Киевийн Русь
Киевийн Русь | |
---|---|
c. 880–1240 | |
Нийслэл | Киев (882–1240) |
Нийтлэг хэл | |
Шашин |
|
Ард түмний нэршил | Русь |
Төр засаг | Хаант засаг |
Хунтайж | |
• c. 882–912 (анхны) | Мэргэн Олег |
Хууль тогтоох байгууллага | Вече |
Түүх | |
• Байгуулагдсан | c. 880 |
• Хазарын Ханлиг байлдан дагуулав | 965–969 |
• Христийн шашинг хүлээж авав | c. 988 |
1050-д он[2] | |
1237–1241 | |
1240 | |
Газар нутаг | |
1000[3] | 1330000 км2 |
Хүн ам | |
• 1000[3] | 5.4 сая |
Мөнгөний нэгж | Гривна |
Киевийн Русь (оросоор Киевская Русь, украинаар Київська Русь, беларусиар Кіеўская Русь, эртний Оросын вант улсууд) бол дорно Славян буюу эртний Орос аймгуудын нэгдлийн үр дүнд байгуулагдсан улс юм. Энэ улс нь холбооны улсын хэлбэрээр оршин тогтнож байсан бөгөөд Новгород, Владимир, Киев, Рязань, Галич-Волыний, Переяславль-Залеский гэх мэт хэд хэдэн вант улсуудаас бүрдэж байв. Эдгээр вант улсууд нь Киевийн Вант Улсад захирагддаг байжээ. Анх 862 онд Викинг Олег Новгородын вант улсыг байгуулж улмаар Смоленск, Киев зэрэг бусад эртний бүх Орос хот аймгуудыг нэгтгэж 882 онд Киевт төвлөсөн Киевийн Орос улсыг үүсгэжээ. Киевийн Орос улс нь МЭ 882 оноос XIII зууны дунд үе хүртэл оршин тогтносон бөгөөд 1237-1241 онуудад болсон Монголын эзэнт гүрний аян дайны үед эзлэгдэж мөхсөн юм.
Түүх[засварлах | кодоор засварлах]
Киевийн Орос буюу Киевийн Русь гэх нэрийг XIX зуунд Оросын түүхчид гаргаж ирж энэ үеийг тэмдэглэх болсон. 862 онд Оросын анхны төрт улс Русь Новгородод болон 882 онд Киевт байгуулагдсан гэдэг 20 жилийн ялгаатай хоёр хувилбар түүхчид дэвшүүлдэг.
1-р хувилбар оросын эртний эх сурвалж болох "Цаг тооны тууж" (орос. «Повести временных лет», сүмийн слав хэл. "Повѣсть врємѧнныхъ лѣтъ") -ийн дагуу (эх хувь нь олдоогүй бөгөөд сүүлд 14-р зуунд сэргээж бичсэн он дараалал нь зохиомол баримжаалсан тооцоон дээр тулгуурласан учраас огноо нь маргаантай юм) слав, фин-угор овгууд умард варягчууд хөөж өөрийн эрх мэдлээ 862 онд тогтоож улсаа байгуулсан гэж дурьдсан байдаг байна.
2-р хувилбар 882 онд Рюрикийн хамаатан Олег Ван (Зөнч Олег, 879-912 онд Новгородын, 882-912 онд Киевийн Ван) Новгородоос өмнө зүгт аян дайнд мордож, замдаа Смоленск, Любеч хотуудыг эзлэн, тэнд эрх мэдлээ тогтоосон байна. Дараа нь Олег Новгородын цэргүүд болон хөлсний Варяг цэргүүдийн хамт Днепр мөрнөөр усан завиар Киевт хүрч эзлэн авч, тэнд захирч байсан Аскольд, Дир нарыг хороож Киевийг улсынхаа нийслэл гэж зарлаад Орос улс байгуулагдсан гэж зарим эх сурвалжид тэмдэглэсэн байдаг.
Киевийн Оросын Вангууд[засварлах | кодоор засварлах]
- 882-912 онд Олег ван (Олег зөнч)
- 912-945 онд Игорь Рюрикович
- 945-960 онд Ольга (Игорийн эхнэр)
- 960-972 онд Святослав Игоревич
Святославын хүү Ярополк, Олег, Владимир нар эрх мэдлээ булаацалдсан.
Зүүн Славян, Норвеги, Финланд зэрэг ард түмнүүдийг хамарсан энэ мужийг Варангийн хунтайж Рюрикийн үүсгэн байгуулсан Рюрик гүрний захирч байжээ. Киевийн Оросыг өнөөгийн Беларусь, Орос, Украины ард түмэн өөрийн соёлын өв угсаа гэж үздэг бөгөөд Беларусь, Орос нэрээ эндээс авсан юм. XI зууны дунд үед Киевийн Орос нь хойд талаараа Цагаан тэнгисээс өмнөд зүгт Хар тэнгис хүртэл, баруун талаасаа Висла мөрний зүүн нутгаас Таманы хойг хүртэл Зүүн Славян муж, овог аймгуудыг нэгтгэн тэлсэн газар нутагтай байжээ.
Хүн ам, эдийн засаг[засварлах | кодоор засварлах]
Киевийн Оросын эдийн засгийн хөгжил нь хүн амын тоотой нягт уяалдаатай юм. Тухайн үеийн Киевийн хүн амыг эрдэмтдийн тооцоогоор 36,000-аас 50,000 (мөн үед Парис 50,000, Лондон хот 30,000 хүн амтай байсан) байсан гэж үздэг. Новгород 10,000-15,000 хүн амтай байсан бол Чернигов нь тухайн үеийн Киев, Новгород хоёроос том газар нутагтай байсан тул үүнээс ч олон хүн амтай байсан байх магадлалтай гэж үздэг. Харьцуулахад тухайн үед дэлхийн хамгийн том хотуудын нэг байсан Константинополь 1180 оны орчимд 400,000 орчим хүн амтай байсан юм. Зөвлөлтийн эрдэмтэн, эртний орос судлаач Михаил Тихомиров монголчуудын түрэмгийллийн өмнөхөн Киевийн Орост том жижиг 300 орчим хот сууринтай байсан гэж тооцоо гаргасан байдаг.
Оросын түүх |
---|
· Удирдагчид · Цол хэргэм
|
Түүх*Орос үндэстэн*Кирилл үсэг |
- ↑ CALIFORNIA SLAVIC STUDIES, VOLUME XVI : slavic culture in the middle ages. [S.l.]: UNIV OF CALIFORNIA PRESS. 2021. p. 141. ISBN 9780520309180.
- ↑ Bushkovitch 2011, p. 11.
- ↑ Б.Ц.Урланис. Рост населения в Европе (PDF) (in орос). p. 89. Archived (PDF) from the original on 23 September 2015. Retrieved 17 November 2016.