Халхын голын дайн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
б r2.7.3) (бот изменил: ro:Bătălia de la Khalkhin Gol на ro:Bătălia de la Halhin Gol
Мөр 169: Мөр 169:
[[no:Slaget om Khalkhin Gol]]
[[no:Slaget om Khalkhin Gol]]
[[pl:Bitwa nad Chałchin-Goł]]
[[pl:Bitwa nad Chałchin-Goł]]
[[ro:Bătălia de la Khalkhin Gol]]
[[ro:Bătălia de la Halhin Gol]]
[[ru:Бои на Халхин-Голе]]
[[ru:Бои на Халхин-Голе]]
[[sh:Bitke kod Halkin Gola]]
[[sh:Bitke kod Halkin Gola]]

22:36, 30 Арванхоёрдугаар сар 2012-ий байдлаарх засвар

Халхын голын байлдаан
Хамаарах дайн: ЗХУ-Японы хилийн дайнууд

Халх голын нэгэн тулалдааны үеэр устгагдсан Зөвлөлтийн BA-10M загварын хуягт машин
Огноо 1939 оны 5 сарын 11 - 9 сарын 16
Байрлал Монгол улс, Халхын гол
Үр дагавар ЗХУ, Монголын бүрэн ялалт
Газар нутгийн
өөрчлөлт
status quo ante bellum (хэвээрээ)
Байлдагч талууд
ЗХУ
БНМАУ
Японы эзэнт гүрэн
Манж-го
Удирдагчид
Георгий Жуков
Григорий Штерн
Хорлоогийн Чойбалсан
Комацүбара Мичитаро
Цэргийн хүч
57,000 цэрэг,

515 нисэх онгоц, 498 танк, 542 их буу,385 хуягт машин

38,000 (анх), 75,000 цэрэг(дахин нэмснээр),

700 нисэх онгоц, 181 танк, 500 их буу

Хохирол
Архивын судалгаагаар
7,974 амь үрэгдсэн,
15,251 шархадсан[1]
Японы засгийн газрын мэдэгдэл
8,440 амь үрэгдсэн,
8,766 шархадсан
ЗХУ-ын мэдэгдэл
60,000 үрэгдсэн ба шархадсан,
3,000 олзлогдсон[2]

Халхын голын байлдаан нь зарлагдаагүй ЗХУ-Япон хилийн дайн буюу Япон-Зөвлөлтийн дайны гол байлдаан байжээ. Энэ байлдаан Японд "ノモンハン事件" буюу Номонханы хэрэг явдал гэж нэрлэгдсэн. Номонхан гэж Монгол - Манж-гогийн хилийн орчимдох тосгон ажээ.

Шалтгаан, нөхцөл

Ямартай ч 1939-онд Халх голд болсон энэхүү байлдааны ажиллагааг дайн, байлдаан, тулалдаан байсан уу гэдэг дээр одоо болтол маргалдаж байна.[3][4]

Энэ нь 1927 оноос Токиогийн улс төр-бизнесийн , цэрэг-улс төрийн зүтгэлтэн нарын хувьд томоохон асуудал тулгарсанаар эхлэв.(Токиогийн бусдын газар нутагт тэр дундаа Манжуур, Хятад, Оросын Алс Дорнод, Сибирьт өнгөлзөх бодлогоо үүнээс аль эрт 1889 оноос хэрэгжүүлж эхэлсэн) 1918 оны Дэлхийн 1 дүгээр дайны үеэр аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, гадаад худалдааны өндөр өсөлт дагуулсан бол дайны дараахь Версалийн гэрээгээр шийдвэрлэгдсэн Ази дахь Германы колонийн эзэмшлийн асуудлаар болон Өрнөдийн түнш орнуудын байр суурь,түүний бодлогын үр нөлөө, 1929 оны /худалдааны болон 2,3 талт хэлэлцээрүүдийн заалтын улбаатай нэг талаар нөлөөлсөн/дэлхийн эдийн засаг санхүүгийн хямрал Японы эдийн засагт хүндээр тусч,1937 оноос өдүүлсэн Япон-Хятадын 2 дугаар дайн, Манжуурт цөмрөн орсон ажиллагаатай холбоотой Үндэстнүүдийн лигийн тавьсан удаа дараагийн хориг арга хэмжээнээс үүдэн гадаад ертөнц дэх байр суурийг нь үлэмж сулруулсан байна. Байгалийн баялаг, түүхий эдийн гадаад импортоос хэт хараат байдал нь ч үүнд нэрмээс болж байлаа.Энэ байдал нь бизнесийн хүрээнийхэнд том цохилт болсон тул цэргийнхнээ шахаж эхлэв. Ази, Номхон далайн бүс нутаг дахь Франц,АНУ, Их Британитай ашиг сонирхолын зөрчлийн улмаас дурамжхан байгуулсан /Үүнд АНУ, Англитай байгуулсан "Японы Тэнгисийн Цэргийн Флотын хөлөг онгоцнуудын зэвсэглэлд хязгаар тогтоосон холбогдох/ тэдний зүгээс тавьсан зарим заалт, Хятадын зүүн хэсгийн нутагт явуулсан байлдааны ажиллагаа нь амжилтгүй болсон нь Токиогийн Цэргийн дээд командлалын удирдлагуудад энэ байдал таалагдсангүй. Геополитикийн нөлөөний хүрээгээ тэлэх бодлогоо цэргийн хүчээр шийдэх замыг сонгож үүнийхээ дагуу "Аугаа Их Дорнод Азийн Хөгжил-Цэцэглэлтийн Төлөвлөгөө" гэгч улс төрийн үзэл, суртал нэвт шингэсэн төлөвлөгөө боловсрууллаа. Хэрэгжүүлэх Өмнөд ба Умард гэсэн үндсэн стратегийн 2 чиглэл байв.Өмнөд чиглэл бол Номхон далай, Австрали, Индонези, Бирма, Энэтхэгийн чиглэлээр цохилт өгч АНУ,Английн колонуудийг булаан авах бол Умардынхаар бол эх газраар Хятадыг буулган авах, Манжуур,Монголоор түшиц болгон ЗХУ-тай байлдаж Сибирь Алс дорнодийн чиглэлээр цохилт өгч Уралын нуруу хүртэл эзэмшлээ тогтооход оршиж байлаа.Энэ нь цэргийн эрхтэн нарын хувьд 2 хуваагдах шалтгаан болсон, зөвхөн аль нэгийг нь сонгох байсан гэж манай зарим улс төрчид, сэтгүүлчид ташаа ойлгодог.Дээд командлал нь бололцоо бүрдсэн тохиолдолд 2-ыг зэрэг хэрэгжүүлэх байсан нь мэдээж.Маргаан болсон нь зөвхөн аль чиглэлд эхний ээлжинд хэрэгжүүлэх вэ гэдэгт байсан ажээ. Учир нь хожим ЗХУ дэлхийн 2 дугаар дайнд татагдан орж Москва болон Ленинградын хамгаалалт,Сталинградын тулалдааныг үр дүнг хэрхэн эргэх вэ? гэдгийг харгалзан Квантуны армийн Жанжин Штаб 1941-1943 онуудад Манай Халх гол, ЗХУ-ын Алс дорнодийн Уссури,Амар мөрний сав газар дахин цэргийн хүч хуримтлуулж зөвхөн Токиогоос ирэх дээд командлалынхаа тушаалыг хүлээж байсан байна.(Үүнд Япон улсын өөрийн ба НКВД-ийн Алс Дорнодын Сөрөг Тагнуулын Архив,МУ-ын ТЕГ-ын Архивийн материал, хилийн чанадад тагнуулын үүрэг гүйцэтгэгч нарын мэдүүлэг зэрэг нь одоо нэгэнт ил болжээ.) Энэ ч утгаараа Халхын голын байлдаан.[5]

