны бүтцийн гэрээ нь 1995 оны 12 сард Бангкок-д болсон АСЕАН-ий их чуулганы үеэр үүсгэгдсэн. AFAS-ийн хяналт доор АСЕАН гишүүн орнууд үйлчилгээний худалдааг хялбарчлах удаа дараалсан хэлэлцээрийг хийсэн. Хэлэлцээрийн үр дүнг хэрэгжүүлэх төлөвлөсөн хугацааг бүтцийн гэрээнд хавсралт болгон оруулсан. Эдгээр төлөвлөсөн хугацаа нь ихэвчлэн үйлчилгээний үүргийн багц хэмээн нэрлэгддэг. Одоогийн байдлаар АСЕАН AFAS-н хяналт доор 7 багцыг дуусгаад байна.

Нэг агаарын тээвэрт зах зээл

[засварлах | кодоор засварлах]

АСЕАН-ий нэг агаарын тээвэрт зах зээл (ASEAN-SAM) нь 2015 он гэхэд Зүүн Өмнөд Азиийг нэгтгэсэн ганц агаарын тээвэрт зах зээлтэй болгоход зориулан хөгжүүлж буй бүс нутгийн голлох агаарын тээврийн бодлого юм. Энэхүү бодлого нь АСЕАН-ий агаарын тээврийн ажлын багаас санал болгож АСЕАН-ий тэргүүлэх тээврийн байгууллагын албан ёсны төлөөлөгчдийн хурлаар дэмжигдсэн мөн АСЕАН-ий тээврийн сайд нараар гарын үсэг зурж баталгаажсан юм. ASEAN-SAM нь АСЕАН-ий бүс нутаг дахь орнуудын хоорон дахь агаарын тээврийг бүрэн чөлөөтэй болгож, АСЕАН-ий орнууд болон агаарын тээврийн компаниудыг дэлхий дахинд өсөж буй агаарын тээврийн өсөлтөөс шууд ашиг хүртэх, мөн гишүүн орнуудын хоорон дахь жуулчлал, худалдаа, хөрөнгө оруулалт болон үйлчилгээний урсгалыг чөлөөлнө гэж үзэж байгаа юм. 2008 оны 12 сарын 1-нээс гишүүн орнуудын нийслэл хотын хооронд зорчиж буй иргэдийн үйлчилгээний 3 ба 4-дэх хязгаарлалтыг хүчингүй болгосон бөгөөд 2009 оны 1 сарын 1-нээс агаарын тээврийн үйлчилгээний чөлөөт байдал бүрэн утгаараа хэрэгжиж эхэлсэн юм. 2011 оны 1 сарын 1-нээс нийслэл хотуудын хоорон дахь нислэгийн 5-р чөлөөт нислэгийн эрх хэрэгжиж эхэлсэн. АСЕАН-ий нэг агаарын тээвэрт зах зээлийн бодлого нь гишүүн хоорондын хоорон дахь хангамж тогтворгүй нэг талт, хоёр талт болон олон талт гэрээнүүдийг халах болно.

Бусад орнуудтай хийх чөлөөт худалдааны гэрээ

[засварлах | кодоор засварлах]

АСЕАН нь Хятад(2015 он гэхэд 500 тэрбум долларын өртөг бүхий хоёр талт худалдааг хийхээр төлөвлөсөн), Солонгос, Япон, Австрали, Шинэ Зеланд болон хамгийн сүүлд Энэтхэг улстай чөлөөт худалдааны гэрээг байгуулсан. АСЕАН-Энэтхэг хоорондын хоёр талт худалдаа 2012 он гэхэд төлөвлөж байсан 70 тэрбум долларыг давсан (2015 онд 70 тэрбумд хүрнэ гэж төлөвлөж байсан). БНХАУ-тай хийсэн гэрээ нь 2010 оны 1 сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн АСЕАН-Хятад худалдааны чөлөөт бүс (ACFTA)-г үүсгэсэн ба мөн АСЕАН одоогийн байдлаар Европын холбоотой чөлөөт худалдааны бүс үүсгэхээр хэлэлцэж байна. Тайван мөн энэхүү гэрээнд нэгдэх хүсэлтэй байгаагаа АСЕАН-д илэрхийлсэн ч БНХАУ-ын зүгээс үзүүлж буй дипломат хязгаарлалыг давах шаардлагатай байгаа юм.

АСЕАН-ий 6 тэргүүн

[засварлах | кодоор засварлах]

АСЕАН-ий 6 тэргүүн нь бүс нутаг дахь эдийн засгийн хүчин чадлаараа бусад дөрвөн орноосоо хэд дахин илүү 6 орныг оруулдаг. АСЕАН-ий 6 тэргүүн бол (IMF-н мэдээлэл дээр үндэслэн 2011 оны ДНБ. ДНБ-ий худалдан авах чадвар)

ASEAN-ий хамгийн шинэ дөрвөн гишүүн орон:Вьетнам(1995.7.28), Лаос(1997.7.23), Мьянмар(1997.7.23) болон Камбож(199.4.30)

Вьетнам, Лаос, Мьянмар болон Камбож 1990-ээд оны сүүлчээр АСЕАН-д элсэхэд хуучин болон шинэ гишүүдийн нэг хүнд ногдох ДНБ-ий дунджид гарах зөрүүний талаар асуудал үүсэж эхэлсэн юм. Хариуд нь АСЕАН-ий нэгтгэлийн санаачилгын хороог АСЕАН-ий зүгээс бүс нутгийн нэгтгэлийн бодлого болгон тэрхүү хөгжлийн зөрүүг холбох гүүр болгох, мөн нэг хүнд ногдох ДНБ, хүн амын наслалт болон боловсролын түвшин зэрэг хүний хөгжлийн зөрүүг тодорхойлох зорилгоор үүсгэсэн юм. Меконг Базин буюу АСЕАН-ий шинэ 4 гишүүн орон оршдог бүсэд зориулсан IAI-с бусад хөгжлийн бодлогууд нь дэд бүтцийн хөгжилд илүү төвлөрч байсан бөгөөд идэвхтэй хэрэгжиж байсан юм. Ерөнхийдөө АСЕАН нь шинэ гишүүддээ өгөх буцалтгүй тусламж болон зээлийг сунгах санхүүгийн бололцоогүй байдаг. Тийм учраас энэ байдлаас болж эдгээр дэд бүтцийн төслүүдийн санхүүжилтыг олон улсын санхүүгийн институтууд болон хөгжсөн орнуудаас авдаг. Гэсэн хэдий ч энэ нь ОУ-ын институтууд болон бусад орнууд, ASEAN-6-аас орж ирж буй хөрөнгийг IAI хөтөлбөрийг ашиглан хөгжлийн зөрүүг арилгах шаардлага бүхий хэсгүүдэд хуваарилах боломжийг нээж өгдөг юм. ASEAN-4-н хөгжилд зориулагдсан бусад хөтөлбөрүүд нь CLMV-н газарзүйн ойр байдлыг давуу тал болгон ашиглах мөн тээвэр, жуулчлал, эрчим хүч дамжуулах гэх мэт дэд бүтцийн чиглэлд илүү анхаардаг.

