Юта
Юта Муж Улс State of Utah | |||||||||||
| |||||||||||
Албан ёсны хэл | англи | ||||||||||
Нийслэл | Солт-Лэйк Сити | ||||||||||
Хамгийн том хот | Солт-Лэйк Сити | ||||||||||
Хамгийн том хотуудын бөөгнөрөл | Солт-Лэйк Ситийн метрополитан бүс | ||||||||||
Нутаг дэвсгэр | АНУ-д 13-д орно | ||||||||||
- Нийт | 219,887 км² | ||||||||||
- Өргөн | 435 км | ||||||||||
- Урт | 565 км | ||||||||||
- Усны эзлэх % | 3.25 | ||||||||||
- Өргөрөг | 37° N - 42° N | ||||||||||
- Уртраг | 109° 3′ W - 114° 3′ W | ||||||||||
Хүн ам | АНУ-д 34-д орно | ||||||||||
- Нийт | 2,784,572 (2009 оны тооцоо)[1] | ||||||||||
- Нягтшил | 10.50/км² АНУ-д 41-д орно | ||||||||||
- Дундаж орлого | $50,614 (11) | ||||||||||
Өндөр | |||||||||||
- Хамгийн өндөр цэг | Кингс оргил[2] 4,126 м | ||||||||||
- Дундаж | 1,860 м | ||||||||||
- Хамгийн нам цэг | Бивер Дам Ваш[3] 664 м | ||||||||||
АНУ-д нэгдсэн | 1896 оны 1 сарын 4 (45) | ||||||||||
Амбан захирагч | Гари Р. Херберт (БНН) | ||||||||||
Дэд захирагч | Грег Белл | ||||||||||
АНУ-ын сенатчид | Оррин Хатч (БНН) Роберт Фостер Беннетт (БНН) | ||||||||||
Конгрессын төлөөлөгчид | 2 БНН ба 1 АН (Жагсаалт) | ||||||||||
Цагийн бүс | Уулын: UTC-7/-6 | ||||||||||
Товчлолууд | US-UT | ||||||||||
Вэбсайт | www.utah.gov |
Юта (Англи: Utah) нь Америкийн Нэгдсэн Улсын баруун хэсэгт орших муж улс юм. АНУ-ын бүрэлдэхүүнд 1896 оны 1 сарын 4-нд нэгдэн орж, тус улсын 45 дахь муж улс болжээ. Ютагийн нийт 2,784,572 хүн амын 80% орчим нь Солт-Лэйк Сити орчмын Васач Фронтод төвлөрч оршин суудаг тул муж улсын нутгийн ихэнх хэсэгт нь хүн амьдардаггүй хэдий ч АНУ-даа 6-д орох том хүн амын төвлөрөл бий болжээ[4]. "Юта" хэмээх нэр нь Ют хэлээр "уулын хүмүүс" гэсэн утгатай, Ют овгийнхны нэрээс гаралтай[5]. Юта муж улс нь өмнө талаараа Аризона, зүүн талаараа Колорадо, зүүн хойд талаараа Вайоминг, хойд талаараа Айдахо, баруун талаараа Невада муж улстай хиллэнэ. Мөн Нью-Мексико муж улстай нэг цэгээр шүргэлцдэг.
Юта нь Нэгдсэн Улсын хамгийн их шүтлэгтэй мужуудын нэг билээ. Ютачуудын 41%-60% нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм (Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм буюу Мормоны сүм)-ийн гишүүн байдаг бөгөөд Ютагийн соёл, өдөр тутмын амьдралд ихээхэн нөлөө үзүүлдэг[6][7].
Тус муж нь тээвэр, мэдээллийн технологи, судалгаа, төрийн үйлчилгээ, уул уурхай, аялал жуулчлалын төв билээ. АНУ-ын Хүн Амын Тооллогын Товчооны дурьдсанаар Юта нь 2008 оны байдлаар АНУ-ын хамгийн хурдан өсч буй муж юм[8]. 2000 - 2005 онд Юта муж улсын Сент-Жорж хот нь хамгийн хурдан тэлж буй метрополитан бүс нутаг болно[9].
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Annual Estimates of the Resident Population for the United States, Regions, States, and Puerto Rico: April 1, 2000 to July 1, 2009". United States Census Bureau. Татаж авсан: 2010-07-08.
- ↑ "Elevations and Distances in the United States". U.S Geological Survey. 29 April 2005. Archived from the original on 2008-06-01. Татаж авсан: 2006-11-08.
- ↑ Arave, Lynn (2006-08-31). "Utah's basement—Beaver Dam Wash is state's lowest elevation". Deseret Morning News. Archived from the original on 2008-06-21. Татаж авсан: 2007-03-08.
- ↑ "Introduction". QGET Databook. Archived from the original on Арван нэгдүгээр сар 4, 2014. Татаж авсан: August 27, 2009.
{{cite web}}
: Check date values in:|archive-date=
(help) - ↑ Utah Quick Facts (Memento 22. Хоёрдугаар сар 2007 цахим архивт) at Utah.gov
- ↑ U.S. Religious Landscape Survey 2008, the Pew Forum on Religion & Public Life, pp 99–100. Retrieved 2008-07-02.
- ↑ Salt Lake City (2008-01-17). "LDS Church reports its membership records". Newsroom.lds.org. Татаж авсан: 2010-07-31.
- ↑ "Utah is Fastest-Growing State". U.S. Census Bureau. December 22, 2008. Татаж авсан: April 29, 2009.
- ↑ "Appendix E. – Ranking Tables" (PDF). State and Metropolitan Area Data Book: 2006. U.S. Census Bureau. December 22, 2008. Татаж авсан: April 29, 2009.