Зөвлөлт Холбоот Улсын хувьд Европ тивээсээ Нацист Герман, Кавказ, Хар тэнгист Турк, Иран,Сибирь-Алс Дорнодоос Японы гэх геополитикийн бүслэлтэнд ороод байлаа. Коминтерний болон Сталины болгоомжлол нь юуны түрүүнд ямар ч үнээр хамаагүй 2 фронтод зэрэг байлдах аюулаас зайлсхийх зорилгоор Монголыг бусдад алдахгүй байхыг чухалд авч үзсэн. Өвөр Байгалын сав, Сибирийн төмөр замыг алдвал Сибирь, Урал дахь Цэрэг-Стратегийн Аж үйлдвэрийн түшиц орон зай үгүй болно гэдгийг тооцож Ìîíãîëûí òàëààðõ ÇÑÁÍÕÓ-ûí áîäëîãî ãîë òºëºâ Êîìèíòåðíýýð äàìæèí èëýð÷ áàéëàà. Òóõàéëáàë Êîìèíòåðíèé äîðíî äàõèíû íàðèéí áè÷ãèéí äàðãà íàðûí 1929 îíû 1-ð ñàðûí 7-íû ºäðèéí çºâëºë㺺íèé èëòãýëä: “Ìîíãîëûí íóòàã äýâñãýð íü îëîí óëñûí òóñãàé à÷ õîëáîãäîëòîé þì. Òýðõ¿¿ íóòàã äýâñãýðèéí õýìæýý íü Àíãëè, Ãåðìàí, Ôðàíöûã íèéë¿¿ëñíýýñ èõ áºãººä õ¿í àì íü 800 ìÿíãàõàí þì. Ìîíãîë îðíûã èìïåðèàëèñòóóä, äýëõèéí õóâüñãàëûí äàéñíóóäûí íºëººíä îðóóëàõã¿éí òóëä òýðõ¿¿ íóòàã äýâñãýðò òîãòîîñîí íºëººãºº õàäãàëæ áàéõàä ìàíàé ãîë çîðèëò îðøèíî хэмээн үзсэн.[6]

Үйл явц

Япон улсын газар нутаг дайнд Хятад руу улам тэлсээр, Манж-Го ба Солонгосыг эзлэн авсны дараа шинэ зорилтоо ЗХУ-ын газар нутагт хандуулжээ.[7] ЗХУ-Японы анхны хилийн байлдаан 1938 онд Приморьед болсон Хасан нуурын тулалдаан байсан. Энэ байлдааны ажиллагааны өмнө болон дараа Манжийн хил дээр Япон ба ЗХУ-ын хооронд жижиг байлдаанууд үе үе гарч байжээ.Японы армийн түрэмгий ажиллагаа ЗХУ-ын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг зөрчлөө.[8] 1938 оны 8-р сарын 1-нд Сталин япончуудыг эзэлсэн нутгаас нь ховх цохин гаргахыг Алс дорнодын фронтын командлагч маршал Василий Блюхерт биечлэн тушаав. Байлдаан болох газар хоёр хоногийн дотор 15 мянган хүн, 1014 пулемет, 237 их буу, 285 танк бөөгнөрүүлж чаджээ. Буучийн 39-р корпусын бүрэлдүүнд 32 мянган хүн, 609 их буу, 345 танк байв. Газрын байлдааныг дэмжихээр 250 нисэх онгоц гаргажээ.Зөвлөлтийн цэргийн тийм их хүчтэй бүлэг төвлөрсөн тухай мэдээ авсан Японы засгийн газар ноцтой түгшив. Байлдааныг хоёр тал зогсоож, мөргөлдөөнийг даруй зохицуулах Токиогийн саналыг 8-р сарын 4-нд элчин сайд Сигэмицу Гадаад хэргийн ардын комиссар Литвиновт өгчээ.Гэсэн ч Токиогийнхон япон цэрэг хятадын Ухань хотыг эзэлбэл ЗХУ япон цэргийн ар талд цохилт өгөх эсэхийг том биш ажиллагаа явуулж туршихаар шийджээ. Жанжин штабын оперативын удирдламжийн санаанд «Байлдах, тэгэхдээ байлдааны ажиллагааны хэмжээг шаардлагын хэмжээнээс давуулахгүй байх. Нисэх хучин хэрэглэхгүй байх. Байлдааны ажиллагаа явуулахад Солонгосын армиас нэг дивиз гаргахаар» заажээ. Гэхдээ Токиогийнхон бэхлэлт яаралтай барьж байсан Заозерная болон Нэргүй өндөрлөгийг өөртөө үлдээн, ухрахыг зөвшөөрөв. Япончууд эзэлж авсан өндөрлөгтөө бэхжих амжихын тулд хэлэлцээ хийж эхлэхийг хичээж байсан нь тодорхой байв. Буучийн 39-р корпусын захирагч Штерн Москвагийн удирдамжийг биелүүлэн, 8-р сарын 6-нд ерөнхий давшилтад орж, хойноос нь болон өмнөөс нь нэгэн зэрэг цохиж, дайсны цэргийг Түмэн уул гол, Хасан нуурын хоорондох зурваст шахан устгахыг тушаажээ. Ширүүн байлдаан 8-р сарын 9 хүртэл үргэлжлэв. Дөрвөн өдрийн дотор японы цэргийг эзэлж байсан нутгаас нь ховх цохин гаргав. 8-р сарын 11-нд байлдаан зогсов. Тэр үед Японы эзэлсэн хилийн бүх өндөрлөгийг чөлөөлж, зөвлөлтийн цэрэг эзэлжээ. Приморьд явуулсан байлдаан зөвлөлтийн алс дорнодын цэргийн хувьд ноцтой сорилт болов. Хасан нуурын хавьд болсон тулалдаанд Улаан арми иргэний дайнаас хойш анхудаа хүчтэй том улсын жинхэнэ армитай тулалдсан юм. Энэ хэрэг явдал алагдсан, шархадсан цэргийн тоогоор орон нутгийн дайны байдалтай байв.[9]

