Jump to content

Жузеппе Фарина

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жузеппе Фарина
Giuseppe Farina
Фарина 1953 онд
Төрсөн
Эмилио Жузеппе Фарина

(1906-10-30)10 сарын 30, 1906
Нас барсан6 сарын 30, 1966(1966-06-30) (59 насалсан)
Нас барсан шалтгаанОсол
Формула-1 ДАШТ-ий замнал
Иргэншил Итали
Уралдсан жил19501956
БагуудАлфа Ромео, Феррари
Гараа35 (33 гараа)
Аварга1 (1950)
Ялалт5
Шагналын тавцан20
Нийт авсан оноо115 13 (127 13)[a]
Поле байрлал5
Хамгийн хурдан тойрог5
Анхны гараа1950 оны Иx Британийн гран-при
Анхны ялалт1950 оны Иx Британийн гран-при
Сүүлчийн ялалт1953 оны Германы гран-при
Сүүлчийн гараа1956 оны Индианаполис 500

Жузеппе „Нино“ Фарина (ит. Giuseppe „Nino“ Farina; * 1906 оны аравдугаар сарын 30-нд Турин; † 1966 оны зургаадугаар сарын 30-нд Шамбери) нь италийн авто спортын жолооч байсан ба Формула-1 уралдааны түүхэн дэх анхны дэлхийн аварга цолыг хүртсэн тамирчин юм.

Мэргэжлийн гараа

[засварлах | кодоор засварлах]

Нино Фарина нь эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэгтэй, Пининфаринагийн автомашины дизайнер Баттиста Фаринагийн ач нь юм. Нино автомашины уралдааны мэргэжлийн гараагаа 1933 онд Алфа Ромеотой эхэлсэн ба 1936 онд тус үйлдвэрийн спортын багт гишүүнээр элссэн ажээ. Тухайн үеийн гран-при уралдааны төрөлд Мерседес-Бенц болон Авто Унион хэт давамгайлж байснаас шалтгаалан амжилт гаргаж чадаагүй байна. Гэхдээ хөдөлгүүрийн багтаамж багатай ангилал болох Войтуретте төрөлд (өнөөгийн Формула-2-той төстэй ангилал) хэд хэдэн түрүүг авчээ. Дайны дараа тэр хувийнхаа Мазератигаар уралдаанд оролцсон болон 1948 оны Монакогийн их шанд уралдан түрүүлсэн байдаг.

1950 онд Алфа Ромео багт орсон ба тус багт нь мөн Луижи Фагиоли, Хуан Мануэль Фанжио нар байсан нь "Гурван том Ф-үүдийн баг" гэж яригдахад хүргэсэн байдаг. Гурван удаагийн гран-при тэмцээнд түрүүлснээр Хуан Мануэль Фанжиогоос түрүүлэн 1950 онд Формула-1-ийн анхны дэлхийн аварга болжээ. Фарина 1953 онд 47 насандаа хамгийн сүүлчийн гран при ялалтаа германы гран-прид түрүүлэн баяраа тэмдэглэсэн байна. 1956 онд тэр авто уралдааны спортоо албан ёсоор орхисон бөгөөд дараа нь автомашины худалдаач, жолооны багш, автомашины их биеийн дизайнер зэрэг ажлыг өөрийн нагац ах Пининфарина дээрээ хийж байжээ.

1966 оны зургаадугаар сарын 30-нд Нино Фарина Шамберид машинтайгаа явж байгаад холбооны шон мөргөн золгүйгээр таалал төгссөн юм.

Дайны өмнөх гран-пригийн үр дүн

[засварлах | кодоор засварлах]
Улирал1234567ОнооБайр
1935 51 21.
DNF 8 DNS
1936 26 14.
DNF / 51 DNF DNF
1937 28 7.
DNF 6 DNF DNF / 7 2
1938 21 8.
DNF 5 2
1939 25 13.
DNF 7
Тайлбар
ӨнгөУтга
АлтЯлалт
Мөнгө2-р байр
Хүрэл3-р байр
Ногоонуралдах эрхээ авсан, уралдааны замын 75%-с илүү замыг туулсан
Хөхоноо авах эрхгүй, уралдааны замын 50%-75%-г туулсан
Ягааноноо авах эрхгүй, уралдааны замын 25%-50%-г туулсан
Улааноноо авах эрхгүй, уралдааны замын 25%-с бага замыг туулсан
ӨнгөТовчилсон үгУтга
ХарDSQхасагдсан (disqualified)
цагаанDNSгараанд гараагүй (did not start)
DNAуралдаан болоогүй (did not arrive)
бусадP/тод бичгээрПоле байрлал
SR/налуу бичгээрхамгийн хурдан тойролт
DNFбарианд ороогүй (did not finish)
1 Нино Фарина эхний тойргоосоо хасагдсан ч ойролцоогоор уралдааны цагийн хагасаас Бривиогийн тэргээр уралдсан. Тэд хамтдаа тавдугаар байрт орсон.
2 Нино Фарина 13 дахь тойргоосоо хасагдсан ч ойролцоогоор уралдааны цагийн хагасаас Нуволаригийн тэргээр уралдсан. Тэд хамтдаа долоодугаар байрт орсон.

