Далайн ван

Далайн ван  ♆
Вояжер 2 хөлгөөс авсан Далайн вангийн зураг
Вояжер 2 хөлгөөс авсан Далайн вангийн зураг
Вояжер 2 хөлгөөс авсан Далайн вангийн зураг
Нээлт
Нээсэн хүн Урбэйн Ле Верриер
Жон Кауч Адамс
Иоханн Готтфрид Галле
Нээсэн огноо 1846 оны 9 сарын 23[1]
Эрин J2000
Апоцентр 4,553,946,490 км
30.44125206 а.н.
Перицентр 4,452,940,833 км
29.76607095 а.н.
Их хагас тэнхлэг 4,503,443,661 км
30.10366151 а.н.
Эксентриситет 0.011214269
Орбитын үе 60,190[4] өдөр
164.79 жил
Үзэгдэх орбитын үе 367.49 өдөр[5]
Дундаж орбитын хурд 5.43 км/с[5]
Дундаж гажилт 267.767281°
Хазайлт 1.767975° (Эклиптикт)
6.43° to (Нарны экваторт)
0.72° (Тогтмол хавтанд)[6]
Өгсөгч уулзварын уртраг 131.794310°
Перицентрийн аргумент 265.646853°
Дагуул 13
Физик шинж чанар
Экваторын радиус 24,764 ± 15 км[7][8]
3.883 дэлхий
Туйлын радуис 24,341 ± 30 км[7][8]
3.829 дэлхий
Хавтгайжилт 0.0171 ± 0.0013
Гадаргын талбай 7.6408X109 км²[4][8]
14.98 дэлхий
Эзлэхүүн 6.254X1013 км³[5][8]
57.74 дэлхий
Масс 1.0243×1026 кг[5]
17.147 дэлхий
Дундаж нягтшил 1.638 г/см³[5][8]
Экваторын гадаргын гравитацын хүч11.15 м/с²[5][8]
1.14 g
Сансрын хоёрдугаар хурд23.5 км/с[5][8]
Экватор дахь
эргэх үе
0.6713 өдөр[5]
16 цаг 6 мин 36 сек
Экваторын эргэлтийн хурд 2.68 км/с
9,660 км/цаг
Тэнхлэгийн хазайлт 28.32°[5]
Хойд туйлын баруун мандалт 19цаг 57мин 20сек[7]
Хойд туйлын хэлбийлт 42.950°[7]
Албедо0.290 (бонд)
0.41 (геом.)[5]
Гадаргын темп.
   1 бар түвшин
   0.1 бар (10 кПа)
багадундажих
72 K[5]
55 K[5]
Үзэгдэх гэрэлтэлт 8.0 -с 7.78[5][9]
Өнцгийн диаметр 2.2″–2.4″[5][9]
Агаар мандал[5]
Өндрийн хуваарь 19.7 ± 0.6 км
Бүтэц
80±3.2%Устөрөгч (H2)
19±3.2%Гели
1.5±0.5%Метан
~0.019%Устөрөгчийн детрит (HD)
~0.00015%Этан
Мөсүүд:
Аммон
Ус
Аммоны гидросульфат(NH4SH)
Метан (?)

Далайн ван (тэмдэг: ♆) нь нарны аймгийн найм дахь гараг юм. Хэмжээгээрээ дөрөв дахь том, массаараа гурав дахь томд тооцогдоно. Далайн ван нь хажуу дахь нягт арай багатай тэнгэрийн ван гаригаас илүү, дэлхийгээс 17 дахин их масстай. Тус гариг нь нарыг ойролцоогоор 30.1 о.о.н. зайнд тойрно. Тэнгэрийн ван гаригийн орбит бага зэрэг өөрчлөгдөж байсныг үндэслэн 1846 оны 9 сарын 23-нд нээгдсэн[1] далайн ван гариг нь ажиглалтаар бус математик тооцоогоор олдсон анхны гариг болжээ. Энэ үед мөн хамгийн том дагуул болох Тритон нээгдсэн байна. Далайн ванд очсон ганц сансрын хөлөг нь 1989 оны 8 сарын 25-нд очсон Вояжер 2 байжээ.