1939 онд Япончууд Манжийн нутгийг эзлэж Манж-Го нэртэй улс байгуулсанаар Монгол улсын хил нийлэх болсон байна. Манж-Го, Монголын хоорондох хилийг Япончууд Буйр нуурт цутгах Халхын гол гэж үзэж байсан боловч монголчууд Халх голоос зүүн чигт 16 км-н цаана орших Номонхан тосгон хүртэл Монгол улсын нутаг гэж үзэж байсан юм.

Манж-Гогийн арми нь үндсэндээ 1939 онд Японы Квантуны Армийн командлагч генерал Комацүбара Мичитарод захирагдаж байжээ. Улаан армийн цэргүүд Сибирь-Манжуур ын хилийг хамгаалах үүрэгтэй Өвөр-Байгалын цэргийн тойргоос ирсэн 57-р тусгай корпусын харъяанд байв. Монголоос харьцангуй бага тооны цэрэг оролцжээ. БНМАУ-ын цэргийн тухайд нийт хилийн ба дотоодын цэргийг оруулаад 18 000 хүн бүхий бие бүрэлдэхүүнтэй, 10 хөнгөн танк, 30-40 их буу, 40 гаруй нисэх онгоц, 50-60 хуягт машинтай байв,

Байлдааны ажиллагаа эхэлсэн нь

Японы тал 1932 оноос эхлэн тагнуул туршуулын шинжтэй үйл ажиллагаа явуулж байснаа 1936 оноос Япон, Манжийн цэрэг Монголын хилийн Улаан бургас, Булан дэрс, Адаг дулаан,Бүрд овоо, Хайлааст манхан,Халхын сүм зэргийн чиглэлээр хил зөрчин өдөөн хатгаж байлаа. Иймд 1937 оны хавраас ЗХУ 1936 оны ЗХУ-БНМАУ-ын "Харилцан Туслалцах Хэлэлцээр"ийн дагуу цэргийн хүчээ Монголын хилээр оруулав.[10]

Монгол Улс, БНХАУ-ын нутаг дамжин урсдаг Халх голын орчимд 1939 оны 5 сараас 9 сар хүртэл Монгол, Японы хооронд цус урсгасан тулаан болсон юм. Японы түрэмгийлэгчид БНМАУ-ын нутаг дэвсгэр рүү халджээ. 1939 оны хавраас Япончууд БНМАУ-ын хил орчимд цэргийн хүч төвлөрүүлж, өдөөн хатгалагаа улам эрчимжүүлэх болжээ. 5 сарын 28-нд Японы 2,5 мянган цэрэг БНМАУ-ын хилийг зөрчсөн байна. 1936 онд БНМАУ, ЗХУ-ын хооронд байгуулсан харилцан туслах протоколоор хүлээсэн үүргийнхээ дагуу Зөвлөлтийн 57-р тусгай корпус, монголын зэвсэгт хүчинтэй хамтран 5 сарын 29 гэхэд Японы цэргүүдийг БНМАУ-ын нутгаас шахаж гаргажээ. 7 сарын 2-нд Японы тал 38 мянган цэргийн албан хаагч, 310 нэгж зэвсэг, 135 танк, 225 нисэх онгоц дайчлан дахин БНМАУ-руу халджээ. Баян-Цагааны орчимд Монгол Зөвлөлтийн цэргүүд хамтран Японы түрэмгийлэгчдийг бүслэн цохилт өгсөн байна. Гэвч 8 сарын эхээр Японы Квантуны арми шинэ давшилт хийжээ. 8 сарын эхээр генерал Огису Риплогийн удирдсан японы 6-р арми, мөн 7, 23-р явган цэргийн дивиз, 14-р бригад, манжуурын явган цэргийн бригад, 3 морьт цэргийн бригад хүчээ нэгтгэн БНМАУ-руу дайрчээ. Энэ удаа Японы цэргийн тоо 75 мянгад хүрсэн байна. харин 182 танк, 350 онгоц дайчилжээ. 8 сарын 17-нд Японы цэргүүд давшилт хийв. 3 өдрийн дараа Монгол Зөвлөлтийн цэргүүд японы цэргийн давшилтыг зогсоож чаджээ. Зөвлөлтийн цэргийн удирдлагууд Халх голд 82-р, 57-р буудлагийн дивиз, танкын 6-р хороо, агаарын десантын 212-р бригадыг нэмж авч ирсэн байна. Мөн байлдааны онгоцны тоог 515 болгожээ. Монголын тал маршал Хорлоогийн Чойбалсангийн удирдсан 4800 хүнтэй 3 морьт цэргийн дивизээр хүч нэмэгдүүлэв. Ингэснээр Монгол Зөвлөлтийн цэргийн тоо Японы түрэмгийлэгчдээс илүү гарсан байна. тухайлбал явган цэргийн тоогоор 1,5 дахин, танкны тоогоор 4 дахин, артиллерийн зэвсэгийн тоогоор 2 дахин, онгоцны тоогоор 1,6 дахин илүү болжээ. Халх голын байлдааны ажиллагааг ЗХУ-ын маршал Жуков удирджээ. 8 сарын 20-нд Монгол Зөвлөлтийн цэргүүд агаарын цохилт өгсөний дараа давшилт хийжээ. 8 сарын 23-нд Японы 6-р армийг бүсэлж, 8 сарын 28-нд дайсныг бут цохижээ. 8 сарын 31-нд БНМАУ-ын нутаг дэвсгэр Японы түрэмгийлэгчдээс бүрэн чөлөөлөгджээ. 9 сарын 4, 8-нд япончууд дахин БНМАУ-руу довтлох гэж оролдсон ч тухайн үедээ зохих няцаалт явсан байна. 9 сарын 2,4,14,15-нд Японы тал агараас довтлох гэж оролдсон ч Зөвлөлтийн цэргүүд ялалт байгуулжээ. Энэ үед Зөвлөлтийн И-16 загварын 5 онгоц дэлхийд анх удаа РС-82 маркийн реактивийн зэвсэг хэрэглэж Японы 13 онгоцыг сөнөөжээ. 9 сарын 15-нд Москва хотод Япон-ЗХУ-ын хооронд гэрээ байгуулж 9 сарын 16-ний өдрийн 14 цагаас дайны ажиллагаа зогсжээ. Японы тал халх голын тулаанд 61 мянган цэргээ алджээ. Тэдний 25 мянга нь тулааны үед үрэгдсэн юм. Харин Японы түүхчид Халх голын тулаанд 8000 цэргээ алдсан гэж үздэг. Харин зөвлөлтийн талаас 8 мянган цэрэг амь үрэгдэж, 16 мянган цэрэг шархаджээ. Зөвлөлтийн 207 онгоц тулааны үеэр сүйрчээ. 1939 оны Халх голын тулааны үеэр амь үрэгдсэн цэргийнхээ шарилыг эх орон руугаа авч явах зөвшөөрлийг Япон улс 2004 онд Монгол улсаас хүссэн байна.[11][12][13]