Формула-1-ийн статистик

[засварлах | кодоор засварлах]

Ганцаарчилсан дүн

[засварлах | кодоор засварлах]
Улирал 1 2 3 4 5 6 7 8 9
1950
1 DNF 1 4 7 1
1951
3 1 (5) (DNF) DNF DNF/31 3
1952
DNF2 2 2 6 2 2 (4)
1953
DNF 2 DNF (5) (3) 1 2 2
1954
2 DNF
1955
3/23 3 4 DNS
1956
DNQ

1 Нино Фарина 34 дугаартай тэргээр уралдсан ч эвдрэл гарч уралдааныг орхих болов. Ингээд тэр 40 дугаартай тэргийг Фелисе Бонеттогоос авч уралдан гуравдугаар байрт шалгарчээ.

2 Фарина 28 дугаартай тэргээр уралдсан ч эвдрэл гарч уралдааныг орхих болов. Ингээд тэр 32 дугаартай тэргийг Андре Симоноос авч уралдав. Гэтэл хоёр дахь тэрэг нь ч эвдрэн тэмцээнээс хасагдав.

3 Фарина 10 дугаартай тэргээр уралдав. Үүнээ Маурисе Тринтигнантад өгсөн ч Марусе тус тэргийг нь цааш нь Умберто Маглиолид өгчээ. 10 дугаартай тэрэг нь гуравт орсон. Фарина дараа нь 12 дугаартай тэргийг Хосе Фройлан Гонзалесээс авч уралджээ. Гэсэн ч энэ тэргийг бас л цааш нь Тринтигнантад шилжүүлэв. 12 дугаартай тэрэг нь хоёрт оржээ.

Тайлбар
ӨнгөТовчилсон үгУтга
АлтЯлалт
Мөнгө2-р байр
Хүрэл3-р байр
Ногоононоот байранд орсон
Хөхоноот байрнаас гадуур шалгарсан
ЯгаанDNFбарианд ороогүй (did not finish)
NCшалгараагүй (not classified)
УлаанDNQуралдаанд тэнцээгүй (did not qualify)
DNPQөмнөх шалгаруулалтанд хасагдсан (did not pre-qualify)
ХарDSQхасагдсан (disqualified)
ЦагаанDNSгараанд гараагүй (did not start)
WDбуцаан татсан (withdrawn)
ЦэнхэрPOзөвхөн бэлтгэлд оролцсон (practiced only)
TDбаасан гариг бүрт туршилтын жолооч (test driver)
өнгөгүйDNPбэлтгэлд оролцоогүй (did not practice)
INJбэртэлтэй эсвэл өвчтэй (injured)
EXуралдаанд оролцох эрхээ хасуулсан (excluded)
DNAуралдаанд ирээгүй (did not arrive)
Cуралдаанд оролцохгүйгээ мэдэгдсэн (cancelled)
 ДАШТ-д оролцоогүй
бусадP/тод бичгээрПоле байрлал
SR/налуу бичгээрхамгийн хурдан тойролт
*барианд ороогүй, учир нь явсан зам хүрээгүй ч, оноо авсан
()xасалтын дүнтэй
доогуур зурааснийт үнэлгээг тэргүүлэгч
Он Баг Тэрэг Багийн хамтрагч Байр Орхисон шалтгаан
1953  Итали Скудериа Феррари Феррари 340MM  Нэгдсэн Хаант Улс, Майк Хоторн хасагдсан
 Commons: Жузеппе Фарина – Викимедиа дуу дүрсний сан
  1. Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named droppedpoints
Эш татахад гарсан алдаа: <ref> tags exist for a group named "lower-alpha", but no corresponding <references group="lower-alpha"/> tag was found