1997-1998 онд болсон Азийн санхүүгийн хямралаас шалтгаалсан Олон Улсын Валютын Сан-тай хийсэн урт хүндрэлтэй хэлэлцээрийн улмаас АСЕАН+3 ирээдүйд болох болзошгүй өөр санхүүгийн хямрал эсвэл валютын самуурлаас сэргийлэх зорилгоор 2000 Чиан Май хууль (CMI) хэмээн нэрлэгдсэн хоёр талын валютын солилцооны схемийг бий болгохоор тохирсон юм. 2006 онд тэд CMI-г олон талт болгохоор болж CMIM-г үүсгэсэн юм. 2009 оны 5 сарын 3-нд тэд Хятад болон Японоос 38,4 тэрбум доллар, Өмнөд Солонгосоос 19,2 тэрбум доллар мөн АСЕАН-ий гишүүн орнуудаас цуглуулсан 24 тэрбум доллараар нийт 120 тэрбум доллар бүхий валютын санг үүсгэхээр зөвшөөрсөн юм. Голлох бүрэлдэхүүн шинээр нэмж хяналтын бүлгийг бий болгосон. АСЕАН+3 Макро эдийн засаг болон судалгааны алба (AMRO) 2011 оны 5 сард Сингапурд үйл ажиллагаа эхлэх бөгөөд CMIM гэрээний дагуу 2009 оны 12 сард үүссэн АСЕАН-ий санхүүгийн сайд ба төв банкны тэргүүн нар болон Хятад, Япон, Өмнөд Солонгосын хамтран байгуулсан тусгай байрыг ажиглах гол үүрэгтэй. Зарим судлаачдын 120 тэрбум доллар нь харьцангуй бага (нийт хэрэгцээний зөвхөн 20 хувийг нөхөх чадвартай) бөгөөд ОУВС-с зөвлөгөө туслалцаа авах хэрэгтэй гэж үзэж байгаа юм. 2012 оны 5 сарын 3-нд АСЕАН+3 санхүүгийн сайд нар нөөцийг 2 дахин ихэсгэж 240 тэрбум болгохоор зөвшөөрсөн.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт

[засварлах | кодоор засварлах]

2009 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт (FDI) 37,9 тэрбум доллар байсан бөгөөд 2010 онд хоёр нугалагдаж 75,8 тэрбум болсон байна. FDI-н 22 хувь нь Европын холбооноос, АСЕАН-ий орнууд 16 хувь, Япон болон АНУ үлдсэн хувийг эзэлж байна. Европын холбоо болон АНУ өрнийн асуудалтай, Япон цунамигаас үүссэн хохирлоос сэргэх, 2008 оноос хойш Азийг дэлхийд тэргүүлэхэд тусласан, Хятад 3 жилийн хамгийн өндөр инфуляцийн түвшинд баригдсан байна. Ийм учраас энэхүү асуудлууд удаан хугацаанд үргэлжлэх нь ASEAN-д шууд бусаар сөрөг нөлөө үзүүлэх болно. 2015 оноос өмнө АСЕАН-ий эдийн засгийн нийгмийн зарим хөтөлбөрүүдийг хурдан хугацаанд хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна.

АСЕАН хоорондох жуулчлал

[засварлах | кодоор засварлах]

АСЕАН-ий орнуудын хооронд чөлөөтэй зорчих визтэй болсноос их хэмжээний АСЕАН-ий хооронд дахь жуулчлал бий болж ирэх жилүүдэд АСЕАН-ий нийгмийг бий болгох зөв чигт явж байна. 2010 онд нийт 73 сая жуулчдын 47 хувь буюу 34 сая нь АСЕАН-ий жуулчид байсан байна.

АСЕАН хоорондын худалдаа

[засварлах | кодоор засварлах]

2010 оны төгсгөл хүртэл АСЕАН-ий хоорондын худалдаа ихэнх орнууд бүсээс гаднах орнууд руу экспортлож байснаас болж бага хэмжээнд байсан ч Лаос болон Мьянмар нь гадаад худалдаандаа АСЕАН-төвт байж нийт экспортын тоо 80 болон 50 хувийг АСЕАН-ий орнууд руу гаргасан байна.

2008 оны 12 сарын 15нд АСЕАН-ий гишүүд 2007 оны 11 сард гарын үсэг зурсан бүс нутгийг ЕХ-хэлбэрт нийгэм болгох зорилгоор үүсгэсэн тунхаглалаа баталгаажуулахаар Индонезийн нийслэл Жакарта хотод уулзсан юм. Энэхүү тунхаглал нь АСЕАН-г хуулийн нэгж болгох ба 500 сая хүн амыг хамарсан нэг чөлөөт худалдааны бүсийг бий болгох зорилготой. Индонезийн ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдховон хэлэхдээ “Энэ бол АСЕАН нь өөрийгөө баталгаажуулж, нэгэн бүхэл болж шилжиж байгаа онцгой мөч. Энэ нь олон улсын систем эрчимтэй өөрчлөгдөж байгаа үед АСЕАН Ази болон дэлхий ертөнцөд улам хүчтэйгээр нөлөөлөхөөр хичээж байхад тохиосон нь амжилт юм” гэжээ. Тэрээр эрчимтэй өөрчлөлт гэдгээр уур амьсгалын өөрчлөлт болон эдийн засгийн өсөлтийг илэрхийлжээ. Зүүн Өмнөд Ази нь 1960, 70-аад оны үед байсан шигээ хуваагдсан, дайнд нирвэгдсэн бүс байхаа больсон хэмээн нэмжээ. Тунхаглалын үндсэн зарчмуудад:

  1. Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, тэнцвэртэй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал болон ASEAN-ий гишүүн орнуудын үндэсний оршин тогтнолыг хүндлэх
  2. Бүс нутагт энх тайван, аюулгүй байдал болон дэвшилтийг бий болгоход үнэнч шударга байдал болон нэгдсэн үүрэг хариуцлагатай байх
  3. Түрэмгийлэл болон заналхийлэл, хүч хэрэглэх, Олон улсын хуулиас гажууд ямар нэгэн үйлдэл хийхээс татгалзах
  4. Маргаан зөрчилдөөнийг энх тайвны аргаар шийдэхэд тулгуурлах
  5. АСЕАН-ий гишүүн орнуудын дотоод хэрэгт оролцохоос зайлсхийх
  6. Гишүүн орон болгоны үндэсний үндэсний оршин тогтнолыг гадны нөлөө, түлхэн унагах, дарангуйлалгүй байх эрхийг хүндэтгэх
  7. АСЕАН-ий эрх ашигт нөлөөлж ноцтой нөлөөлж болох хэргүүдэд зөвлөх
  8. Хууль, сайн захиргаа, ардчиллын зарчмыг баримтлах, зөвлөгөөнт засгийн газартай байхыг баримтлах
  9. Үндсэн эрх чөлөө, хүний эрхийг хэрэгжүүлэх болон хамгаалах, нийгмийн шударга байдлыг хөхүүлэн дэмжих
  10. АСЕАН-ий гишүүн орнуудын зөвшөөрсөн НҮБ-ийн тунхаг болон олон улсын хууль, олон улсын хүний эрхийн хуулийг хүндэтгэх
  11. АСЕАН-ий гишүүн орны бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал эсвэл төрийн бодлого болон эдийн засгийн тогтвортой байдалд заналхийлж болохуйц АСЕАН-ий гишүүн орон, эсвэл гишүүн бус орны ямар нэгэн бодлого үйл ажиллагаанд оролцохоос түдгэлзэх
  12. АСЕАН-ий иргэдийн өөр соёл, хэл болон шашныг хүндэтгэх. Ямар ч байдалд нэгдмэл байж хүний үнэ цэнийг үнэлэх
  13. Гадаад бодлогын, эдийн засгийн, нийгмийн болон соёлын харилцаанд идэвхтэй оролцож, гадагш чиглэсэн, ялгаварлалгүй оролцоход АСЕАН төвтэй байх
  14. Эдийн засагт эдийн засгийн үүрэг болон зах зээлд чиглэсэн эдийн засагт бүсийг нэгтгэсэн эдийн засгийг бий болгоход саад үгүй болгоход чиглэсэн олон талт худалдааны дүрэм болон АСЕАН-ий дүрэмд дагаж мөрдөх