Цэрэг стратегийн ач холбогдол

1939 онд хаант засгийг халаад дөнгөж 18 жил шинэ тулгар хөгжиж буй Монгол улст энэ дайн нь үндэсний аюулгүй байдалд тулгарсан маш ноцтой аюул байлаа. Хэдийгээр дайны гол цэрэг стратегийн бодлого Зөвлөлт орос ба Япон улсуудын хооронд явагдсан ч төв азийн стратегийн гол байрлалтай Монгол улсын хувьд тусгаар тогтнолоо хамгаалах чухал шаардлага гарсан юм.Халхын голын дайныг Дэлхийн II дайн эхлэхэд шууд нөлөө үзүүлсэн, өөрөөр хэлбэл, байлдааны ажиллагаа Алс Дорнодын театраас Европын театр руу шилжихэд хүргэсэн гэж үзвэл дэлхийн түүхэнд, ялангуяа Дэлхийн II дайны явцад түүнээс ч дутуугүй нөлөөг мөн Халхын голын дайн үзүүлжээ гэж бид үзэж байна. Сүүлийн үед АНУ-ын судлаач Стюарт Голдман нарын эрдэмтэд нэгэн сонирхолтой санаа дэвшүүлэх болсон нь Халхын голын дайнд Японы хүлээсэн ялагдал, 1941 оны 12 дугаар сарын 7-нд Пёрл-Харбор дахь АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний бааз руу хийсэн довтолгоо хоёрын шууд холбоо хамаарлын асуудал юм. Тухайлбал, С.Голдман “... Япон 1941 оны сүүлчээр ЗХУ-ыг довтолсон бол Сталин Алс дорнод дахь армийн 18 дивиз, 1700 танк, 1500 нисэх онгоц бүхий нөөц хүчнийг Москвагийн төлөөх тулалдаанд татан оролцуулах боломжгүй байх байсан ... Хэрэг явдал ингэж эргэсэн бол Германы ялалт, магадгүй шийдвэрлэх ялалтаар ч төгсөх боломжтой байв. Тэр тохиолдолд дайны түүх, дэлхий дахины түүх ч мөн өөрөөр бичигдэх байв” (Goldman, 2009: 5) хэмээн дүгнэсэн нь Халхын голын дайнд байгуулсан Монгол-Зөвлөлтийн ялалтын түүхэн ач холбогдлыг бодитой үнэлсэн хэрэг болжээ.С.Голдманы дээрх санаа судалгааны эргэлтэд орохоос даруй 20 жилийн өмнө, Америкийн цэргийн түүхч Жон Кийган мөн төстэй санааг илэрхийлж, “... Японы хуурай замын хүчин ирээдүйн маршал Г.К.Жуковт бут цохиулсныхаа улмаас дахин сэргэлгүй, Оросуудтай тулалдах ямар ч боломжгүй юм гэсэн ганц дүгнэлт хийжээ. Энэ нь 1941 онд тэдэнд ашигтайгаар эргэсэн бол 1945 онд бүрмөсөн ялагдахад нь хүргэсэн байна. Харин Британи, Америкийн тэнгисийн цэргийн хүчин чадлыг япончууд Оросын армийнх шиг үнэлээгүйн улмаас Номхон далайн арлууд руу чиглэсэн тэнгисийн кампанит ажлаа эрчимжүүлэв” (Keegan, 1989: 243) хэмээн дүгнэсэн байдаг. Эдгээр болон үүнтэй төстэй бусад санааг системчлэн үзвээс, Халхын голын дайны ялалтын түүхэн ач холбогдол дараах байдлаар тодорч байна. Үүнд:

Нэгдүгээрт, Халхын голын дайн Зөвлөлтийн армийн болон командлагчдынх нь нэр хүндийг өсгөж өгснөөр тэнхлэгийн гишүүн орнуудын дунд нэгдмэл байдлыг нь алдагдуулж, Японы хуурай замын хүчнийг ЗХУ-ын эсрэг дайнд татагдан орохоос урьдчилан сэргийлж чадсан. Ингэснээр Эх орны дайны турш Зөвлөлтийн арми ганц фронт дээр тулалдах стратегийн харьцангуй таатай нөхцлийг бүрдүүлэв. Хоёрдугаарт, Японы Зэвсэгт хүчний дээд командлалын дунд хуурай замын цэргийнхний нэр хүндийг доройтуулж, Азийн эх газар, Сибирийг чиглэсэн кампанит ажлын төлөвлөгөөнөөс түдгэлзэн хойшлуулахад хүргэсэн ба улмаар тэнгисийн цэргийн хүчнийнхний байр суурийг бэхжүүлэв. Тэд улам бүр өсөн нэмэгдэж байсан стратегийн түүхий эдийн (нефть) хэрэгцээгээ хангахын тулд Номхон далайн арлууд дахь АНУ, Британийн хүчийг сулруулах зорилгод эргэлт буцалтгүй шилжиж, үүний шууд үр дагавар болох Пёрл-Харборын довтолгоонд хүргэжээ. Энэ цаг үеийг хүртэл АНУ-ын нийгэмд амь бөхтэй оршиж байсан, Конгрессын хоёр танхимд олонхийг бүрдүүлж байсан Бүгд найрамдахчуудын баримталж байсан “Европын хэрэгт үл оролцох” бодлогоосоо татгалзан холбоотны талд дайнд орохыг уриалж байсан Ерөнхийлөгч Ф.Рүзвельтийн бодлого дэмжлэг олоход хүргэв. Ингэснээр нутаг дэвсгэр, аж үйлдвэрийн бааз суурь нь дайны хөлд нэрвэгдээгүй хөгжингүй ганц орон болох АНУ дайнд татагдан орох нөхцлийг бүрдүүлж, эцэстээ Дэлхийн II дайн холбоотны ялалтаар дуусах урьдчилсан нөхцөл болжээ.