Далайн ван нь бүтцээрээ Тэнгэрийн вантай төстэй бөгөөд бусад хийн гариг Бархасбадь, Санчираас ялгаатай. Атмосфер нь Бархасбадь, Санчиртай ижил устөрөгч, гели, мөн маш бага хэмжээний нүүрстөрөгч, азотоос ихэнхдээ тогтох ч ус, аммон, метан зэрэг мөсүүд ихтэйгээрээ онцлог. Эдгээр ялгааг гаргахын тулд одон орон судлаачид заримдаа Далайн ван, Тэнгэрийн ванг "мөсөн гаригууд" хэмээн ангилдаг.[10] Цөм нь мөс, чулуулгаас тогтдог.[11] Гаригийн хөх өнгө нь хамгийн гаднах хэсэгт нь байх маш хэмжээний метанаас шалгаална.[12]

Далайн вангийн атмосфер дахь цаг агаарын үзэгдэл идэвхитэй, их харагддагаараа Тэнгэрийн вангаас ялгагдана. Эдгээр үзэгдлүүд нь нарны аймаг дахь хамгийн хурдан (2100 км/цаг-т хүрнэ) үргэлжилсэн салхины урсгалуудаар явагддаг байна.[13] Нарнаас маш их зайд орших тул далайн вангийн гадна атмосфер нь нарны аймаг дахь хамгийн хүйтэн газруудын нэг юм. Үүлний дээд хэсэгт −218 °C (55 K)-т хүрнэ. Цөм дахь температур нь харин нарны гадаргатай харьцуулахуйц хэмжээнд ба бусад гаригуудын цөмийн температуртай ойролцоо буюу 7,273 K (7,000 °C) орчимд хүрдэг. Далайн ван нь маш бүдэг, эмтэрхий цагирагны системтэй.

Далайн вангийн англи нэр Neptune нь Ромын далайн бурхан Нептуны нэрээр нэрлэгдсэн бөгөөд бөгөөд тэмдэг нь Нептуны сэрээ юм.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Далайн ван – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 Hamilton, Calvin J. (August 4, 2001). "Neptune". Views of the Solar System. Retrieved 2007-08-13.
  2. Yeomans, Donald K. (July 13, 2006). "HORIZONS System". NASA JPL. Retrieved 2007-08-08.—At the site, go to the "web interface" then select "Ephemeris Type: ELEMENTS", "Target Body: Neptune Barycenter" and "Center: Sun".
  3. Orbital elements refer to the barycentre of the Neptune system, and are the instantaneous osculating values at the precise J2000 epoch. Barycentre quantities are given because, in contrast to the planetary centre, they do not experience appreciable changes on a day-to-day basis from to the motion of the moons.
  4. 4.0 4.1 Munsell, K. (November 13, 2007). "Neptune: Facts & Figures". NASA. Retrieved 2007-08-14. {{cite web}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  5. 5.00 5.01 5.02 5.03 5.04 5.05 5.06 5.07 5.08 5.09 5.10 5.11 5.12 5.13 5.14 Williams, David R. (September 1, 2004). "Neptune Fact Sheet". NASA. Retrieved 2007-08-14.
  6. "The MeanPlane (Invariable plane) of the Solar System passing through the barycenter". 2009-04-03. Archived from the original on 2009-04-20. Retrieved 2009-04-10. (produced with Solex 10 written by Aldo Vitagliano; see also Invariable plane)
  7. 7.0 7.1 7.2 7.3 P. Kenneth, Seidelmann (2007). "Report of the IAU/IAGWorking Group on cartographic coordinates and rotational elements". Celestial Mechanics and Dynamical Astronomy. Springer Netherlands. 90: 155–180. doi:10.1007/s10569-007-9072-y. Retrieved 2008-03-07. {{cite journal}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  8. 8.0 8.1 8.2 8.3 8.4 8.5 8.6 Refers to the level of 1 bar (100 kPa)
  9. 9.0 9.1 Espenak, Fred (July 20, 2005). "Twelve Year Planetary Ephemeris: 1995–2006". NASA. Archived from the original on 2012-12-05. Retrieved 2008-03-01.
  10. Lunine, Jonathan I. (1993). "The Atmospheres of Uranus and Neptune" (PDF). Lunar and Planetary Observatory, University of Arizona. Retrieved 2008-03-10.
  11. Podolak, M. (1995). "Comparative models of Uranus and Neptune". Planetary and Space Science. 43 (12): 1517–1522. doi:10.1016/0032-0633(95)00061-5. {{cite journal}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  12. Munsell, Kirk (November 13, 2007). "Neptune overview". Solar System Exploration. NASA. Archived from the original on 2008-03-03. Retrieved 2008-02-20. {{cite web}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  13. Suomi, V. E. (1991). "High Winds of Neptune: A possible mechanism". Science. AAAS (USA). 251 (4996): 929–932. doi:10.1126/science.251.4996.929. PMID 17847386. {{cite journal}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)

Stub icon

Энэ одон орны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.