Ки Сон-юн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Ки Сон Ён
Ki Sung-Yueng from acrofan.jpg
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Ки Сон Ён[1]
Төрсөн огноо 1989 оны 1 сарын 24 (1989-01-24) (29 настай)
Төрсөн газар Өмнөд Солонгос, Кванжу
Өндөр 1.87 м[2]
Байрлал төвийн хагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн баг Суонси Сити
Дугаар 17
Өсвөрийн баг
2001–2005 Жон Пол Колледж
Мэргэжлийн замнал*
Он Баг Гараа (Гоол)
2006–2009 Сөүл 64 (7)
2009–2012 Селтик 66 (9)
2012– Суонси Сити 30 (0)
2013–2014 Сандерленд (зээл) 27 (3)
Шигшээ баг
2005–2006 Өмнөд Солонгос (17-) 6 (3)
2006–2007 Өмнөд Солонгос (20-) 16 (2)
2007–2012 Өмнөд Солонгос (23-) 21 (1)
2008– Өмнөд Солонгос 60 (5)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 4 сарын 12.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 6 сарын 24

Ки Сон Ён (сол. 기성용, 1989 оны нэгдүгээр сарын 24-нд Кванжу хотод төрсөн) — Өмнөд Солонгосын хөлбөмбөгчин бөгөөд Суонси Сити болон Өмнөд Солонгосын шигшээд тоглодог.

Замнал[засварлах | edit source]

2006 онд Сөүл Ки Сон Ёныг Ли Чон Ёны дэмжлэгтэйгээр элсүүлжээ.[3] 2008 оны аравдугаар сарын 29-нд Сувон Самсунг Блюуингзтэй дербидэхэд гоолдсоноор олонд маш танигдсан. Тухайн улиралд 39 тоглолтонд 5 гоолдсон 'Киррард' хочтой түүнийг 'Азийн шилдэг залуу тоглогчоор' олон улсад зарлав.

2009 оны арванхоёрдугаар сарын 13-нд Ки Сон Ёныг Селтикт элсэж, 2010 оны нэгдүгээр сарын 16-нд Фалкирктэй тулахад анх гараалан 'тоглолтын баатар' болжээ.[4][5][6][7][8][9]

87 тоглолтонд 11 гоолдсон шилдэг хагас хамгаалагчаа Селтик английн тэргүүн лигийн Суонси Ситид 6 сая фунтээр зарсанаар Ки 2012 оны наймдугаар сарын 24-нд гурван жилээр элссэн бөгөөд Зааны ясан эргийн Вильфрид Бониг иртэл гараалж байв.[10] Сандерлендэд нэг жил зээлэгдсэн.[11]

Шигшээ[засварлах | edit source]

Өсвөрийн шигшээд ДАШТ, Олимп болон Азийн цомын 40 гаруй тоглолтонд оролцсон туршлагатай[12] Ки Сон Ёныг шигшээ 2008 оны зургаадугаар сарын 7-нд ДАШТ-2010 тэмцээний сонгонд Йордантой тоглоход гараалуулжээ. Улмаар тэмцээний[13] хэсгийн 3 тоглолтонд (Грек, Аргентин болон Нигеритэй) оролцсон.[14]

2012 оны наймдугаар сарын 7, Лондоны олимпт 1/4 шигшээд Их Британтай торгуулийн цохилтоор ялагч тодруулахад Ки амжилттай гүйцэтгэн[15] хүрэл медальд хүрэв.

2014 оны ДАШТ-ий хэсгийн бүх тоглолтонд оролцсон.

Шүүмж[засварлах | edit source]

2011 оны нэгдүгээр сарын 25, Азийн цомын хагас шигшээд Японтой тулахад Ки Сон Ён гоолын баяраа камерын өмнө сармагчин мэт аяглан тэмдэглэж, ФИФА болон Япончуудаас банга хүртэж байв.

Гэр бүл[засварлах | edit source]

Ки Сон Ён 2013 онд жүжигчин Хань Хежиньтэй гэрлэсэн.

Амжилт[засварлах | edit source]

Селтикт байхдаа, 2010 он
Сөүл
  • Өмнөд Солонгосын өсвөрийн аварга: 2006
  • Өмнөд Солонгосын өсвөрийн АШТ-ий II байр: 2007
Селтик
Суонси Сити
Сандерленд
  • Лигийн цомын дэд байр: 2013/14
Өсвөрийн шигшээ
Хувийн
  • Өмнөд Солонгосын өсвөрийн АШТ-ий бэлгэдлийн баг (2): 2008, 2009
  • Азийн шилдэг залуу тоглогч: 2009
  • Шотландын АШТ-ий сарын шилдэг залуу тоглогч: 2010 оны 10 сар
  • Солонгосын хөлбөмбөгийн холбооны шилдэг тоглогч (2): 2011, 2012

Эшлэл[засварлах | edit source]

  1. "Barclays Premier League Squad Numbers 2013/14", Premier League, 16 August 2013. 2 February 2014-нд авсан. 
  2. "Player Profile Sung-Yueng Ki", swanseacity.net, Swansea City A.F.C.. 6 October 2012-нд авсан. 
  3. K-League Official Match Report at K-League Website (Солонгос)
  4. "기성용 에이전트, 셀틱과 첫 협상", Naver, 26 August 2009 (Korean) 
  5. "기성용, 스코틀랜드 `셀틱FC` 이적", Hankyung, 29 August 2009 (Korean) 
  6. "Ki clinches four-year Celtic deal", BBC Sport, 13 December 2009 
  7. "Exclusive – Ki Sung-yong: I rejected Portsmouth offer as Celtic are a great club", Goal.com, 7 September 2009 
  8. "Ki to make Celtic move in January", BBC Sport, 28 August 2009 
  9. Ki impresses on Celtic debut Asian Football Confederation, 18 January 2010
  10. Ki Sung-Yeung completes record move to Swansea City from Celtic. BBC Sport (24 August 2012). 24 February 2013-д хандсан.
  11. Ki Sung-Yeung makes Sunderland loan move from Swansea. BBC Sport (31 August 2013). 31 August 2013-д хандсан.
  12. "축구희망 기성용", Hankook, 22 December 2009. 29 January 2011-нд авсан. 
  13. "South Korea reveal final squad", BBC Sport, 1 June 2010. 29 January 2011-нд авсан. 
  14. "Ki Sung Yueng", BBC Sport. 29 January 2011-нд авсан. 
  15. Sami Mokbel. "Arsenal target Celtic midfielder Ki Sung-yeung", Daily Mail, 7 August 2012. 2013-12-30-нд авсан. 

Холбоос[засварлах | edit source]


Загвар:2008 оны зуны олимпт Солонгосын хөлбөмбөгийн шигшээ

Загвар:2012 оны зуны олимпт Солонгосын хөлбөмбөгийн шигшээ

]