Гэсэн хэдий ч одоо явагдаж буй дэлхийн санхүүгийн хямрал нь тунхаглалд тусгагдсан төлөвлөгөөнд саад учруулж болж магадгүй бөгөөд 2009 оны 2 сард болох их чуулганыг үеэр хүний эрхийн хуулийг шинэчлэх талаар ярилцах болжээ. Гэвч энэхүү санал нь ихээхэн маргааныг үүсгэсэн юм. Учир нь хүний эрхийн хороо нь иргэдийнхээ эрхийг зөрчсөн иргэдийг шийтгэх эсвэл үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх эрхийг багасгах байсан юм. 2009 онд ASEAN-ий засгийн газар хоорондын хүний эрхийн комисс (AICHR) байгуулагдсан юм.

Соёлын үйл ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]

Бүс нутгийг илүү нэгтгэх зорилгоор соёлын үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг бөгөөд эдгээрт спорт болон боловсролын үйл ажиллагаанууд мөн бичгийн шагнал байдаг. Эдгээрийн жишээ нь АСЕАН-ий их сургуулиудын сүлжээ, АСЕАН-ий биологийн өөрчлөлтийн төв, АСЕАН-ий гарамгай эрдэмтэн болон технологичийн шагнал болон Сингапурын нэрэмжит АСЕАН-ий тэтгэлэг ордог.

АСЕАН-ий медиа хамтын ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]

АСЕАН-ий медиа хамтын ажиллагаа (AMC) нь дижитал телевизийн стандарт, бодлогыг тогтоох мөн өргөн нэвтрүүлэгчдийг аналог системээс дижитал нэвтрүүлэгт шилжүүлэхэд бэлтгэх, медиа хамтын ажиллагааг дэмжих мөн дуу, ойлголт болон АСЕАН-ий иргэдийг олон улсын түвшний ойлгоцтой болгох мэдээллийн солилцоог дэмжх зорилготой ажилладаг. АСЕАН-ий гишүүн орнууд медиа чиглэлийг дижиталчлах болон бүс нутгийн медиа хамтын ажиллагааг өргөжүүлэхэд зорьдог. AMC нь АСЕАН-ий мэдээний агентлагуудын хоорондын хамтын ажиллагааг бий болгож мэдээлэл хуваалцах, зураг солилцох, техникийн хамтын ажиллагаа, хөтөлбөр солилцох болон мэдээллийг хамтатган түгээх, мэдээний эх сурвалжаа солилцоход хамтран ажилладаг. Энэхүү санаа нь 11-р AMRI чуулганы үеэр онцлогдсон бөгөөд “Медиаг хүмүүсийг холбох, Нэгэн ASEAN үндэстнийг үүсгэх соёлын гүүр болгоё” гэсэн уриатай оролцсон. АСЕАН-ий сайд нар шинэ болон уламжлалт медиаг ашиглах нь АСЕАН-ий хүмүүсийг холбох, соёлын зөрүүг багасгахад чухал үүрэгтэй хэмээн үзсэн юм. Нэг АСЕАН-ий үндэстнийг бүтээхийн тулд мэдээллийг ашиглахад гишүүн орнууд болон тэдгээрийн иргэдийн оролцоог шаардана. 2011 оны 5 сард болсон 18-р АСЕАН-ий их чуулганы үеэр АСЕАН-ий иргэд болон хувьцаа эзэмшигчдийг хүмүүст чиглэсэн, хүмүүс төвт болон дүрэм журамтай АСЕАН-ийг бий болгоход идэвхитэй оролцох нь чухал гэдгийг онцолсон юм. AMC-д хэд хэдэн онцлох санаачилга гаргасан юм.

  • ASEAN мэдээ портал

Шинэ АСЕАН-ий мэдээ портал нь 2007.11.16-нд АСЕАН-ий ерөнхий нарийн бичгийн дарга Ноён Он Кен Ён нээсэн бөгөөд Сингапурын мэдээлэл, харилцаа холбоо болон урлагийн сайд Доктор Ли Бун Янг гэрч болсон юм. Энэхүү портал нь АСЕАН-ий баялаг соёл болон медиа үйлдвэрлэлийн хүчин чадлуудыг харуулсан АСЕАН-ий орнуудын баримтат кино, тоглоом, хөгжмийн видео, болон мултимедиа клипүүдийг агуулсан нэг цэгийг үүсгэх зорилготой юм.

  • АСЕАН Newsmaker төсөл

Энэхүү төсөл нь 2009 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд багш сурагч нарын эх орныхоо амьдралын хэв маягийн талаар мэдээлэл бүхий видео бичлэгүүд хийхэд сургадаг. Энэхүү төслийг Сингапур улс санаачилсан бөгөөд 9-16 насны бага болон дунд сургуулийн 500 гаруй сурагч, болон тэдгээрийн багш 10 АСЕАН-ий орныг төлөөлөгчдийг өөрсдийн эх орны соёлыг бусдад танилцуулах мэдээллийн видео хийхээс үүссэн юм. Сурагчид Newsmaker програмыг ашиглах, видео бүтээл туурвих болон интернетийн зохистой хэрэглээнд суралцсан бөгөөд энэхүү сургалт нь сурагчдын ярианы ур чадвар болон илтгэл тавих чадварыг хөгжүүлнэ гэдэгт итгэж байна. “Залуучуудыг шинэ медиад идэвхтэй болгох нь АСЕАН-ий нийгэм соёлын нийгэмлэгийн АСЕАН-ий ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Др. Соүнг Ратчавигийн хэлснээр Нэг АСЕАН-ий нийгэмлэгийг бий болгох арга зам юм. Залуучуудыг АСЕАН-ий мэдлэгтэй болгох нь 2015 он гэхэд АСЕАН-ий нийгэмлэгийг байгуулах зорилгын үндсэн хэсэг юм. ICT болон медиа ашигласнаар манай бүсийн залуучууд АСЕАН-ийг илүү сайн мэдэж, АСЕАН-ий соёл, нийгмийн уламжлал болон үнэ цэнийг илүү гүн гүнзгий ойлгож үнэлэх болно.”

