Гот

Ногооноор Готуудын уугуул нутаг болох Гётланд, ягаанаар Готланд арал, улаанаар I зууны орчимд Готуудын суурьшсан нутаг болох Виелбарк соёлын бүс, улбар шараар V -VI зууны орчимд Готуудын суурьшсан нутаг болох Черняковын соёлын бүс, хөх ягаанаар Ромын эзэнт улсыг тэмдэглэсэн байна.

Готууд (Англи хэл: Goths; Гот хэл:gutans,Gutans) нь зүүн Германы уугуул хүмүүс бөгөөд III болон IV зууны үед ихэд хүчирхэг болсон бөгөөд Ромын эзэнт улсыг мөхөөсөн гол угсаатнуудын нэг юм. V-VI зууны үед Острогот /зүүн Гот/, Визигот /баруун Гот/ хэмээн хоёр хуваагдан, Иберийн хойг, Италид Ромын эзэнт улсыг залгамжилсан хүчирхэг улсуудыг байгуулсан юм. Мөн тэд Герман аймгуудаас хамгийн анх Христийн шашныг хүлээн авснаараа Өрнөдийн түүхэнд тэмдэглэгдсэн байдаг.


Угсаа гарал[засварлах | кодоор засварлах]

Готуудын үүсэл гарал нь Балтын тэнгисийн Готланд аралтай холбоотой гэх домог өргөн дэлгэр тархсан байдаг. Мөн өнөөгийн Шведийн нутгаас Балтын тэнгисээр дамжин Висла мөрний сав газарт хүрч нутагласан үндэстнүүд гэх бөгөөд III зууны үед Дунай мөрөн, Хар тэнгисийн сав газарт хүрчээ гэж үзэх хандлага бас байдаг.

Готуудын хүчирхэгжилт[засварлах | кодоор засварлах]

Теодорикийн бунхан

Дунай мөрний сав газраар амьдардаг Готууд хэмээх угсаатны тухай I зууны үеэс Ромчууд тэмдэглэж эхэлсэн байдаг. Тэд баруун, зүүн гэсэн 2 хэсэгт хуваагдан амьдарч байжээ. Баруун буюу Визиготууд нь II зууны үед өнөөгийн Румыны нутаг дэвсгэрт нутаглаж байсан бол зуун буюу Остроготууд нь Хар тэнгисийн зүүн эргээс баруун хойд эрэг хүртлэх нутагт амьдарч байжээ. Визиготууд Румыны нутгийг засаглан байх 376 онд дорно зүгээс Хүннү нар Дунай мөрнийг гатлан гэнэт халдан довтолжээ. Хүннү нарт цохигдсон Визиготууд ойролцоогоор 6 түмэн хүнтэй байсан бөгөөд тэд Константинополь хотын дэргэд Ромын армийг бут ниргэж, Итали руу цөмрөн оржээ. Манай тооллын 409 онд Аларик I хаанаар удирдуулсан Визиготууд өнө удаан жилийн түүхт Ром хотыг тонон дээрэмдэж, хоослон цөлмөсөн бөгөөд Галлийн зүг хөдөлжээ. Ром тэдэнд баруун өмнөд Галлийг өглөө. Тэнд суурьшсан Готууд өөрсдийн газар нутгаа тэлж, өнөөгийн Испани, Португалын нутгийг эрхшээлдээ оруулсан байна.

Харин Остроготууд Хүннү нарын харъяанд хэсэг хугацааг өнгөрүүлсний эцэст V зууны төгсгөл үе рүү Визиготуудын явсан замналаар Итали руу орж очсон байна. Тэд Варваруудтай зүүн Ромын эзэнт улсын эсрэг хамтран дайтах хэлэлцээр байгуулсан байна. Остроготууд Теодорик хааны удирдлага доор өнөөгийн Швейцарын нутгаас Балканы хойг хүртлэх нутгийг эзлэн, улмаар 488 онд Италид нэвтрэн, 493 он гэхэд бүрэн байлдан дагуулжээ.

Уналт[засварлах | кодоор засварлах]

Теодорикийн хаант улс удаан оршин тогтносонгүй. Теодорик хаан 526 онд нас эцэслэснээр хаант улс бутран унав. Үүний дараа Византи Италийн нутаг дэвсгэрээс бүдүүлгүүдийг цэвэрлэхээр шийдэн алдарт жанжин Белисариусыг илгээжээ. Византи тун удахгүй зэрлэгүүдийг Италиас хөөн гаргаж, Ромын эзэнт улсыг дахин сэргээнэ гэж найдаж байлаа. Гэвч дайн маш удаан үргэлжилж, Итали даяар дайн гамшиг зовлонг авчирсан байна. 552 Остроготууд Италид ялагдсан байна. Гэвч тэд Италийн зарим нутгуудаар VI зууны сүүлч хүртэл салангид аймгуудын хэлбэртэйгээр оршин байсаар байв. Тэдний Итали дахь ноёрхол Ломбард хэмээн нэрлэгддэг өөр нэг варвар аймгийн довтолгоогоор төгсгөл болсон байна.