Халхын голын дайны Монголын болон дэлхий дахины түүхэнд гүйцэтгэсэн үүргийн талаар бид үндсэн гурван дүгнэлт, санал дэвшүүлж байна. Нэгдүгээрт, энэхүү үйл явдлыг бид Монгол Улсын хэмжээнд, өөрийн түүхийг үзэх үзлийн үүднээс “дайн” хэмээн томъёолох нь зүйтэй байна. Хоёрдугаарт, Халхын голын дайн нь Дэлхийн II дайнд оролцогч хоёр эвслийн голлох гишүүдийн хооронд дэгдсэн анхны мөргөлдөөн бөгөөд дайн Алс Дорнодын театраас Европын театр руу шилжих нөхцөл болсныхоо хувьд Дэлхийн II дайны эхлэл гэж үзэх нь зүйтэй байна. Гуравдугаарт, Монгол-Зөвлөлтийн ялалт нь Японы стратегийг өөрчилж, улмаар Зөвлөлтийн арми нэг фронт дээр байлдах боломжийг бүрдүүлсэн төдийгүй АНУ-ыг холбоотны талд татан оролцуулахад хүргэсэн ач холбогдлоороо дэлхийн дайн холбоотны ялалтаар дуусахад шууд ба дам байдлаар нөлөөлжээ.

Фашист Герман ЗХУ-д халдан довтолсон өдөр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, УБХ-ын Тэргүүлэгчид, МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчидийн хамтарсан хурал болж, 1936 оны Харилцан Туслалцах протоколоор өөртөө хүлээсэн үүргээ чин үнэнчээр биелүүлнэ гэдгээ Зөвлөлт Засгийн газар, ЗХУКН-д илэрхийлж,. 1941 оны 9-р сараас Улаан армид тусламж хуримтлуулах хөдөлгөөнийг зохион байгуулах, фронтод бэлэг хүргэх ажлыг удирдах бэлэглэлийн төв комиссыг байгуулав. Монголчууд ЗХУ-д мал мах, түүхий эд тогтмол нийлүүлж байсан бөгөөд 485 мянган морь худалдсанаас 32 мянган агт бэлэглэжээ. Хуримтлуулсан бэлгээ фронтод дөрвөн удаа хүргэж өгсөн нь мөнгөн дүнгээрээ 65 сая төгрөгт хүрчээ. (МАХН-ын түүхийн лекц, 1984: 27) Ийнхүү дайны жилүүдэд БНМАУ Зөвлөлтийн Сибирь, Дундад Ази, Алс Дорнодын нэгэн адил фронтын ар тал болж байсан төдийгүй “АНУ, Британийн зэрэгцээ Сталины бас нэг холбоотон” нь болж байв. Энэ нь ч холбоотон гүрнүүдийн зүй ёсны анхаарал, хараа сонирхолд өртөж, хожим 1945 оны Ялтын бага хурлаар тусгаар оршин ирсэн статус-квог хүлээн зөвшөөрүүлэхэд дэм болсон гэж үзэхэд хилсдэхгүй.


агаарын тулалдаан

Ki 27
И-16

Халхын голын дайнд тодорсон баатрууд

Морьт хорооны захирагч ахмад Дандар нь олон удаагийн тулалдааныг удирдаж цэргүүдээ баатарлагаар удирдаж гавьяа байгуулсан. Мөн Олзвой, Хаянхярваа, Нянтайсүрэн, Экей, Самдан болон олон эрэлхэг захирагч, цэргүүд баатарлаг гавьяа байгуулж, баатар болжээ.


Бактериологийн дайралт буюу Японы цэргийн гэмт хэрэг

Файл:Khalkhin Gol Soviet map of battle 1939.jpg
Soviet map of battle on Khalkhin Gol
Файл:Монголы на Халхин Голе, 1939.jpg
Монголчууд

Квантуны Армийн бүрэлдэхүүнд байсан 731-р анги бактериологийн зэвсэг үйлдвэрлэн туршиж байсан. Арван мянган оготоно дээр туршилт хийгээд зогссонгүй амьд хүн дээр туршилт хийж байлаа. Тэрхүү вирусыг хөгжүүлэх үүднээс эрүүл хүн дээр хийн, амь тасраагүй байхад нь задлан шинжилгээ хийдэг, олзлогдогсод болон эзлэгдсэн орны энгийн номхон оршин суугчдаар буудлагын бай болгох, цэргүүддээ охид бүсгүйчүүдийг нь хүчээр биеийг нь үнэлүүлэх, хөхүүл эхийн хөхийг огтлох, нялх нярай хүүхдүүдийг жадлан шорлож өлгөх,жирэмсэн эмэгтэйчүүдийн гэдсийг хүүлэн ургийг нь нохойд хаяж өгөх, гүүрний тулгуурыг амьд хүмүүсээр орлуулан гараар нь өргүүлэн дээгүүр хүнд ачааны автомашин, танкаар гарах гэрэг хүний ой тоонд багтамгүй, араатнаас дор авир гаргадаг байлаа. 731-р ангийн үүрэг нь тэргүүн шугамд байлдаж шархдагсдад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх үүргийг хүлээн армийн эрүүлийг хамгаалах байсан гэх боловч тэр үед дайн байлдаанд хэрэглэхийг хориглодог байсан бактериологийн зэвсэг хийж байсан, Халх голын дайны дараа ангийн дарга Ишии Широо нь "Алтан Шонхор одон" хэмээх том шагнал хүртсэн, өөрөө тэргүүн эгнээнд тулалдсан зэргээс нь харахад бактериологийн зэвсэг хэрэглэчихсэн гэж үзэх бүрэн үндэстэй. Бас монгол цэргүүдийн дунд өвчнөөр үхэх тохиолдол элбэг байсан.[14]

Дэлхийн хоёрдугаар дайн дуусч Японы эзэнт гүрэн бууж өгөхтэй хамт уг ангийн байрлаж байсан байрыг шатаан, ажилтан ажиллагсад 3000 гаруй хүнийг дуугүй болгосон байна. Энэхүү ангийн талаарх мэдээллийг дайны дараа АНУ эрчимтэйгээр эрэлхийлэх болсон бөгөөд тухайн үеийн шилдэг технилоги байсан нь гарцаагүй. Ямар нэг аргаар АНУ уг материалыг гартаа оруулан ДОХ-ын вирусыг хийхдээ хэрэглэсэн гэж үзэх хүмүүс ч бий. Японы тал бактерлогийн зэвсэг болох шавар бөмбөлөгтэй нисдэг шавьжийг онгоцноос олон тоогоор унагаж цусан суулга зэрэг аюултай тахал өвчнийг олноор тарааж байлаа.

