Jump to content

Cosmic Girls

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Cosmic Girls
Үндсэн нэрСолонгосоор 우주소녀 → Үжүсунё
Бусад нэрангли латинаар Cosmic Girls, WJSN
Маягтай бичихWJSN
Бүрдсэн газарӨмнөд Солонгос
Дуулдаг хэлсолонгос
Зах зээлӨмнөд Солонгос, Хятад, Тайвань, Тайланд болон дэлхийн олон орон
УрсгалК-поп, R&B
Танил үе2016 - одоо
ХөтөчStarship Entertainment
Yuehua Entertainment
Одооны гишүүн (13)Seola
Xuan Yi
Bona
Exy
Soobin
Luda
Dawon
Eunseo
Cheng Xiao
Mei Qi
Yeoreum
Dayoung
Yeonjung
Цахим хаягstarship-ent.com/cosmicgirls/

Cosmic Girls (Солонгос: 우주소녀; Wu Ju So Nyeo; Хятад: 宇宙少女; Yǔzhòushàonǚ) буюу WJSN гэж нэрлэгддэг энэхүү хамтлаг нь 2016онд дэбютээ хийсэн Starship Entertainment болон Yuehua Entertainment нарын үүссэн байгуулсан Өмнөд Солонгос-Хятадын охидын хамтлаг юм. Хамтлаг 13 гишүүний бүрэлдэхүүнтэй: SeolA, Xuan Yi, Bona, Exy, Soobin, Luda, Dawon, Eunseo, Cheng Xiao, Mei Qi, Yeoreum, Dayoung, Yeonjung. Гишүүд WJSN нэрний үсэг тус бүрд дөрвөн дэд хамтлаг болон хуваагдсан: Wonder, Joy, Sweet, Natural.

Starship Entertainment 2015оны 12сард багтааж хамтлагийн дэд нэгж хамтлагуудыг танилцуулсан ба гишүүд бүр оддын тэмдэгтэй байх болно гэж зарласан юм. 12сарын 21нд охид Mariah Carey-ын All I Want For Christmas Is You дууг коверлон гаргасан. 1сарын 2нд Dawon, Cheng Xiao, Xuanyi, Exy, Eunseo нар Uniq-ын New Year клипэнд тоглосон байна. 2016оны 2сарын 25нд Would You Like? нэртэй анхны мини цомгынхоо Mo Mo Mo, Catch Me гэх хоёр дуугаараа дэбютээ хийсэн юм.[1][2] Mo Mo Mo дууны MV нь 2сарын 24нд гарсан ба клипэнд нь Lee Kwang-soo тоглосон байна. Catch Me дууны MV нь 3сарын 9нд гарсан. Хамтлаг 2сарын 25нд M Countdown шоунд Catch Me болон Mo Mo Mo дуунуудаараа анхны дэбют үзүүлбэрээ үзүүлсэн.[3]

2016оны 7сарын 11нд Starship Entertainment I.O.I-ын Yeonjung хамтлагт орно гэсэн мэдээг баталсан юм.[4] Yeonjung 8сараас эхэлж хамтлагийн үйл ажиллагаанд албан ёсоор орох ба одоо ч анх төлөвлөсний дагуу I.O.I-ын үйл ажиллагаанд оролцож байгаа. 2016онд хамтлаг MBC Every 1 телевизын Weekly Idol шоуны 243дах ангид оролцож мөн 3сарын 15нд Arirang TV-ын After School Club шоуны 203р дугаарт оролцсон.

