Нимбэг
Нимбэг | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
цитрус нимбэг
| ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Citrus limon (Карл Линней) Burm.f. | ||||||||||||||
Нимбэг болон лаймын үйлдвэрлэлийн хэмжээ. 2012 он
|
Нимбэг (Англи: Lemon) нь нимбэгийн модонд ургах, шар өнгөтэй, хүчиллэг, исгэлэн ба жүржтэй ойр төрлийн жимс юм. Нимбэгийг дэлхий даяар хоолонд болон шууд аль ч хэлбэрээр хэрэглэдэг. Нимбэгийн шүүсэнд 5%-н нимбэгийн хүчил, устөрөгчийн хүчил 2-3 агуулагдана. Нимбэгийн мод нь ерөнхийдөө жижгэвтэр. Дунджаар 3м байх ба хамгийн өндөр нь 6м хүрнэ. Нимбэг нь исгэлэн амттай бөгөөд загасны махан хоол, салад мөн төрөл бүрийн ундаа, цай, коктейль зэрэгт хэрэглэгдэнэ. Нимбэг нь С витаминаар баялаг юм. 1ш нимбэгт 20мг агуулагдана.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Нимбэг анх үүссэн газар яг нарийн тогтоогдоогүй байгаа ч Энэтхэг, Мьянмарын хойд хэсэг, Хятад улсад анх ургасан гэж таамагладаг. МЭ 700-д оны орчим Перс, Ирак ба Египетэд орж ирсэн бөгөөд анх бичигт тэмдэглэгдсэн нь 10-р зууны үед Арабын цэцэрлэгт чимэглэлийн ургамал болгон тарьсан тухай болно. МЭ 1000-1150 онд Арабын ертөнц болон Газар дундын тэнгис хавиар их хэмжээгээр тархжээ. Нимбэг Европ тивд орж ирсэн нь МЭ 100-д оны орчим Эртний Ромын үед боловч төдийлөн тархаагүй аж. Анх нимбэгийг жинхэнэ тариалсан нь Италийн Генуяд 15-р зууны үед байв. 1493 онд Америк тивд анхны нимбэгний үрийг авчирсан нь Христофор Колумб юм. Тэр үед нимбэг нь голдуу чимэглэл болон анагаах ухаанд хэрэглэгдэж байлаа. 1700-1800 онд Флорида, Калифорнид их хэмжээгээр тарьж ургуулах болсон нь хоолонд хэрэглэх болсонтой холбоотой.
1747 онд Жеймс Линд бам өвчин туссан далайчдыг эмчлэхээр хүнсэнд нь нимбэгийн шүүсээр дамжуулан С витамин өгөх туршилт хийж байв.
Тариалалт
[засварлах | кодоор засварлах]2014 онд нимбэгний нийт тариалалт 16.3 сая тонн байсан.[1] Энэтхэг, Мексик, Хятад, Аргентин, Бразил зэрэг улсууд нийт тариалалтын 59%-ийг эзэлдэг.[1]
Нимбэг тариалалт
(сая тонн) | ||
---|---|---|
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 "Production in 2014; Crops/Regions/World/Production Quantity from pick lists". Food and Agriculture Organization of the United Nations, Statistics Division (FAOSTAT). 2016. Эх хувилбараас архивласан: 22 Арван нэгдүгээр сар 2016. Татаж авсан: 30 May 2017.
{{cite web}}
: Check date values in:|archive-date=
(help)
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Нимбэг – Энэ үгийг тайлбар толиос харна уу |