Азийн өвлийн наадам

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Азийн өвлийн наадам (англ. Asian Winter Games) нь Азийн Олимпийн Зөвлөлийн гишүүн орнуудын дунд дөрвөн жил тутамд зохиогддог спортын цогц арга хэмжээ юм. Анх 1982 онд Японы Олимпийн Хороо Азийн наадмын өвлийн спортын хувилбарыг зохион байгуулахаар санаачилж, анхны наадмыг 1972 оны өвлийн олимпийг зохион байгуулж байсан туршлагатай Саппоро хотдоо 1986 онд зохион байгуулж байсан түүхтэй.

Анхны наадамд Азийн Олимпийн Зөвлөлийн гишүүн долоохон орон оролцож байсан бол Астана, Алматы хотуудад зохиогдсон 2011 оны наадамд АОЗ-ийн 45 гишүүн орноос 26 нь оролцож, оролцогч орнуудын тоо өссөөр байна.

Агуулга

Товчоон [засварлах]

Он Наадам Зохион байгуулагч хот Тэргүүн байр Дэд байр Гутгаар байр
1986
1-р
Япон Саппоро Flag of Japan.svg Япон Flag of the People's Republic of China.svg Хятад Flag of South Korea.svg Өмнөд Солонгос
1990
2-р
Япон Саппоро Flag of Japan.svg Япон Flag of the People's Republic of China.svg Хятад Flag of South Korea.svg Өмнөд Солонгос
1996
3-р
Бүгд Найрамдах Хятад Ард Улс Харбин Flag of the People's Republic of China.svg Хятад Flag of Kazakhstan.svg Казахстан Flag of Japan.svg Япон
1999
4-р
Өмнөд Солонгос Канвон Flag of the People's Republic of China.svg Хятад Flag of South Korea.svg Өмнөд Солонгос Flag of Kazakhstan.svg Казахстан
2003
5-р
Япон Аомори Flag of Japan.svg Япон Flag of South Korea.svg Өмнөд Солонгос Flag of the People's Republic of China.svg Хятад
2007
6-р
Бүгд Найрамдах Хятад Ард Улс Чанчунь Flag of the People's Republic of China.svg Хятад Flag of Japan.svg Япон Flag of South Korea.svg Өмнөд Солонгос
2011
7-р
Казахстан АстанаАлматы Flag of Kazakhstan.svg Казахстан Flag of Japan.svg Япон Flag of South Korea.svg Өмнөд Солонгос
2017
8-р
Япон СаппороОбихиро[1]
2021
9-р

Медалийн хүснэгт [засварлах]

Байр Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1 Flag of Japan.svg Япон 111 123 89 323
2 Flag of the People's Republic of China.svg Хятад 82 71 96 249
3 Flag of Kazakhstan.svg Казахстан 69 51 44 164
4 Flag of South Korea.svg Өмнөд Солонгос 58 65 76 199
5 Flag of North Korea.svg Хойд Солонгос 1 4 11 16
6 Flag of Uzbekistan.svg Узбекистан 1 2 4 7
7 Flag of Lebanon.svg Ливан 1 1 0 2
8 Flag of Mongolia.svg Монгол 0 1 6 7
9 Flag of Iran.svg Иран 0 1 2 3
10 Flag of Kyrgyzstan.svg Кыргызстан 0 0 1 1
Нийт 323 319 329 971

Эшлэл [засварлах]

  1. Northern Japan cities to co-host 2017 Asian Winter Games. Kyodo News English. 2011 оны 1 сарын 31-д хандсан.

Гадны холбоосууд [засварлах]

Азийн наадам
Азийн зуны наадам

Шинэ Дели 1951 | Манила 1954 | Токио 1958 | Жакарта 1962 | Бангкок 1966 | Бангкок 1970 | Техеран 1974 | Бангкок 1978 | Шинэ Дели 1982 | Сөүл 1986 | Бээжин 1990 | Хирошима 1994 | Бангкок 1998 | Бүсан 2002 | Доха 2006 | Гуанжоу 2010 | Инчон 2014 | 2019

Азийн өвлийн наадам

Саппоро 1986 | Саппоро 1990 | Харбин 1996 | Канвон 1999 | Аомори 2003 | Чанчунь 2007 | Астана - Алматы 2011| Саппоро - Обихиро 2017

Азийн танхимын спортын наадам

Бангкок 2005 | Макао 2007 | Ханой 2009 | Доха 2011 (цуцлагдсан)

Бүс нутгийн наадам

Баруун Азийн наадам | Зүүн Азийн наадам | Зүүн Өмнөд Азийн наадам | Өмнөд Азийн наадам | Төв Азийн наадам