  • АСЕАН-ий дижитал өргөн нэвтрүүлгийн уулзалт, жил болгон АСЕАН-ий гишүүн орнууд цуглаж дижитал телевизийн стандарт бодлогыг тодорхойлох, 2020 он гэхэд аналог системээс дижитал ТВ рүү бүрэн шилжих төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцдэг уламжлалт форум юм. 11-р удаагийн АСЕАН-ий дижитал өргөн нэвтрүүлгийн уулзалтад ДТВ шилжилтийн хэрэгжилтийг шинэчилж АСЕАН-ий гишүүдэд АСЕАН-ий дижитал шилжилтийн талаар мэдээлэхээр тохирсон юм. STB-н хүрэлцээтэй байдал болон худалдан авах чадвартай холбоо асуудал үүсэж эхэлсэн учир АСЕАН-ий гишүүд STB санхүүжилт, тэтгэмж, нөхөн олговор, түгээх зарчим, болон бусад түгээж болох ямар аргууд байгааг тодорхойлохыг даалгавар болгосон юм. Мөн хурлын үеэр DVB-T2-т зориулсан STB-н бүтээмжийг нэмэгдүүлэхээр зааварчилгааг хөгжүүлэх багийг үүсгэхийг зөвшөөрсөн юм.
  • АСЕАН-ий дараагийн топ тогооч болон Алтан сахиусны домог нар АСЕАН болон түүний иргэд, газар нутаг, соёлыг дэлгэрүүлэх зорилготой зохиогдсон тоглоомууд юм.

Шинэ медиа ба сошиал медиа Малайзын Куала Лумпур хотноо болсон 11-р АСЕАН-ий Мэдээллийн салбарын сайд нарын цугларалтын үеэр АСЕАН-ий тэргүүлэгчид шинэ буюу сошиал медиаг АСЕАН хоорондын харилцаа холбооны чухал хэрэгсэл болж байгааг анхаарч Сайд нар сошиал медиаг ASEAN нийгмийг 2015 онд бий болгох зорилгодоо АСЕАН-ийг сурталчлахад ашиглахад анхаарлаа хандуулахыг зөвшөөрсөн. АСЕАН АСЕАН-ий соёл ба мэдээллийн портал болон АСЕАН медиа порталыг хамтатган ажиллуулж шинэ медиа бүрэлдэхүүнийг батжуулах болно.

Зүүн Өмнөд Азийн бичээчийн шагнал

[засварлах | кодоор засварлах]

Зүүн Өмнөд Азийн Бичээчийн шагнал нь 1979 оноос эхлэн Зүүн Өмнөд Азийн яруу найрагчид болон зохиолчдод жил болгон олгодог утга зохиолын шагнал юм. Энэхүү шагналыг ямар онцлох зохиол бичсэн эсвэл зохоилчийн бүх насны амжилтыг урамшуулах зорилгоор олгодог. Хүндэтгэсэн ажлуудад олон төрөл байх ба яруу найраг, богино өгүүллэг, романууд, жүжгийн зохиолууд, ардын үлгэрүүд мөн боловсролын болон шашны бүтээлүүд орно. Ёслолын үйл ажиллагаа Бангкок-д болох ба Тайландын эзэн хааны гэр бүлийн гишүүн тэргүүлэн явуулдаг.

ASAIHL буюу Зүүн Өмнөд Азийн Өндөр Боловсролын Институтын Холбоо нь 1956 онд үүсгэн байгуулагдсан төрийн бус байгууллага бөгөөд багшлах, судлах, нийтйин үйлчилгээнд ихээхэн анхаардаг.

Өв соёлын цэцэрлэгт хүрээлэнгүүд

[засварлах | кодоор засварлах]

АСЕАН-ий өв соёлын хүрээлэнгүүд гэдэг нь байгалийн цэцэрлэгт хүрээлэнгүүд жагсаалт бөгөөд 1984 онд эхэлж 2004 онд дахин шинэчлэгдсэн. Энэхүү жагсаалт нь бүс нутгийн байгалийн баялгийг хамгаалахыг зорьдог. Одоогийн байдлаар 35 хамгаалалттай бүс байгаа бөгөөд заримыг дурдвал Туббатаха Риф Марин парк болон Кинабалу үндэсний хүрээлэн юм.

АСЕАН өв соёлын газрууд
Газар Улс Газар Улс
Alaungdaw Kathapa үндэсний цэцэрлэгт хүрээлэн  Мьянмар Ao Phang-nga Marine үндэсний цэцэрлэгт хүрээлэн  Тайланд
Apo үндэсний цэцэрлэгт хүрээлэн  Филиппин Imperial City, Huế  Вьетнам
Bukit Barisan Selatan үндэсний цэцэрлэгт хүрээлэн  Индонез Gunung Leuser үндэсний цэцэрлэгт хүрээлэн  Индонез
Gunung Mulu үндэсний цэцэрлэгт хүрээлэн  Малайз Ha Long Bay  Вьетнам
Hoi An Ancient Town  Вьетнам Mounts Iglit-Baco үндэсний цэцэрлэгт хүрээлэн  Филиппин
Indawgyi Lake Wildlife дуган  Мьянмар Inlé Lake Wildlife дуган  Мьянмар
Kaeng Krachan үндэсний цэцэрлэгт хүрээлэн  Тайланд Kerinci Seblat үндэсний цэцэрлэгт хүрээлэн  Индонез
Khakaborazi үндэсний цэцэрлэгт хүрээлэн  Мьянмар Khao Yai үндэсний цэцэрлэгт хүрээлэн  Тайланд
Kinabalu үндэсний цэцэрлэгт хүрээлэн  Малайз Komodo үндэсний цэцэрлэгт хүрээлэн  Индонез
Imperial Citadel of Thang Long  Вьетнам Lampi Kyun Wildlife дархан цаазат газар  Мьянмар
Lorentz үндэсний цэцэрлэгт хүрээлэн  Индонез Meinmhala Kyun Wildlife дуган  Мьянмар
Mu Ko Surin-Mu Ko Similan Marine үндэсний цэцэрлэгт хүрээлэн  Тайланд Nam Ha Protected Area  Лаос
Phong Nha-Ke Bang үндэсний цэцэрлэгт хүрээлэн  Вьетнам Preah Monivong (Bokor) үндэсний цэцэрлэгт хүрээлэн  Камбож
Puerto Princesa Subterranean River үндэсний цэцэрлэгт хүрээлэн  Филиппин Sungei Buloh Wetland дархан цаазат газар  Сингапур
Taman Negara үндэсний цэцэрлэгт хүрээлэн  Малайз Tarutao Marine үндэсний цэцэрлэгт хүрээлэн  Тайланд
Tasek Merimbun Wildlife дуган  Бруней Thung Yai-Huay Kha Khaeng үндэсний цэцэрлэгт хүрээлэн  Тайланд
Tubbataha Reef Marine цэцэрлэгт хүрээлэн  Филиппин Ujung Kulon National цэцэрлэгт хүрээлэн  Индонез
Virachey үндэсний цэцэрлэгт хүрээлэн  Камбож Keraton Yogyakarta  Индонез
Mỹ Sơn  Вьетнам Citadel of Ho Dynasty  Вьетнам

Боловсрол ба хүний хөгжил

[засварлах | кодоор засварлах]

Бүс нутгийн боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор АСЕАН-ий боловсролын сайд нар АСЕАН-ий боловрсролыг ахиулах 4 зорилгыг гол болгон ажиллаж байна.

