Зэд аймаг
Зэд | |||
---|---|---|---|
аймаг | |||
Орос: Джидинский район бур. Зэдын аймаг |
|||
|
|||
Буриад дахь Зэд аймгийн байршил | |||
Улс | Орос | ||
Бүгд Найрамдах Улс | Буриад | ||
Аймаг | Зэд | ||
Сум | 22 сумтай | ||
Аймгийн төв | Шивээ | ||
Газар нутаг | 8600 км² | ||
Хүн ам (2014) | 26,045 хүн[1] | ||
Нягт сийрэг | 3 хүн/км² | ||
1935 онд | үүсэн байгуулагдсан | ||
Цагийн бүс | ГЦ+8 | ||
Утасны дуг. | +7 30134 | ||
Цахим хуудас | admdzd.sdep.ru | ||
Хаяа залгаа газар, нутаг |
← Захаамин ↑ Хабаан → Сэлэнгэ → Хиагт ↓ Сэлэнгэ |
||
Замын урт | 250 км ↗ Улаан-Үд |
Зэд (Джидинский, Зэдын; монгол бичиг «жида» буюу «жад») — Орос Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын аймаг.
8.6 мянган км² нутаг, 26 мянган хүнтэй. Засаг захиргааны төв — 7 мянган хүнтэй Шивээ (Петропавловка).
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Зэд аймаг 8600 км² (13-р том) газар нутагтай. Өөрийн орны өмнөд хязгаарт байдаг. Баруунаараа Захаамин, хойгуураа Хабаан, зүүнээрээ Сэлэнгэ, Хиагт аймагтай хиллэж, хилийн цаадах Монгол улсын Сэлэнгэ аймагтай хаяална.
Аймгийн нутгаар Зэд гол хөндлөн урсаж, нутгийн дорнод хязгаарт Сэлэнгэ мөрөнд цутгадаг.
Хүн ам зүй
[засварлах | кодоор засварлах]1939 | 1959 | 1979 | 1999 | 2014 |
---|---|---|---|---|
12,000 | 17,300 | 34,600 | 34,500 | 26,045 |
Зэд аймаг 2014 онд 26045 оршин суугчтай (8-р олон) байв.[1]
Орос (55%), буриад (42%), татар (1%) ардууд байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1935 оны 2 сарын 11-нд Сэлэнгэ аймгийг бутлахад Зэд аймаг үүсчээ.
1945 онд татан буугдаж, Торой? аймаг болон өөрчлөгдөв.
1960 онд Торой татан буугдаж Зэд аймаг дахин байгуулагдсан.
1963 онд Түнхэн аймгийг нэгтгээд 1964 онд буцаад салсан.[2]
1967 онд орос нэрийн аймак гэсэн үгийг район болгон сольсон.
Нутгийн хуваарь
[засварлах | кодоор засварлах]Зэд аймаг дотроо 22 сумын нутаг болж хуваагдана.
Нэгж | Оросоор | Тоо | Нутгийн нэр |
---|---|---|---|
сум | сельское поселение | 22 | Алцаг | Армаг | Боргой | Боций | Булаг | Гэгээтэй | Дэрстэй | Дээд Бургалтай | Дээд Ичээт | Дээд Торой | Доод Бургалтай | Доод Ичээт | Доод Торой | Ёнхор | Зэд | Зэлтэр | Нарийн | Оёор | Цагааннуур | Цагаатай | Шивээ (Петропавловка) | Янзагат |
Зураг
[засварлах | кодоор засварлах]Лавлах бичиг
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 Бурятия. Население на 1 января 2011-2014 годов.
- ↑ 2.0 2.1 "Численность населения Республики Бурятия в разрезе районов (погрешность 50 человек)". Archived from the original on 2016-03-05. Татаж авсан: 2015-06-02.