Jump to content

Аригиба хаан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Асучибу-с чиглүүлэгдэв)
Аригиба хаан
ᠷᠠᠵᠠᠪᠠᠭ ᠬᠠᠭᠠᠨ
Юанийн Тяньшүнь хаан
元天順帝
Монголын эзэнт гүрний 11-р хаан
(эзэнт гүрний хуваагдлаас үүдэн нэрлэсэн)
Хятадын эзэн хаан
(7 дахь Юань улсын эзэн хаан)
Аригиба хааны 14-р зууны хөрөг зураг
Юань улсын эзэн хаан
Хаанчлал1328 оны 10 сар – 1328 оны 11 сарын 14
Титэм зүүх ёслол1328 оны 10 сар
ӨмнөхЕсөнтөмөр хаан
ЗалгамжлагчТугтөмөр хаан
ТөрсөнТайншун
1320
Өнгөрсөн14 11 сарын 1328(1328-11-14) (7–8 насалсан)
Нэр
Монгол: ᠷᠠᠵᠠᠪᠠᠭ
Хятад: 阿剌(里)吉八
Аригиба
Эрин үеийн огноо
Тяньшүнь (天順) 1328
Нас барсны дараах нэр
Байхгүй
Сүмийн нэр
Байхгүй
Гэр бүлБоржигин
ДинастиЮань
ЭцэгЕсөнтөмөр
ЭхБабухан

Аригиба (Рагибаха[1]/Ражабаг[2][3], 1320–1328) — Юань улсын долоодугаар хаан байв. 1328 онд нэг сарын турш хаан суусан.

Аригиба (самгарди хэлээр: राज पिक, тө. ར་ཁྱི་ཕག, ra khyi phag) 1320 оны цагаан бичин жил хожмын Есөнтөмөр хааны Бабухан хатнаас мэндэлсэн. Гамалагийн ач, Чингимийн гуч хүү юм. 1324 онд эцэг нь хаан болоход хунтайж хэмээн нэр заагдсан.

1328 оны 8 сарын 15-нд Есөнтөмөр хаан Шандуд нас нөхцсөн тул 10-р сард Бабухан их хатан, Төвлөн засах яамны баруун этгээдийн чинсан Далааш, Ляо ван Тогтох, Лян ван Ванчин нар Аригиба ханхүүг хаан өргөмжилжээ.

Үйл таслах яамны хэрэг мэдэгч Яньтөмөр, Раднаашир ван зэрэг жанжид балчир хааныг түлхэх унагаахаар хуйвалдан Дайду дахь хааны ордныг бүсэлж 10 сарын 16-нд Хүлэг хааны хөвүүн Тугтөмөрийг залж хаан өргөмжлөснөөр нэг доор хоёр хаантай болов.

Шанду Дайду хоёр нийслэлээрээ хуваагдан дайтав. Аригибаийн шадар Ванчин ван Цавчаал боомтыг эзлэхэд Яньтөмөр цэрэглэн Ванчины цэргийг бут ниргэсэн ба Далааш түшмэл Артөмөр, Худтөмөр нарыг илгээвэл мөн Яньтөмөрийн цэрэгт дийлджээ. Аригиба хааны мэдлийн Ляодун хойгийн хэдэн түмэн цэрэг Дайду руу дөтлөхөд Төвтөмөр хаан Тодтөмөрийг илгээж Жижоуд тулгаран байлдаж хоёр талаас маш олноор үхэж, Ляодуны цэрэг Дайдугийн таван хаалгыг бүслэн очсон ч өмнөдөөс цэрэг татан хамгаалав. Ашидхэв хааны Артөмөр, Түмэндарь жанжид Төвтөмөр хааны цэрэгт ялагдав.

11-р сард Ерүтөмөр, Бухтөмөр нар Шандуг бүсэлж мухардуулснаар Аригиба хаан, Далааш ноён нар хас эрдэнийн тамгыг өргөн барьж бууж өгчээ. Аригиба хаан болон Бабухан хатан, Далааш нар баривчлагдан Дайду хот руу аваачин Тугтөмөр хаанд сөгдүүлсэн ба Аригиба хаан, Бабухан нарыг алс газар цөлж, Далааш, Балшир, Мамууш, Ляо ван Тогтохын хүү Бат нарыг цаазлан хороожээ.[4]

Сурвалж, тайлбар

[засварлах | кодоор засварлах]
  1. Саган сэцэн: “Эрдэнийн товч” гэжээ.
  2. Гүүш Лувсанданзан. Алтан товч. х. Арван гуравдугаар хуудас. Мөн тэр жилд Ражабаг хаан дөчин хоног суугаад халив.
  3. Хааны нэрийг хэд хэдэн янзаар бичиж байна. Ч.Содбилэг 2010 онд хэлэхдээ: «Зураач Т.Мандир Ашидхэв гэсэн. Монгол сурвалж бичгүүдэд Рачибаг, Рагибаха гэж бичсэн байдаг. Юань улсын сударт бичсэн (хятад галиг) асужиба (Ашидхив)-г үндэслэн Асучибу буюу Аличиба (阿里吉八) гэж бичвэл зохино» гэжээ. «Ашидхив» гэдэг нэр үсгийн алдаанаас үүдэлтэй.
  4. Ч.Содбилэг. Монголын Их Юань улсын түүх. Улаанбаатар. 2010 он. 194-р тал
Өмнөх
Есөнтөмөр хаан
Их Юань Улсын Их Хаан
1328-1328
Дараах
Тугтөмөр хаан