АНУ-гаар ар талаа хийсэн гэж үзэгдэх уг ангийн үйлдсэн хэргийн талаар дайны шүүх дээр дурдагдсангүй. Цэргүүдээ 100% алдсан гэж зэмлэл ч хүртсэнгүй. Саявтар энэ хэргийг судалж байсан АНУ-ын баг "Харгислал үйлдэж байсан гэх үндэслэл алга" гэж мэдэгджээ. Япончуудын зарим нь "Манай улсын эрүүлийг хамгаалах салбар нь дэлхий дээр тэргүүлэх эгнээнд яваа нь тэдний гавьяа" гэж үздэг. Японы бактериологийн дайралтаар Монгол улсын нутагт хэд хэдэн төрлийн бактерийн бөмбөг хаясан бөгөөд үүнд тахал, булчин задрах тахал, өөр бусад төрлийн бактерийн зэвсэгийг хэрэглэжээ. Монгол улсын зүүн бүс нутагт өнөөг хүртэл идэвхтэй тахал ба булчин задрах тахлын өвчлөл гарч байгаа нь Японы дайны үлдээсэн хор нөлөө гэж үзэх үндэслэл байдаг.[баримт хэрэгтэй] Одоо vед Японд тэрхvv дайны тvvхийг бичихдээ хэт мєлийлгєж єєрсдийн vvсгэсэн дайны хариуцлагыг хvлээхгvй, эзэн хааны тєлєє vйлдсэн хэргийг гэмт хэрэг гэж vзэхгvй байгаа билээ.[15]

Мєн энд жишээ болгож vндсээр нь ялгаварлан гадуурхах бодлого байна. Япончуудын соёлд бусад vндэстэн, Азийн бусад арьстныг доогуур тавьдаг vзэл нэвт шингэсэн. Ямато арьстан буюу Япон үндэстэн нь хамгийн дээд хэмээн ухуулж байжээ.

Ямато гэдэг нь япон vндэстний анхны нэр. Энэхvv арьстан бол дэлхийн бусад арьстан ба соёлоос дээгvvр, бусдаас цэвэр гэж vздэг хэмээн Жонн Даудер бичжээ.Єнєє vед ч vндэстнээ цэвэр байлгахын тулд Вьетнамаас завиар цагаачлан очигсдыг Японд огт хvлээж авдаггvй.[16]

Германы нацист дайнаас бvvр ємнє нь Япончууд Хятадыг эзлэх нийтийн дайнд мордсон. Нанкинийг 1937 онд бємбєгдєж буудсаны дараа эзэн хааны арми хятадын эрэгтэй, эмэгтэйчvvдийг vй олноор нь цаазалж устгасан билээ.

Алагдсан хятадуудын тоог янз бvрээр хэлдэг боловч нийтдээ 200 мянган хvн алагдсан гэдэг. Энэ нь 8 жилийн дараа Японы Хирошима, Нагасаки хотуудад АНУ-ын хаясан атомын бємбєгт алагдсан хvний тоотой ойр очиж байгаа юм.

Хожим нь 1941-1942 онуудад Мао Цзе Дуны отрядууд байрласан мужуудад “коммунизмийг номхотгох “Гурван бvгд” буюу Бvгдийг ал, Бvгдийг шатаа, бvгдийг устга” гэсэн бодлогын дvнд нийт 19 сая хvн амиа алджээ.

Тэр дайнд оролцсон япон цэрэг Уно Шинторо “Япон дайн: Аман тvvх” гэсэн номонд єгсєн ярилцлагандаа “Би хувьдаа 40 хvний толгойг авсан. Єнєє vед хvн гайхаж магадгvй, гэвч хvний толгойг авахгvй 2 долоо хоног єнгєрєхєд л эвгvй оргиод байдаг байв. Булчин шєрмєсєє чангалмаар санагдаад болдоггvй.

Ингэмэгц би саравч руу очоод нэгийг нь суллан гаргаж ирээд голын захад аваачиж цавчдаг байлаа. Зарим vед алдаад мєр лvv нь цавччихдаг. Нэг удаа уушиг нь бємбєг мэт бvлт vсрэн гараад ирэхэд нь ой гутсан. Єнєєдєр би єєр болсон.

Эзэгнэгч Японы арми Малайз, Бирм, Индонез, Хятад, Энэтхэг зэрэг улс vндэстнийг боолчилсноор тэдний эв нэгдэл алга болсон. Эдгээр орны хэдэн зуун мянган хvн дайны хєлд vрэгдсэнээс гадна дор хаяад 100 мянган ази эмэгтэйчvvд /ихэнх нь Солонгос болох/ Япон цэргийн зугаа болж ашиглагджээ.[17]

Чойбалсан хот өртсөн нь

Чойбалсан хотыг бөмбөгдөж цөөн тооны барилга байшинг устгасан байсан ба одоо тухайн бөмбөгдсөн газарт нь дэлбэрч буй бөмбөгний хэлбэртэй хөшөө байдаг юм.Чойбалсан хотыг Монголын баатар хот гэж ярилцдаг. Учир нь энэ хот бөмбөгдөлтөд өртөсөн Монголын цорын ганц хот юм.