  1. ASEAN-ий иргэдэд АСЕАН-ий талаар мэдлэгийг олгох, ялангуяа залуу үеийнхэнд
  2. Боловсролоор дамжуулан АСЕАН-ий нэр хүндийг хүчирхэгжүүлэх
  3. Боловсролын салбар дахь АСЕАН-ий хүний нөөцийг байгуулах
  4. АСЕАН-ий их сургуулиудын сүлжээг хүчирхэгжүүлэх.

Олон төрлийн төслүүд энэхүү зорилгуудыг биелүүлэхийн тулд хэрэгжсэн бөгөөд одоо ч хэрэгжиж байгаа. Жил бүр болдог ASEAN-ий боловсролын сайд нарын уулзалтад АСЕАН-ий боловсролын хамтын ажиллагааг сайд нарын түвшинд хэлэлцдэг. Эдгээр төсөл болон үйл ажиллагааны хэрэгжилтийг АСЕАН-ий Боловсролын ахлах мэргэжилтнүүд (SOM-ED) удирдах бөгөөд АСЕАН-ий боловсролын сайд нарын уулзалтад тайлан тавьдаг. SOM-ED нь мөн АСЕАН-ий их сургуулиудын сүлжээ (AUN)-р дамжуулан өндөр боловсролын хамтын ажиллагааг зохицуулдаг. AUN нь

  1. АСЕАН-ий судлаачид, академичид, эрдэмтдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх
  2. Академич болон мэргэжлийн боловсон хүчинг бий болгох
  3. АСЕАН-ий академик орнуудын хооронд мэдээллийг түгээх
  4. АСЕАН-ийг гишүүн орнуудад сурталчлах ASEAN-ий онцлог шинжийг дэлгэрүүлэх үндсэн зорилгод АСЕАН-д туслах үүрэгтэй байгуулагдсан юм.

Үүнээс хойш дурдагдах боловсролын үзүүлэлтүүд нь ерөнхий, дунд болон дээд боловсролд хамаатай болно. Ерөнхий боловсрол гэдэг нь хүүхдүүдэд үндсэн унших, бичих болон математикийн ур чадварыг түүх, газарзүй, байгаль шинжлэл, нийгмийн ухаан, урлаг, хөгжим гэх дунд боловсролын хичээлийн үндсэн суурьтай болгох түвшин юм. Дунд боловсрол нь ерөнхий боловсролоос олж авсан мэдлэг дээр суурилан хүний хөгжлийн үндэс суурийг тавьж өгөх үүрэгтэй. Дээд боловсрол нь ахисан түвшний шалгаруулалт хэрэгтэй эсэхээс үл хамааран дунд боловсролыг дүүргэсэн байхыг хамгийн бага шалгуур болгодог.

Сургуульд элсэн орох ба оролцоо

[засварлах | кодоор засварлах]

Албан ёсны боловсролын оролцоог ихэвчлэн Нийт Элсэлтийн Харьцаа (GER) болон Цэвэр Элсэлтийн Харьцаа (NER)-р тодорхойлдог. NER нь өгөгдсөн насны боловсролын түвшиний оролцооны цар хүрээг тодорхойлдог. GER-ийн зорилго бол нас үл харгалзан боловсролын түвшинд нийт элсэгчдийг харуулах юм. GER нь нийт сургуулийн насны хүн амыг ижил боловсролын түвшинтэй харьцуулан хувиар илэрхийлдэг.

Ерөнхий боловсрол

[засварлах | кодоор засварлах]

Ерөнхий боловсролын элсэлтийн талаарх судалгаан дээр үндэслэн хэд хэдэн шинжилгээг хйиж болно. Бруней Дарусалам 2001 он гэхэд бараг 100 хувийн цэвэр элсэлтэд хүрсэн бол Индонез энэхүү элсэлтийн хувиас бага багаар буурч эхэлсэн юм. Филиппин ойрын жилүүдэд энэхүү зорилгод хүрэхэд бага багаар ойртсоор байгаа юм. Судалгаа нь хоёр төрлийн орнуудыг харуулсан юм. Нэг хэсэг нь тогтмол 90 хувиас дээш элсэлтийн хувь үзүүлсэн (Бруней Даруссалам, Индонез, Филиппин, Сингапур) ба нөгөө хэсэг нь 80 орчим хувийг үзүүлсэн (Камбож, Лаос, Мьянмар) юм. Вьетнам бага хувьтай хэсэгт байсан боловч тайлангийн сүүлийн хагаст дээд хувьтай группт орж чадсан юм. Тайланд хэдийгээр 2 хүйсийн мэдээллийг өгөөгүй ч эмэгтэй болон эрэгтэйчүүдийн цэвэр элсэлтийн харьцаанаас үзвэл 86 эсвэл 87% хувь байх магадлалтай учир дээд хувьтай группт ороход ойр байна гэсэн юм. Малайзаас бусад мэдээллээ өгсөн орнуудад эрэгтэйчүүдийн цэвэр элсэлтийн харьцаа нь охидуудынхаас үргэлж өндөр байсан юм. Сингапурын хувьд тайлангийн бүх л хугацаанд Индонез 1998 оноос хойш эрэгтэй боон эмэгтэйчүүдийн цэвэр элсэлтийн харьцаань онцлох ялгаа гараагүй юм. 1997 онд Филиппинд хүйсийн зөрүүний ялгаа мэдэгдэж эхэлсэн ч 1999 онд эмэгтэйчүүдийн цэвэр элсэлтийн харьцаа эрэгтэйчүүдийнхээс илүү болсон юм. АСЕАН-ий боловсролын бүтээмж боон тогтоон барих түвшинг дурдах нь зүйн хэрэг юм. Хүн амыг бичиг үсэгтэй болгох нь боловролын системийн сургуулийн насны хүүхдүүдийг бүгдийг хамааруулах болон тэднийг 5-р анги хүртэл нь амжилттай сургахад оршино. Учир нь 5-р ангид орохдоо хүүхдүүд бичиг үсэг болон тооны ухааныг эзэмшсэн байдаг гэнэ. Ерөнхий боловсролын амжилтыг тодорхойлох ердийн арга бол 1-р ангиас 5-р анги хүрсэн сурагчдын хувь юм. Мэдээллээ өгсөн АСЕАН-ий ихэнх орнууд 5-р анги хүрж буй хүүхдүүдийнхээ тоог тогтвортойгоор өсгөсөн байна. Тэргүүлж буй орнууд нь Малайз, Сингапур, Тайланд нар бөгөөд тогтмол 100%-тай ойролцоо амжилт үзүүлсэн байна. Бусад орнууд 57-89%-тай байсан бөгөөд Мьянмар хамгийн их ахиц гаргасан орон болсон юм.

