Jump to content

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын Захирагч

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын Захирагч
Одоо хашиж буй
Хишгээгийн Нямбаатар
Албаа хүлээн авсан;
10 сарын 12, 2023
Нэр дэвшүүлэгчНийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
ТомилогчМонгол Улсын Ерөнхий Сайд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын Захирагч буюу өдөр тутмын хэллэгээр Улаанбаатар xотын дарга нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй албан тушаал юм. Улаанбаатар хоттой холбоотой гарсан Монгол Улсын Засгийн Газар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх, үр дүнг хариуцаж тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Нийслэлийн Засаг дарга нь Улаанбаатар хотын Захирагч байхаар хуульчлан зохицуулсан байдаг.[1] 1924 оноос хойш нийт 34 хүн Улаанбаатар хотын даргаар ажиллаж байжээ.

Ажлын алба[засварлах | кодоор засварлах]

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар[засварлах | кодоор засварлах]

Нийслэл нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд нийслэлийн Засаг даргын ажлын алба нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна[2]. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь нийслэлийн хөгжлийн бодлого, эдийн засаг, төсөв санхүү, хууль эрх зүй, гадаад харилцааны асуудлыг хариуцан ажилладаг.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба[засварлах | кодоор засварлах]

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тусдаа байх бөгөөд хотын аж ахуй, инженерийн дэд бүтцийн асуудлыг хариуцан ажилладаг. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Захирагчийн ажлын албыг удирдана.[1]

Хотын даргын жагсаалт[засварлах | кодоор засварлах]

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 "Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль". legalinfo.mn. 2021-07-07. Retrieved 2024-06-18.
  2. "Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль". legalinfo.mn. 2020-12-24. Retrieved 2024-06-18.
  3. "Нийслэлийн Засаг даргаар томилогдсон С.Амарсайхан үүрэгт ажлаа хүлээн авлаа". Улаанбаатар Хотын албан ёсны вэб сайт. 2019-02-27. Archived from the original on 9 August 2020. Retrieved 27 February 2019.
  4. "Ulaanbaatar Mayor leaves office". MONTSAME News Agency (in англи). Retrieved 2021-06-30.
  5. "New Mayor of Ulaanbaatar selected - News.MN". News.MN - The source of news (in англи). 2019-01-17. Retrieved 2021-06-30.
  6. "Шинэ хотын даргад боломж, хариуцлагыг нь үүрүүл!". News.MN - Мэдээллийн эх сурвалж. 2020-10-26. Retrieved 2021-06-30.
  7. gogo.mn. "Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Д.Сумъяабазарыг томиллоо". gogo.mn (in англи). Retrieved 2021-06-30.
  8. "Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Х.Нямбаатарыг томиллоо". Монцамэ - Мэдээллийн агентлаг. 2023-10-12. Retrieved 2023-10-12.