Илихайяа

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Илихайяа гүнж бол (хятадаар:益里海雅; пиньинь:Yì lǐ hǎi yǎ),Юань улсын Өлзийт Төмөр хааны охин. Ихирэсийн Буту хүргэний жич хүү Хулин хүргэний хүү Аши хүргэнтэй гэрлүүлжээ. Түүний эр нөхөр Аши хүргэний анхны хатан Сартагчин гүнж өөд болсны дараа Илихайяа гүнжтэй ураг барилдсан байна. Илихайяа гүнжийг 2 охинтой байсан хэмээн Юань улсын сударт тэмдэглэхдээ, том охин нь Гэгээн хааны их хатан Сугабал хатан, бага охин нь Есөнтөмөр хааны Ринчинбал бага хатан нар хэмээжээ. Хүлэг хааны үед Аши хүргэнд Чан ван цол соёрхож алтан тамга өгсөн юм. Хожим нь Аши хүргэний хүү Тэгш ноён, Гэгээн хааныг хороож, Есөнтөмөр жинь ванг хааны сууринд залсан түүхтэй.

Холбоотой өгүүлэл[засварлах | edit source]