Jump to content

Цагаан уул цэцэг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Цагаан уул цэцэг

Биологийн ангилал
Аймаг: Ургамал
(зэрэглэлгүй) Хоёр навчит ургамал
(зэрэглэлгүй) Asterids
Баг: Багваахайн баг
Овог: Багваахайн овог
Бүл: Gnaphalieae
Төрөл: Leontopodium
Зүйл: L. alpinum
Латин нэр
Leontopodium alpinum
Cass., 1822

Цагаан уул цэцэг (Англи: Edelweiss), ( латин. Leontopodium alpinum), нь Asteraceae овгийн ургамал юм. Биологийн нэр Leontopodium нь грек хэлний leon (арслан) , podion (савар) гэсэн үгнээс гаралтай ажээ.

Үхэшгүй мөнхийн билэгдэл болсон Цагаан уул цэцэг нь дэлхийн хамгийн ховор цэцэгсийн нэг юм.

Навч, цэцэг нь цагаан үсэрхэг бүрхүүлтэй байна. 7-9 сард 5-6 жижиг шар толгойтой од хэлбэрийн дэлбээтэй цагаан цэцэг гардаг. Энэхүү ургамал нь 3-20 см өндөр ба голдуу хад чулуурхаг ууланд 2000-2900 м өндөрлөг газар ургах нь элбэг. Хоргүй ургамал бөгөөд ардын эмчилгээнд хэрэглэх нь бий.

Монгол, Сибирийн нутаг, Альпийн нуруунд ургадаг ба Монголд ургаж байгаа нь Сибирийн төрөл зүйлд хамаардаг байна.

Цагаан уул цэцгийг Монгол, Болгар, Хорват, Швейцар, Франц, Норвеги, Итали, Малайз, Индонез , Герман, Испани , Польш , Словак , Словени , Австри , Румын зэрэг олон оронд хуулиар хамгаалсан байдаг.

 Commons: Цагаан уул цэцэг – Викимедиа дуу дүрсний сан