Батсүхийн Нармандах
Батсүхийн Нармандах (1964 онд Улаанбаатар хотод төрсөн) - Монгол Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, дуучин. Монгол Улсын Гавьяат жүжигчин.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Б.Нармандах нь 1964 оны 2 дугаар сарын 2-нд жүжигчин Гонгорын Батсүхийн ууган охин болж мэндэлжээ. Түүний эцэг Монголын ард түмний сэтгэлд “Морьтой ч болоосой” киноны Гончигийн дүрээр мөнхөрсөн Монгол Улсын гавьяат жүжигчин, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат Г.Батсүх юм. Эх нь Архангай аймгийн Хангай суманд төрсөн Ц.Намжин гэдэг хүн байж.
Улсын филармонид ажиллаж байхдаа буюу 1985 оны 5 дугаар сард охиноо төрүүлжээ. Жаамаа буюу Лоолийн Жамсранжав 1990 оны 6 дугаар сарын 22-нд чемодантай хувцсаа аваад Б.Нармандахын аав гавьяат жүжигчин Г.Батсүхийнд иржээ.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]Тэр IX ангидаа улс төрийн “Үүрийн туяа” хамтлагт дуучнаар орж уралдаан тэмцээнд оролцож тэргүүн байр эзлэх болжээ. Харин УБДС-д сурч байхдаа хөгжмийн зохиолч Алтанхуягийн байгуулсан “Хувьсгалын уриа” гээд хамтлагт дуулдаг байсан.
- 1979 онд нийслэлийн 24-р дунд сургууль төгссөн.
- 1984 онд УБДС-ийн Кино-драмын ангийг жүжигчний мэргэжлээр төгссөн.
- 2019 онд СУИС-д Н.Ганхуягийн удирдлагад Магистр хамгаалсан.
Ажилласан байдал
[засварлах | кодоор засварлах]Армийн театр, МҮЭХ-ны театр зэрэгт ажиллаж байсан.
- 1979-1980 онд Хүүхдийн театрт дагалдан жүжигчин болж ажлын гараагаа эхлүүлсэн.
- 1987-1992 онд Армийн театрыг МУГЖ Тунгалаг, Л.Чаминчулуун, Г.Равдан, Жагдаг болон "Гарын таван хуруу" киноны Я.Оюунцэцэг нартай хамтарч санаачилж эхлүүлэн ажиллажээ.
- 1992 оноос одоог хүртэл Улсын драмын эрдмийн театрын жүжигчнээр ажилласан.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Б.Нармандах нь жүжгийн дүрүүд болон дууны уран бүтээл олон арвыг бүтээсэн юм.
Жүжгийн уран бүтээлд
[засварлах | кодоор засварлах]- 2007 онд “Мануухай” жүжгийн Сонгуулийн хорооны ажилтан
- 2008 онд “Лусын дагина” жүжгийн Хатан
- 2008 онд “Эдип” жүжгийн Шивэгчин
- 2009 онд “Парисын дарь эхийн сүм” жүжгийн Гудул
- 2009 онд “Шар тэнгисийн тарчлаан” жүжгийн Бурмаа
- 2010 онд “Диваажингийн хаалга” жүжгийн Эмэгтэй
- 2011 онд “Оролмаа эх” жүжгийн Должин
- 2013 онд “Гамлет” жүжгийн Олны хэсэгт
- 2013 онд “Кихот ноён” жүжгийн Альдонса Лоренц
- 2014 онд “Буруугүй буруутан” жүжигт
- 2015 онд “Ромео, Жульетта” жүжгийн Хатагтай Монтекки
- 2019 онд “Надтай үлдээч” жүжгийн Жаргалмаа
- 2020 онд “Анна Каренина” жүжгийн Театрын хатагтайн
дүрийг тус тус бүтээсэн юм.
Дууны уран бүтээлд
[засварлах | кодоор засварлах]- Хүүхдийн театрын “Хайрыг хайрла”,
- Драмын театрын “Унаган хайр”,
- “Гал хам” кино
- “Яаралтай цахилгаан” жүжиг,
- “Загийн алим” киноны дуу
- "Амьдралын анхны хонх",
- "Эцсийн тушаал" кино жүжиг
...зэрэг кино жүжгийн дуугаар монголчууд сайн мэддэг.
Гавьяа шагнал
[засварлах | кодоор засварлах]- 2021 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Б.Нармандах - Унаган хайр
- Б.Нармандах - Амьдралын анхны хонх
- Б.Нармандах - Эцсийн тушаал
- Б.Нармандах - Хайрыг хайрла
- Б.Нармандах - Нулимсанд ургасан хайр
- Анна Каренина шиг амьдарсан “Унаган хайр”-ын Б.Нармандах
- ЖҮЖИГЧИН Б.НАРМАНДАХ МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛООР ШАГНУУЛЛАА
- Б.Нармандах: Би тэтгэвэртээ гарсан ч жүжигчин мэргэжил маань цэл залуугаараа байна
- Б.Нармандах: Хүн хөгширсөн ч унаган хайраа хэзээ ч мартдаггүй