2001 оны байдлаар Бруней Даруссалем, Мьянмар, Сингапур, Малайз болон Филиппин гэсэн улсууд дунд боловсролын цэвэр элсэлтийн харьцаагаа 1990 ба 1991 оны үетэй харьцуулахад 11-19%-ийн өсөлтийг үзүүлсэн байна. Вьетнам улс 1993-1998 оны хооронд цэвэр элсэлтийн харьцааны хамгийн хурдан өсөлтийг үзүүлсэн юм. Хамгийн өндөр тогтмол амжилтыг үзүүлдэг Сингапур улс 1994 оноос тотмол 90-с дээш хувийн амжилтыг үзүүлсэн юм. Хүйсийн зөрүүний хувьд гэвэл эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдтэй харьцуулсан харьцаа нь 0,2-6% байна (Индонез, Малайз, Филиппин, Сингапур, Тайланд болон Вьетнам гэсэн 6 орны мэдээлэл дээр үндэслэв). Ерөнхийдөө Сингапураас бусад оронд эмэгтэйчүүд нь дунд боловсролын цэвэр элсэлтийн харьцаагаа илүү өндөр байна. Сингапурын хувьд тайлангийн хугацаанын хоёр дахь хагасад эрэгтэй эмэгтэйчүүдийн харьцаа тэнцвэртэй болсон.

HPAE(Өндөр Үзүүлэлт Бүхий Азийн Эдийн Засаг) АСЕАН-6 (АСЕАН-ий хамгийн удаан байсан 6 гишүүн)-ий орнууд бусад хөгжиж буй орнуудыг бодвол нийтийн боловсрол ихээхэн хөрөнгө оруулалт хийж ерөнхий болон дунд боловсролд ихээхэн анхаарч байсан учир дээд боловсрол хувийн хэвшлийн мэдэлд байдаг. Зүүн Өмнөд Ази дахь дээд боловсрол ерөнхийдөө харьцангуй сул. Ихэнх нөхцөлд их сургуулиуд академик судалгаа хийхээс илүү багшлах болон засгийн газарт үйлчлэх тал дээр голчлон ажилладаг. Мөн Зүүн Өмнөд Ази дахь их сургуулиуд багш нарын цалин болон судалгааны дэд бүтэц (номын сан, лаборатори) нь санхүүгийн хувьд хязгаарлагдмал мөн дэмжлэг багатай байдаг.

Их сургуулийн сүлжээ

[засварлах | кодоор засварлах]
  • АСЕАН-ий их сургуулийн сүлжээ (AUN) нь Зүүн Өмнөд Азийн их сургуулиудын холбоо юм. Энэ нь анх 1995 он 11 сард байгуулагдахдаа гишүүн орнуудын 11 их сургуулийг нэгтгэсэн юм. Одоогийн байдлаар 26 их сургуультай хамтран ажилладаг.
  • Зүүн Өмнөд Азийн Инженерийн Боловсролыг Хөгжүүлэх Сүлжээ (SEED-NET) төсөл нь 2001 оны 4 сард AUN-ий бие даасан дэд сүлжээ болон байгуулагдсан юм. AUN/SEED-Net нь АСЕАН-ий инженерийн салбар дахь боловсон хүчний боловсролын түвшинг ахиулах зорилготой бөгөөд энэхүү сүлжээ нь Японы тэргүүлэх 11 их сургуулийн (Японы засгийн газраас сонгосон) дэмжлэг бүхий 10 АСЕАН-ий орны 19 тэргүүлэх зэрэглэл бүхий институтээс(орон болгоны өндөр боловсролын сайд нарын сонгосон) бүрддэг. AUN/SEED-Net нь голчлон Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг (JICA)-аар дамжуулан Японы засгийн газраас дэмжлэг авдаг бөгөөд АСЕАН-ий сангаас зарим нэг дэмжлэг авдаг. AUN/SEED-Net төслийг AUN/SEED-Net-ий нарийн бичиг AUN/SEED-Net-д зориулсан JICA-ийн төслийн (одоогийн байдлаар Тайландын Чулалонгкорн Их сургуульд байрлаж байгаа) дэмжлэгээр хэрэгжүүлдэг.

Нийтийн оролцоо

[засварлах | кодоор засварлах]

Санхүүгийн нөөц

[засварлах | кодоор засварлах]

Засгийн газрын боловролд оруулж буй хөрөнгө оруулалтыг тодорхойлохдоо олон нийтийн ерөнхий боловсролд зарцуулж буй зардлыг ДНБ-ий хувь болгож мөн сурагч бүрт гаргаж буй зардлыг ДНБ-ий хувь болгон үздэг. Эдгээр хоёр тодорхойлогч нь бүх олон нийтийн ерөнхий боловсролын сургуульд гаргаж буй засгийн газрын бүх шатны түвшний зарлага дээр үндэслэсэн ба хувийн боловсролын институт, багш нар, сурагч нарын зарлагыг үл тооцно. Эдгээр тооцоог гаргахад ашигласан зарим нэг тооцоонд зөвхөн Боловсролын Яамны үзүүлэлтийг оруулсан бөгөөд төсвөө боловсролын үйл ажиллагаанд зарцуулдаг бусад яамнуудыг оруулаагүй болно. Мэдээллээ өгсөн АСЕАН-ий орнуудын нийтийн боловсролын зардал Индонез 5%-тайг эс тооцвол ихэвчлэн ДНБ-ийн 3%-аас бага байна. Мэдэгдэхүйц өсөлт гаргасан 2 орон бол Филиппин болон Лаос юм. Малайз 1990-ээд оны үед уналтанд орж байсан ч 2000 оны үеэр тогтворжиж эхэлсэн юм. Индонез 1995-1999 оны үед ерөнхий боловсролын зардлыг ДНБ-ийн хувиар илэрхийлэхэд огцом уналт үзүүлж 10%-аас 5% болтлоо буурсан юм. Сингапур 2000 он хүртэл тогтмол 0,6%-ийн өсөлт үзүүлж 2001 онд 0,7% болж бага хэмжээний ахиц гаргасан юм. Хэдийгээр нийтийн ерөнхий боловсролын зардлыг ДНБ-ий хувиар илэрхийлэхэд хэзээ ч 100% болохгүй ч гэсэн онолын хувьд нэг сурагчийн ерөнхий боловсролын зардлыг нэг хүнд ногдох ДНБ-ий хувьтай харьцуулахад 100% хүрэх тэрнээс ч илүү гарах боломжтой юм. Сүүлд дурдсан байх боломжтой 4 орноос хамгийн өндөр нь 15%-тай байна. Сингапурын хувьд энэхүү тодорхойлогч нь 10% дээр тогтвортой байна. 1996 оноос хойш Филиппинд энэхүү үзүүлэлт тогтвортой өсч 1998 онд бараг 14% хүрсэн юм. Энэхүү үзүүлэлтийн уналт өсөллт нь олон шалтгаантай байж болох бөгөөд засгийн газрын ерөнхий боловсролын зардлын элсэлтийн хэмжээн дэх өөрчлөлтөөс ихээхэн хамаарна.

АСЕАН-ий тэтгэлэг нь бусад 9 гишүүн орны дунд сургууль, ахлах коллеж болон их сургуулийн боловсрол горилогчдод зориулсан тэтгэлгийн хөтөлбөр юм. Энэ нь байр, хүнс, эрүүл мэндийн болон ослын даатгал, сургалтын төлбөр болон шалгалтын төлбөрийг багтаадаг.

