Азийн хар баавгай
Азийн хар баавгай | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Ursus thibetanus (Ж. Кювьер, 1823) | ||||||||||||||||
Азийн хар баавгайн тархалт
| ||||||||||||||||
Ижил утгатай нэршил | ||||||||||||||||
|
Азийн хар баавгай (Ursus thibetanus буюу Selenarctos thibetanus) буюу Түвдийн хар баавгай, Хималайн хар баавгай, Сарны баавгай дунд зэргийн биетэй, хурц савартай, хар зүстэй, цээжиндээ өвөрмөц цагаан буюу цайвар шар өнгийн "V" хэлбэрийн тэмдэгтэй баавгайн зүйл. Америкийн хар баавгайтай ойрын төрөл бөгөөд энэ хоёрын өвөг нь Европоос гаралтай байсан гэж үздэг.[2]
Хэмжээ
[засварлах | кодоор засварлах]Азийн хар баавгай 130-190 см урт. Маахай нь 100-218 кг жинтэй, эвш нь 50-125 кг жинтэй.[3] Сүүл нь 4.4 инч урт.[4] Ойролцоогоор 25 жил насална.
Тархац
[засварлах | кодоор засварлах]Азийн хар баавгай Ази тивийн зүүнээс баруун хүртэл өргөн уудам нутагт тархсан. Зүүн Ази, Өмнөд Ази, үүний дотор Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Афганистан, Пакистан, Бангладеш, хойд Энэтхэг, Балба, Сикким (Энэтхэгийн муж улс), Бутан, Мьянмар, Вьетнам, Оросын өмнөд Сибирь, зүүн хойд Хятад, Тайвань, Японд уулархаг нутгийн ой модонд тархсан. Далайн түвшнээс дээш 4700 м өндөр газарт тархсаны зэрэгцээ нам дор газар ч тааралдана. Тархацын зарим хэсэгт Азийн хар баавгайн нутаг том, хүчирхэг хүрэн баавгайтай (Ursus arctos) давхацдаг. Гэхдээ жижиг хар баавгай өрсөлдөгчөөсөө давуу талтай. Тухайлбал авирах чадвар сайтай тул модны жимс, самрыг идэж чаддаг. Түүнчлэн Хятадын Волонгийн дархан цаазтай газарт Азийн хар баавгай аварга хулсны баавгайтай зэрэгцэн амьдардаг ба холын төрлийнхөө дуртай хоол болох хулсаар хааяа хооллодог. Азийн хар баавгайн Тайваньд байдаг дэд зүйлийг Формозын хар баавгай (U. thibetanus formosanus) гэдэг.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Garshelis, D.L. & Steinmetz, R. (2008). Ursus thibetanus. IUCN 2008. IUCN ховордсон зүйлүүдийн улаан ном. 27 January 2009-д авсан. Listed as Vulnerable (VU A1cd v2.3)
- ↑ Macdonald, David (1984). The Encyclopedia of Mammals: 1. p. 446. ISBN 0-04-500028-x.
{{cite book}}
: Check|isbn=
value: invalid character (help) - ↑ "Archive copy". Archived from the original on 2009-04-27. Татаж авсан: 2009-03-07.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ Brown, Gary (1996). Great Bear Almanac. p. 340. ISBN 1558214747.
Гадны холбоос
[засварлах | кодоор засварлах] Викизүйлд Ursus_thibetanus-тай холбоотой мэдээлэл байна. |