Визиготын хаант улс үүнээс арай удаан оршин тогтносон юм. V зууны сүүлээр Визиготуудыг Кловис хаан удирдаж байх үед Франкууд тэднийг өнөөгийн Францийн нутгийг булаан авч, Пиренейн уулс руу шахсан байна. Кловисийн үхэл нь Визиготуудын түр зуурын хагарлыг авчирсан байна. Гэвч дахин нэгдсэн тэдэнд Африкийн умард эргийг бүхэлд нь байлдан дагуулсан Арабууд өмнө зүгээс нь бодит аюул учруулж эхэлжээ. Арабууд 711 оноос эхлэн довтолж, 4 жилийн дотор Готуудын сүүлчийн хаант улсыг буулган авчээ. Тэд Европыг бүхэлд нь захирч байсан Ромыг анх удаа ялж, сонгодог үеийн төгсгөлийг авчирсан бөгөөд Ромын соёл иргэншлийг мөхөөхөд гол үүрэг гүйцэтгэсэн юм.

Лавлах[засварлах | кодоор засварлах]

  • Andersson, Thorsten. (1996) "Göter, goter, gutar" in Journal Namn och Bygd, Uppsala.
  • Bell-Fialkoff, A.: The Role of Migration in the History of the Eurasian Steppe, London: Macmillan, 2000.
  • Bradley, Henry. The Goths: from the Earliest Times to the End of the Gothic Dominion in Spain, London: T. Fisher Unwin, 1888.
  • Dabrowski, J. (1989) Nordische Kreis un Kulturen Polnischer Gebiete. Die Bronzezeit im Ostseegebiet. Ein Rapport der Kgl. Schwedischen Akademie der Literatur Geschichte und Alter unt Altertumsforschung über das Julita-Symposium 1986. Ed Ambrosiani, B. Kungl. Vitterhets Historie och Antikvitets Akademien. Konferenser 22. Stockholm.
  • Findeisen, Joerg-Peter: Schweden - Von den Anfaengen bis zur Gegenwart, Regensburg: Verlag Friedrich Pustet, 1998.
  • Oxenstierna, Graf E.C. : Die Urheimat der Goten. Leipzig, Mannus-Buecherei 73, 1945 (later printed in 1948).
  • Heather, Peter: The Goths (Blackwell, 1996)
  • Hermodsson, Lars: Goterna - ett krigafolk och dess bibel, Stockholm, Atlantis, 1993.
  • Kaliff, Anders: Gothic Connections. Contacts between eastern Scandinavia and the southern Baltic coast 1000 BC – 500 AD. Occasional Papers in Archaeology (OPIA) 26. Uppsala 2001.
  • Mastrelli, Carlo Alberto in Volker Bierbauer et al, I Goti, Milan: Electa Lombardia, Elemond Editori Associati, 1994.
  • Nordgren, I.: Goterkällan - om goterna i Norden och på kontinenten, Skara: Vaestergoetlands museums skriftserie nr 30, 2000.
  • Nordgren, I.: The Well Spring of the Goths : About the Gothic peoples in the Nordic Countries and on the Continent (2004)
  • Rodin, L. - Lindblom, V. - Klang, K.: Gudaträd och västgötska skottkungar - Sveriges bysantiska arv, Göteborg: Tre böcker, 1994.
  • Schaetze der Ostgoten, Stuttgart: Theiss, 1995. Studia Gotica - Die eisenzeitlichen Verbindungen zwischen Schweden und Suedosteuropa - Vortraege beim Gotensymposion im Statens Historiska Museum, Stockholm 1970.
  • Tacitus: Germania, (with introduction and commentary by J.B. Rives), Oxford: Clarendon Press, 1999.
  • Wenskus, Reinhard: Stammesbildung und Verfassung. Das Werden der Frühmittelalterlichen Gentes (Köln 1961).
  • Wolfram, Herwig: History of the Goths. New and completely revised from the second German edition. Translated by Thomas J. Dunlap. Los Angeles: University of California Press, 1988. LC number D137.W6213 1987 940.1.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]