Боловсрол хүний хөгжлийг тодорхойлогч

[засварлах | кодоор засварлах]

Статистикийн хувьд боловсролын амжилт нь орлогын түвшин болон хөгжлийн бололцоотой маш хүчтэй уялдаа холбоотой нь ажиглагдсан. Боловсролын түвшинг дээшлүүлэх нь улс орны орлого болон хүний хөгжлийн өсөлтөд эергээр нөлөөлнө. Ийм учраас ерөнхий болон үндсэн боловсролыг бүх нийтэд нээлттэй байлгах мөн гүйцээх нь онц шаардлагатай бөгөөд хүний нөөцийг бүрдүүлэх үндэс болж байгаа юм. Хүйс үл харгалзан дунд болон дээд боловсролын оролцоог ихэсгэх нь тэнцвэртэй байдал, нөөц бүрдүүлэлт, мэдээлэлд нээлттэй байх, шинжлэх ухааныг хүчирхэгжүүлэхэд зайлшгүй хийх ёстой алхам юм.

Бичиг үсгийн түвшин

[засварлах | кодоор засварлах]

Бичиг үсгийн илэрхийлэгч нь биднийг хүн ам дахь өдөр тутмын амьдралдаа бичиг үсэг ашиглах, үүнийгээ ашиглан сурах бололцоотой бичиг үсэг тайлагдсан хүмүүсийг тоолоход хэрэглэнэ. Бичиг үсгийн түвшин нь бичиг үсэг түгээхэд гаргасан боловсролын амжилтуудыг тодорхойлдог. Бичиг үсгийн түвшин нь сургуульд элсэгчдийн харьцаа болон сургуулийн ерөнхий боловсролыг тогтоон барих түвшинтэй холбоотой. 15-24 насны иргэдийн бичиг үсгийн түвшингийн мэдээллийг орнууд өгөх бөгөөд тухайн орны үндсэн боловсролын үйл ажиллагааны үр дүнгээс хамааран боловсролын системийн хүүхдэд оруулсан хөрөнгө оруулалт болон үр ашгийг хүлээн зөвшөөрөх түвшинд хүрсэн эсэхийг тодорхойлно. АСЕАН-ий 8 орноос 2000 оны байдлаар 6 нь ахицтай өсөлтийг харуулж 100%-ийн түвшинд хүрсэн байна. Энэхүү өсөлт нь Эдийн засгийн хамтын ажиллагаа болон Хөгжлийн Байгууллага (OECD)-ий орнууд харьцуулахуйц бөгөөд биширмээр амжилт юм. Камбож болон Лаос хэмээх эмэгтэйчүүдийн бичиг үсэг тайлагдсан байдал эрэгтэйчүүдээсээ 1999 оны байдлаар 10% бага байсны эс тооцвол эрэгтэй эмэгтэйчүүдийн бичиг үсэг тайлагдсан байдалд онцлох ялгаагүй байна. Бичиг үсгийн тайллын өсөлт нь эдгээр орнуудад 1990-ээд оны үеэр ерөнхий боловсролын эерэг нөлөөг харуулж байгаа юм. Насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдсан байдлыг харвал (15-с дээш насныхан) мэдээллээ өгсөн ихэнх орнууд хүн ам зүйн хувьд ихээхэн өөрчлөлт хийснийг харж болно. Камбож болон магадгүй Индонезийг эс тооцвол бусад мэдээллээ өгсөн орнууд 90 ба түүнээс хувийн амжилтыг үзүүлсэн. Бичиг үсгийн тайлагдсан байдлыг хүйсээр ялган үзвэл бид тод хүйсийн зөрүүг харж болно. Мэдээллээ өгсөн 9 орноос хүйсээр мэдээллээ өгсөн нь 7 байсан бөгөөд эрэгтэй эмэгтэйчүүд бичиг үсэг тайлагдсан байдлын хувьд ижил хуваарьтай байсан ч эмэгтэйчүүд Филиппинээс бусад орнуудад тогтмол доогуур байсан юм. Энэхүү зөрүү нь Камбожид хамгийн их бөгөөд 20% ба Мьянмар 1999 оноос хойш энэхүү зөрүүг арилгаж чадсан байна.

Зүүн Өмнөд Азийн Наадам

[засварлах | кодоор засварлах]

Зүүн Өмнөд Азийн Наадам буюу SEA Games нь хоёр жил болгон зохион байгуулагддаг спортын олон төрлийн Зүүн Өмнөд Азийн 11 орон оролцдог арга хэмжээ юм. Энэхүү наадам нь Зүүн Өмнөд Азийн Наадмын Холбооны дүрмийн дагуу болох ба Олон Улсын Олимпын Холбоо болон Азийн Олимпын Зөвлөлийн хяналтан доор болдог.

АСЕАН-ий Пара Наадам

[засварлах | кодоор засварлах]

АСЕАН-ий Пара Наадам нь бие бялдрын хувьд бэрхшээлтэй тамирчдад зориулсан Зүүн Өмнөд Азийн Наадмын дараа болдог 2 жил тутмын наадам юм. Наадамд Зүүн Өмнөд Азид байрлах 11 орон оролцох ба Параолимпын наадам адил дүрмээр хөдөлгөөний бэрхшээл, болон харааны бэрхшээлтэй тамирчид оролцдог.

FESPIC Наадам/ Азийн Пара наадам

[засварлах | кодоор засварлах]

FESPIC Наадам буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан Зүүн Алс болон Өмнөд Номхон Далайн Наадам нь Ази болон Номхон далайн бус нутаг дахь хамгийн том спортын олон төрөлт арга хэмжээ байсан бөгөөд FESPIC Наадам 9 удаа зохион байгуулагдсаны эцэст зодог тайлсан юм. 2006 оны 12 сард Малайзын Куала Лумпурт болон 9-р FESPIC Наадмын амжилтаас үүдэн энэхүү наадам 2010 онд Азийн Пара Наадам гэсэн нэртэйгээр дахин бий болж Хятадын Гуанжу-д зохиогдсон юм. 2010 оны Азийн Пара Наадам 16 дахь Азийн Наадам дууссанаас богино хугацааны дараа нээлтээ хийсэн бөгөөд Азийн наадамтай ижил байгууламжуудыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэвтрэх боломжтой болгон өөрчилсөн юм. Азийн Пара Наадам нь хөгжлийн бэрхшээлтэй тамирчдад зориулсан наадам бөгөөд 4 жилд нэг удаа Азийн Наадам дараа болж байх болно.

Хөлбөмбөгийн Аварга шалгаруулах тэмцээн

[засварлах | кодоор засварлах]

АСЕАН-ий Хөлбөмбөгийн Аварга шалгаруулах тэмцээн нь АСЕАН-ий хөлбөмбөгийн холбооноос FIFA-ийн зөвшөөрөлтэй явуулдаг Зүүн Азийн Орнуудын үндэсний шигшээ багууд оролцдог 2 жил тутам зохион байгуулагддаг тэмцээн юм. 1996 онд Tiger Cup нэртэй байсан ч Asia Pacific Breweries түншлэлийн гэрээгээ цуцалсан учраас Tiger биш АСЕАН хэмээн нэрээ өөрчилсөн юм.