22-р хорооны хэрэг явдал

Дайны үр дагавар ба түүхийн төөрөгдөл

Монголын ард түмний хувьд энэ үед эх орон уруу нь халдан довтолсон эзэрхэг (империалист) түрэмгий үндэстнээс эх орноо хамгаалах дайн байсан. Манжууд бол манай улсад нэгдэн орсон Барга-Монголчуудын нутагладаг нутаг бол манай газар хэмээн үзэж байсан. Зарим судлаачдын үзэж байгаагаар ЗХУ аль 1905 оны Орос-Японы дайнд ялагдсан хонзонгоо авах боломж хайж байсан. Япончууд бол БНМАУ-ыг үл хайхран ЗХУ-ыг басамжлан хялбархан эзэнт гүрнээ гүрнээ тэлнэ хэмээн итгэж байсан. Манж улс газрын зурагнаас арчигдан, социализм бараг бүхлээрээ сүйрэн унан, ЗХУ задарснаас хойш далд нууцлагдмал байдалд байсан мэдээллүүд ганц нэгээрээ гарч ирсээр л байна.Хасан нуурт болсон хэрэг явдлын 70 жилийн ойг энэ өдрүүдэд ОХУ-д тэмдэглэсэн байдаг. 1938 оны зургаа-наймдугаар сард Хасан нуурт болсон хэрэг явдлын шалтгааныг 1946-1948 онд японы цэргийн гол гэмт хэрэгтнуудыг шүүсэн Токиогийн онц шүүхээр хэлэлцжээ. Тэр үед хэрэгтнуудийн өмгөөлөгчид Хасан нуурын хавьд болсон хэрэг явдлыг хилийн шугам тод биш байсан газарт болсон хилийн ялигүй будлиан болгон харуулах талаар багагүй чармайж, үүнийг ЗХУ-ын эсрэг турэмгийлэл гэж үзэж болохгүй гэж нотолж байв. Японы армийн ажиллагааг зөвтгөхийг өнөөдөр ч оролдсоор буй түүхч ургах нарны оронд цөөнгүй бий. 1936 оны 11-р сард Япон Улс Германи Улстай ЗХУ-ын эсрэг чиглэсэн «коминтерний эсрэг» гэрээ байгуулж, зөвлөлтийн хилийн дэргэд байрласан Японы Квантуны армийн хүчийг түргэн нэмэгдүүлэх болжээ. ЗХУ-тай «том дайнд» бэлтгэх зорилгоор төсвийн зардлаа эрс нэмэгдүүлэх шаардлагаа үндэстэй болгохын тулд хуурай замын хүчний командлал «зөвлөлтийн аюул нэмэгдэж буйгаар» халхавчлан суртал нэвтрүүлгийн кампани дэгдээв. Япон генералууд хоосон тоо дурдаж, Алс дорнодод улаан армийн цэргийн тоо нэмэгдсэн мэтээр ярьж, энэ нь Японы батлан хамгаалалтад хямрал учруулав гэж нотолж байлаа. Энэхүү зохиомол сэдвийг нотлохын тулд армийн командлал хилийн олон будлианыг зориуд өдөөжээ. Үл довтлолцох тухай гэрээ байгуулах тухай ЗХУ-ын саналыг Японы засгийн газар мугуйдлан няцааж, зөвлөлт-японы зэвсэгт мөргөлдөөний аюул улам бодитой болсон нөхцөлд Зөвлөлтийн удирдлага улсын зүүн нутагт батлан хамгаалах чадвараа бэхжүүлэх талаар санаа тавихад арга буюу хүрэв. Цэргийн тоо нэмэгдэж, Алс дорнодод танкийн болон нисэх онгоцны ангиуд бий болж, Номхон далайн флот хүчтэй болж, бэхлэлт барьж байв. Эдгээр арга хэмжээ хориглолтын шинжтэй байсан бөгөөд хил хамгаалахад шаардлагатай түвшингээс давсангүй. Зөвлөлтийн цэргийн бүлгийг хүчтэй болгосоны сацуу зөвлөлт-манжуурын хилийн урьд бэхлээгүй хэсгийг инженерийн хувьд тоноглож байв. Хилийн тийм хэсгийн нэг нь Хасан нуураас баруун тийш орших Заозерная болон Нэргүй өндөрлөг байв. «Текохо өндөрлөг дэх зөвлөлтийн цэрэг рүү довтолж, үүнд ЗХУ хэрхэн хандахыг тодруулах. Үүнийг ашиглан энэ нутагт зөвлөлүүдийн хүчийг тандах» санаа Японы жанжин штабт бий болжээ. Хасан нуурын хавьд гарсан хилийн будлианыг ашиглах талаар Японы командлалын сэдсэн санааг шинжлэхдээ тэр үед Хятадад болж байсан байлдааны байдлыг харгалзан үзэх хэрэгтэй. 1938 оны зун Японы хуурай замын бүх хүчний гуравны хоёр, чухамхуу 23 дивиз Хятадын фронтод байжээ. Манжуур болон Солонгост ЗХУ-ын эсрэг чиглэсэн 9 дивиз байв. Ийм нөхцөлд ЗХУ-тай дайтаж эхлэх нь зүрхэлсэн ажиллагаа байв. Токиогийн онц шүүхийн ялын тогтоолд заасан нь «Халдан довтолсон нь нэг бол энэ нутагт ЗХУ-ын хүчийг тандах, эсвэл Владивосток, Приморьт хүрэх замын дагуух стратегийн хувьд чухал нутгийг эзлэх зорилготой байв… Цэргийн ажиллагааг япончууд эхлүүлсэн гэж онц шүүх үзэж байна. .. Японы цэргийн ажиллагаа илэрхий түрэмгий шинжтэй гэж онц шүүх узэж байна». Энэ дүгнэлтийг «няцаах», токиогийн шүүх хурлыг «ялагчдын буруу шүүх» гэж нэрлэх гэсэн оролдлогыг дэлхийн хоёр дугаар дайны түүхийг хянаж үзэх, Японыг дэлхийн яргалал өдөөгчдийн нэг биш, харин том гүрнүүд, түүний дотор ЗХУ-ын бодлогын золиос болсон мэтээр харуулах талаар Японд дэгдсэн ажиллагааны хүрээнд явуулж байна. Гэвч орчин цагийн ихэнх япон хүн улсынхаа өнгөрсөн милитарист үеийг буруушааж, японы түрэмгийллийг зөвтгөсөн сурах бичгээр сургуулиудад хичээл заах, олон улсын шүүхийн шийдвэрээр цаазлагдсан японы цэргийн гэмт хэрэгтнүүдийн сүнсэд Ясукуни сүмд албан ёсоор шүтэхийг эсэргүүцэж байна. Тэднийг өс хонзон авах гэсэндээ биш, харин 70 жилийн өмнө Хасаны будлианд олон хүний амь үрсэн зэрэг тодорхой үйлдлийн төлөөнөө цаазаар авсан нь тодорхой билээ.Одоогийн түүх-улс төр, геополитик, цэрэг-стратегийн талаар мэдлэг дутуу бөгөөд өөрийн харъяалах нам эвслийн ашиг сонирхлын үүднээс учир үл мэдэх атлаа мэдэмхийрэх улс төрч, сэтгүүлч нарт хандаж өгүүлэхэд Японы эзэнт улс үнэхээр Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг нухчин дарж ард түмэнд нь гал усны гашуун зовлон, дарлал мөлжлөгийг авчрах байсан юм.Та нарын үзэж байгаачлан Токиод цэрэг улс төрийн умард,өмнөд гэсэн 2 бүлэглэл байсан нь үнэн. Хасан нуур, Халхын голын бүс нутагт ялагдал хүлээснээр Япон тэрхүү доор өгүүлэх төлөвлөгөөнөөс татгалзаагүй харин ч цаг үеийн нөхцөл байдалд нийцүүлэн түдгэлзсэн гэдгийг хатуу сануулъя. Оролцогч талууд болох Зөвлөлт Холбоот Улсын хувьд 2 фронтод нэгэн зэрэг байлдах явдлаас урьдчилан сэргийлэх түүний дотор байгалийн баялаг, ашигт малтмал, түүхий эдийн гол бааз Сибирь, Алс Дорнодыг Японы өнгөлзлөгөөс хамгаалах жийргэвч бий болгох, Япон өөрийн Европын холбоотон Нацист Герман, Фашист Италитай байгуулсан холбоотны хэлэлцээр, Ази тивийг бүхэлд булаан эзлэх цэрэг-стратеги геополитикийн дээрэнгүй, хомхой сувьдаг ашиг сонирхлын үүднээс явуулсан бодлого үйл ажиллагааны хэрэгжилт гэдэг нь тодорхой байна.[18][19][3][20][21][22][23]

