Герц (нэгж)
Харагдац
Нэгжийн систем | СИ-н уламжлагдсан нэгж |
Хэмжигдэхүүн | Давтамж |
Тэмдэглэгээ | Гц |
Нэрлэгдсэн | Генрих Рудольф Герц |
СИ-н үндсэн нэгжүүдээр | 1 Гц = 1 с-1 |
Герц нь Олон улсын нэгжийн систем дэх давтамжийн нэгж юм. Гц гэж тэмдэглэнэ. Энэхүү нэгж нь цахилгаан соронзон долгион байдгийг анхлан баталсан эрдэмтэн Генрих Рудольф Герцийн нэрээр нэрлэгдсэн юм.
Герц нь үелэн тохиолдож буй үзэгдлийн 1 секундэд тохиох давтамжийн тоогоор тодорхойлогддог. Өөрөөр хэлвэл х герцийн давтамжтай гэдэг нь тухайн үзэгдэл 1 секундэд х удаа давтагдаж байгаа гэсэн үг. Жишээ нь: 1 герцийн давтамжтай гэдэг нь 1 секундэд 1 удаа давтагдаж байгаа гэсэн үг юм.
Хэлбэлзэл, долгион дээр их хэрэглэгддэг.
Зэргүүд
[засварлах | кодоор засварлах]Хасах зэргүүд | Нэмэх зэргүүд | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Тоон утга | Тэмдэглэгээ | Нэр | Тоон утга | Тэмдэглэгээ | Нэр | |||
10−1 | дГц | децигерц | 101 | даГц | декагерц | |||
10−2 | сГц | сантигерц | 102 | гГц | гектогерц | |||
10−3 | мГц | миллигерц | 103 | кГц | килогерц | |||
10−6 | µГц | микрогерц | 106 | МГц | мегагерц | |||
10−9 | нГц | наногерц | 109 | ГГц | гигагерц | |||
10−12 | пГц | пикогерц | 1012 | ТГц | терагерц | |||
10−15 | фГц | фемтогерц | 1015 | ПГц | петагерц | |||
10−18 | аГц | аттогерц | 1018 | ЭГц | эксагерц | |||
10−21 | зГц | зептогерц | 1021 | ЗГц | зеттагерц | |||
10−24 | йГц | йоктогерц | 1024 | ЙГц | йоттагерц | |||
Түгээмэлүүдийг нь тодруулав. |