Азийн Олимпийн Зөвлөл
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Азийн Олимпийн Зөвлөл (англ. Olympic Council of Asia, OCA) нь Азийн улсуудын үндэсний олимпийн хороодыг нэгтгэсэн байгууллага бөгөөд өдгөө 45 гишүүн Үндэсний Олимпийн Хороотой. Ерөнхийлөгч нь Шейх Фахад Ал-Сабах. Төв нь Кувейт хотод байрлана.
Агуулга |
[засварлах] Гишүүн улсууд
Дараах хүснэгтэд Азийн Олимпийн Зөвлөлийн гишүүн орнуудыг ҮОХ нь байгуулагдсан, Олон Улсын Олимпийн Хороогоор хүлээн зөвшөөрөгдсөн онтой нь хамт оруулав. Макаогийн ҮОХ нь ОУОХ-гоор хүлээн зөвшөөрөгдөөгүй тул Олимпийн наадамд оролцдоггүй ч АОЗ-ийн зохион байгуулдаг арга хэмжээнүүдэд оролцох эрхтэй байдаг.
| Улс | Код | Үндэсний Олимпийн Хороо | Байгуулагдсан | Эшлэл |
|---|---|---|---|---|
| AFG | Афганистаны Үндэсний Олимпийн Хороо | 1935/1936 | [1] | |
| UAE | Арабын Нэгдсэн Эмирт Улсын Үндэсний Олимпийн Хороо | 1979/1980 | [2] | |
| BRN | Бахрейны Олимпийн Хороо | 1978/1979 | [3] | |
| BAN | Бангладешийн Олимпийн Хороо | 1979/1980 | [4] | |
| BRU | Бруней Даруссаламын Үндэсний Олимпийн Зөвлөл | 1984 | [5] | |
| BHU | Бутаны Олимпийн Хороо | 1983 | [6] | |
| VIE | Вьетнамын Олимпийн Хороо | 1976/1979 | [7] | |
| TLS | Зүүн Тиморын Үндэсний Олимпийн Хороо | 2003 | [8] | |
| INA | Индонезын Үндэсний Спортын Хороо | 1946/1952 | [9] | |
| IRQ | Иракийн Үндэсний Олимпийн Хороо | 1948 | [10] | |
| IRI | Ираны Үндэсний Олимпийн Хороо | 1947 | [11] | |
| YEM | Йемений Олимпийн Хороо | 1971/1981 | [12] | |
| JOR | Йорданы Олимпийн Хороо | 1957/1963 | [13] | |
| KAZ | Бүгд Найрамдах Казакстан Улсын Үндэсний Олимпийн Хороо | 1990/1993 | [14] | |
| CAM | Камбожийн Үндэсний Олимпийн Хороо | 1983/1994 | [15] | |
| QAT | Катарын Олимпийн Хороо | 1979/1980 | [16] | |
| KUW | Кувейтын Олимпийн Хороо | 1957/1966 | [17] | |
| KGZ | Бүгд Найрамдах Кыргызстан Улсын Үндэсний Олимпийн Хороо | 1991/1993 | [18] | |
| LAO | Лаосын Үндэсний Олимпийн Хороо | 1975/1979 | [19] | |
| LIB | Ливаны Олимпийн Хороо | 1947/1948 | [20] | |
| MAC | Макаогийн Олимпийн Хороо | 1987/— | [21] | |
| MAS | Малайзын Олимпийн Зөвлөл | 1953/1954 | [22] | |
| MDV | Мальдивын Олимпийн Хороо | 1985 | [23] | |
| MGL | Монголын Үндэсний Олимпийн Хороо | 1956/1962 | [24] | |
| MYA | Мьянмарын Олимпийн Хороо | 1947 | [25] | |
| NEP | Непалын Олимпийн Хороо | 1962/1963 | [26] | |
| OMA | Оманы Олимпийн Хороо | 1982 | [27] | |
| PAK | Пакистаны Олимпийн Холбоо | 1948 | [28] | |
| PLE | Палестины Олимпийн Хороо | 1995 | [29] | |
| KSA | Саудын Арабын Олимпийн Хороо | 1964/1965 | [30] | |
| SIN | Сингапурын Үндэсний Олимпийн Зөвлөл | 1947/1948 | [31] | |
| SYR | Сирийн Олимпийн Хороо | 1948 | [32] | |
| KOR | Солонгосын Олимпийн Хороо | 1946/1947 | [33] | |
| PRK | Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Үндэсний Олимпийн Хороо | 1953/1957 | [34] | |
| TJK | Бүгд Найрамдах Тажикистан Улсын Үндэсний Олимпийн Хороо | 1992/1993 | [35] | |
| THA | Тайландын Үндэсний Олимпийн Хороо | 1948/1950 | [36] | |
| TKM | Туркменистаны Үндэсний Олимпийн Хороо | 1990/1993 | [37] | |
| UZB | Бүгд Найрамдах Узбекистан Улсын Үндэсний Олимпийн Хороо | 1992/1993 | [38] | |
| PHI | Филиппиний Олимпийн Хороо | 1911/1929 | [39] | |
| HKG | Хонконг, Хятадын Спортын Холбоо, Олимпийн Хороо | 1950/1951 | [40] | |
| CHN | Хятадын Олимпийн Хороо | 1910/1979 | [41] | |
| TPE | Хятадын Тайваний Олимпийн Хороо | 1960 | [42] | |
| SRI | Шри Ланкын Үндэсний Олимпийн Хороо | 1937 | [43] | |
| IND | Энэтхэгийн Олимпийн Холбоо | 1927 | [44] | |
| JPN | Японы Олимпийн Хороо | 1911/1912 | [45] |
[засварлах] Хуучин гишүүд
| Улс | Код | Үндэсний Олимпийн Хороо | Байгуулагдсан | Эшлэл |
|---|---|---|---|---|
| ISR | Израйлийн Олимпийн Хороо | 1933/1952 | [46] |
Израйль нь АОЗ 1981 онд шинэчлэн зохион байгуулагдахад гишүүнээр элсэлгүй үлдсэн бөгөөд одоо Европын Олимпийн Хорооны гишүүн.
[засварлах] Зохион байгуулдаг наадмууд
- Азийн наадам
- Азийн танхимын спортын наадам
- Азийн өвлийн наадам
- Азийн элсний спортын наадам
- Азийн залуучуудын наадам