Салбарласан хамтлаг

[засварлах | кодоор засварлах]
  • Wonder - Bona, Cheng Xiao, Dayoung
  • Joy - Xuan Yi, Eunseo, Yeoreom
  • Sweet - SeolA, Exy, Soobin
  • Natural - Luda, Dawon, Mei Qi
Тайзны нэр Төрсөн нэр Хамтлагт гүйцэтгэх үүрэг Төлөөлөгч оддын тэмдэг Төрсөн өдөр, газар
монгол анхдагч монгол анхдагч
Экси EXY Чү Сужон 추소정 Ахлагч, үндсэн реппэр, вокал Хилэнц (1995-11-06) 11 сарын 6, 1995 (30 настай), Өмнөд Солонгос
Сол А SeolA / Xue E Ким Хёнжон 김현정 Туслах вокал Sagittarius (1994-12-24) 12 сарын 24, 1994 (31 настай), Өмнөд Солонгос
Шуан И Xuan Yi Ву Шуан И 吴宣儀 туслах бүжигчин, вокал Aquarius (1995-01-26) 1 сарын 26, 1995 (31 настай), Хятад
Буна Bona Ким Жиён 김지연 Вокал, визуал Leo (1995-08-19) 8 сарын 19, 1995 (30 настай), Тэгү Өмнөд Солонгос
Сүбин Soobin / Xiu Bin Пак Сүбин 박수빈 Үндсэн вокал Virgo (1996-09-14) 9 сарын 14, 1996 (29 настай), Өмнөд Солонгос
Лүда Luda И Лүда 이루다 Вокал Pisces (1997-03-06) 3 сарын 6, 1997 (29 настай), Өмнөд Солонгос
Давон Dawon / Duo Yuan Нам Давон 남다원 Үндсэн вокал Aries (1997-04-16) 4 сарын 16, 1997 (28 настай), Өмнөд Солонгос
Инсо Eunseo / En Xi Сун Жүён 손주연 Туслах бүжигчин, вокал Gemini (1998-03-27) 3 сарын 27, 1998 (27 настай), Өмнөд Солонгос
Чэн Шао Cheng Xiao Чэн Шао 程瀟 Үндсэн бүжигчин, вокал, хамтлагийн нүүр царай Cancer (1998-07-15) 7 сарын 15, 1998 (27 настай), Шензен Хятад
Ми Ки Mei Qi Meng Мики 孟美岐 Туслах бүжигчин, вокал Libra (1998-10-15) 10 сарын 15, 1998 (27 настай), Лоян Хятад
Ёрим Yeoreum / Xia Tian И Жинсүг 이진숙 Туслах реппэр, вокал Capricorn (1999-01-10) 1 сарын 10, 1999 (27 настай), [[]] Өмнөд Солонгос
Даён Dayoung / Duo Rong Им Даён 임다영 Туслах вокал Taurus (1999-05-14) 5 сарын 14, 1999 (26 настай), Жэжү Өмнөд Солонгос
Ёнжон Yeonjung Юү Ёнжон 유연정 Үндсэн вокал, макнэ Ophiuchus (1999-08-03) 8 сарын 3, 1999 (26 настай), Өмнөд Солонгос
  • EXY: A бүлгийн цустай, 166 см өндөр. 2015онд Unpretty Rapstar 2 шоунд 6-8р ангийн оролцогч байсан. 2016онд MBC-ын King of Mask Singer шоуны 65дах дугаарт оролцсон.
  • SeolA: A бүлгийн цустай, 166 см өндөр. 2012онд Boyfriend-ын Janus дууны клипэнд тоглосон.
  • Xuan Yi: O бүлгийн цустай, 166 см өндөр.
  • Bona: A бүлгийн цустай, 163 см өндөр. Dongduk их сургуулийг төгссөн.
  • Soobin: AB бүлгийн цустай, 159 см өндөр.
  • Luda: A бүлгийн цустай, 157 см өндөр.
  • Dawon: A бүлгийн цустай, 167 см өндөр.
  • Eunseo: B бүлгийн цустай, 168 см өндөр. Сөүлийн урлагийн сургууль төгссөн. 2016онд SBS-ын Running Man шоуны 297дах дугаарт зочноор орсон. Дэбютээсээ өмнө Monsta X-ын Rush дууны клипэнд тоглосон. 2016оны 2сарын 1нд Yoo Seung-woo-ын Whatever дууны MV-нд агент нэг Boyfriend-ын Jeongmin болон Monsta X-ын Kihyun нартай хамт тоглосон.
  • Cheng Xiao: B бүлгийн цустай, 167 см өндөр. Shenzhen-ы урлагийн сургууль, Xingchen бүжгийн академи; Сөүлийн урлагийн сургууль төгссөн. 2016онд KBS-ын Happy Together шоуны 457р анги дээр зочноор орсон.
  • Mei Qi: B бүлгийн цустай, 164 см өндөр.
  • Yeoreum: A бүлгийн цустай, 161 см өндөр.
  • Dayoung: A бүлгийн цустай, 161 см өндөр. Сөүлийн урлагийн сургууль төгссөн. 2016'онд KBS-ын Hello Counselor шоуны 269р дугаарт зочноор орсон. Хөгжмийн сонгон шалгаруулах K-Pop Star 1 телевизийн шоунд оролцож байсан.
  • Yeonjung: A цусны бүлэгтэй, 167 см өндөр, 52 кг жинтэй. Төрсөн нэг ахтай. I.O.I-ын гишүүн.

Албан ёсны сайтууд

[засварлах | кодоор засварлах]
  1. Seon, Mi-kyeong (2016-02-25). "우주소녀 "많은 일 겪으며 준비, 데뷔 상상도 못했다"". OSEN. Naver. Татаж авсан: 2016-07-12.
  2. "Cosmic Girls makes long-awaited debut". Yonhap News. 2016-02-25. Татаж авсан: 2016-07-12.
  3. Park, So-hyun (2016-05-30). "'엠카' 12인조 우주소녀 데뷔…스타쉽표 꽃밭 '발랄+엉뚱'". xsportsnews (Korean хэлээр). Татаж авсан: 2016-07-12.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  4. Kim, Yu-young (2016-07-11). "I.O.I's Yu Yun-jung to join Cosmic Girls". KPOP Herald. Татаж авсан: 2016-07-12.