Урлагийн бүтээлүүд

Эшлэл

  1. "Grif sekretnosti sniat': poteri Vooruzhennykh Sil SSSR v voynakh, boevykh deystviyakh i voennykh konfliktakh", pod oshchey redaktsiey G. F. Krivosheeva. (Moskva: Voennoe izd-vo, 1993, ISBN 5-203-01400-0). pp. 77-85.
  2. Glantz, David M., and Jonathan House. When Titans Clashed: How the Red Army Stopped Hitler. (Lawrence, Kansas: UP of Kansas, 1995. ISBN-0700608990 p. 14)
  3. 3.0 3.1 1939 год: Уроки истории. Часть 2. Глава 4. Сполохи войны на Дальнем Востоке. — АН СССР. Ин-т всеобщей истории; Отв. ред. О. А. Ржешевский. — М.: Мысль, 1990. — 508 с. — 50000 экз. — ISBN 5-244-00282-1
  4. 1939 год: Уроки истории. К истории заключения советско-германского договора о ненападении 23 августа 1939 г. (Документальный обзор). — АН СССР. Ин-т всеобщей истории; Отв. ред. О. А. Ржешевский. — М.: Мысль, 1990. — 508 с. — 50000 экз. — ISBN 5-244-00282-1
  5. Газета «К барьеру». Надо ли историкам знать географию? Советско-японские военные конфликты у озера Хасан и у реки Халхин-Гол (1938-1939 годы).
  6. Новиков М.В. Победа на Халхин-Голе. — М.: Политиздат, 1971. — 110 с.
  7. Новиков М. В. Победа на Халхин-Голе. М., Политиздат, 1971. стр.26
  8. Шишов Алексей Васильевич. "Россия и Япония. История военных конфликтов". Archived from the original on 2012-02-24. Retrieved 2010-02-15. {{cite web}}: Cite has empty unknown parameters: |description= and |datepublished= (help)
  9. Артем Кречетников (2009-08-20). "Би-Би-Си: «Халхин-Гол: первый блицкриг»". Archived from the original on 2012-02-24.
  10. Жуков Г К. Воспоминания и размышления. Глава седьмая. Необъявленная война на Халхин-Голе. В 2 т. — М.: Олма-Пресс, 2002.
  11. Мощанский И. Б. Информационная война. Органы спецпропаганды Красной армии. — М. : Вече, 2010.
  12. Шишов А. В. Россия и Япония. История военных конфликтов. — М.: Вече, 2001. (Военные тайны XX века) Глава третья. Год 1939-й. Халхин-Гол. Необъявленная война: «В результате неординарных боевых решений военачальника Г. К. Жукова японские войска у горы Баян-Цаган оказались наголову разгромленными и к утру 5 июля их сопротивление оказалось сломленным. На горных склонах погибло более 10 тысяч неприятельских солдат и офицеров.»
  13. Регионы Монголии. Восточный аймак. Халкин-Гол
  14. История Великой Отечественной войны Советского Союза 1941—1945 (в 6 тт.) т.1 / ред. П. Н. Поспелов. М., 1960.
  15. Федюнинский. И. И. На Востоке. М., Воениздат, 1985. стр.200
  16. Воротников М. Ф. Г. К. Жуков на Халхин-Голе. Омск: книжное издательство, 1989. стр.112
  17. Бородин Б. А. Помощь СССР китайскому народу в антияпонской войне 1937—1941. М., Мысль, 1965. стр.182
  18. Максим Рубченко Чудеса и аномалии великой войны // Эксперт ONLINE: Уже в марте Ватанабэ (который сам выбрал себе агентурный псевдоним Тотэкацу — «Боец») передал бесценную информацию: в Берлине немцы и японцы обсуждают возможность одновременного нападения на СССР летом 1941 года. Через несколько дней посол Японии в СССР Мацуока был приглашен на беседу к наркому иностранных дел Вячеславу Молотову. К удивлению японского дипломата, к этой беседе присоединился и начальник Генерального штаба Георгий Жуков, которого японцы хорошо знали по Халхин-Голу. Молотов и Жуков без обиняков обвинили Японию в тайном сговоре с Гитлером с целью агрессии против Советского Союза. Судя по всему, в ходе беседы у Мацуоки сложилось впечатление, что, во-первых, советская разведка посвящена во все секреты Гитлера, во-вторых, Красная армия готова принять превентивные меры, устроив японцам второй Халхин-Гол. Прямым результатом этого стало подписание 13 апреля 1941 года советско-японского Договора о ненападении — основного фактора, удержавшего Японию от вступления в войну.
  19. Тихвинский С. Л. Заключение советско-японского пакта о нейтралитете 1941 г. // Новая и новейшая история. 1990. № 1. С. 21–34.
  20. Можейко И. В. Западный ветер — ясная погода. Часть 1. Глава 2. Канун войны на Востоке. — М: ООО «Издательство ACT», 2001. — ISBN 5-17-005-862-4
  21. US Congress. Investigation of Concentracion of Economic Power. Hearings before the Temporary National Economic Committee. 76th Congress, 2nd Session, Pt.21. Washington, 1940, p.11241
  22. Наджафов Д. Г. Нейтралитет США. 1935—1941. М., «Наука», 1990. стр.157
  23. Можейко И. В. Западный ветер — ясная погода. Часть 1. Глава 1. Путь к войне. — М: ООО «Издательство ACT», 2001.

Гадаад холбоос