ASEAN 2030 FIFA World Cup нэр дэвшилт

[засварлах | кодоор засварлах]

2011 оны 1 сар: Ломбок-д болсон АСЕАН-ий Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үр дүнд 2030 онд болох FIFA World Cup-ийг нэгэн нэгж болж зохион байгуулахаар нэр дэвшихээр зөвшөөрсөн юм. 2011 оны 5 сар: ASEAN 2030 оны FIFA World Cup-ийг зохион байгуулахаа бататгав.

АСЕАН-ий Батлан Хамгаалах үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]

Индонез, Малайз, Сингапур болон Тайланд орнууд батлан хамгаалах үйлдвэрлэлийг байгуулсан бөгөөд 2030 он гэхэд зардал болон төлөвлөгөөгөө ашигтай болгохын тулд Индонез ба Малайз АСЕАН-ий Батлан хамгаалах үйлдвэрийн хамтын ажиллагааг (ADIC) үүсгэхийг сурталчлахаар зөвшөөрсөн юм. АНУ-ын зэвсэгт хүчин хэлэхдээ ADIC нь АСЕАН-д зөвхөн зардлыг хэмнэхээс гадна НАТО адил стандарт бүхий байгууламжтай болох, АСЕАН болон АНУ-гийн зэвсэгт хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Ази Номхон Далайн бүс нутгийн энх тайван болон тогтвортой байдалд заналхийлэлд хариу үзүүлэх боломжтой болох зэрэг олон давуу талыг олгож болох юм гэжээ.

АСЕАН-ий бус орнууд АСЕАН-г Бирмд хүний эрх болон ардчиллыг хөгжүүлэхдээ хэтэрхий зөөлөн хандаж байна хэмээн шүүмжилдэг. Янгонд болсон энх тайвны төлөө тэмцэгчдийг цэргийн хүч ашиглан дарсанд дэлхий даяар жигшиж байсан ч АСЕАН Бирм-г гишүүн орон байх эрхээс хасах болон эдийн засгийн хориг арга хэмжээ авахаас татгалзсаар байна. Энэ нь Европын холбоо буюу боломжит худалдааны түнш нь эдгээр улс төрийн шалтгаанаас бүс нутгийн түвшинд чөлөөт худалдааны хэлэлцээр хийхээс татгалзсан байж болох юм гэсэн түгшүүрийг бий болгоод байгаа юм. Олон улсын ажиглагч нар АСЕАН-ийг том үгтэй ч ажил хэрэг болгож чаддаггүй хэмээн үзэж байна. Гэсэн хэдий ч Филиппиний Гадаад хэргийн нарийн бичгийн дарга Алберто Ромуло хэлэхдээ энэ бол ажлын ажил хэргийн газар болохоос яриад суудаг газар биш хэмээжээ. Бусад тэргүүнүүд мөн иймэрхүү зүйлийг хэлж байна. Олон улсын Стратеги судлалын институтын Азийг хариуцсан захирал Тим Хаксли дурдахдаа олон шинэ залуу улсууд энэ группт өөр өөр улс төрийн системүүд байдаг нь эдийн засгийн бөмбөрцгөөс гадуур алс хүрээтэй хамтын ажиллагааг төлөөлөн харуулдаг гэж хэлжээ. Тэрээр мөн Хүйтэн дайны төгсгөлд болсон шиг гадны нөлөөлөл байхгүй учраас АСЕАН гишүүн орнууд тогтоон барих болон Бурма Тайлан, Индонез Малайз хоорондахь хилийн маргалдааныг шийдвэрлэхэд амжилтгүй болж эхэлсэн гэжээ. Себуд болсон 12-р АСЕАН-ий их чуулганы үеэр хэд хэдэн глобалчлал болон Арроёогийн үзлийн эсрэг идэвхтэй тэмцэгч группууд цуглааныг үүсгэсэн. Тэмцэгчдийн хэлж байгаагаар эдийн засгийн нэгтгэлийн хөтөлбөр нь Филиппиний үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлж хэдэн мянган Филиппинчүүдийг ажлаа алдахад хүргэнэ гэжээ. Тэд мөн АСЕАН-ийг улсын бүрэн тогтнох байдлыг үгүй хийхийг зорьдог эзэрхэн түрэм

гийлэгчид гэжээ. Шинэ Зеландаас ирсэн хүний эрхийн хуульчид мөн бүс нутаг дахь хүний эрхийн асуудлаар эсэргүүцэл үзүүлэхээр иржээ.

АСЕАН-ны Үндсэн баримт бичгүүд:

[засварлах | кодоор засварлах]

·        1967 оны “АСЕАН-ны Тунхаглал”. Байгууллага бий болж үндсэн зорилгоо тодорхойлсон баримт бичиг.

·        1971 оны “Зүүн Өмнөд Азид энх тайван, эрх чөлөө, төвийг сахих бүсийн тухай Тунхаглал”. /Куала-Лумпурын Тунхаглал гэж мөн нэрэлдэг/. Алсын хүсэл мөрөөдлөө тусгасан Тунхаглал гэж үздэг.

·        1976 оны “Найрамдал хамтын ажиллагааны тухай Гэрээ” Бүс нутгийн дайн дуусч буй болсон шинэ нөхцөлд улс орнууд тусгаар тогтнолоо харилцан хүндлэх, тэгш эрхтэй байх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, нэг нэгнийхээ дотоод хэрэгт үл оролцож асуудлын энхийн замаар шийдвэрлэж байх зарчмууд тусгагдсан.

·        1992 онд АСЕАН-ны гишүүн орнуудын гаргасан “Манилын Тунхаглал”. Параселийн болон Спартлийн арлуудтай холбоотой газар нутгийн маргаантай байгаа орнууд хоорондоо асуудлыг зөвхөн энхийн замаар шийдвэрлэх тухай Тунхаглал.

·        1995 онд  “Цөмийн зэвсэггүй бүсийн тухай Зүүн Өмнөд Азийн Гэрээ”-нд гарын үсэг зурсан. 1971 оны Куала-Лумпурын Тунхаглалын үргэлжлэл гэж үзэж болно.

·        2001 онд Брунейд байгуулсан “Терроризмтай хамтран тэмцэх тухай Тунхаглал”. 

·        2007 онд Сингапурт АСЕАН-ны дээд хэмжээний уулзалтын үеэр “АСЕАН-ны Дүрэм”-д гарын үсэг зурсан.

 Commons: АСЕАН – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. DSW Report 2013 - Länderdatenbank, Zugriff am 8. März 2014.
  2. Улсуудын дотоодын нийт бүтээгдэхүүнээр нь жагсаасан жагсаалт
  3. The ASEAN Way - Hymne
Бүтэц
Дээд хэмжээний уулзалт
  • 14th ASEAN Summit
  • 13th ASEAN Summit Сингапур албан ёсны цахим хуудас. 2007 оны 3-р сарын 16нд хандсан.
  • 12th ASEAN Summit 2007 оны 3-р сарын 13нд хандсан.
  • 11th ASEAN Summit Малайз, Куала Лумпур албан ёсны цахим хуудас. 2005 оны 12 сарын 12-14. 2007 оны 3-р сарын 13нд хандсан.
  • 11th ASEAN Summit Малайз, Куала Лумпур албан ёсны цахим хуудас. 2005 оны 12 сарын 12-14. 2007 оны 3-р сарын 15нд хандсан.
АСЕАН зохион байгуулалт